Thursday, October 13, 2011

Кроссандра

Crossandra White
Кроссандра (Crossandra) Acanthaceae овгийн ургамал. Шар, улаан, улбар шар, ягаан, цагаан гээд маш олон өнгийн цэцэгтэй бутархаг, хагас бутархаг мөнхийн ногоон ургамал. Африк, Энэтхэгээс гаралтай. Байгальд нэг метр өндөр ургадаг байна. 
Crossandra infundibuliformis 'Glamour Puss'
АРЧИЛГАА
Гэрэл: Кроссандра сарнисан тод гэрэлд дуртай. Баруун болон зүүн талын цонх илүү тохирдог. Урд зүгрүү харсан цонхон дээр тавьбал зун нарнаас халхалж өгөх хэрэгтэй. Хойд зүгийн цонхны гэрэл хангалттай биш байдаг. Олон цэцэг гарахгүй, гарсан цэцэг жижиг, мөн цэцэглэлт удаан үргэлжлэхгүй. Дээр нь навч хоорондын зай уртсаад, мөчир сунадаг, навч нарийхан урт болдог.
Crossandra pungens
Агаарын дулаан: Хавар-зуны улиралд +22-27°С, намар-өвөл +19-22°С. Агаарын хэмийг +18°С -с доош буулгаж болохгүй.
Crossandra nilotika
Агаарын чийгшил: Халуун өдөр усаар шүршиж байна. Цэцгэнд ус хүргэхгүй.
Орчны агаарыг чийгшүүлэхдээ савтай цэцэгний доор чийгтэй хайрга (керамзит)-аар дүүргэсэн поднос дээр тавьж болно. Цэцэгний хажууд агаар чийгшүүлэгч хэрэгсэл ажиллуулж болно. 
Crossandra infundibuliformis
Усалгаа: Идэвхитэй ургалт үед (хавар-зуны улиралд) өнгөн хөрс хатаад ирэхлээр сайн усалдаг. Харин намар-өвөл усалгааг багасгадаг.
Crossandra Infundibuliformis. (Variegated Leaf)
Крантны усыг хэд хоног задгай саванд хонуулж хлоргүйжүүлж зөөлрүүлнэ. Услах, шүрших ус нь өрөөний агаарын дулаанаас 2-3 хэм бүлээн байна.
Firecracker Flower 'Shamrock' (Crossandra infundibuliformis)
Бордоо: Идэвхитэй ургалт үед болон цэцэглэх явцад долоо хоног бүр цэцэгт ургамлын бордоогоор бордож байна. Цэцгээр гоёдог ургамлын бордоо нь калий, фосфор түлхүү агуулсан байдаг юм. Бордооны заавар дээр К, Ph гэсэн тэмдэглэгээтэй тоо нь азотоос N илүү үзүүлэлттэй байх хэрэгтэй. Азот N нь ургамлын навч мөчир гээд ногоон массыг хөгжүүлдэг. Навч л гаргаад байна, цэцэглэхгүй. Бордоогоо зөв сонгож аваарай.
Crossandra infundibuliformis 'Flame'
Хөрс: Сийрэг, хөнгөн, хөвсгөр, агаар сайн нэвтэрдэг, тэжээллэг байна. Ялзмаг, хүлэрт хөрс, элс адил хэмжээгээр авч болно.
Ecbolium viride
Green Ice-Turquoise Crossandra
Шилжүүлэн суулгалт: Залуу цэцгийг жил бүр хавар 2-3 сард, хөгшин цэцгийг 2-3 жилдээ нэг удаа. Цэцэглэж дуусангууд мөчирний уртаас 1/3 тайрдаг. 
Crossandra Infundibuliformis. (Variegated Leaf)
Үрслүүлэх арга: Кроссандраг үрээр болон мөчрөөр үрслүүлдэг. Мөчрөөр бол жилийн аль ч улиралд үрслүүлж болно.
Nile Queen Red Firecracker Flower 
Crossandra infundibuliformis 'Nile Queen'
Мөчрийг усанд үндэслүүлж болно. Доод үзүүрийг савны ёроолд хүргэхгүй байвал илүү түргэн үндэс гардаг. Сав жижиг хэмжээтэй байвал сайн, жишээ нь 200 гр стакан. Стаканы тал хүртэл ус хийгээд, мөчрөө байрлуулаад нар тусдаггүй, гэрэлтэй дулаахан газар байрлуулна. Агаарын дулаан өдөр шөнө адилхан жигд байна. Өдөр нь наранд халаад, шөнө нь онгорхой цонхны доор даараад байж болохгүй.
Үрслүүлэх мөчирний урт 8-10 см байхад хангалттай. Хэт урт мөчир хэрэггүй, удаан үндэслэнэ. Гадуур нь вакумдна. Өдөр бүр нээж 5-10 минут агаар оруулж байна.
Мөчирний хэсгийг шууд хөрсөнд суулгаж үндэслүүлж болно. Хүлэрт хөрс, элстэй холиод чийглээд, үрсэлгээг суулгаад, гадуур нь вакумдна. 3-4 долоо хоногийн дараа үндэслэдэг. Агаарын хэм өдөр шөнөгүй нэг хэвийн, жигд байна. Өдөр нь наранд шараад, шөнө нь хүйтэн цонхион дээр жиндүүлээд байж болохгүй.
Үндэслэсэн үрсэлгээг 6 см голчтой саванд нэг нэгээр нь тусгаарлаж болно. Эсвэл 9 см саванд гурваар нь суулгана. Үүний дараа дараа дээд үзүүрийг чимхэж өгнө.
Хураасан шинэ үр суулгавал илүү үр дүнтэй
Үрээр тарихдаа эхлээд 3 цаг бүлээн усанд дэвтээж өгдөг. Дэвтээх усандаа "Эпин экстра" нэг дусал хийвэл илүү үр дүнтэй байдаг. 
 
Хүлэрт хөрс элстэй холиод үрнүүдээ байрлуулаад бага зэрэг (0,5см) хөрсөөр хучдаг. Өндөр чийгшилтэй, дулаахан +20-22°С хүлэмжний орчин бий болгож өгнө.
15-20 хоногийн дараа үр соёолдог. Үүнээс хойш нэг сарын дараа 6 см саванд суулгана. 
Эхний савандаа багтахгүй болоод ирэхлээр дараагийн том саванд суулгаад чимхэлт хийнэ. 
Том саванд шилжүүлсний дараа үндэс хурдацтай хөгжиж эхэлдэг ба иш, мөчир хатуурч модорхог болдог. Үүний хажуугаар цэцэглэж эхэлдэг.
Crossandra infundibuliformi
Гарч болох хүндрэлүүд:
- Навч унаад байна – үндэс хатаж эхэлсэн. Богино хугацааны хөрс хаталт хүртэл навч унахад хүргэдэг. Бусад шалтгаанууд-хүйтэн агаар, хэт хурц нарны гэрэл, нэвт салхи. 
- Навчны үзүүр борлоод байна - хуурай агаар.
- Навч шарлаж унаад, навчны бариул, мөчир борлоод байна - хэт их услаад байгаагийн шинж.
- Навч шарласан – тэжээл дутагдсан.
Кроссандра навчны бүх төрлийн хөгцөөр өвчилж болдог. Хэрэв ийм өвчин илэрсэн бол өвчтэй навчийг тасдаж авах хэрэгтэй. Бактери, мөөг, хөгцний эсрэг фунгицид бодисооркроссандрагаа шүрших хэрэгтэй.
Хуурай халуун агаарт ширх, аалзан хачигт баригдаж болно.

6 comments:

  1. миний цэцэгний навч, цэцэгнүүд нь унжийгаад бараг 2 хонолоо. би андуураад нэрмэл архи хийчихсэн юмаа. сэргэх боловуу? ямар арга хэмжээ авах вэ?

    ReplyDelete
  2. eee, tiim ihiig hiichihsen yum boluu? Nermel arhi sain medehgui yum, unjiigaad bgaa bol tohirohgui l bn daa. Zugeer tsagaan arhi humuus zarimdaa baga zergiig hiigeed bgaa haragddag. Gaigui daagaad bdg, shampaansk hiigeed buh hurs n hugts urgaad bsn tohioldol medne. hursiig n solihod hursen.
    Minii bodloor unjiigaad sergehgui bvl hursoo buren solih heregtei bolno, mun dawhar hashirlah uudnees muchirnoos n urselgee tairaad hiigeed uzdee. Eh tsetseg uhlee gehed yadahdaa urselgeetei uldvel.

    ReplyDelete
  3. нөгөө цэцэг чинь мөчир иш нь бүрэн харлачихаж яах вэ

    ReplyDelete
    Replies
    1. Харалсан бол тэгээд л найдваргүй ээ. Эрүүл хэсэг байвал тэр хшртэл нь тайраад ажиглаж болно. Бүхэлдээ харласан бол хаяхаас өөр аргагүй.

      Delete
  4. за танд маш их баярлалаа. одооо үрээр нь тарихаас даа. би үр хурааж авсан. бас нэг туршлагатай боллоо. Архины төрлийн зүйл энэ цэцгэнд хамаагүй хийж болохгүй юм байна. бордоонд маш мэдрэг юм байна лээ. тиймээс бордоог нь хэтрүүлж болохгүй, бордоог нь заавраас нь 2дахин шингэлж бордох хэрэгтэй юм байна лээ шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa turshlagaasaa huvaaltssand.

      Delete