Wednesday, March 31, 2010

Чоёо

Монгол нэр: Чоёо
Латин нэр: Катарантус, Catharanthus
Хэвшсэн нэрс: Periwinkle, Vinca
Олон наст хагас бутлаг ургамал, ойролцоогоор 60 см хүртэл өндөр ургадаг. Гаднах байдал нь усан цэцэг буюу бальзаминтай төстэй. Сайн арчилвал чоёо 5 сараас 9 сарыг дуустал тасралтгүй цэцэглэдэг.
Катарантус гэдэг нэрнээс өөр Барвинок (Vinca rosea), мөн Лохнера (Lochnera rosea) гэж бас нэрлэдэг, ийм нэртэй үр тааралдвал чоёо гэж санаарай.
Барвинок (Vinca rosea)
Чоёо удаан цэцэглэдэг, олон цэцэг гардаг, ургахдаа хурдан, өвчин, хорхой шавьжинд тэсвэртэй гээд олон сайн талуудтай. Юугаараа хэцүү вэ? Маш хурдан ургадаг тул ойр ойрхон шилжүүлж суулгах, сав томруулах шаардлага гардаг. Нэмэлт бордоо өгөх хэрэгтэй болдог. Мөн иш, шилбэний навч унаж халзардаг. Нэг зуны дотор савыг хэд хэдэн ч удаа томруулах хэрэгтэй болдог. Фосфор илүү агуулсан бордоо хэрэглэвэл цэцэг их гарна.

Чоёог чихрийн шижин өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд, простат, цагаан мах гарах гээд олон өвчинд хэрэглэдэг. Ягаан цэцэгт чоёогийн навчинд хавдрын эсрэг бодисууд агуулагддаг. Үүнийг хавдрын эсрэг эмэнд ашигладаг байна. Гэрийн аргаар хэрэглэхэд: Хатаасан навчийг үүрүүлж жижиглээд 40% спирт, эсвэл архиар найруулаад (1:20 хэмжээтэй). Сайн таглаад өрөөний температурт 7 өдөр байлгаж, шүүгээд, бараан өнгийн шилэн саванд хийж хадгална. Өдөрт 10 дуслаар хэрэглэдэг.
Чоёо хортой алкалоидууд агуулдаг, ялангуяа хөрснөөс дээш ургадаг хэсгүүдийн шүүс хортой гэдэг тул болгоомжтой байгаараа. Хэт мэдрэмтгий хүмүүст арьсны загатнаа, улаалт, дерматит бий болдог. Чоёог тайрах, тасдах, шилжүүлж суулгах зэрэг ажил хийх үед бээлий өмсөх, гараа дараа нь сайтар угаах хэрэгтэй.
АРЧИЛГАА
Агаарын дулаан: 
Дулаан газар байх дуртай. Зун +25-27°С, өвөл +14°С доошгүй байх. Тааламжтай агаарын дулаан нь өвөл +15-18°С хэм. Үндэс даарч хөрөхөд дургуй, өвчилдөг. Зун гадаа агаарт гаргасан нь дээр байдаг.
Гэрэл: 
Маш их гэрэлтэй, нартай газар, өглөө оройны хүч сул нарны шууд тусгал байх хэрэгтэй. Зүүн, баруун талын цонхон дээр сайн ургадаг. Хавраас эхэлж нарны тод гэрэлд бага багаар дасгадаг.
Усалгаа: 
Бүтэн жилийн турш сайн усалдаг. Хөрс байнга өлөн чийгтэй байх ёстой, гэхдээ хэт их чийг, устай биш. Тосгуур тавган дахь илүүдэл усыг тэр дор нь асгаж байна.
Бордоо: 
Бундуу, шинэ навч гарч эхлэхэд цэцгээр гоёдог ургамлын бордоогоор бордно. Бордоог услах усандаа хийж найруулна. Сард 3 удаа борддог.
Агаарын чийгшил:
Катарантус чийглэг газар байх дуртай. Байнга усаар шүршиж байна. Эсвэл нойтон хайрга, керамзиттай том саванд байрлуулж болно.
Шилжүүлэн суулгалт: 
Хөрс хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг, бага зэрэг хүчиллэг байна. Дренаж заавал савны ёроолд хийнэ. Жил бүр шилжүүлж суулгадаг. Хурдан ургаж томордог ба доод навч унаж нүцгэн ишний шилбэ гараад байдаг тул ойр ойр том саванд шилжүүлж суулгах хэрэг гардаг.
Чоёо нь ихэнхдээ олон наст ургамал байдаг ч нэг наст шиг ургуулж, жил бүр шинэчилж, залуужуулж байх нь дээр байдаг.
 
Үрслүүлэх арга: 
Чоёог үрээр болон модорч амжаагүй зөөлөн ногоон мөчирөөр үрслүүлдэг. Чоёогийн цэцэг өөрөө үрлээд байдаг.
Үрийг 1-3 сард хөнгөн, элсэрхэг хөрсөнд суулгана. Суулгахын өмнө үрээ марганцын сул уусмалд 10-20 минут байлгадаг. Хөрсөнд гүн булах хэрэггүй, бага зэрэг шороогоор хучихад болно. Гялгар уутанд хийх, шилээр таглах гээд хүлэмжийн орчин бүрдүүлж өгнө. Үрсэлгээг дулаахан, гэрэлтэй газар байрлуулна (+25-30°С). 2-3 долоо хоногийн дараа соёолдог. Хурдан ургадаг. Хэд хэдэн удаа салгаж, бие биенээс нь зайтай болговол амархан томорч, 6 сар гэхэд цэцэглэнэ.
 
Үндэс савны багтаамжийг бүрэн дүүргэж ургатал чоёо хурдан ургадаг. Үндэс савыг дүүргэхлээр ургалт удааширч, навч жижигрээд, доод навч унаж эхэлдэг. Иймээс л ойр ойрхон савыг томосгож шилжүүлж суулгах болдог юм.
Өвөл тайралт хийхээр шинээр олон нахиа салаалж гарна. 
Бага зэргийн хөрс хаталтанд навч шууд унжийдаг. Иймд чоёог тоохгүй хаяж болохгүй. Өвөл гэрэл дутсан үед мөчир, иш сунаж, навч цэцэг жижгэрдэг. 12-1 сард ургамлын 1/3-ыг үлдээж тайрна. Эсвэл 5-6 см иш үлдээж тайраад гэрэлтэй сэрүүн цонхон дээр байрлуулна. Хөрс хатахлээр дараагийн усалгааг хийх хэрэгтэй, учир нь уурших талбай бага болсноос хэт их ус хөрсийг ялзруулаад, үндэс илжирдэг.
Цэцэглүүлдэг бордоо (фосфор, калий илүү агуулсан N-P-K нь 10-52-10)
Хавар гэхэд олон мөчир нахиалж гарч ирээд соотойсон хөөрхөн бут бий болдог. Мөчир болгоны үзүүрт нэгээс дээш цэцэг гарсан байдаг. 
Мөчрөөр үрслүүлэхдээ усанд, мөн шууд хөрсөнд суулгаж үндэслүүлж болно.
Усанд 25 хонуулж үндэслүүлсэн мөчир
 
Таарсан жижиг саванд хөвсгөр хөнгөн хөрсөнд суулгана.

Тайрч бэлдсэн мөчирний үзүүрийг шууд хөрсөнд суулгаж болно. 10 см урт мөчрийг доод навчнуудыг нь тайраад, хөнгөн хөрсөнд суулгана. Сав том байж болохгүй. Үрсэлгээний жижиг сав байна. Эхний 2-4 хоног хүлэмжний орчин бүрдүүлж вакумдаж болно.

Чоёог ургуулахад хүндрэл учирах нь бага байдаг, тэр бүр хорхой шавьжинд өртөөд байдаггүй. Гэхдээ гарч болох зүйлүүдийг дор дурдахад
Доод навч шарлаж унадаг - ердийн хөгшрөлт.
Иш, мөчир сунаад, навч жижигрээд цайрч эхэлдэг - гэрэл дутсан.
Цэцэглэхгүй байвал - гэрэл бага, хөрс тэжээлгүй. Сайн гэрэлтэй газар байрлуулаад, хэт сунасан мөчирнүүдийг нь 1/3 -ийг богиносгож тайрна. Хэрэгтэй бол минерал бордоогоор бордох. Ер нь цэцэглэлт үе 5 сараас 10 сар хүртэл байдаг. 11 сараас 4 сард амардаг.
Цэцэглэхгүй байх бас нэг шалтгаан - үндэс савыг дүүргэсэн бол ургалт зогсоно, навч жижигрэнэ, цэцэглэхгүй. Савыг томруулах, шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй.
Навчны үзүүр хатаж, навч шарлаад, навчны зарим хэсэг үхээд байна - хуурай агаар, хэт тод нарны гэрэл.
Навч шарлаад, ороогдож хумигдаад, эргэлдээд байна, мөн навчны доод талд нарийхан аалзны тор гарч ирсэн бол - аалзан хачиг үүрлэсэн байна. Аяга таваг угаадаг шингэнээс, эсвэл бактерийн эсрэг нүүр гарын шингэн савангаас шүрших усандаа дусаагаад цэцгээ дээр дооргүй сайн шүршнэ. Хагас цаг болоод сайтар усаар шүршиж угаагаарай. Мөн хор цацаж болно. Хэрэв бүүр их үржиж үүрэлсэн бол тэр цэцгийг хаясан нь дээр.
Навчны сугаар цагаан өнгийн нялцгай хөвөн шиг үс ургасан байна: "гурилан" өт. Спиртэнд дүрсэн чих ухдаг хөвөнтэй савхаар арчиж арилгана. Дараа нь усаар сайн угаана. Хэрэв хэт үржсэн бол цэцэгийг устгадаг.
Навч шарлаад, жижигхэн цагаан хорхой, авгалдай навчин дээр гарч ирээд, навч наалдамтгай болоод байна: цагаан ялаа үүрэлсэн байна. Хүчтэй урсгал усанд угаагаад, аяга таваг угаадаг шингэнтэй усаар шүршиж хатаагаад, дахин угаана. Хэт их үржсэн бол хор цацна. 
Навчин дээр саарал толбо үүсээд байна: Ботритис гэх хорхой. Хөрсийг халааж болохгүй. Паар болон халаах төхөөрмжин дээр тавьж болохгүй. Үхсэн цэцэг, цэцэгний бундуу, навчийг тэр дор нь түүж авч байх.
Ишний шилбэ харлаж мөөг ургаад байвал тохирох хороор арчих. Усалгааг зохицуулах, хэт хүйтэн тавцан дээр тавьж хөрс дааруулахгүй байх.
Цэцэг ургахгүй, томрохгүй, навч шарлаад, навчин дээр цайвар шар ногоон толбо үүсээд байвал энэ нь вирусын гаралтай, халдварт "столбур" гэх өвчин. Эмчилгээ байдаггүй гэнэ. Ихэвчлэн улаан лооль, перец, хаш гэх ургамлууд энэ өвчнөөр өвчилдөг. Үндсэнд наалдсан цикада гэх хорхойгоор дамждаг.

14 comments:

  1. choeoogoo yaj goe saglagar butarhag goe bolgoh be minii choeo 2gorzgor muchir l bh yum ene zurgan deerh shig bolgoj boloh bolvuu zuvulguu uguuch

    ReplyDelete
    Replies
    1. Цэцгийн арчилгээ гэсэн хэсэгт байгаа Тайралт, чимхэлтийн талаар уншаарай. Мөн Фуксия, Гибискус, Лимон гэсэн сэдвүүдэд бас дэлгэрэнгүй байгаа.

      Delete
  2. sainuu choeoonii maani xursnuus neg undes shig yum zuhuigaad bn yu yum boloo? saw ni bagadsan yum bolwuu yaasan yum bo ug ni sayhan sawiin solison yum.er ni tsetsegnii sawiig ni soih bolsniig yaj meddeg yum be

    ReplyDelete
    Replies
    1. Hursnuus deerh heseg n het ih urgasan, savnii dood nuhnuudeer undes n garsan, savnaas gargahad nil undes bolson bvl shiljuulj tom savand suulgah bolson gesen ug.

      Delete
  3. Sain u Urnaa ,bi choyogoo zasaj bna geed nabch tsetsegtei bhad n tairaad odoo heden hatsan mochir uldeheer n 7 honogiin omno chine horsond suulgasan,mochiriig n cninii blogon deerhi zobolgoonii daguu 5-6 cm-eer tairsan,odoo heden hatsan mochir baigaad bna,hezeenees chine nabch garah yum bol,mochir n uhsen modnii mochir chig ongoggui baih yum,bas choyonii ur bombogoroos abaad horsond suulgasan bolobch onoodor huldaasan uutiig n abaad uztel us tatsan baih yum,edgeer stetseg maan urgah bolob u,zobolgoo ogooch

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu. Yaanaa. Shine hursund suulgaad, tairalt hiigeed buh navch unaad, muchir, ish n hatsan yum bn, tiimuu? Herev muchirnii ungu uhsen modniih shig hatsan ungugui bvl muchirnuudee 1-2 cm-eer haichlaad baidaa. Eruul nogoon muchir gartal. Garval uchirtai. Garahgui bol nemergui.
      Tairch avsan muchirnuudee undesluuleheer usand yum uu, hursund hiisen uu?
      Urnuudiin huvid uug n gyalgar uutaa udur bur avch agaar oruulj baina. Agaar oruulahgui bol us urgaad, iljreed muudna. Het ih usand ur buteed uhne. Ulun chiigtei hursund uree suulgaad, gyalgar uutaar buteegeed, agaar oruulna. Agaar oruulah zavgui, esvel martdag bol gyalgar uutniihaa deer shudnii chigchluureer 5-6 nuh hiichihdeg. Teruugeer agaariin soliltsoo yavagdna.
      Hamgiin amar arga ur boijuulagch geed shahmal avaad, terend urnuudee suulgah. Edgeer n tsaanaa tusgai gormoonuud shingeesen baidag tul ur urgahdaa amarhan bdg. Mun huvsgur tul urend agaar sain ochdog, urgalt sain bdg. Deerh muchir taiiraad undesluuleh bol ene ur boijuulagchind zoochihod ch boldog. Munl vakumdna muchroo. Agaar oruulna. Urendee ch gesen agaar oruulna.

      Delete
  4. Сайн бну.чоёог одоо өөрийнх нь үрээр тарьж болох болвуу.дүүрэн үр гарч ирээд бн.бас нэг юм асууя.цэцгээрээ гоёдог цэцгийг азот багатай бордоогоор борддог бол мөнгөний мод энэ тэр гээд навчаараа гоёдог цэцгийг ямар бордоогоор бордох вэ.азот ихтэй бордоо бх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu? Ooriinh n uriig butsaagaaad suulgaj bolnoo. Navchaar goydog tsetsegiin bordoo n azot iluu aguulsan bdg. Deeree dan nachit urgamliin zuragtai. Mungunii modiig kaktusiin bordoogoor bordoj bolno. Esvel erdiin bordoog 2-3 dahin shingelj bgaad. Huruu shig shingen bordoonii nogoon n navchit urgamliih bdg, yagaan, shar n tsetsegt. gehdee bichig sachigiig n unshaarai. bolohgui bol zuragii n sain haraarai. :-)))) Solongos, japan hyatad bordoog tegej harj avdag yum bi bol . kkk.

      Delete
  5. Баярллаа.үнэхээр буянтай blog шүү.чоёогийн үрийг өөрөө унаад ирэхийг нь хүлээхүү эсвэл өөрөө авчих юм болвуу.

    ReplyDelete
    Replies
    1. Ur bolovsrood duusahiig huleesen n deer. Baihguid doosh unachih vii gej emeej baival door n yum toschih oo. Bi bol neg udaagiin stakan togroochihdiin. "Lizianthus ureer" gedeg bichleg deer bgaa. Tsonhnii shilend skochoor naagaad. Choyo ch bas arai tom urtei. Hyalgasan uriig bol tegeh n buur amar bdg.

      Delete
  6. Сайн байн уу. энэ блогоор анх удаа зочилж байна. Маш баялаг мэдээлэлтэй сайхан блог байна. Цэцэг үнэртэх шиг л болж байна. Би Чоёог мөчрөөр нь үрслүүлэх гэж тайраад усанд хийсэн. Мөддөө үндэслэхгүй юм. Яаж хурдан үндэслүүлэх вэ. Одоо бараг сар болж байгаа байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр усанд, ямар ч үндэслүүлэгч бодис энээ тэрээ шаардахгүйгээр үндэслэчихдэг юм. Зарим туршлагатай цэцэгчид цэвэр голын элсэнд, эсвэл элс перлит холиод суулгавал хурдан үндэслэдэг гэдэг. Хөрсөө заавал ариутгана. Мөчирний үзүүрээс тайрч авахдаа маш хурц хутгаар зүсэлт хийгээрэй. Мухар хутга, эсвэл хайчаар тайрахад мөчирний эд эсийг нь бяцлаад, гэмтээгээд байдаг. Хурц хутгаар маш хурдан ташуу зүсэлт хийвэл мөчирөө гэмтээхгүй, зүсэлт цэвэрхэн болно. Бэлдсэн мөчирний доод үзүүрийг чийгтэй элс, перлитэнд 1 - 2 см гүн суулгаад гэрэл нэвтрэхээр ниллэг зүйлээр таглаж вакумдна. Жишээ нь стакан. Нар тусахгүй, гэхдээ гэрэлтэй, шөнө өдөртөө нэг л жигд дулаантай байдаг газар тавиад сарын дараа шинэ нахиа гарч ирвэл үндэслэж гэж мэднэ. Үүний дараа арай тэжээллэг хөрстэй стаканд суулгаарай. Шууд том саванд суулгаж болохгүй.

      Delete
    2. Muchir modorson hatuursan muchir bish, muchirnii uzuurnii nogoon zoolon heseg avna. Iim n usand dorhnoo undeslene. Usand hiivel vakumdah shaardlagagui. Harin elsend suulgasan bol vakumdna. 20C hemiin dulaantai gazar bailgaarai. Tuunees seruun bol muudna, iljirne, udaan undeslene.

      Delete
  7. Миний чоёо одоо л анх удаагаа дэлбээлж байна. Яах хэрэгтэй вэ ?

    ReplyDelete