Thursday, June 23, 2011

Крассула Мөнгөний мод

Крассула бол суккулент ургамал юм. Суккулент гэдэг нь өөртөө ус хуримталж хадгалдаг ургамлыг хэлдэг. Крассула газраар халиурсан, дээрээс унжсан, мод, бут гээд 300 гаруй төрлийн байдаг. Тасалгааны суккулент дотор зуун наст, кактус, угсаргана, зузаалай, халбаган навчит гээд олон янзын цэцэг байдаг. Сrassus гэсэн үг нь "бүдүүн" гэсэн утгатай гэнэ. Энд "Мөнгөний мод", "Сармагчингийн мод", "Халбаган навчит" гэх мэтээр нэрлэгддэг Крассула овата-гийн тухай ярилцъя. 
Африк тивээс гаралтай энэ бутархаг мод нь 2-10 м хүртэл өндөр ургадаг, нүцгэн бүдүүн иш, мөчиртэй. Махлаг шүүслэг навч нь 3-7см урт, хавтгай дугуй, өндөгөн хэлбэртэй. Цэцэг бүдэг ягаан, цагаан гэж байдаг. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор. Тасалгаанд төрөл зүйлээсээ хамаараад 6 см-ээс 2 метр өндөр ургадаг.
Ургалт дунд зэрэг. Нэг зуны дотор хэдэн см өндөр ургана.
Нас: олон наст ургамал. Айлуудад 40 гаруй жил ургасан мод байдаг. Гэхдээ байнга хэлбэржүүлж, залуужуулж байх хэрэгтэй.
Гэрийн уур амьсгалд нөлөөлөх нь
Гэрийг чимэхээс гадна маш дулаан, тухлаг харагдуулдаг. 12 сарын 22-ноос 1 сарын 19-ний хооронд төрсөн Матрын Ордныхны цэцэг. Шороон мах бодьтой цэцэг. Шороон мах бодь нь эд баялаг хуримтлах гэсэн утгыг шингээсэн байдаг. Энэ цэцэг нь өөрөө хуримталж хадгалдаг цэцэг, хамаг баялаг нь махлаг иш, мөчир, шүүслэг навчинд оршдог. 
Крассулагийн агаарт ялгаруулах био идэвхт бодисууд агаар цэвэршүүлж, хүний биеийн ядаргааг арилгадаг, стресс тайлдаг, амьсгалын замын өвчин багасгадаг, ерөнхий эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Мөнгөний модыг гэрийнхээ, эсвэл өрөөний, ажлын ширээний зүүн урд талд тавьдаг. Зарим албан газар, айлууд хиймэл "мөнгөний мод" тавсан байдаг. Хэрэв таны эд баялаг, амжилт өсөн дээшилж байгаасаа гэж хүсэж байвал амьд мод тарь. Таны мөнгөний мод ургах тусам мөнгө эд баялаг өсөж байна гэсэн үг.
АРЧИЛГАА
Агаарын чийгшил
Агаарын чийгшил онцын ач холбогдолгүй. Тасалгааны хуурай агаарт сайн ургадаг. Гэхдээ зуны халуунд усаар шүршүүлэх дуртай. Үсэрхэг навчтай төрлүүдийг усаар шүршиж болохгүй, ялзралт үүсэж болно.

Гэрэл
Тод зөөлөн гэрэлтэй газар байрлуулна. Нарны хурц тусгалаас хамгаалахгүй бол өвчилнө. Навч захаараа улаараад, үрчийж, нимгэрээд ирнэ. Халуун наранд бүх навчаа гөвөх аюултай. Хавар гадаа байрлуулахдаа гэрэлд бага багаар дасгаж байж гаргах хэрэгтэй. Хэрэв хурц нарны гэрэлд аажмаар дасгалгүй шууд гаргаж тавьбал навч түлэгдээд бор хатуу толбонуудтай болдог.
Хурц наранд удаан байлгавал мөн навч түлэгдсээр унаад халзан мод үлддэг. Нарны гэрэлд байлгахаар навчны захаар улаан тод хүрээ тодорч гарна.
Crassula Ovata Solano Variegated сорт наранд улаагаад, навч нимгэрсэн байгаа нь.
Наана байгаа нь ижил сортын үрсэлгээ, жирийн наргүй тод гэрэлд байсан.

Гэрэл дутагдвал иш сунана, навчны хэмжээ жижигрэнэ, мөчирний навч хоорондын зай ихсэж үзэмж мууддаг. Гэрэл дутагдвал цэцэглэхгүй. Мөн гэрэл дутвал навч усаар дүүрсэн мэт шаргал "пэлцийсэн" өнгөтэй болж байгаад унадаг. Ялангуяа намар тагтнаас гэртээ оруулахдаа дасгаж оруулахгүй бол ийм зүйл ажиглагддаг.
Намар гэрт оруулахдаа хамгийн гэрэлтэй газар тавина. Гэнэт гэрэл дутахлээр стресст орж навчаа гөвдөг.
Бүтэн жилийн турш тод сарнисан гэрэлтэй газар байрлуулна.
Ногоон навчтай крассула сүүдэрхэг газар ургаж болдог бол саарал, эсвэл алаг навчтай төрлүүдийг тод гэрэлтэй газар байлгаж байж навчны ганган өнгийг хадгална.

Агаарын дулаан
Цэвэр агаарт дуртай, зуны цагт гадаа тагтан дээр бороо, нарнаас хамгаалсан нөмөр газар тавих хэрэгтэй. Өвөл сэрүүвтэр +10°С байхад тохирдог. Өвөл халаалт ирсэн үед халаах төхөөрөмжүүдийн ойр байрлуулж болохгүй. Хавар, зундаа +20-25°С байх ёстой. Өвөл халуун гэрт байлгавал зарим навч унана, мөн мөчир сунана.
Цэцэглэлт
Модорхог крассула ойролцоогоор 10 нас хүрсний дараа цэцэглэж эхэлдэг байна. Зарим тохиолдолд 5 нас хүрээд. Маш ховор цэцэглэдэг гэдэг ч зөв арчилвал өвөл болгон цэцэглэдэг. Цэцэг нь жижигхэн цагаавтар өнгийн, маш нялуун, удаан хажууд нь байвал толгой өвдөхөөр үнэртэй. Цэцэглэлт ихэвчлэн намар эрт эхлээд өвөл 1-2 сар хүртэл үргэлжилдэг.
Цэцэглүүлэхийн тулд жилд 2 сар "амралт үе" хийж өгөх хэрэгтэй. Яг зузаахай, угсаргана цэцэгүүдийг амраадагтай адил сэрүүн, хуурай "амралт үе" хийж өгнө.
Өглөөний 7 цагаас өдрийн 5 цаг хүртэл энгийн гэрэлд байлгаж байгаад, бусад үед дээгүүр нь цаасан хайрцаг хөмөрч харанхуй нөхцөл бий болгоно. Ийм янзаар 2 сар байна. Агаарын температур +10-12°С градус байх хэрэгтэй ба усалгааг бүр зогсооно. Хөрс хатахаас сэргийлж 7-10 хоногт нэг удаа маш бага ус хийдэг. Ингээд хоёр сарын дотор цэцэгний бундуу бүрэлдэх нарийн биохимийн урвалууд явагддаг. "Өвөл болоод өнгөрлөө" гэж хуурах "богино өдрийн" аргыг бүх суккулент цэцэгт хэрэглэдэг: зузаалай, угсаргана, алоэ г.м.
Бонсай хийхэд хамгийин түгээмэл хэрэглэгддэг цэцэг
Усалгаа
Бага. Хэрэв өвөл сэрүүн-хүйтэн газар өвөлжүүлж байвал огт услахгүй. Ус ихдэх нь маш их хор хөнөөлтэй байдаг. Мөөг, мөөгөнцөр үржих нөхцөл бүрдүүлж өгч байна гэсэн үг. Мөөгөнцөрт баригдсан цэцэгний навч эхлээд шарлаад, дараа нь бараантаж байгаад унадаг.
Мөнгөний модыг их услах хэрэггүй. Хэт их ус үндэсийг илжрүүлдэг аюултай. Хөрс бүрэн хатсан үед л дараагийн усалгааг хийнэ гэсэн дүрмээр услана. Ойролцоогоор зуны улиралд 5-7 өдөрт нэг удаа. Өвөл 12-1 саруудад огт услахгүй байж болно. Хавар 1-4 саруудад сард 1-2 удаа удаа услаж байна.
Усалгааг дор хаяж нэг хоног задгай саванд хонуулсан жаваргүй, өрөөний хэмээс 1-2°С хэм дулаан усаар хийнэ. Буцалсан усаар услаж болохгүй.
Усалгаа ихдүүлээд байвал иш бүдүүрдэггүй, нарийхан сул мөчир, иштэй болдог.

Амралт үе
10 сараас 2 сар хүртэл амралт үе байдаг. Энэ үед гэрэлсэг, сэрүүвтэр газар зохино. Усалгааг багасгадаг. Хөрс бүүр хатаахгүй байхаар л бага услана.

Бордоо
Хавар 3 сараас эхлээд 8 сар дуустал шүүслэг болон кактусан ургамлуудад зориулсан эрдэс бодисоор 2-3 долоо хоногт нэг удаа бордож байна. Бордооны зааварт заасан хэмжээнээс хоёр дахин бага тунгаар авч найруулна. Эхлээд цэцгээ жирийн усаар услаад, усалгаа хийснээс 20-30 минутын дараа бордоогоо хийгээрэй. Үндэс түлэгдэхээс сэргийлж байгаа юм.

Шилжүүлэн суулгах
Хоёр жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Үүнийг хавар хийсэн нь дээр байдаг. Хөрс: ялзмаг 1, элс 1, хар шороотой ширгэн хөрс 2 гэсэн харьцаатай авахад болно. Крассулагийн үндэс маш жижиг, дээд модтой харьцуулахад итгэхээргүй жижигхэн сахлан үндэстэй. Иймээс гүнзгий сав авах хэрэггүй. Доор нь сайн дренаж хийж өгнө. Хөрсөндөө мөн тоосгоны үртэс, үүрмэг, модны нүүрсний хэлтэрхий хийх сайн байдаг. 
Модны титэм сайн ургаж томордог ч үндэс муу тул савтай цэцэг хөмөрч унаад байх магадлал ихтэй. Модоо сайн тогтоож өгөөрэй. Жишээ нь өндөр саванд суулгалаа гэхэд дренажинд хайрга чулуу гэх мэт хүнд юм хэрэглэж болно.
Шилжүүлж суулгахдаа үндэсийг сайтар шалгаарай. Хэт урт ургасан байвал богиносгож, шинэ савандаа таарахаар болгосон нь дээр.
Үрсэлгээ

Ихэвчлэн мөчир, навч, агаарт үндэслэсэн хэсгээр, мөн заримдаа үрээр. Үндэслэхдээ маш хурдан. Навчаар үржүүлж болдог. Хөрсөн дээр ил тавиад хаяа нэг услаад байхад зулзагладаг.
Мөчрөөр үрслүүлэх бол чийгтэй элс, хүлэрт хөрсөнд шууд зоогоод үлдээж болно, усанд үндэслүүлж болно.
Заримдаа агаарт үндэслэсэн байлаг. Үндэслэсэн хэсгийн доогуур тайраад шууд хөрсөнд суулгана.
Үрээр мөн үржүүлж болдог. Үр маш жижигхэн. Навчин хөрс, элстэй холиод, чийглээд, дээр нь үрнүүдээ цацаад, гадуур нь вакумдана. Өдөр бүр агаар оруулж байна. Усаар шүршиж услана. Шинэ үр 1-2 долоо хоноод соёолоод ирнэ. Томруулж байгаад хоорондын зайг нь ихэсгэж тусгаарлаад гэрэлд тавьна. Нилээн том болонгуут дараагийн тусгаарлалтаа хийнэ.
 Чимхэлт
Хэлбэржүүлэлт
Энэ ургамалыг маш олон цэцэгчид ургуулдаг. Гэхдээ зөв, үзэмжтэй хэлбэртэй ургуулах нь ховор байдаг. Буруу арчилгаанаас болоод дээш хэт тэмүүлсэн, нарийхан, урт мөчиртэй, зөвхөн орой хэсэгтэй навч нь үлдсэн гээд үзэмж муутай харагдах нь элбэг байдаг. Зөв хэлбэртэй ургуулахыг үрсэлгээ байхаас нь хийж эхэлдэг.
Хамгийн эхний алдаа - цэцэгний саваа буруу сонгож авдаг. Хэрэв та хэт том саванд суулгасан бол үүнийгээ намхавтар, жижиг сав болгож сольсон нь дээр. Хөрсний талыг жижиг хайрга, голын элс зэргээс бүрдүүлнэ. Сав том, хөрс хэт их байвал гол үндэс доош ургаж, ургамал өөрөө дээш сунаад, эцэст нь нарийхан, сул, урт цэцэг болдог. 


Хэрэв таны мод жижгэвтэр, салаалж мөчирлөөгүй (ойролцоогоор 15 см өндөр) бол, дээрх оройны 2 жижиг навчийг чимхээрэй. Илүү урт чимхэж болно, гэхдээ оройн үзүүрт заавал 2 хос навч үлдэхээр тасдах хэрэгтэй. Дараа нь энэ хэсгээс 2 хос навч салаалж ургаж эхэлнэ. Хэрэв нэг хос навч ургавал, чимхэлтийг дахин хийнэ.
Томорсон, хөгшин модыг ч хэлбэржүүлж болно. Том ургасан ч гэсэн мөчирнүүдийг богино тайрч болно. Гэхдээ тайрдас шиг эвгүй үзүүрүүд үлдэх тул аль болох жижиг байхад нь чимхэж эхлээрэй. Чимхэхдээ эндээс салаалж мөчирлүүлэх нь дээр гэж бодсон газраа үзүүрийн 2 навчийг чимхэнэ.
              
              6 сарын 26-нд хийсэн тайралт               Тогтмол чимхэлт хийсээр 9 сарын 22-нд ингээд ургасан байгаа байдал.

Хэлбэржүүлэлтээс гарсан мөчирнүүдээ үрсэлгээнд хэрэглэж болно. Махлаг, шүүслэг мөчирнүүдийг төмөр утсаар татаж болдоггүй. Учир нь мөчир нь муу хатуурдаг тул төмөр утсаар таталт хийвэл мөчирлүү шигдэж ургадаг ба энэ нь ил харагдаад, үзэмжгүй байдаг.
Гэрэлтэй цонхруу тэмүүлж нэг тийш ургасан далий бөөртэй мод гарч болох тул 2-3 долоо хоноод эргүүлж байгаарай. Ингэснээр навчин титэм жигд, зөв хэлбэртэй ургана. Жигд ургуулаагүй бол, нэг тийшээ ургасан мөчирнүүд нь хүнддээд, тогтворгүй болж, хөмөрч унаад байдаг.
 
                    6 сарын 26-нд тайраад           байнга чимхэсээр 9 сарын 22-нд ийм байгаа байдал.

Гарч болох хүндрэлүүд
Хамгийн гол аюул - ус хэтрүүлэх. Энэ нь үндэс болон ишний ёроолыг илжрүүлнэ, салхинд дургуй цэцэг, салхинаас болж навч унадаг.
Байнга эргүүлж байхгүй бол гэрэлрүү тэмүүлсээр нэг тал далий болно
Наранд тавихад түлэгднэ.
Гэрэлд дасгалгүй шууд тагтан дээр гаргавал толбо үүснэ.
Бордоо ихдүүлвэл толбо үүснэ.
Дээр нь гурил цацсан мэт болсон бол энэ нь мөөгнөөс гаралтай өвчин ба үүнийг хөвөнд спирт шингээж арчиж арилгана. Мөн суккулент болон кактус цэцэгний хортонд зориулсан хороор арилгаж болно.

- Ургахгүй байна 
Гол анхаарах зүйл - тод сарнисан гэрэлд тавих, хурц нарны тусгалаас хамгаалах, олон оролдоод, байршлыг нь солиод, зөөгөөд байхгүй, нэг л газар тайван байлгах.

- Навч унаад байна 
Навч гөвөх нь олон шалтгаантай: усалгаа хэтрүүлдэг, гэрэл дутсан, өвлийн амралт үед хэт услаад байсан, услахдаа жавартай хүйтэн ус хэрэглэдэг, сийдэг, даардаг цонхон дээр тавьсан, мөн хөрсөө удаа дараа бүрэн хатааж байснаа гэнэт услахдаа хэт их ус хийгээд байвал навчаа гөвнө. Хөрсөө удаан хугацаагаар хатаагаад байвал, мөн ойр ойрхон бордоод байвал, крантны хатуу усаар услаад байвал гээд олон шалтгаан байж болно. Ямар нэгэн таагүй арчилгаанаас болоод цэцэг стресст орно, эсвэл өвчилнө. Энэ нь модонд "үр удмаа үлдээх ёстой" гэсэн сөрөг дохио өгдөг тул навчаа гөвдөг. Улиралд нь тааруулж зөв услаж байх чухал. Дийлэнх өвчин буруу усалгаанаас болдог.

- Иш илжирсэн ("хар хөлтсөн")
Иш зөөлрөөд, нарийхан болдог. Крассула нь цөлийн ургамал, их ус дааж чаддаггүй. Жавартай хүйтэн усаар уславал, эсэл хэт их усаар уславал үндэс илжрэх том аюул байдаг. Үндэс илжрээд дээшээ ишрүүгээ явдаг. Хэрэв модыг услахгүй, хөрсөө хатаагаад ч нэмэр болохгүй байвал хөрсөө бүрэн солих гэж оролд, хэрэв иш зүгээр болохгүй бол өвчлөөгүй мөчирний хэсгээр шинээр үрслүүлж ургуулах л үлдэнэ. 
Шилжүүлж суулгахдаа үндэсээ сайн шалгаарай, харалсан, ялзарсан хэсгүүдийг тайрна. Зөвхөн үндэс өвчилсөн бол бас учиртай. Үндэсээ эрүүл хэсэг хүртэл нь тайраад, модны нүүрсний нунтаг түрхээд, эсвэл модны үнсээр бүрж болно. Ингээд шинэ хөрсөнд суулгана. Харин ишрүүгээ илжрээд ус гүйсан бол аврах боломж байхгүй. 

- Навч шарлаад байна
Навч шарлах гол шалтгаан - гэрэл дутсаных. Нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөөрэй. 

- Навч зөөлрөөд, үрчийгээд, унжийгаад байна
Энэ цэвэр усалгаатай холбоотой. Эсвэл хатаасан. Эсвэл хэт их услаад үндэс нь амьсгалах боломжгүй, дээрх хар хөлтөхийн дохио гэсэн үг. Дараагийн шалтгаан нь бол саяхан суулгасан модоо хамаагүй хэт хурц тод нартай газар тавьсан бол шилжүүлж суулгахад гэмтсэн/стрессдсэн үндэс нь хангалттай ус шүүж авч ургамалдаа өгөх чадваргүй байгаа. Иймээс шилжүүлж суулгасан бол 7 хоног наргүй, сүүдэрхэг газар байлгаж шинэ сав, хөрсөнд нь эхлээд дасга. 

- Хар толбо навчин дээр гараад байна
Хуурай хатуу, тав шиг толбонууд бол наранд түлэгдсэнийх. Нэгэнт толботой болсон навч эргээд эрүүл болно гэж байхгүй. Нарнаас хамгаал.
Өөр нэг шалтгаан нь - хар, бор өнгийн зөөлөн толбонууд нь мөөгний гаралтай өвчтэй болсоны шинж тэмдэг юм. Мөөгний эсрэг бодисоор хэд хэдэн удаа шүршиж, арчиж цэвэрлэнэ. 

- Навч улаагаад байна
Тод наранд навчны захаар улаадаг. Африкаас гаралтай цөлийн цэцэг гэдэг ч хурц нарыг тэвчиж чаддаггүй ургамал. Навч улаарах нь мөн байршил өөрчилж гэрэл эрс нэмэгдсэнээс болдог. Жишээ нь, сүүдэрхэг газар байлгаж байснаа шууд тод гэрэлд тавьбал улаадаг. Тод гэрэлээ сарнисан болговол навчны өнгө хэвийн болно. Ийм стресст орсон ургамлыг био-идэвхжүүлэгчээр шүршихэд тустай байдаг. Жишээ нь "Эпин-экстра"-гаар. 
Эпин нь маш хүчтэй бодис гэдэгийг санах хэрэгтэй. Тунгий нь хэтрүүлвэл бүх навчаа гөвөж болно. Эпинийг нэг стаан усанд 1, дээд тал нь 2 дусал л дусааж шүршинэ. 
Хэрэв навчны  доод тал улаагаад байвал усалгаагаа анхаараарай. Усалгаа дутсан байж болно. 
Навчны доод ёроолоор цагаан хөвөн шиг юм байна.
Гурилан өт үржсэний шинж тэмдэг. Юуны түрүүнд бүлээн шүршүүрт угаана. Барааны саван хөөсрүүлж байгаад шүдний сойзоор сайтар үрж угаана. Бүх навч, иш, мөчирнүүдийг ингэж угаасны дараа цэвэр усаар савангаа арилгана. 
Өөр нэг арга бол - сард 3-4 удаа сармисны хандаар, эсвэл улаан тамхины хандаар шүршиж угааж байх. Цикламен цэцэгний булцууг мөн буцалгаж хандлаад хэрэглэж болдог. 
Аалзан хачиг
Хамгийн устгахад хэцүү зүйл бол аалзан хачиг байдаг. Навчин дээр жижиг жижиг шар цэгэн толбонууд гараад, навч хооронд аалзны тор шиг зүйл гарсан байвал аалкан хачиг үржиж гэж хэлж болно. Ийм зүйл бий болох гол шалтгаан бол хуурай халуун агаар.
Иймээс орчны агаарыг байнга чийглэж байгаарай. Дөнгөж үүссэн үед нь сармисны ханд, эсвэл улаан тамхины ханд хэрэглэж болно. Хандаар шүршиж норгоод дараа нь барааны савангийн хөөсөөр сойздож арилгана. 
Тархахдаа амархан,  хажуугийн ургамлуудад шилжсэн байдаг тул хор цацсан нь хамаагүй дээр арга байдаг. 

Бамбайт хорхой
Эхэн үед нь олж харах хэцүү байдаг. Нилээн газар авсан хойно нь мэддэг. Гараар түүж, ховхолж авах, тамхины хандаар норгож байгаад барааны савангийн хөөсөөр сойздож угаана. Дараа нь бүлээн усаар угааж хөөсөө урсгана. Нилээн үржсэн бол хор хэрэглэсэн нь дээр. 
Ашигласан эх үүсвэр:
http://flowersweb.info
http://greenhome.org.ua/
www.cactus-art.biz
http://mrsad.ru/cukkulenty/travianistye/tolstianka/bolezni-i-vrediteli.html

19 comments:

  1. manai mungunii tsetsegnii undes ni ih urt umaa. tegeed gunzgii tom savand suulgasan, gozoigood l bna. neg ih sain urgahgui l bna. gozoigood baihaar ni deerees ni tairsan bgaa, undesiig ni boginosgoj tairch bolohuu, ene gozgor tsetsgiig yah be. 3 muchir uldeegeed tairchihsan, ungu zus ni taaruu bn aa yah beee

    ReplyDelete
    Replies
    1. undes het ih urgasan bol tairch bagasgaj boldog. Het ih tairahgui, 1/3-1/2-iig tairchihaj bolno, modnii nuurs bvl undsendee turhej bolno. Deerees n tairsan bol odoo salaalj muchirlood sagsaagaad irne ee. Bordson ch baga nairuulj hiigeerei. Barilgachdiin talbai deer cactus succulent-iin tusgai hurs - oros hurs zarj bsn. Oirhon shiljuulj suulgah bol hereglehed zugeer bhdaa.

      Delete
  2. sain bnuu, busad tasalgaanii urgamaltai adilhan baih gej sanaad ailaas hedhen navchtai muchir tairch avch ireed joohon sahartai usand hiigeed tavitsn, ingeed undesleh boluu, yaj undesluuleh ve, bayarllaa

    ReplyDelete
    Replies
    1. Zugeer sahargui usand hiichih ee, mun hursund zoogood tavisan ch bolno. Hamgiin tuvuggui undesledeg urgamal. Sariin daraa l undeslechihsen baina.

      Delete
  3. minii mungunii mod xaraxad zgeer yum shig murtluu neg l urgalt ni zogsood bx shig xaaya gants xoer nawch ni unaad bx y bi unjuud neg usaldag sayxan taria shig zoodog tejeel xursund ni zooson ogt nuluu alga zuwulguu uguuch

    ReplyDelete
    Replies
    1. Dandaa urgaad bn gej bas bhguidee. Heseg uye amarch bgaad l dahiad urgaad ehleh bailgui. :-)))
      Herev udaan hugatsaagaar tegej bgaa bol harin oor hereg. Zarimdaa taarahgui hursnuus bolj urgalt buur gatsaad zogsdog tal baidag. Mungunii modond zoolon gerel, dulaan agaar, tohirson usalgaa l heregtei bdg, ter bur bordoo bas shaardaad bdggui. Hezeenees urgalt zogsov, ter ued yu yu hiisen be gedegee neg bodood uzeerei: jishee n hurs solison, bairshil oorchilson, sav tomruulsan geh met.

      Delete
  4. bayarllaa.manaix dandaa naran taldaa tsonxtoi tul zuragtnii xajuud tawiur deer tawitsan bga baga zereg l nar tusdag.mun unjuud neg usaldag xurs ni nygtarshiltai bx xuwsgur bx estoi yum bn tiimuu

    ReplyDelete
    Replies
    1. Undes garsan bn gedeg chin sain bnshdee. Ugaasaa udiid tsetseg navch amardag uliral, Urselgeeg havar, zun, urgalt idevhitei yavagddag baigliin jamaar buh yum serdeg urgadag, urjdeg ulirald hiideg. Tiimees namar hiisen urselgeenuud urgahdaa udaan, undeslehdee udaan baidag. Zarimiih n undeslehgui iljreed ch baina. Tiimees tevcheer, tevcheer.. Gerel dutahleer ish n ayandaa sunaad, tsonhruu temuuleed, urt urt muchir, navch hoorondiin zai hol, navch jijigreed geed uzemj muutai urgadag. Tiimees nemelt gerel gargaj uguh n deer bolov uu. Archilgaanii talaar deerees unshaarai.

      Delete
  5. sain bnuu bi mungniin modtoi bolomoor bn. uran egchee taniaas mongnii mod hudaldaj awmaar bn,ursluulsen ch bsn bolno urguulj uzmeer bn tusalsand bayrllaa

    ReplyDelete
  6. end unshsan usand ursuulne gsn bhiin.shuud har shoroond suulgaj bolohuu.mungunii modnii muchiriig

    ReplyDelete
    Replies
    1. Hursund shuud zoogood tavij bolno oo.

      Delete
    2. Sain bnuu. Zuzaahain deer maane zuugeer hatgasan yum shig nuh garaad bhiin ene yuniih we

      Delete
    3. SAIN BN UU ZUUGEER HATGASAN YUM SHIG NUHNUUDIIG IHEVCHLEN HACHIG ULDEEDEG. AKARITSID BODISUUD HEREGLEEREI. JISHEE N AKTELLIK, AKTOVIT, APOLLOO GEED.

      Delete
  7. yaj bonsai bolgoh be.tom tsetsgee tairsan chini vhchihsen


    ReplyDelete
  8. baigaa yum aa, tegeheer olon salaa urguulahiin tuld ter chimheltiig jaahan ondor urguulj baigaad hiihuu, odoo hiij boloh bolov uu? chimhelt hiiheer deeshee onrooshoo urgahaa bolchihuu?, navch ni gonzgoi bolood baihiin zarimiig ni harj baihad dugui zoos helberiin navchtai baihiin!, yamar uchirtai yum bol! turul zuileesee shaltgaalj baina uu? bas neg asuudal ni zarim navch ni deer ni zuugeer hatgasan yum shig jijig tsagaan tolbo garsan baihiin, harin suuliin ued ter moogontsor ovchin bolotoi, ongon heseg deer ni deeree jaahan guril tsatschihsan yum shig bor bor boognorson tolbotoi bolchihloo spiteer archchihuu????, bi zurgiig ni avaad yavuulbal haraad zovlogoo ogch boloh bolv uu? hariu hurdan bicheerei!!!!!

    ReplyDelete
    Replies
    1. bodiceceg@yahoo.com ruu zurgaa yavuulaad yu bolood baigaag bicheerei.

      Delete
  9. muuguntsuruur uvdsun bol yah yostoi ve? usiig ni ihduulchijee tegsen hugaraad l unaad bh yum, tgd saviig ni tomruulaad usaa bagasgasan nemer alga oo...

    ReplyDelete
    Replies
    1. Sav tomruulaad nemergui ee. Harin ch tom sav, ih shoroond dasaj uchraa oloh gej buur hyamraad alga bolno. Yag yu n hugaraad unaad bgaa yum bol, navch uu muchir ish n uu? Herev het usalsnaas hurs yalzarsan, undes ylzarsan, gol ishruu yalzralt n yavsan bol avrah bolomjgui ee. Muchirnii uzuurees tasdaj avaad ursluuleh gej oroldood uz dee. Herev uneheer ish yalzarsan bol iim cecegnees muchir ursluuleeh geed ch boldoggui yum. Herev zugeer navch unaad , ish, muchir n hatuu changa heveer bol uchirtai. Hursoo bolon savaa bagasgasan n deer bdg. Mungunii modnii undes neeg ih bish tul het tom sav demii bdg. Tom saviig undeseer duurgeh geed hamag anhaaral n tiish yavchihdag, deesh urgalt gatschihdag. Tegeed ch undeseer mundag duurdeggui yum doo. Yer n l deer n urgasan modiig undestei n haritsuulahad ih jijighen bdg. Muuguntsuruur uvdsun gedeg n yuugaar ilerhiilegdej bgaa yum bol?

      Delete