Wednesday, October 12, 2011

Нөмөргөнө

СПАТИФИЛЛУМ (Spathiphyllum) - олон наст Araceae овгийн ургамал. Эх нутаг - Өмнөд Америк, Зүүн Ази, Полинези. Чийглэг газар, голын эрэг, намгархаг ойд ургадаг. Нөмөргөнийг мөн "Бүсгүйн жаргал", "Эмэгтэй цэцэг", "Peace Lily" гэж нэрлэдэг.
"Спатифиллум" грек гаралтай үг: "спата"- нөмрөг, "филлум"-навч гэсэн утгатай. Дэлбээний цагаан өнгө цэцэглээд удахлээр ногоон болж хувирдаг. Арчилгаа зөв хийвэл 3 сараас 9 сар хүртэл тасралтгүй цэцэгтэйгээ байдаг. Жилд хоёр удаа цэцэглүүлж болдог.


Нөмөргөнийг бэлгэнд авбал хувийн амьдралд амгалан тайван байдал ирнэ. Эмэгтэй хүнд хүсэн хүлээсэн аз жаргалыг нь авчирдаг гэдэг. Иймээс залуу эмэгтэйд бэлэглэх илүү тохирно гэж үздэг байна. 
Нөмөргөний төрөл 
45 янзын төрөл байдаг юм байна. Балчирхан миниатюраас аврага том 1 метр урт навчтай гээд. Өөр хоорондоо хэмжээ, нөмрөгний өнгө зүс гээд олон зүйлээр ялгардаг байна. 
Spathiphyllum wallisii

Spathiphyllum floribundun
Эрүүл навчны энгэрт цэцэгний бундуу бүрэлддэг. Ирэх жил олон цэцэг гаргахын тулд энэ жил арчилгааг зөв хийх хэрэгтэй. Навч эрүүл байхаас дараа жил гарах цэцэгний тоо шууд шалтгаалдаг. 
Spathiphyllum blandum
далбаат усан онгоц шиг нөмрөгтэй.

Spathiphyllum cochlearispathum
маш том хэмжээтэй ургамал, өндөр нь 1 метр. 

Spathiphyllum cannifolium
Увай цэцэг буюу Канна -тай адилхан навчтай. 


Нөмөргөнө мөн спорт гаргадаг. Спортлосноор олон шинэ сортууд бий болсон байдаг. Жишээ нь, алаг навчтай нөмөргөнүүд / Spathiphyllum Variegata


"Домино"-ийн дараа гарсан алаг навчтай сорт "Пикассо":

АРЧИЛГАА
Агаарын дулаан: Спатифиллум дулаанд дуртай цэцэг. Нэвт салхи, хүйтэн агаарын урсгалд тавьж огт болохгүй. +18°С дээш хэмтэй газар сайн ургадаг. Хамгийн тохирсон агаарын дулаан нь + 22-23°С.
Гэрэл айхтар шаардаад байдаггүй. Зөөлөн сарнисан нарны гэрэлд илүү тааламжтай ургаж навч, цэцэгний хэмжээ тэлж томордог. Гэхдээ сүүдэрхэг газар, хиймэл гэрэлтүүлэгт гээд хаана ч ургаж чаддаг. Навч түлэгдэж толботхоос сэргийлж өдрийн хурц нарнаас халхална. Зуны улиралд тагтруу гаргах хэрэггүй.
Сүүдэрхэг газар тавьбал:
- навч гүн ногоон, бараан өнгөтэй болдог,
- навчны хэлбэр нарийсаад уртасдаг,
- навчны бариул (иш) сунадаг,
- гарах цэцэгний тоо цөөрдөг,
- зарим тохиолдолд цэцэглэхгүй.
Ийм зүйлүүд ажиглагдвал гэрэлд ойртуулж тавиарай.
Агаарын чийгшил: Нөмөргөнө чийглэг газраас гаралтай тул усаар шүршүүлэх дуртай. Хуурай агаартай тэмцэх арга хэмжээ авна. Чийглэг агаарт эрүүл байхаас гадна навч цэцэгний хэмжээ томорч тэлдэг.
Навчны үзүүр зураг дээрх шиг хатаад байвал энэ нь хуурай агаартай холбоотой.  
Хуурай агаартай өрөөнд өдөрт 2 удаа шүршээд ч нэмэргүй навчны үзүүр хатдаг. Агаар чийгшүүэгч төхөөрөмж залгах, устай сав хажууд нь байрлуулах, цэцэгний доор чийгтэй керамзит/хайргатай поднос тавих гэх мэтийн төрөл бүрийн арга хэмжээ авч болдог.
Цэцэглэсэн үед годонд болон нөмрөгт ус хүргэж болохгүй. Ус хүрэхлээр нөмрөгний өнгө амархан муудаж цэцэг ганддаг.  
Бордоо: Хавар 3 сараас эхлээд 10 сар хүртэл долоо хоногт нэг удаа калий-фосфор илүү агуулсан цэцэгт ургамлын бордоогоор бордож байх хэрэгтэй. Бусад үед сард нэг удаа. Хэт их бордоонд навч түлэгддэг. 
Бордоо хийхийн өмнө болон дараа нь жаваргүй усаар хөрсөө бага зэрэг услаж байна. Минерал бордоог органик бордоотой солбиж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
Усалгаа нь жилийн турш адилхан нэг хэмжээнд. Цэцэглэлт үед илүү их усалгаа шаарддаг. Энэ үед доогуур услаж болно. 
Навч унжийгаад байвал юуны түрүүнд услахаа мартсан, ус багадуулсан байж болно. Услангуут сэргээд ирдэг.
Хөрсний өнгөн хэсгийг доош 2-3 см гүн хатааж байж дараагийн усалгааг хийх хэрэгтэй. Хөрсөө бүрэн хатааж болохгүй. Суурь тавганд илүүдэл ус удаан хугацаагаар байлгавал үндэс илжрэх аюултай. 
Услах болон шүршихдээ зөвхөн задгай саванд хонуулсан, хлоргүйжүүлсэн, жаваргүй ус хэрэглэнэ. Ус тогтмол хэтрүүлээд байвал навчин дээр бараан толбо үүснэ. 
10-р сараас 1-р сарын хооронд "амралт үе" гэж гаргаж өгвөл сайн. Хэрэв ус чийг, тэжээлийг ихэсгээд өгвөл өвөл дахин цэцэглэдэг.

Үрслүүлэх арга:
 
Хавар шилжүүлж суулгах үед бут хувааж салгадаг. Бут хувааж үржүүлэх нь хамгийн хялбар бөгөөд хурдан арга.
 
Салгасан хэсэг бүр өөрийн орой-"ургах цэгтэй", мөн дор хаяж 2 навчтай байх ёстой.

Яагаад цэцэглэхгүй байна?
- Дэндүү том саванд суулгасан байж болно. Цэцэгний үндэс савыг дүүргэж байж цэцэглэдэг юм. Том саванд суулгахад ургалт зогсоод гацдаг. Учир нь хамаг хүч, анхаарал үндэс ургуулхад чигэлсэн байгаа. Том савандаа дасаад, үндсээрээ савыг эзэлсний дараа дээшээ ургаж, цэцэглэж эхэлнэ. 
Үндэс савыг хэт дүүргэсэн бол том савруу шилжүүлэн суулгах хэрэгтэй, эсвэл бут хуваах цаг болсон гэсэн дохио.
- Дараагийн шалтгаан - бордоо дутагдсан. 
- Цэцэглэлтийг өдөөхийн тулд нэг хэсэг хуурай, бага зэрэг сэрүүвтэр газар байрлуулаад үзээрэй. 
- Жилд 2 удаа цэцэглүүлэх бол цэцэглэлт дуусангуут +20°С хэмтэй өрөөнд 2-3 сар байлгадаг. Үүнээс хүйтэн сэрүүн байж болохгүй, халуун ч байж болохгүй. Өвлийн сүүлээр хөрсөн дэх шим тэжээл дутагдаж дахин цэцэглэхгүй байж болно. Иймд цэцэглүүлэх хүсэлтэй бол бордож эхлээрэй. 
Шилжүүлж суугахыг жил бүр хөрс солихдоо, эсвэл сав томруулахдаа хийнэ. Саармаг/бага зэрэг хүчиллэг хөрс авна.
Савны доор заавал дренаж хийнэ. Хөрс сийрэг, агаар нэвтрэх чадвартай байх хэрэгтэй. Хөрс ариутгахдаа марганцтай буцалсан халуун ус хэрэглэж болно. Хөрсөнд элс, ялзмаг, ширгэн хөрс, хүлэрт хөрс мөн тоосгоны үүрмэг, модны нүүрсний үртэс хийх сайн байдаг. Нөмөргөний үндэс мэдрэмтгий тул шилжүүлж суулгахдаа мэдээтэй байгаарай. 
Шилжүүлж суулгасны дараа дулаан газар тавиад усаар шүршиж байх хэрэгтэй. Үндэс хурдан ургуулахын тулд усалгааг багасгадаг.

Үндэс илжрэх шалтгаан:
- хэт их усархаг хөрс
- хүйтэн газар чийгтэй хөрсөнд байлгасан
- азоттой бордоо хэтрүүлж хэрэглэсэн.
үр дүнд нь Pytophthora гэх мөөгний гаралтай өвчлөлд өртөж ургамал үхдэг байна. 
Өвчилсөн ургамал андашгүй, навч олноор шарлаад, улбаагаад ирнэ.
Авах арга хэмжээ: Савнаас гаргаж үндсийг шалгаад, муудсан хэсгээс цэвэрлээд, фунгицид бодистой усанд дүрж тавьна. Зүсэлт, тайралт хийсэн үндэсний хэсгүүдэд нунтаг нүүрс түрхэж өгөөрэй. Дахиж суулгахдаа ариутгасан сав, ариутгасан хуурай шинэ хөрс хэрэглэх ба хөрсөнд модны нүүрсний нунтаг нэмээрэй.
Танай гэрт ирсэн эхний өдөр тод гэрэл, нарны тусгалаас хол байрлуулж, маргаашнаас нь өдөрт 2 удаа шүршиж эхлэнэ. Хөрсний чийгийг шалгаарай. Хөрс 2-3 см гүн хатсан байвал, эсвэл маш бага чийгтэй байвал услаж болно.
Цэцэглэлт хэдэн сараар үргэлжилдэг. Үзэмжээ алдсан цэцэгний ишийг доогуур нь тасдаж байх хэрэгтэй. Энэ нь шинэ цэцэг гарахыг хурдасгадаг ба гарсан цэцгүүд удаан цэцэглэдэг юм.
Хэрэв нөмөргөнө тусгай тээвэрлэлтийн хөрс, савтайгаа дэлгүүрээс ирсэн бол 2-3 долоо хоногийн дараа шилжүүлж суулгах хэрэгтэй.
Нөмөргөнд аюултай зүйлс:
- Хөрс хатаах;
- Халуун хүйтнээр үлээх хэрэгслүүдээс, мөн өвөл халаалт ирсэн үед "паар"-наас аль болох хол тавих хэрэгтэй;
- Хуурай агаар;
- Агаарын дулаан +16°С-ээс доош хэмтэй байх;
- Нарны шууд гэрэл.
Нөмөргөнө ба гэрийн тэжээвэр амьтад:
Нөмөргөнө хортой ургамлын тоонд ордоггүй, гэхдээ гэрийн тэжээвэр амьтад, тэр дундаа муур аль нэг хэсгээс залгих юм бол ам, хоолой, хэл, шүлсний булчирхай, ходоод гэдэсийг түлж, үрэвсүүлж хавдаадаг гэнэ. 

Дараах сайтуудаас мэдээлэл авав:
http://greenhome.org.ua/ http://prathom.swu.ac.th/ http://commons.wikimedia.org/wiki/ http://www.puyallup.wsu.edu/  http://www.agristarts.com/spath_mini.htm http://www.jardin-mundani.com/galeriafotosRS.htm  
http://www.flickr.com/photos/jayjayc/257152257/ 
http://www.flickr.com/photos/jayjayc/461629915/    http://www.hoffmanflowers.com/product/the-ftd-spathiphyllum/display

11 comments:

  1. Миний нөмөргөн цэцэг саяхнаас навч, цэцэг нь унжаад байх юм. Юунаас болсон юм болв Яах ёстой вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Sayhnaas unjiigaad bgaa bol us dutsan baij bolno. Uslaad baihad unjiigaad bgaa bol het ih uslasnaas undes iljirsen. Esvel siideg, huiten tsonhon der taviad , uslaad undesee daaruulsan, tuunees bolood undes iljirsen. Esvel ongorhoi tsonhnii door taviad daaruulsan. g.m. shaltgaanuud bn. Uslaad bga murtloo unjiigaad bgaa bol undestei l holbootoi bolov uu.

      Delete
    2. Savnaas n gargaad undesee shalgaad neg uzeerei. Haralsan, zuulursun heseg bvl shuud tasdaad, tairaad hayna. Eruul undesiig margantstai buleen usand ugaagaad, modnii nuursend durchih. Modnii nuursnii nuntag tsetsetgiin delguuruuded zardag. Ter n eldev yalzralt, iljrlt, hugts, muugnii garaltai haldvar gazar avahuuldaggui dardag, iluudel shingen oortoo hurimtaldag g.m. sain taltai. Nuntagaar bursenii daraa shine, huurai hursund suulgaarai. Ugaasaa havar hurs solih tsag bolson tul udiid solij bolno. Mun herev het ih urgasan bol but huvaaj bolno.

      Delete
  2. sain baina uu saikhan zuvluguu bainaa bayarlalaa numurgund yamar bordoo zugeer ve? minii numurgunii navch ni uzuureesee sharlaad baih yum?

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, havar, zundaa 7 honog bur komplex mineral bordoogoor, esvel tsetsegluuldeg bordoogoor bordoj baina. 7 honog bur bordoj bgaa tul tungii n ihduuleh hereggui. Sulavtar nairuulaad heregleerei. Tsetsegluuldeg bordoo n NPK buyu azot. fosfor, kalii gesen temdegleegee bgaa, uunii P,K aguulamj n busdaasaa undur bh yostoi. Miracle gro sain bordoo, orosiin Agrikola, Buton gesen bordoo ch bolno.
      Uvul harin 3-4 doloo honogt neg udaa bordoj bn. Navchnii uzuur sharlaj bgaa n bordoonoos gadna usalgaa, gerel, huiten salhinaas ch bolno. Uslahdaa neg hataagaad, neg usarhag boltol n uslaad bj bolohgui, huiten javartai usaar uslaval tegej navch sharlana, ongorhoi tsonhnii door bailgaad bvl bas durgui.

      Delete
  3. Сайн байна уу Бүүр унжиигаад нимгэрээд навчны үзүүрлүүгээ хатсан нөмөргөнийг сэргээх арга байна уу огт цэцэглээгүй

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu. Archilgaanii nuhtsul yamar bsniig medehgui tul helehed hetsuu yum. Yer n bol undes iljreegui l bol naidvar medeej baigaa.
      Navch unjiigaad bn gedeg n esvel usalgaa dutsan, esvel usalgaa hetreed harin ch undes yalzarch ehelj bn gsn ug. Gerel dutsanaas bolood navch nariihan, sunasan, nimgen, ungu muutai bolno. Uzuur hataad bn gedeg n het huurai uruund bgaad bn, paar-naas hol tavih, orchnii agaariig chiigleh tal deer anhaar, gehdee navch shalbaatal shurshij norgood bhiig helehgui. Tegej norgood, ergeed hataagaad bhaar ulam ch navchnii zuuur hataad bdg, navch ooroo tsaas shig huurai, hatuu bolood bdg. Tiimees hajuud n agaar chiihshuulegch asaah, esvel tom podnos-nd us hiij tavih geh meteer argalna.
      Hursoo hezee solison, her tom savtai, hurs yamar nairlagatai, yaaj usaldag, ongorhoi tsonhnii hajuud tavidag geed zunduu zuil bn aa. Yamar ch tsetsegend gerel, usalgaa, dulaan, tejeel gesen 4 yumiig l anzaarval saihan urgana. Deerh archilgaag unshaad ooriinhoo archilgaanii aldaag olood avaarai.

      Delete
  4. tsetseg ni nogoon bolchihloo yuniih ve

    ReplyDelete
    Replies
    1. Tsetseg udahleeree nogoorno. Hagdarch bgaagiin shinj. Gerel, usalgaa n taarsan bvl nogoonooroo bas udaan bn. Nogoorno gedeg n tsetseg hugshirloo, toos hurtej chadahgui uyedee irlee gesen ug. Tsaashid olon tsetseg gargaasai gej husen baival iim tsetsegiig tairsan n deer bdg.

      Delete
  5. Нөмөргөнө цэцгийг 7 хоногт хэдэн удаа услах вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Yag teden udaa uslana gej heleh buruu bolov uu. Uchir n ulirlaas hamaaraad havar zundaa gadaa bairluulsan bol iluu ih us heregleh bol namar uvul halaalt irsen uyed huurai agaart bas ooroor usnii hereglee ilerne. Deer n tanai gert yamar nuhtsuld urgaj baigaag medehgui tul ta tuuniig ooroo ajiglaad medne. Yer n bol hursiig buur hataaj bolohgui, Hurs baingiin ul yalig chiigleg baihaar bolno. Usarhag, noiton bish. Tegvel undes amarhan iljreed uhne. Hataaval mun l navch unjiigaad us heregteig n medej bolno, gehdee neg baidgaar n hataagaad, neg shalbiital uslaad baih n tsetsegend muugaar nulooloh tul ulun chiigtei hurstei baihaar taaruulna.
      Hursnii ungun uye 2-3 cm gun hatsan baihad daraagiin usalgaag hiine. Iim mayagaar uslaad temdegleed baival tanai gert 7 honogt oiroltsoogoor her ih uslah ve gedeg n garaad irne.

      Delete