Thursday, August 25, 2011

Нимбэгний мод - Арчилгаа

Айлуудад ихэвчлэн тааралддаг сорт - Павловский.
Павловский – тасалгаанд ургуулхад тохирсон. 1,5-2 м өндөр хүрдэг. Гэрэл багатай газар ургаж чаддаг. 3-4 саруудад цэцэглэдэг. 4-5 дахь жилдээ жимслэж эхэлдэг. Жимс том 150-250 г жинтэй, дотроо үр байхгүй. Мөчирөөр үрслэхдээ амархан.
Арчилгаа болон бусад анхаарах зүйлс:
Нимбэгийг +25С жигд дулаантай орчинд байлгадаг. Өдөр халуун наранд шарагдаад, шөнө нээлттэй цонхны доор жиндээд байвал сайн ургахгүй. Өдөр шөнийн агаарын хэмийн хэбэлзэл 5-6 хэмээс хэтрэхгүй байх; 
Услах ус мөн ийм дулаантай байна; 
Хөрсийг хэт усладаг, эсвэл байнгa чийгтэй байлгадаг, мөн дээр нь хүйтэн газар байлгадаг бол суулгасан үр, ургасан үндэс дорхноо илжирнэ; 
Услахдаа зөвхөн хөрсний өнгөн хэсгийг чийглэнэ, савтай хөрсийг бүхэлд нь норгох гэж их ус хийх хэрэггүй; 
Нимбэгний навчийг өдөр бүр усаар шүршиж байна. Харин сард нэг удаа марганцын бүдэг уусмалаар шүршиж өгнө; 
Долоо хоног бүр хөрсний өнгөн хэсгийг нарийхан савхаар 2-3 см гүн сийрэгжүүлж өгч байх;
Чийгтэй даавуугаар долоо хоногт нэг удаа навчны тоосыг арчиж байх, эсвэл бүлээн шүршүүрт оруулж байх; 
Үрсэлгээг зуны улиралд сард 2-3 удаа азотын бордооны маш сул 1%-ийн уусмалаар услаж байх; 
Үрсэлгээ маш эмзэг тул зун нарны шууд тусгалаас хамгаалах. Хурц наранд навч түлэгдэх аюултай; 
Өвлийн улиралд +15С хэмээс хэтрэхгүй сэрүүн, гэрэл багатай газар өвөлжүүлдэг. Энэ үед цэцэгний ургалт удаашраад, хүчээ хуримталж байдаг;
Хүйтний улиралд халаах төхөөрөмжүүд ажиллаж байгаа тул агаар хэт хуурайшдаг. Агаар чийгшүүлэх арга хэмжээ авах;
Зун гэрэл багатай газар байршуулдаг. Гэрэл ихэдсэн үед навч шарлах, хатах, ургалт зогсох гээд ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг; 
Үрсэлгээ болон залуу модыг 1,5 сард нэг удаа борддог. Энэ хооронд хөрсөнд байгаа тэжээл хэрэглэгдээд дуусдаг; 
Том модыг харин хавар зуны улиралд долоо хоног бүр борддог. Бордоо хийхийн өмнө хөрсөө сайн чийгэлсэн байх ёстой;
Сард нэг удаа марганцын бүдэг уусмалаар услаж байна; 
Нимбэгний мод нь шүлтлэг хөрсөнд ургадаг. Хөрс найруулахдаа санаарай. 
Мейерын лимон – намхан (1 м өндөр) авсаархан цэвэрхэн титэмтэй. Тасалгаанд хамгийн их ургуулдаг лимонуудын нэг. Навч ихтэй. 3-4 саруудад цэцэглэдэг. Жимс бөөрөнхий, улбардуу шаргал, 120 г жинтэй, гашуундуу амттай. Жимсэлдэг модноос хийсэн үрсэлгээ 2-3 жилийн дотор цэцэглэж жимсэлнэ. Жимс ихээр гаргадаг.

Нимбэгний модны ойр хавьд алим жимс байрлуулж болохгүй.
Навчаа гөвөөд өвдөөд эхэлдэг. 


Бусад бичлэгүүд:

No comments:

Post a Comment