Sunday, October 7, 2012

Аптения — Aptenia

АСУУЛТ - ХАРИУЛТ: ene yamar tsetseg we? xeleed uguuch guij baina.
Аптения — Aptenia 
Өмнөд Африкаас гаралтай шүүслэг суккулент ургамал. Ихэнхи төрөл нь 4-5 сараас цэцэглэж эхлээд намар хүртэл үргэлжилдэг. Ургалт дунд зэрэг. 
Гэрэл: тод. Гэрэл дутсанаас мөчир сунаж ургадаг.
Аптения гэрэлсэг ургамал. Гэрэл дутвал мөчир сунана, навч унана, цэцэглэлтэнд муугаар нөлөөлнө. Баруун урд, зүүн урд зүгийн цонх тохирдог.
Зун халуун наранд түлэгддэг, иймээс нарнаас халхлах, усаар сайн шүршиж байхаас гадна цэвэр агаар оруулж байх хэрэгтэй. 
Зуны улиралд гадаа тагтан дээр гаргаж болно. Гэхдээ тод нарны гэрэлд бага багаар дасгаж байж гаргана. Задгай талбайд суулгасан байхад наранд түлэгддэггүй, толбо үүсдэггүй. Энэ нь цэвэр агаар байнга авч байгаатай холбоотой. 
Намар - өвөл урд зүгийн цонхон дээр тавьж болно. Нарнаас халхлах хэрэггүй. Гэрэл багасаагд мөчир халзарч болно.
Агаарын дулаан: хавар-зун +22-25°С. Зун - өвөл +8-10°С.
Өвөл дулаан газар байлгавал (+21-25°С) мөчир сунадаг, навч шарлаад унаж эхэлдэг. Сэрүүн газар өвөлжүүлэх боломжгүй бол заавал нэмэлт гэрэл гаргаж өгөх хэрэгтэй. Сэрүүн өвөлжүүлээгүй аптения хавар муу цэцэглэдэг, эсвэл огт цэцэглэдэггүй. 
Усалгаа: хавар - зун тогтсол, жигд, тохируулж, хөрс хатаахгүй байхаар. Өвөл - цөөн, бага, навч үрчийхгүй байхаар л тааруулж услана. Хэт их услаад байвал илжирнэ.
Aptenia cordifolia Aptenia cordifolia Aptenia cordifolia
Агаарын чийгшил: онцын шаардлага байдаггүй. 1-2 сард бүлээн шүршүүрт оруулж байх хэрэгтэй.
Хуурай агаар даахдаа сайн, гэхдээ халдаг, үлээдэг төхөөрөмжүүдийн дэргэд тавьж болохгүй. Ойр ойр бүлээн шүршүүрт оруулах ёстой, гэхдээ намар - өвөл үүнийг хийж болохгүй. 
Бордоо: хавар-зун-намар сард нэг удаа. Азот бага агуулдаг шүүслэг ургамлуудын бордоо хэрэглэнэ. Намар - өвөл бордохгүй. 

Aptenia cordifolia variegata Aptenia cordifolia variegata Aptenia cordifolia variegata
Амралт үе: намар-өвөл. Ургамлыг +8-10°С хэмийн дулаантай гэрэлтэй орчинд байлгана. Маш бага услана. 
Шилжүүлж суулгах: шаардлагатай үе гарвал (үндэс савыг бүрэн дүүргэсэн үед) хавар хийдэг.
Тайралт: хэлбэржүүлсэн тайралт даахдаа сайн. Намар тайрсан нь илүү тохиромжтой. Хавар хийвэл цэцэглэх хугацаа хойшлогддог. 
Хэрэв өвөл хамаг навч унаад халзан мөчирнүүд үлдсэн бол тайралтыг 1-2 сард хийнэ. Үүнээс хожуу хийх хэрэггүй. Тайралтаас гарсан мөчирнүүдээ үрслүүлж болно. Намрын тайралтаас гарсан мөчир үрслүүлэхэд хавар цэцэглэдэг.
Өндөр мод, ургамлын доод хөрсийг бүрж чимэх маягаар ургуулж болно. Гэхдээ ихэвчлэн ампель (унжуулах) маягаар ургуулдаг. 
Үндэс бүдүүн, хүчтэй. Хөрс голдоггүй, гэхдээ заавал элс байх шаардлагатай. Мөн доор нь заавал дренаж хийх хэрэгтэй. 
Үржүүлэх арга: үрээр, мөчрөөр
Үрээр үрслүүлэх бол хөрсний дээгүүр цацаад, хучихгүй. Хөрс - том ширхэгтэй элс, хүлэрт хөрс. Үр ургахдаа амархан, үрсэлгээг гэрэл ихтэй +21С хэмтэй газар байрлуулна. Нарны шууд Маш багаар услаж байна. Үрсэлгээ анхан шатандаа амархан илжирдэг. Нэг сартайд нь салгаж зайтай холдуулж суулгана. Томроод ирэхлээр нь 5—7-см саванд нэг нэгээр нь тусгаарлана. Савтай цэцгээ +16—18°С гэзэр тавтад, өдөр бүр услаж байна. 
Мөчир болон навчаар үрслүүлэх бол тайрч аваад, харанхуй хуурай газар хэдэн цаг ил тавьж зөөлрүүлнэ. Дараа нь тохирох хэмжээний саванд чийгтэй элсэнд, эсвэл вермикулитанд суулгана. 
Усанд үндэслүүлж болдог. Үүний тулд усандаа модны нүүрс хийгээрэй. Тэгвэл илжрэхгүй. Үндэслэсэн үрсэлгээг 5—7-см саванд суулгана.
Навч унаад байвал хөрс хэт чийгтэй байлгаснаас, эсвэл хэт хатааснаас.
Намар-өвөл навч унаж байвал - хэт халуун агаарт өвөлжүүлж байна. Гэрэлтэй, сэрүүн (+5-8С) газар байрлуул.
Цэцэглэхгүй байвал - сэрүүн өвөлжүүлээгүй, мөн гэрэл дутагдсан.
Илжирсэн бол хэт усласанаас, азоттой бордоогоор ойр ойр бордсон.
Хорхой шавьжинд бараг баригддаггүй. Түгээмэл өвчлөлт - илжрэлт.

No comments:

Post a Comment