Saturday, June 25, 2011

Лимон гэртээ тарьцгаая - Үрээр лимон тарих

Үрээр лимон тарих
Айлд жимсээ унжуулсан нимбэгний мод хараад өөрийн эрхгүй дуу алдаж, хаанаас яаж авав гэх хүн цөөнгүй. Өөрсдөө ургуулаад авч болно.
Үрээр суулгасан мод маш сайн, хүчтэй, тэсвэртэй мод болдог. Эхнээсээ л танай гэрийн хуурай халуун агаарт ургаж байгаа тул танайд хамгийн их дасан зохицсон, ямар ч өөрчлөлтийг даван туулах чадвартай мод ургадаг. 
Ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн хүлэмжний мод гэртээ авчраад тэр бүр дасаж нутагшихгүй байсаар хатаад үхдэг. Үрээр ургуулсан мод нь огт шинэ төрлийн мод байдаг. Жимсний чанар эх модноосоо авсан шинжийг агуулахаас гадна танай гэрийн нөхцөл, таны ургуулсан арчилгаанаас их шалтгаалдаг.
Үр зөв шилж, зөв суулгах
Дэлгүүрээс сайн сортын том хэмжээтэй, эрүүл нимбэг сонгож авна. Магадгүй 2-3 сортоос цуг авч суулгах нь дээр байх. Жимсэнд байгаа бүх ясыг нь гаргаад хамгийн том, чадалтай хэдийг шилж үлдээнэ. Гэртээ идсэн нимбэгний ясыг суулгах санаа гэнэт төрсөн бол уг үрийг олон хонуулж хатааж болохгүй. 
Суулгасан үр нь 30-40 хонож байж соёолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө. 
  
Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) “Эпин” эсвэл “Циркон” (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь – хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм.

Үрсэлгээний сав нь доороо заавал ус гарах нүхтэй, мөн 2-3 см өндөр дренажтай байх шаардлагатай. Нэг суулгахдаа 15-20 үр суулгасан нь дээр.
Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ.
Хөрс тэжээллэг, сийрэг байх ёстой. Үрийг 1-2 см гүн булна. Ургасан 2-3 төрлийн сортын 15-20 үрсэлгээнээс дараах зүйлийг анхаарч шилж авна: 
 Цөөн тооны богинохон зүүтэй, эсвэл огт зүүгүй байвал. Мөн нарийхан иштэй байх. 
 Хамгийн их навч гаргасан, мөн навч нь бага ундаг бол.
Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь xэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд хаяж болно.
Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг. Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.
 
Сонирхуулахад, нимбэгний үрийг ямар нэгэн савтай цэцэгний хөрсрүү булчихвал илүү хурдан (7 хоногийн өмнө) соёолдог байна. Хэрэв тэр савтай цэцэг нь нимбэг юм уу, өөр нэгэн цитрусын төрлийнх бол бүүр ч сайн. Учир нь савтай том цэцэг нь ихэнхи усыг хэрэглэдэг тул илүүдэл чийг хөрсөнд үлдэхгүй соёолох таатай орчин бүрддэг байна. 
3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирэхлээр болгоомжтой авч үндсэнд наалдсан хөрсийг гөвөлгүйгээр том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана.
Био ялзмаг хөрсөнд хольж өгвөл хурдан ургахад нөлөөлнө. 
Дренаж савны ёроолд хийнэ, хөвсгөр агаар ус сайн нэвтрүүлдэг хөрс хэрэглэнэ 
Цитрусын төрөл бүр өөр өөрийн онцлоготой. Мандарин нь тод өнгийн гоё жимстэй, жүржийн модны бараан ногоон өнгийн навчин бүрхүүл хамгийн үзэмжтэй нь, грейпфрутын жимс болон мод нь маш том хэмжээтэй тул тасалгаанд сайн таарахгүй гм. Бүх цитрусын төрлөөс нимбэгний мод хамгийн  өгөөжтэй нь, бүтэн жил цэцэглэж, жимсэлдэг тул ургуулахад урамтай бөгөөд тасалгаанд ургуулсан нимбэгний жимс нь дэлгүүрийн жимснээс хамаагүй том хэмжээтэй, илүү амттай, анхилуун үнэртэй билээ. Модон дээр нэг дор цэцэг, жимс, навч зэрэг харж болдог онцлогтой. Жирийн нөхцөлд үр суулгаснаас хойш 8-12 жилийн дараа цэцэглэж эхэлдэг, харин жимсэлдэг модноос залгалт хийвэл 2-3 жилийн дараа жимсээ хурааж авч болно.
Модны мөчирөн “титэм” бүрдүүлэх арга
Үрсэлгээг дээшээ сунасан ганц иш болгож ургуулах буруу. Эхнээсээ мөчир зөв гарч ургахад анхаарна. Цитрусын төрлийн моднуудын нэг онцлог нь жилийн турш ургаад байдаггүй, ургах үе нь давалгаа мэт байдаг. Энэ нь жилдээ 4-5 удаа болдог ба завсар хооронд нь 1-3 сар амардаг. “Ургалт үе” эхлэхэд үрсэлгээний оройг тайрах хэрэгтэй.
Гол иш буюу 0-үеийн мөчир тайрах заавар
Хэрэв үүний дараа хажуугийн мөчир салаалж гарахгүй бол, мөн дээрх үзүүр нь дахиад ургаад байвал давтан чимхэлт хийнэ. Үрсэлгээ, ургаж буй нялх мөчир, нахиа хатуурч амжаагүй зөөлөн туяхан байдаг тул ургах цэгийг тайрч авахдаа заавал хутга, хайч хэрэглээд байдаггуй, хумсаараа чимхээд авч болдог тул "чимхэлт" гэж нэрлэдэг.
1-р үеийн мөчир тайрах заавар
Гол ишнээс салаалж ургасан 1-р үеийн мөчирнүүд дээр 3 дахь навч гарангуут мөчирнүүдийн үзүүрийг чимхэнэ. Аль болох богино мөчир гаргаж авч байгаа нь энэ.
Хоёр дахь болон дараа дараагийн үеийн мөчирнүүдийг мөн л 3 навч гаргаад тайраад байна. 
Дараа дараагийн мөчирнүүдийг энэ аргаар чимхээд явбал бутлаг өтгөн, зөв тэгш бүрдүүлсэн модны титэм гарч ирнэ.
Ишнээс ургасан мөчир бол 1-дэх үеийн мөчир. 1-дэх үеээс ургасан мөчир нь 2-дахь үе болно. Ингээд цааш тоологдож явна.
Цэцэг жимс нь зөвхөн 4 дэх үеийн мөчир ургаснаар модны гол суурь бүрэлдлээ гэж хэлж болно. 4 дэх үеийн мөчир дээр цэцэг гарч эхэлнэ. Хэрэв үрээр тарьж байгаа лимоны модон дээр 2, 3 дахь үеийн мөчирнүүд дээр цэцэг гарсан бол бүх бундуйг тасдаад хаях хэрэгтэй.   
 Нимбэгний модны мөчир, навч нь гэрэлрүү тэмүүлж байдаг тул нэг талруу далий ургана. Савтай модыг огцом эргүүлж болохгүй. Нэг эргүүлэхдээ ойролцоогоор 30 градус буюу цагаар бол 5 минутаар эргүүлээрэй. Нэг жилийн дотор савтай мод нэг бүтэн (360 градус) эргэдэг. Нөгөөтэйгүүр ингэж эргүүлэх нь цэцэглэдэг, жимсэлдэг болсон модны ургалтыг сааруулдаг тал байдаг. 
 Шинээр ургаж буй мөчирнүүдийг сайн анхаараарай. Жирийн мөчирнүүдийн дунд бусдаасаа бадриун, хүчтэй, ихэнхидээ эгц дээшээ ургасан мөчир заримдаа байдаг. Үрээр ургуулж байгаа лимоны модонд ийм мөчирийг тайрахгүй, уяагаар татаж боох гэх мэтээр дээш ургасан чиглэлийг өөрчилж өгөх хэрэгтэй. 
Учир нь гол ишний дээрх үзүүрийг аль түрүүн чимхсэн, мод дээш ургахгүй болсон. Гэтэл энэ зэрлэг мөчир дээшээ ургаж ирэхлээр бүх хүч түүнрүү явна. Энэ мөчир яваандаа ишний үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Иймээс ийм дээшээ ургасан мөчирийг хатуураагүй, уян зөөлөн байхад нь утсаар боогоод нөгөө үзүүрийг нь доош татаж хөрсөнд хавчаараар тогтоож өгнө. Маш болгоомжтой хийгээрэй, хэт доош татвал мөчир хугарна. Хэсэг хугацааны дараа уг мөчир модорхог болоод хатуураад ирэхлээр уяаг авна. 
Нимбэгний модны шим тэжээл, бүх энерги нь эгц дээшээ явдаг тул ийм "зэрлэг" мөчир үүсэх ёсгүй. Цаашид модны жимслэлтийг түргэсгэе гэвэл 3, 4 дэх үеийн нарийн мөчирнүүдийг доош татаж 1 болон 2 дугаар үеийн мөчиртэй уяж өгвөл модны энерги бүх мөчирлүүгээ жигд хувиарлагдаж цэцэглэх, жимслэх нь хурдан болдог. 
Үрээр тарьж байгаа тохиолдолд "зэрлэг" мөчирийг тайрах хэрэггүй. Ийм чадалтай, хүчтэй мөчир дараа нь залгалт хийхэд сайн суурь болж өгдөг. ("Залгалт" гэдэг нь жимсэлдэг модноос мөчир авч үрээр ургуулж буй модны мөчирт залгаж "наах"-ыг хэлнэ. Үрээр ургуулж буй мод 8-12 жилийн дараа, зарим тохиолдолд 20 жил ч болж байж цэцэглэдэг. Удаан хүлээхгүйн тулд жимсэлдэг модноос залгалт хийдэг юм.) 
Өөр нэг анхаарах зүйл–хэт олон тооны жижиг жижиг мөчир гарч ирэхээс болгоомжлох. Эхний гаргаж авсан “титэм”-ний дотор туслах нарийхан мөчирнүүд хэт их үүсгэхгүй байх хэрэгтэй.
Модны үндэс засах 
Нимбэгний модны мөчирөн бүрхүүлийг эхнээс нь зөв бүрдүүлж өгөхөөс гадна үндэсийг нь мөн зөв ургуулах хэрэгтэй байдаг. Нимбэгний гол үндэс уртаашаа ургадаг. Байгальд байдаг шигээ чөлөөтэй биш, савны хэмжээнд баригдсан тул тэлж ургах, хөгжих боломж байхгүй. Иймд гол үндэсний үзүүрийг тайрахгүй бол уртаашаа ургасаар савны ёроолд цагираглаад сунаад байдаг. 
Хамгийн амар арга бол үрээр ургасан үрсэлгээг саванд тусгаарлаж суулгах үед үндэсийг нь тайрах. 
Хэрэв том ургасан лимоны мод бол хавар шилжүүлэн суулгалт хийх, хөрс солих үед үндэсийг засаж болно. 
 Хөрсөнд суулгахдаа үндэс ургаж эхэлсэн цэгийг 5 мм-ээс гүн булах хэрэггүй. 

А хэсэгт хэт гүн суулгасан байгааг харуулж байна. Хөрсөөр зузаан хучвал үндэс ялзардаг. Б хэсэгт зааснаар ямар ч тасалгааны цэцгийг суулгаж байх хэрэгтэй.
 Савны амсар хүртэл хөрсөөр дүүргэх хэрэггүй. 10-20 мм зай үлдээгээрэй. Услахад ус хальж асгараад байдаг ба дээр хэлснээр үндэс амьсгаалах хэрэгтэй тул хөрс савны ирмэг хүртэл хийдэггүй. 
Саванд суулгасны дараа марганцын бүдэг уусмалаар шүршээд хамгийн гэрэлтэй газраа тавиарай.  
Нимбэгний модны арчилгаа 
 Ургамлын тусгай "Фито" эсвэл ердийн өдрийн гэрэлтэй чийдэнгээр тогтмол өдөр бүр нэмэлт гэрэлтүүлэг өгч байх;
 Агаар чийгшүүлэгч тогтмол ажиллуулж агаарын чийгшэлтийг ихэсгэх;
 2 болон 7 сард жилдээ 1-2 удаа шилжүүлэн суулгалт хийж байх. Шинэ сав нь хуучнаасаа 3-5 см том байх бөгөөд хөрс шинээр бэлдэж хийнэ. Хөрсөнд навчин, ширгэн хөрс, ялзмаг, малын бууц хольж болно. Хэрэв энэ бүгдийг цуглуулах хэцүү бол жирийн сийрэг тэжээллэг хөрсийг адууны хомоолтой ¼ харьцаатай авч хэрэглэж болно. Хөрсөө ариутгаарай. 
 Хөрсийг жилдээ 2 удаа шинэчилж байгаа ч 2 сараас 9 сар хүртэл тогтмол бордоо өгч байх хэрэгтэй. Шинэ хөрсөнд 2-5 сар хэрэглэх тэжээл байдаг, зуны "ургалт үед" энэ багадна. Органик болон минерал бордоог ээлжилж хэрэглэх нь дээр. Минерал бордооны комплексыг усаар сайн шингэлж (1 литр усанд 1—2 г бордоо) хэрэглэвэл үндэс түлэгдэхгүй. 10-14 хоноод органик бордоо хэрэглэнэ. Органик бордоонд тусгай бэлэн бэлдмэл дэлгүүрээс авсан нь дээр.
Бусад бичлэгүүд:

24 comments:

  1. сайн байна уу Нимэгний модыг гэрт, тасалгаанд биш хүлэмжинд олноор нь тарих боломжтой юу? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Та Монголд байдаг бол очиж уулзах хүсэлтэй байна. Хүндэтгэсэн:Б.Түвшинжаргал

    ReplyDelete
    Replies
    1. Hulemjind urguulj bolno oo. Ekologiin Bolovsroliin Tuvd ochood uzeerei. Tend hulemjind n urgaj baigaa. Tendehiin mergejiltnuud iluu medeelel uguh bolov uu. Bi bol tasalgaanii urgamald l iluu zuvluj chadah bolov uu.

      Delete
    2. Сайн байна уу? Лемоны мод мөчрөөр үржүүлэх гэж 3 сар шахам ноцолдлоо, үр дүн нь эхнээсээ гарч, соёолж, навч нь задарч байна, тэгэхээр үндэслэж чадлаа гэж би бодож байна. Тэгээд яг надтай адил лемон мөчрөөр үржүүлэх гэж байгаа хүмүүст зовлонгоосоо хуваалцая гэж бодлоо, жаахан ч гэсэн тус болох болов уу:
      - Их урт мөчир болдоггүй юм байна, би 30 гаран см-ын урттайг суулгаад 2 сар тууштай арчлаад соёолдоггүй, сүүлдээ ч аргаа барлаа. Тэгэхээр нь 3 хувааж жижиглээд суулгасан, тэгмэгц маш хурдан соёолсон шүү. Ойролцоогоор 10-15 см-ээс илүү урд болдоггүй юм билээ.
      - Суулгахдаа корневин гэдэг (энэ Монголд олдоцтой ганц бодис байх, гадаадад бол олон төрлийн сайн гормоонууд байдаг юм байна)үндэслүүлэгч нунтаг бодисонд шороонд суулгах талаа дүрээд суулгавал дэм болдог юм байна.
      - Навч мөчрийг нь тааруулж танах, суулгах мөчрөө сонгож тайрахдаа хаагуур нь тайрвал зөв болохыг жижиг гэлтгүй анхаармаар юм билээ.
      - Хөрс сонгохдоо Соёолж-д байгаа Германы хөвдөн хөрс зүгээр юм билээ шүү. Сайжруулсан хөрс гэж бас байгаа, тэр нь тийм ч сайнгүй юм билээ.
      - Гялгар уутаар сайн бүтээж чийгийг нь сайн хадгалах хэрэгтэй юм билээ. Би маш сайн бүтээж хадгалж байсны хүчинд 2 сар гарангийн дараа амьдаараа байж чадсан, тэрний хүчинд л амьдарлаа. Гэхдээ шороог нь хэтэрхий нойтон байлгах хэрэггүй, алтан дунджийг нь олох хэрэгтэй байдаг юм байна.
      - Нарны шууд тусгалд тавих дэмий, бас гэрэл дутмаг коридорын өрөө мэт газар дэмий санагдсан шүү. Өглөө оройн нар дайраад өнгөрөхөөр байрлал их зөв санагдсан.
      За нэг иймэрхүү зүйлийг ойлгож мэдлээ, өшөө ч их зүйл нэмж сурах байх.

      Энхээ

      Delete
    3. Enhee limonii modnii urselgeenees chin bna uu?hudaldaj aviya 99697839

      Delete
  2. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

    ReplyDelete
  3. sain baitsgaana uu bi lemonni modnoos mochroor ursluuleh gesiima, tegeed ter germani hovdon horsond dangaar n suulgahiimuu, har shoootoi jaahan holihuu?

    ReplyDelete
    Replies
    1. Ehleed undes gargahiin tuld german hurs dangaaraa deer. Esvel Jiff7 geed shahmal hurs baigaa (tsetsegiin archilgaa buland ternii tuhai bgaa) ter bol buur amar bugood deer. Uchir n Jiff7 n undesluulegch gormon, idevhijuulegch bodisuudtai baidag yum). Zugeer usand hiisen ch bolno. Undesleed, mash sain saglaasan undes urgasan tohioldold savand suulgana. Tegehdee harin har shoroo, yalzmag geed tejeelleg hurs german hurstei holiod suulgaarai. Odoohondoo 4-5 sar hurtel bol Jiff7, german hurs met bolnoo.
      Undesluulehde zugeer nevt haragddag merzeevter neg udaagiin stakan bolno. amar ch bdg, undes her ih urgasan n gadnaasaa haragdaad.
      ternees tom savand hereggui shuu. Vakumdaarai. Busad buh zuvulgoo LIMON gesen sedev dotor bgaa.

      Delete
    2. Ur jimsee ogdog Limonii modnoos urselgee hudaldaj avna shuu 99697839

      Delete
  4. Лемон мөчрөөр үрслүүлсэн маань амжилттай сайхан ургаж байна, зарим нь ч арай хэтэрхий олон навчтай ч юм уу гэмээр өтгөн шигүү навчтай ургаж байгаа. Харин дараагийн нэг асуудал үүслээ, навчин дээр нь улаавтар өнгийн жижиг бөөс ч гэмээр, аалз ч гэмээр амьтан яваа нь харагдах боллоо, яаж устгах вэ, зөвлөгөө өгнө үү. Миний хувьд харагдсаныг нь түүж, хааяа нэг бүх навчийг нь савангийн уусмалтай усаар (саван хэрэглэдэг талаар нэг номноос олж уншсан юм) арчиж угаахаас хэтрэхгүй байна.

    Энхээ

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, http://boditsetseg.blogspot.com/2011/12/blog-post_02.html geed bichleg unshaarai. Tsetsegiin Archilgaa gesen buland bgaa AALZAN HACHIG gedeg 2011 onii 12 sariin 2-nii bichleg bgaa.

      Delete
  5. Sain bna uu limonii modnii shimegchintei temtseh hamgiin naidvartai gants l arga l bdag ter bol gaduur zardag shurshdeg lak.Uuniig 30cm zainaas shurshih heregtei.Yalanguya zun uuniig hiih heregtei hervee ovol mod chin shavjtai bgaaa bol bas lak tsatsah ni zuitei gehdee sain archilgaa heregtei ta jimsnii modniihoo usiig ni ihduuleed bna bas ovliin tsagt teroosoo amraahgui bgaatai ih holbootoi shuu nad ruu zalgaj zovlogoo avj bolno shuu 99697839

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу
      Шүршдэг лак гэж яг ямар, хаанахын лак вэ, юуны зориулалтынх байдаг вэ? Би сармисны ханд, марганцын сулавтар уусмалаар шүршиж үзсэн, аалзан хачиг нь хамаагүй багассан, гэхдээ бүрэн арилахгүй байна, тэгсэн мөртлөө л ургаад томроод байдаг, сайн ойлгохгүй л болчихоод байгаа. Анх мөчрөөр нь тариад одоо 8 сар болж байгаа, уг нь овоо л том болоод байгаа, гэхдээ тайраад хүнд өгчихмөөр илүү мөчиртэй болж амжаагүй л байна, яваандаа томроод ирвэл болох байгаа. Хуучнаар залуу байгалчдын станцын хүлэмжинд том мод байдаг юм, тэднийх хааяа ганц нэг мөчир зардаг юм шүү, очоод уулзаарай. Аалзан хачигийг бүрэн устгах найдвартай бөгөөд хоргүй арга байвал зөвлөөрэй.
      Хүндэтгэсэн,
      Энхээ

      Delete
    2. Sain bn uu. Navchaar goyodog urgamliin lak gej delguuruuded zaraad bdg yum. Gehdee neeh ih huseed bh zuil bichee. Haaya neg tsatsahad oir zuuriin horhoi shavijiig urgeegeed, ustgaad bdg. Gehdee horhoinii esreg zuil gej bodoh hereggui. Limoniig sain shursheed baival zugeer. Mun usand oruulah Navch buriig n garaaraa Fairy-geer, esvel bakteriin esreg gariin shingen savan, bakteriin esreg amerik nileen huchtei ayaga tavag ugaagch shingenuud gaduur zaraad bgaa. Tedgeereer ugaagaad bhar zugeer. Yavaandaa arilchdag. Baga hemjeenii bol. Herev het ih uurelsen bol ch bas zugeer ugaasnaar arilahgui l bolov uu. Limonii mod gehdee hatuu zuzaan navchtai tul ugaaltaar arilgachdag yum doo.
      Ekologiin tuv deer ochij asuusan. Daraa jiliin udiid l urselgee garna gej bsn. Limonii tom mod n buh navchaa guvsun bsn. Uvuldoo tegdeg yum boluudaa. Hun n bhgui tul shilen haalganii tsaanaas modiig n haraad l yavsan. Bi orosoos l zahialj avah geed bgaa. Limon, Mandariinii mod. Yag jimsedeg, zalgalt entriig n hiisen, hiigeegui geed turul burees n.
      Ooriinhoo limonoo sain helberjuuleerei. Titem zuv gargaj ugood, tsaashid zugeer tanalt, chimhelt hiigeed yavchuul zugeer. Tegehgui bol neg l gozooson urt ish l baigaad bn.

      Delete
  6. Сайн байна уу. Зөвлөгөө өгч байгаад маш их баярлаж байна. Миний хувьд цитрус-ын төрлийн мод гэртээ тарих нэг л их дур хүсэл, тэгсэн мөртлөө яахаа мэдэхгүй туршлага дутаад байгаа хүн. Нээрээ fairy энэ тэр гэсэн угаалгын бодисуудыг нэг хэрэглэж үзье, ургамалдаа л хортой биш бол...
    Надад 2 төрлийн нимбэг байгаа, нэгийг нь тэр экологийн төвөөс нөгөөг нь хувь хүний модноос мөчир аваад суулгаж ургуулсан юм. Одоо ургаж байгаа навч ишний хэлбэрийг нь харахаар 2 өөр төрлийнх боловуу гэж бодогддог. Экологийн төвийнхийг би пандероза сорт боловуу гэж таамаглаж байгаа, их том жимс гардаг гэсэн. Иш, навч нь их бадируун, өргөн юм билээ.
    Сүүлийн үед мандарин олж тарих юмсан гэж мөрөөдөөд байгаа, та ямар мандарин яг хаанаас авах вэ? Миний олж мэдсэнээр Уншиу гэж их алдартай сорт Японд байдаг юм байна, борлуулдаг газрыг нь олсон боловч яаж авчрахаа мэдэхгүй болчихоод л сууж байна. Мандарин олж авах ямар боломж байна вэ?
    Би моднуудаа хэлбэржүүлэх тал дээр юу ч хийгээгүй л сууж байна, одоогоор 2-р үеийн мөчрүүд ургаж эхэлж байгаа, харин аз болж тал тал тийшээ олон мөчирлөж ургаж байгаа. Мөчрөөр ургуулсан мод нэг их дээшээ гозойж ургах нь гайгүй байдаг бололтой. Таналт хэлбэржүүлэлтийн талаар судалж мэдэж авахгүй бол нээрээ болохгүй юм байна шүү. Энэ тал дээр зөвлөгөө өгөөрэй.

    Баярлалаа,

    Энхээ

    ReplyDelete
    Replies
    1. Хэлбэржүүлэлтийн тухайд гэвэл яг ямар мод гаргахаасаа болно. Намхан бутархуу саглагар бөөрөнхий юм байх уу, эсвэл штамб мод байх уу гээд сайн бодож байгаад хэлбэрээ гаргасан нь дээр. Пондероза сорт-д штамб дээр байж магад.
      Мандариныг би Оросруу яг одоо захиж байгаа. 7 хоноод ирэх байх. Сонирхвол urnaa4888@yahoo.com руу бичээрэй. Давхар захиж болох байх. Оросд сурдаг оюутнууд өвлийн амралтаараа ирж байгаа, тэд өвөл, зун гээд ирэхдээ хүмүүсийн захиалгыг аваад ховор цэцэг авчирч өгдөг юм. Ихэнхи нь стрептокарпус, баримгана захидаг юм. Би л жимсэлдэг цитрусын өвчтэй хүн энд нэг ширхэг. Олж авч нэг тайвшрах байх. Захисан. Хүлээгээд сууна. Сая шинэ жилээр АНУ-аас ууг нь төлбөр энэ тэрийг нь хийгээд жин тан болгоод захисан чинь авчирч байсан хүний залхуу нь хүрсэн үү яасан, нэг газар хаячихсан гэсэн. Уйлахаа шахав. Одоо тэгээд Оросоос авах болоод сууж байна. Үнэн хорхойтой хүн.

      Delete
    2. Ямар сортын мандарин ямар үнэтэй олдох вэ?

      Энхээ

      Delete
  7. sain bnua? bayrllaa ih goy medeelel bna lemon urgahiig n ih l udaan huleeh um bnada te kk gehdee ureer n gertee tarih gesen um , bio idevhjuulegch , bio uusmal hna zardiin bol ? nimbegnii mod haaguur zardiin bol ?

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu. Bayarlalaa. Extra hudaldaanii tuvd bgaa bh, Epin Extra geed oros bodis bgaa. Tuund devteegeed suulgasan yamar ch ur urgaj gardag. Nimbegnii mod ueer tarisaniig bol tsetsegchid zunduu zarj baidag. Facebookiin tsetsegnii bulguudeer avna geed zar tavihad dorhnoo oldono. Harin jimseldeg mod oloh joohon hetsuu. Gehdee neg uyeiig bodvol havar zunduu zardag bolsoon. Delguuruudeer bolon tsetseg avchirdag huvi humuusees suraglaj baital oldono.

      Delete
  8. bi bas suuliin uyd jimseldeg modiig ih sonirhdog bolsiimaa. tanii blog delgerengui saihan medeeleltei ym tanitai holbootoi bj boloh uu. fb hayg ymu e mail haygaa ugch boloh uu

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu. Bayarlalaa. FB hayag deer bgaa. email hayag bodiceceg@yahoo.com

      Delete
  9. goyo medeelel bna bayarlalaa

    ReplyDelete
  10. Гэртээ гэж ядаж гарчигаа зав бичээчээ! Гэртэй тарина гэвэл монгол гэрээ үртэй хамт булах уу? Бичиг үсэгт бүрэн тайлагдсан уу? Лимоныг монголоор нимбэг гэдэг юм!

    ReplyDelete
    Replies
    1. хахаха тиим бншд. хэлсэнд баярлалаа. Үг үсгийн болон найруулгын гээд зөндөө юм байгоо. Бүгдийг хянах, найруулах зав байдаггүй. Өөрөө ч энэ блогруу орохоо байгаад удаж. Энэ яахавдээ хувь хүний л блог, тиймээс айхтар шалгаад хянаад байдаггүй, үнэндээ сонирхол маань ч блогоос өөр тул хэрэгтэйд нь мэдээлэл болно биз гээд үлдээсэн байгаа юм. Урд хуучин блог байхад 1200 гаруй постуудтай. Тэнд бол бүүр ч их алдаа байсан. Өдөртөө 2 сэдэв ум хум цайны цагаар орчуулж бичээд хаячихдаг, эргээд харах ч завгүй. кккк.
      Тиймээс уучлаарай.
      Нимбэг гэж мэднээ мэднэ. ккк. Надад өөрт хялбар байсан хувилбараар л тухайн үед бичиж байсан байх. Дахин хэлэхэд хувь хүн өөрийн тэмдэглэлээ л бусадтай хуваалцаж байгаа энэ юмаа. Тиймээс айхтар уурлалгүй хүлээцтэй хандаад уншина уу. Мэдээж энд тэнд үг үсгийн алдаа явж байвал бичиж байгаарай. Үнэхээр энэ постуудыг эргэж харах цаг зав байдаггүй тул олон жилийн өмнөх хувилбаруудаар л байгаад байгаа. Цайны цагаар ямаршуу юм амжиж гаргах билээ, тиимээс дахин харвал засах, янзлах юм байгаа, байгаа. Тайван хандацгаая аа.

      Delete