Sunday, October 28, 2012

Афеландра - Aphelandra

Афеландра (Aphelandra) - Acanthaceae овгийн ургамал. Америкаас гаралтай бут.
Грек хэлнээ «aphelis» — энгийн, «andros» — эрэгтэй гэсэн утгатай үгс. Англи нэршил: Fiery Spike, Zebra Plant
Афеляндра — мөнхийн ногоон намхан бут. Алаг тод хээтэй навчтай.
Афеландраг тасалгаанд ургуулахад нилээн арчилгаа шаардагддаг. Ургалт хурдан. 200 гаруй төрөл байдаг. Тасалгаанд хамгийн их тархсан нь Aphelandra squarrosa. 
ТӨРӨЛ
Aphelandra aurantiaca
Aphelandra aurantiaca - цэцэг улбар шар өнгийн, цэцэглэлт богино - 2 долоо хоног.
Aphelandra aurantica var. roezlii 
Aphelandra aurantica var. roezlii — Тод улаан шаргал өнгийн цэцэгтэй, 7—8 сарын дараа цэцэглэдэг. Цэцэглэлт богино - 7 хоног. Амархан үрэлдэг.
Aphelandra squarrosa
Aphelandra squarrosa - тод улбар шар цэцэгтэй, цэцэглэлт 5-6 сараас эхлээд 11 сар хүртэл үргэлжилдэг.
Афеландра сорт "Louisae"
Афеландра сорт "Leopoldii"
Сорт «Dania»
АРЧИЛГАА
Гэрэл: Афеландра тод гэрэлд дуртай, гэхдээ зуны хурц тусгал гэмтээж болно. Иймээс хавар - зуны улиралд нарнаас халхалж сарнисан тод гэрэлд байлгана. 
Зун гадаа агаарт гаргах нь дээр байдаг, гэхдээ нар, салхи болон бороо хураас хамгаалж нөмөрт тавьна.
Xэт тод хурц гэрэлээс навч унаж болдог тул зуны нарнаас заавал халхалж байна.
Намар - өвлийн цагт хамгийн их гэрэлтэй газар байрлуулна, энэ үед нарнаас хамгаалах хэрэггүй. Нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгч болно. Цэцэгний дээр 60-70 см зайтай байрлуулаад өдөрт 8-10 цаг гэрэлтүүлнэ. Гэрэл дутахад навч хоорондын зай сунасан, урт иштэй үзэмжгүй харагдах бөгөөд муу цэцэглэдэг.
Агаарын хэм: Афеландра дулаан газар ургадаг. Зун +22-25°С байхад болдог, +18°С- аас сэрүүн газар байлгаж болохгүй. Намар - өвөл агаарын дулаан +20°С - аас дээш байна. Зөвхөн Aphelandra squarrosa +10°С хэмийг дааж чаддаг, сэрүүн орчинд байлгахад цэцэглэлтэнд сайнаар нөлөөлдөг байна. 
Агаарын чийгшил: Афеландра маш их чийгтэй орчин шаарддаг. Иймээс байнга зөөлрүүлсэн жаваргүй усаар шүршиж байна. Мөн нойтон хайрга, керамзиттай поднос дээр цэцгээ тавьж болно.
Aphelandra hartwegiana
Усалгаа: Хөрс байнга өлөн чийгтэй байна. Хэрэв сэрүүн газар өвөлжиж байгаа бол усалгааг багасгана. Хэт их ус мөн л муу нөлөөтэй, иймд анхааралтай услаж байгаарай. Усалгааг доороос нь хийх хэрэгтэй. Хөрс хатааж огт болохгүй.  Богино хугацаагаар хөрс хатаахад л үндэс үхэж, навч унаж эхэлдэг. 
Маш сайн дренажтай саванд суулгана. 
APHELANDRA SINCLAIRIANA
Бордоо: Афеландраг хавараас намар хүртэл хоёр долоо хоногт нэг удаа минерал болон органик бордоогоор ээлжилж бордож байна.
Гоё үзэмжтэй байдлаа жилд хэдхэн сар л хадгалдаг. Дараа нь хэт сунасан урт ургаж, доорх навчаа алдаад сонин харагдаж эхэлнэ. Үзэмжийг нь арай удаан хадгалахын тулд минерал бордоогоор тордох хэрэгтэй. Афеландра хүлэмж, эсвэл жижигхэн гал тогоонд байрлуулахад илүү тохирно. Долоо хоног бүр хөрсийг сийрэгжүүлж хөвсгөр болгож байна.
Афеландра — хурдан ургадаг ургамал тул маш их тэжээл хэрэглэдэг гэсэн үг. Иймээс микроэлемент, минерал сайн өгч байна.
Тайралт: Афеландра маш хурдан ургадаг ургамал. Саглагар өтгөн бут болгохын тулд залуу ургамлыг эхнээс нь чимхэж байна. Хөгшин ургамлыг шинэчлэхийн тулд жил бүр сайн тайрч байна. 
Тайралтыг ургалт үе эхлэхээс өмнө 2 сард хийдэг. Ургамлын бүх мөчрийг тайраад, 25-30 см урт иш үлдээдэг. Үүний дараа тогтмол шүршиж байна, эсвэл вакумдна.
Хөгшин ургамал сунаад, доод навч нь унаад үзэмжгүй харагдаж эхэлдэг. Хэрэв жил бүрийн шинэчилсэн тайралт тус болохгүй бол мөчирний үзүүрийг үндэслүүлээд шинээр ургуулж эхэлдэг.
Цэцэглэлт:  Цэцэглэлт 2-3 сар үргэлжилдэг. Гэхдээ энэ нь төрөл сортоос бас хамаарна. Aphelandra squarrosa бол зунжингаа цэцэгтэйгээ байдаг. 
Дараагийн улиралд сайхан цэцэглүүлэхийн тулд цэцэглэлт дуусангуут бүх хагдарсан цэцгүүдийг тайраад тусгай нөхцөлд байлгана — тод гэрэлтэй, +11-13°С хэмтэй газар байрлуулаад усалгааг багасгана, усаар шүршихээ цөөлнө.
Зарим эх үүсвэрээс уншихад афеландра нь намар бусад бүх тасалгааны цэцэгс амарсан байхад цэцэглэж эхэлдэг, өвөлжингөө цэцэгтэйгээ байдаг ч гэж дурдсан байна. 
Цэцэглэсний дараа хатсан цэцгийг авч байхгүй бол үрлээд эхэлдэг. Үр хураагаад шууд тарьж болно. Эх цэцэг үр боловсруулсны дараа царай алддаг. 

Хөрс: Хэд хэдэн хувилбараар бэлдэж болно:
1. шаварлаг - ширгэн , хүлэрт хөрс дээр элс (2:1:1),
2. навчин, хүлэрт хөрс, мөн элс (3:1,5:1),
3. навчин, ширгэн, хүлэрт, ялзмагтай хөрс болон элс (4:1:1:1) дээр нь модны нүүрс, ясны гурил.
Мөн гидропоник аргаар ургуулж болдог. Өөрөөр хэлбэл хөрсгүй аргаар - усанд, чийгтэй керамзитанд г.м.

Шилжүүлэн суулгалт: Залуу ургамлыг жил бүр шилжүүлж суулгадаг бол хөгшин, том ургасан афеландраг 3-4 жилд нэг удаа. Үзэмжээ алдаад сунасан урт болоод байвал мөчирөөр үрслүүлж шинээр ургуулна.

Үрслүүлэх арга: Үрээр, мөчирний дээд үзүүрээр, навчаар.
Үрийг хураагаад шууд суулгана (2-3 сард). Хөрс - навчин болон элс (1:0,25). Орчны агаарын хэм +20-22°С байна. Хөрсийг доороос нь халааж болно. Дээгүүр нь вакумдна. Ингэснээр илүү түргэн соёолж ургадаг. Ургасан үрсэлгээнүүдийг салгахдаа навчин, ширгэн, хөрсийг элстэй хольж суулгана (1:1:1,2). Цэцэглэлт эхний жилдээ болдог. 

Мөчир үрслүүлэх бол нэг настай, дээрээ 2-3 навчтай үзүүрээс 10-15 см урт тайрч авна. Үүнийг ихэвчлэн 3-5 саруудад, зарим тохиолдолд 12-1 саруудад хийж болно. Мөчирний доод үзүүрийг үндэслүүлэгч бодист дүрэх (гетероауксин, корневин, циркон), мөн хөрсийг доороос нь халаах зэрэг арга хэмжээ авбал илүү хурдан үндэслэдэг. Үрслүүлэхдээ чийгтэй элс, эсвэл хөвд+хүлэрт хөрсөнд үндэслүүлж болно. Агаарын хэм +20-25°С байх ёстой. Буулгаж болохгүй. Байнга усаар шүршиж байна, агаар оруулж байна. Мөчирний дээд үзүүрээр үрслүүлсэн бол 15-30 хоноод, ишний хэсгээр бол – 45-60 хоноод тус тус үндэслэдэг.
Үндэслэсэн бол навчин, ялзмагт, хүлэрт хөрс болон элсэнд суулгана (1:1:1:0,5). Эхэндээ ургалт удаан байдаг. Дулаан орчин, тод сарнисан гэрэл хэрэгтэй.
Маш цөөн тохиолдолд навчаар үрслүүлдэг. Үүний тулд намар-өвлийн улиралд сайн чанга ургасан чадалтай том навч тасдаж авна. Гэхдээ цэцэглэж байгаа мөчирнөөс авч болохгүй. Хүлэрт хөрс элсний холимогт суулгаад, вакумдаад +20-25°С хэмтэй газар тавьна. Өдөр бүр агаар оруулна, шүршинэ.
Өвчлөлт болон хорхой шавьж: Хорхойноос ширх, хачигт баригдна.
 Афеландрагийн навчин дээр хөгц ургаж болдог. Гэмтсэн навчийг тайрч хаяад фунгицид бодисоор шүршинэ. 
 Навч унаад байна — үндэс хатсанаас болдог. Маш богино хугацааны хөрс хаталт навч унахад хүргэдэг. Дараагийн шалтгаанууд нь хүйтэн агаар, хэт тод нарны гэрэл, нэвт салхи, сийдэг цонх г.м.
 Навчны үзүүр борлоод байна — агаарын чийгшэлт бага байгаагаас. Цэцэгний доор чийгтэй керамзит, хайрга, эсвэл устай поднос тавьж болдог. Өдөрт хэд хэдэн удаа усаар шүршиж байна. 
 Үзэмжээ алдагдсан — минерал тэжээл дутагдсанаас.
 Унжийгаад байна—хүйтэн сийдэг цонх, нэвт салхинаас хамгаал.
 Навчны дээд тал борлоод байна — хэт их тод гэрэлтэй газар байна, эсвэл цэвэр агаар дутагдаж байна. Агаарын солилцоог сайжруулж хэт тод гэрлийг багасгаж өгнө.

No comments:

Post a Comment