Friday, September 30, 2011

Зузаахайны навчин дээр ургацаг гараад байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: Миний зузаахайны навчнууд дээр ургацаг шиг юмнууд гараад байна. Том жижиг үү, ургацаг гэмээр ногоон, навчнаасаа ургаад гарсан булдруунууд. Сэжиг хүрмээр олон. Арзаагаад байх юм. Юуных вэ?
Уул нь зургаа явуулбал амар. Гэхдээ ерөнхийд нь ойлголоо. Дээрх зургийг нэтээс татсан юм. Иймэрхүү юмнууд гараад байна уу? Навчны ар өвөргүй, иш мөчир дээр ч гарч болно. 
Энэ буруу арчилгаанаас болдог. Ганц зузаахай ч биш, бүх төрийн цэцэгт учирдаг зүйл. Жишээ нь ялдам дээр гарсан байгаа нь:
Фуксия "хавагнасан" байгаа нь
Энэ өвчнийг махчилж орчуулвал "усжсан", "хаван" гэж болох юм. Хэт их ус цугларснаас үүдсэн эд эсийн физиологийн өөрчлөлт-гэмтэл. Энгийнээр тайлбарлахад ургамлын үндэс нь дээрх навч, цэцэгнүүдийнхээ шингээж, ууршуулж чадахаас илүү их ус хөрснөөс уугаад байгаагаас болдог. 
Үүнээс болоод ийм бөөгнөрөл, ургацаг, "усан хаван" үүсдэг байна. 
Шалтгаан нь:
- Ойр ойрхон услах, 
- Хэт ихээр услах,
- Ялангуяа хүйтэн сэрүүн өдрүүдэд ихээр услах,
- Өдөр шөнийн температурын зөpүү хэт их. Өдөр наранд шарагдаж халаад, шөнө нь даараад байж болохгүй.
Шимтэглэйний навч
Хаана ч гарч ирж болно: цэцэг, бундуй, навчны дээр, доор гээд. Зарим навчин дээр үйсэн бөглөө шиг бор шаргал тав мэт гарч ирдэг. Үүнээс нь болоод энэ өвчнийг "үйсэн тав" гэж мөн нэрлэдэг. 
Нэг бол хэт чийгтэй, устай, нэг бол бүүр хатаагаад байвал гарна. Усалгаагаа жигд, тогтмол, зөв хийвэл ийм юм үүсэхгүй ээ. Зөв гэдэг нь хлоргүйжүүлсэн зөөлрүүлсэн, жаваргүй, өрөөний температураас 2-3 хэмээр бүлээн ус хэрэглэнэ. Мөн усалгаа хооронд хөрсний өнгөн үе 2-3 см доош хатасхийсэн байх ёстой гэдэг. Сийдэг цонхноос өвөл хамгаална. Өдөр шөнийн даардаг халдаг асуудлыг зохицуулна ... г.м.
Харин хэрэв ийм зүйл байвал - энэ нь щитовка гэдэг шавьж. Монгол нэрийг бүү мэд. Актара гээд орос хор сайн устгадаг. 1 литр усанд 1 грамм Актара хийгээд 2 долоо хоногт нэг удаа шүршиж байна, хөрсрүү жоохон хийсэн ч гэмгүй дээ. 
Мөн спирттэй хөвөнгөөр шүүрдэж арчиж өгдөг. Хэт ингэж шавсан байвал ийм хэсгүүдийг нь тайраад хаясан нь дээр.

No comments:

Post a Comment