Monday, October 7, 2013

Цайны уут дренажны нүхэнд

Энэ задгай цайны уут юм. Их дажгүй. Сүүлийн 3 жил хэрэглэж байгаа. Зориулалтаар нь ч тэр, цэцгэнд ч тэр. Дуртай задгай цайгаа уутлаад аягандаа хандлаад уучихна. Мөн монгол сүүтэй цай чанахдаа ч гэсэн энэ уутанд хийгээд хэрэглэхэд дараа нь шаар шүүнэ гэхгүй амар байдаг. Анх дэлгүүрт байхад нь шууд зориулалтаар нь биш цэцгэндээ хэрэглэж болох юм байна гэсэн нүдээр хараад худалдаж авч байв.
3 хуваагаад савны ёроолд дэвссэн байгаа нь
Цэцэгний савны дренажны нүхээр шороо доош асгардаг, услахад илүүдэл устай хамт урсаж гараад байдаг. Дренажны нүхэнд кофены шүүлтүүр цаас, салфетка, тюль хөшиг, Липтон цайны уут гээд хөрсөө илжрүүлэхгүй гэсэн төрөл бүрийн гар дор материал хэрэглэдэг байв. Салфетка, кофены шүүлтүүр цаас зэрэг нь дэвтээд яваандаа алга болдог, шороо урсхааргүй нягт тюль хөшигний материал нь ус нэвтрүүлэхдээ муу гэх мэтээр тохирохгүй таарахгүй зүйл олон. Харин энэ уут үнэхээр амар. 
Нэг уут задлаад хуваахад жижгэвтэр 3-4, дунд зэрэгийн 2-3 саванд таардаг. Хөрсөндөө муу нөлөөгүй. Уусна, дэвтээд цэцэг илжрүүлнэ гэж байхгүй. Ус шууд нэвтрүүлнэ. Цэцэгний үндэс гэмтээхгүй. Яг л үр бойжуулагч шахмалын гаднах уут шиг. Дараагийн хөрс солих үед яг хэвээр байдаг. 
PS: Монголбанкны өөдөөс харсан "New Tokyo" дэлгүүрт байдаг юм.

4 comments:

  1. Ta shv Urnaa egch min, yg l xeregtei ved eej shig dandaa xeregtei goy zovlogoo ugdug, mash ix bayarlalaa

    ReplyDelete
  2. eniig say ochij avlaa..bodon bodon.bayarlalaaa

    ReplyDelete
  3. Haanaas olj avah ve? helj uguuch. Bayarlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Монголбанкны өөдөөс харсан Нью Токио дэлгүүрээс.

      Delete