Saturday, October 4, 2014

Залгалт хийж туршив

Сүүлийн хэдэн жил хийж үзэх гээд байсан нэг зүйл бол залгалт хийж сурах. Нэг модноос хэд хэдэн сортын өөр өөр өнгийн цэцэг гаргах. 
2014 оны 3 сарын 20-оор хийсэн туршилт маань амжилттай болсон. Харамсалтай нь блогийн архивын хамт бүх зураг байхгүй болсон тул онцын үзүүлэх юмгүй болов. 
 
Суурь мод маань бараг 1,5 настай Java сортын штамб хим. Ийм цэцэгтэй:
Дээр нь залгасан мөчирнүүд нь Nabob сортын хар хим: 
Мөн Bella сортын жижиг шар цэцэгтэй хим. 

2014-07-10-ны өдөр: Залгалт хийсэн мөчирнүүдээс анхных нь цэцэглэлээ: шар өнгийн Bella сорт.
2014-08-25-ны өдөр: Залгалт хийсэн хоёр өнгийн цэцэг дэлгэрсэн байгаа нь: шар Bella сорт, хар Nabob сорт
 
Зун амраад ажилдаа бараг ирээгүй тул гоё зураг авч амжсангүй. Залгалт хийсэн модоо хажуудаа хараа хяналтан доор байлгаж ургуулах хэрэгтэй юм билээ. Зөндөө олон залгалт хийсэн юм. Навч ургаад эхэлсэн мөчирнууд хатсан байсан. Улаан өнгийн цэцэгтэй мөчир ч ургаад эхэлсэн байсан юм. 2-3 долоо хоногоор шүршихгүй, услахгүй байсан тул бүүр хатаагүй нь их юм.
2014 - 11 - 03: Зад тайраад тавьсан чинь цэцэглээд л байна. 
Хавар дахиж өөр өөр мөчир залгана. Тэр үед тодорхой сайн үзүүлъе. Одоо тайралт хийгээд тавьсан байгаа.

12 comments:

  1. Амжилт хүсье..хурдан ургаасай ;)

    ReplyDelete
    Replies
    1. Harin thh. Bayarlalaa. Olon eson shidiin tsetsegnuudee tsoolood, odoo baigaa hedeeree toglood l suuj baina. :-)))

      Delete
  2. Wow yamar mundag yum be...ur dung ni tesen yadan huleej bna ...amjilt!!!!

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa, Urnaa. Harin udur bur l yu bolj bn geed l ochij hardag bolson.

      Delete
  3. yamar goy um be, tanii urguulsan ter him helber yanziin goy boljee bayar hurgey! bi ureer tarisan heden himee tsetsegniih n ungiig n medej bgad hoorond n suljih geed l huleej bna hehe

    ReplyDelete
    Replies
    1. Shuljihleer yavaandaa hoorondoo naaldaad, niilchihdeg gesen. Bi tegej turshaagui l baina. Daraa n tegej baigaad neg uzne ee. Tegej shuljih geed hede Benjamin urguulj baigaa. kkk.

      Delete
  4. Sain u Uran egchee tand zarah gerbera bna u :)

    ReplyDelete
    Replies
    1. nadaa zarah gerbera bhgui ee. Facebook deer Zulaa Tseesuren gej haij olood asuugaarai. Zarj bn lee shuu.

      Delete
  5. залгалт амжилттай болсонд баяр хүргэе. Туршиж үзнэ .

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Одоо цэцэглэхийг нь харчихвал болохгээд байна аа. :-))) Туршаад үзээрэй.

      Delete
  6. БайгалмааApril 21, 2014 at 1:25 PM

    Баяр хүргье, маш гоё

    ReplyDelete