Monday, September 30, 2013

Зузаахайгаа гадаа бүтээж байна уу?

Сэрүүний улирал эхлээд гадаа +10-15 С боллоо. Зузаахайг тагтан дээрээ гаргасан байгаа бол одоо өдөрт 8-9 цаг гэрэлтэй, бусад цагт нь цаасан хайрцаг, дэлгүүрийн том цаасан уут зэргээр таглаж харанхуйд байлгахад яг таарах цаг шүү. 6-8 долоо хоног сэрүүн газар, богино өдрийг ийм аргаар бий болгож, дараа нь дулаан гэрт оруулж гэрэлтэй цонхон дээр тавьбал шинэ жил гэхэд цэцэглэнэ. 
Хүйтэнд аль болох удаан байлгавал дараа нь цэцэглэлт удаан - 6 сар үргэлжилдэг. Шилэлсэн тагттай айл шөнө оруулах хэрэггүй. Зузаахай +5-7 С градуст тэсээд байдаг цэцэг тул аль болох удаан сэрүүнд байлгаарай. Энэ талаар дэлгэрэнгүйг "Зузаахайг цэцэглүүлэх арга" сэдэвт уншина уу.
Өндөгний хальсанд суулгасан зузаахай
Каланхое нь богино өдрийн цэцэг тул гэрлийн өдрийг 8 цагаас хэтрүүлэхгүй байвал бундуу бүрдэж эхэлдэг.

No comments:

Post a Comment