Friday, October 5, 2012

Аихризон (Aichryson)

Аихризон (Aichryson) Aзорын болон Канарын арлууд, Марокко, Мадейра, Португалид хад, чулуун завсараар ургадаг. Аихризон нийт 10- 15 төрөл байдаг. Крассула овгийн (Crassulaceae) нэг болон олон наст суккулент ургамал. 
Өөр нэг нэр нь - «Дурлалын мод».
Аихризон — намхан, 40 см өндөр, үсэрхэг ургамал, зүрхэн хэлбэртэй навчтай. Навчны хэлбэрээс болж «дурлалын мод» нэртэй болсон. Цэцэглэлт зун болдог. Улаан, шар өнгийн цэцэгтэй. Ургалт-дунд зэргийн хурдтай явагддаг. 
ТӨРӨЛ
Aichryson x domesticum Praeger
Алаг навчтай Aichryson x domesticum "Variegatum"
Aichryson sedifolium Webb ex Bolle
Aichryson laxum
Aichryson tortuosum 
Aichryson punctatum
Aichryson laxum цэцэглэлт
АРЧИЛГАА
Гэрэл
Аихризон тод сарнисан гэрэлд дуртай. Нарнаас хамгаална. Баруун болон зүүн зүгийн цонх тохирдог. 
Намар - өвөл нарнаас халхлах хэрэггүй. Гэхдээ түлэгдсэн толбо үүсэхээс сэргийлж шалгаж байна. Жигд ургасан навчин бүрхүүлтэй болгохын тулд байнга савтай цэцгээ эргүүлж байна. 
Aichryson tortuosum
Агаарын дулаан
Аихризон хавар-зун +20-25°С, намар-өвөл +8-10°С хэмд байх хэрэгтэй. Илүү дулаан-халуун газар байлгавал, ялангуяа өвөл (+15-22°С) мөчир урт урт сунаад навч унадаг. Аихризоныг халдаг, үлээдэг төхөөрөмжийн хажууд байрлуулж болохгүй. 
Амралт үе
Намар - өвөл амарна. Ургамлыг +8-10°С хэмтэй, сайн гэрэлтэй газар байрлуулна, бүлээн усаар маш бага услана.
Aichryson tortuosum
Агаарын чийгшил 
Аихризон тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Иймээс шүрших хэрэггүй. Хавар - зун бүлээн усанд угааж байна. Намар - өвөл харин угааж болохгүй. 
Aichryson domesticum
Усалгаа
Хавар - зун тогтмол услаж байна. Хөрс савны дунд хүртэл хатсан байх ёстой. Өвөл усалгааг цөөлнө, багасгана. Навч суларч, үрчийхээс сэргийлж усалгааг тохируулж хийж байна. Хэрэв бутыг дээрээс нь алгаараа дарахад эргээд "памбалзаад" байвал услах эрт байна гэсэн үг. Хэрэв сулхан, унжийсан байвал услах болсон байна. Услахдаа маш бага ус хийнэ. Хөрс хатсаны дараа хэт их уславал үндэс болон ишний ёроол илжирнэ. Усалгаа хийх болсныг навчны товгор хээгээр мэдэж болно. 
Бордоо
Аихризон хавар - зун сардаа 2 удаа азот бага агуулсан суккулент ургамлын бордоогоор услана.
Цэцэглэлт 
Улаан болон шар өнгийн цэцэг гаргадаг. Зунжингаа цэцэглэнэ. Цэцэглэлт 2-3 дахь жилдээ эхэлдэг. Цэцэглүүлэхийн тулд зарим зүйл анхаарна: сав багавтар байх ёстой, усалгаа цөөн, сэрүүн, хүйтэн өвөлжилт. Зөв арчилвал хагас жил цэцэгтэйгээ байдаг. Цэцэглэлт үедээ навчны 70% хувийг алддаг, иймээс цэцэглээд дууссангуут цэцэгний ишийг тайрч аваад усалгааг ихэсгэнэ. Мөн хэт сул мөчрийг тайрч байна. Яваандаа шинэ мөчир ургадаг. Хэрэв навчаа хэт гөвсөн бол бага зэргийн тайралт хийсэн нь дээр . 
Хөрс
Аихризон хөрс голдоггүй. Хар шороо, навчин хөрс, ялзмаг, элс (4:1:1:1). Бага зэрэг модны нүүрс хийхэд сайн. Илжрэх нь бага. Мөн тоосгоны үүрмэг хийх сайн.
Шилжүүлэн суулгалт
Шаардлага гарсан үед нь шилжүүлж суулгаж байна. Үндэс савыг дүүргэсэн үед. Үндэс гүнзгий доош ургадаггүй. Иймээс хэт өндөр сав авах хэрэггүй. Заавал дренаж доор нь хийнэ.
Шилжүүлж суулгасны дараа услахгүй 5-6 хоноод анхны усалгааг хийнэ. Эхний усалгааг маш болгоомжтой хийнэ - бага багаар. Аихризоныг шавар саванд ургуулсан нь дээр байдаг.
Тайралт
Аихризоныг бут эсвэл штамб мод болгож ургуулвал илүү гоё. Гоё навчин бүрхүүлтэй болгохын тулд ургалт үеийн турш залуу мөчирний үзүүрүүдийг чимхэж байна. Халуун дулаан өрөөнд өвөлжүүлсэн бол хэт сунасан мөчрүүдийг шинэчилж тайрах хэрэгтэй. Тайралтаас гарсан мөчирнүүдээ үрслүүлээд авна. Мөн хэт сул, нарийхан, ургахгүй мөчир нахиаг тайрсан нь дээр. 
Үрслүүлэх арга
Аихризон үрээр болон мөчрөөр. 
Үрнүүдээ навчин хөрс элс хоёр хольж (2:1) суулгана, дээгүүр нь вакумдна. Усаар тогтмол шүршиж байна, өдөр бүр агаар оруулна. 2 долоо хоногийн дотор үр ургадаг. Ургаад эхлэнгүүт 1×1 см зайтай салгана. Хар шороо, навчин хөрс, элс (1:2:1) хольж хөнгхөн хөрс бэлдэж суулгаад гэрэлтэй газар байрлуулна. Томроод ургангуут 5—7 см саванд нэг нэгээр нь тусгаарлана. + 16—18°С хэмд байлгана. 
Мөчир навчаар үрслүүлэх бол тайраад харанхуй хуурай газар байлгаж зөөлрүүлдэг. Дараа нь тохирсон жижиг саванд чийгтэй элс, вермикулит хольж суулгана. 
Усанд мөчир үндэслүүлж болно. Гэхдээ усандаа модны нүүрс хийвэл илжирдэггүй. Үндэслэсэн мөчир, навчийг 5—7-см голчтой саванд суулгадаг.
Гарч болох хүндрэлүүд 
Аихризоны навч унаад мөчир нүцгэрсэн — дулаан өвөлжилт, эсвэл сэрүүнд өвөлжүүлэхдээ буруу усалсан, гэрэл дутсан. Үзэмжтэй харагдуулах үүднээс сайн шинэчлээд тайрах хэрэгтэй.
Навч унаад байна — хэт услаад байгаа, эсвэл хөрсөө хэт хатаагаад байгаа, эсвэл удаан хугацаагаар шууд нарны гэрэлд байлгаад байгаа.
Амархан зөөлөрч илжирдэг. Өвөл маш бага бүлээн усаар услана.
Гэрэл дутвал сунаж урт урт иштэй, үе/навч хоорондын зай уртасдаг. 
Намар - өвөл навч унаад байвал хэт халуун орчинд байлгаснаас. Гэрэлтэй, сэрүүн газар байрлуулах ёстой +5-8С. Гэхдээ аажмаар дасгаж байж шилжүүлж тавьна. 
Цэцэглэлт үед навч угаасаа унадаг.
http://greenhome.org.ua/

1 comment: