Sunday, September 30, 2012

Стратификаци гэж юу вэ?

Зарим үрийг стратификаци хийж байж суулгана гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ?
Байгальд ургамлын үр цэцэгнээсээ доош унаад, хөрсөн дотор бороо цасанд дэвтэж хүйтэн өвлийг давдаг. Энэ бол байгалийн жамаар хийгдэж буй стратификаци.
Стратификаци хийx гэдэг нь энгийнээр хэлэхэд үр ургахад хэрэгтэй өвлийн улирлыг зохиомлоор гаргаж өгөх гэсэн үг. Стратификацигүйгээр огт ургаж гардаггүй, эсвэл маш муу соёолдог үр oлoн байдаг.
Гэрийн нөхцөлд чийгтэй үрийг хүйтэнд хадгална гэдэг нь хөргөгчинд хийх л байдаг. Гол нь маш сайн чийглэг орчин бүрдүүлж өгнө. Хуурай байлгаж хатааж болохгүй. Мөн хэт их чийг устай байлгаснааp хөгц ургах орчин бий болно. 
Чийгтэй вермикулит, перлит, хүлэрт хөрс гээд юунд ч хамаагүй суулгаад, таглаад хөргөгчиндөө хийнэ
Цөөн төрлийн үрийг ингээд хадгалж болно 
Хэрэв цөөн төрлийн/сортын үр хадгалах хэрэгтэй бол саванд тус тусад нь суулгаад, хаяглаад, гялгар уутанд хийгээд хөргөгчиндөө байрлуулж болно. Стратификаци хийх хугацаа дуусангуут савнуудаа дулаахан газар гаргаж тавьна.
Том ширхэгтэй үрнүүдийг чийгтэй перлит, вермикулит, эсвэл хөвдтэй хамт цоожтой хүүдийнд хийгээд хадгалж болно. Олон уут үрийг гадуур нь нэг уутанд хийх, эсвэл боогоод тавьчихвал үрэгдэхгүй, салаад гарт саад болоод байхгүй амар байна.
Харин жижиг үрийг чийгтэй хөвөн, эсвэл салфетканд боогоод, чийглээд, тус тусад нь гялгар уутанд хийж хөргөгчинд хадгалж болно. 
Том, жижиг ямар ч үрийг хадгалах энгийн арга - нэг удаагийн савны таглаа. 
Чийгтэй даавуун дээр үрнүүдээ байрлуулаад эвхэж тавьна. Үрний нэрийг арилдаггүй маркераар тэмдэглээд, таглаануудаа бүгдийг дээр дээрээс нь өрж гялгар уутанд бүгдийг хийж хөргөгчиндөө хадгална. 
Дараагийн нэг хялбар арга: Олон төрлийн үрийг зай эзлэхгүй аргаар хадгалах бол аяга таваг угаадаг поролон аваад, уртааш нь гүнзгий биш зүсэлтүүд хийж, нэг зүссэн шугаманд нэг төрлийн үр жигд байрлуулаад бүгдийг багтаана. 
Цаасан дээр бичсэн сортын нэрсүүд чийгтэй орчинд нороод, бичилтүүд нь арилаад байсан тул энэ хүн ингэж тэмдэглэгээ хийжээ. Гэхдээ бичиг хэргийн дэлгүүрүүдэд нордоггүй тэмдэглэгээ хийдэг Label -ууд зөндөө байгаа, мөн арилдаггүй үзэг ч байгаа. Шууд нэрсүүдий нь бичээд зүсэлтүүдэд нь хавчуулаад байж болно.
Жижиг үр барих хэцүү тул шүдний чигчлүүр норгож байгаад ингээд нэг нэгээр нь байрлуулаад байж болно.
Нэг зусэлтэнд нэг сорт байхаар хийгээд, үзүүрт нь тэмдэглэсэн нэрээ хавчуулна.
Бүгдийг чийглээд, таглаатай саванд хийгээд хөргөгчинд хадгална. Зарим нь зөвлөхдөө ингээд бэлдсэн үрнүүдээ эхлээд 1-2 хоног тасалгааны темпертурт хадгалаад, дараа нь хөргөгчинд хий гэсэн байдаг.
Стратификаци давсан үр ургалт сайтай, бараг бүгд гарч ирдэг. Ургасан ургамал нь тэсвэртэй, эсэргүйцэл сайтай болдог. 
Дараагийн энгийн арга - цэвэрхэн цагаан даавууг 10х40 см хэмжээтэй цуулж бэлдээд, дээр нь үрнийхээ талыг асгаад, 2 талыг эргүүлж эвхээд орооно. 
Норгоод, уутанд хийгээд, хөргөгчинд хадгална. 
Үрнүүдээ хөрсөнд суулгаад дээрээс нь цас овоолоод хучиж болно.
Хэрэв зуслан дээрээ очдог бол стратификацийг бараг байгалийн жамаар хийж болно. 
Нэг удаагийн ийм хөөсөнцөр хоолны саванд чийгтэй хөрс хийж үрнүүдээ суулгаад, цасанд булна. Нар салхинд цас хийсээд хайлаад алга болохгүй, сүүдэрхэг газар сонгоорой. 
http://www.supersadovnik.ru/

No comments:

Post a Comment