Saturday, October 5, 2013

Лимоны цэцэг

2014 3 сарын 5: маш олон бундуйтай мод авлаа
АСУУЛТ - ХАРИУЛТ: Сайн байна уу, Урнаа. Би том лимоны модноос үндэслүүлж суулгасан лимоны модтой юмаа. Нэлээн жижигхэн л дээ. Хавар авсан. энэ зун нэг цэцэглэсэн. Сая 31 нд нэг цэцэглэсэн. Тэгээд жимс нь хэзээ ургах вэ. Би бодохдоо цэцэг гарвал удахгүй жимсээ өгнө гэж ойлгосон буруу бололтой. 
2014-3 сарын 10 -даар лимоны мод цэцэглэсэн байгаа нь
Жимсэлдэг модноос үржүүлж авсан бол 1-3 жил болж байж цэцэглэнэ гэдэг. Гэхдээ мэдээж сорт сортоосоо хамаараад янз янз. 
Гол нь нэг настай нэг төө өндөр мод юм бол жимслээд байх хүч чадал хуримтлаагүй байх. Тэвчээртэй хүлээсэн нь дээр.
Цэцэглээд 2 долоо хоногийн дараа. Тоос хүртээсний үр дүн
Харин насанд хүрсэн 2-оос дээш настай мод цэцэглээд, жимслэхгүй байвал өөр асуудал байх. Үгүйдээ гэхэд тоос хүртээх ч юм уу.
Миний лимоны мод өөрөө тоосоо хүртээд байсан. Хамгийн анх харин би баталгаажуулж тусалсан. 
2014 3 сарын 25
Ихэнхи тасалгааны сортууд, ялангуяа сүүлийн үеийн гибридууд тоос хүртээх шаардлагагуй, өөрсдөө жимслэдэг. Таны мод яг ямар сорт вэ, яаж арчлах вэ, цэцэглэлт, жимслэлтийн тухай худалдаж авч байхдаа ургуулсан хүнээс нь сайн асуусан нь дээр.  
2014 он 5 сарын 5: Олон жимснээс 3 ширхэг л үлдлээ
Зарим ухаж мэдсэн зүйлээ бичлээ:
 Нэг жимсэнд 15-20 навч ноогдож байхаар ургуулдаг. Хэт олон цэцэг модны хүч аваад байх тул үржилгүй цэцгүүдийг түүж авч болно. 
 Цэцэглэж байхад нь цэцэг тасдаад байвал улам олон гарахыг өдөөж өгдөг гэнэ. Тиймээс болж агвөл цэцэг өөрөө хагдраад унахыг хүлээ. Олон жимс бий болсон ч бүү ай, дийлэхгүй заримаа мод өөрөө хатаачихна. 
 Цэцэг нээгдээд 1-3 хоногийн дараа тоос хүртээ гэж зөвөлсөн байна. 
 Цэцэглэлт үед хөрсийг хатааж болохгүй, байнга чийглэгдүү байх ёстой.
2014 8 сарын 25: үлдсэн гурван жимсээ нандигнан хайрлаж байгаа нь
 Цэцэглэлтэнд нөлөөлдөг бордоо гэж байдаг бол жимс боловсроход хэрэгтэй гэж бас тусдаа байдаг байна. Малын бууц, шувууны сангасаар хийсэн бордоо нь цэцэглэлтэнд нөлөөлдөг. Цэцэг хагдрахлээр эдгээрийг үргэлжлүүлэн хэрэглээд байх хэрэггүй. Цэцэглэсний дараа үнсээр борд. Өөр цэцэгний бордоо хэрэглэх хэрэггүй. Цэцэгний бордоо нь олон олон цэцэг шинээр гаргаад байна. Хамаг хүчийг нь шинэ цэгэнд зориулаад, жимс томорч боловсордоггүй. Жимс хушигны самарны дайтай томроод ирэхлээр эргээд цэцэглэлт өдөөдөг бордоогоо хэрэглээрэй. 
 Гарсан цэцэг бүр жимс өгдөггүй. Цаанаасаа хоосон цэцэг гэж байдаг. Яг л өргөст хэмхний цэцэг шиг аль цэцэг нь жимслэх вэ, аль нь хоосон цэцэг вэ гэдэг нь харагддаг. 
Жимслэх цэцэг
Хэрэв цэцэгний дотрох үржлийн эрхтнүүд нь хөгжөөгүй бол жимс бүрэлдэхгүй. Ийм цэцгийг тасдахгүй байсан ч болно, өөрөө уначихна. Хэт олон гараад, модны хүч цэцэг дэлгэрүүлэхэд зарцуулагдаад байвал тасдаж болох юм. 
Үржил шимгүй цэцэг
 Тоос хүртээхийг өглөө 8-9 цагийн хооронд хийвэл дээр. Энэ үед тоосны чанар илүү сайн байдаг. 
Жимслэх цэцэгний үржлийн эрхтнүүд нь сайн хөгжсөн байдаг
Тоос хүртээх хэдэн арга байдаг: 
 Зөөлөн бийр, чих цэвэрлэдэг хөвөнтэй савх гээд зүйлүүд хэрэглэж болно. Бийр нь хэрэмний үстэй байвал илүү зөөлөн, цэцгээ гэмтээхгүй. Дээр байгаа зургийг харна уу. Цэнхэр тодруулсан тоосовчнуудаас аль болох их тоос хөвөндөө хураагаад, улаан дотор байгаа дохиурыг бүрж өгнө. Хатуу үстэй бийр гэмтээж болно. 
2014 он 9 сарын 14: Зун гадаа шилэлсэн тагтан дээр байсан модоо оруулж ирээд 2 хоноод шарлаад эхэллээ
 Дараагийн нэг арга нь үржил шимгүй гээд байгаа цэцгийг тасдаад жимслэх цэцгэнд хүргэж хооронд нь наалдуулж тоос хүртээх. 
 Эсвэл зүгээр дэлгэрсэн цэцгийг сэгсрэх, хөдөлгөхөд хангалттай байдаг.
Ихэнхи лимон өөрөө жимслэж чаддаг гэдэгийг санаарай. Дээрх аргууд нь зүгээр баталгаажуулж хийж байгаа зүйл. Үүний дараа жимс боловсрох явц 8-9 сар үргэлжилдэг.
2014 10 сарын 1: Зунжингаа гадаа тагтан дээр байсан мод дотогш оруулж ирэнгүүт орчин өөрчлөгдөөд 2 долоо хоногийн дотор шав шар болов. Хэмжээ жижгэвтэр 5-6 см голчтой.

Бусад бичлэгүүд:

4 comments:

  1. Sain bna uu?Limonii tsetsegiig yah tuhai asuusan hund zuvlogoo ogmoor bnaa bas holbogdoj utasiig ni avmaar bna tuslaach please.Namaig Khongorzul gedeg minii utas99697839 shuu.Bi gertee olon limonii modtoi...

    ReplyDelete
  2. Limonii tsetsegledeg modnoos urselgee avch urguulj bgaa bol ug urselgee ni yamar ch jijig bsan tsetseglej jimsee ogoh chadvartai baidag yum aa.Teg buu hel undeslej baihdaa hurtel tsetsegledeg yum.Hervee geriin tarimal bol zaaval toos hurteehguigeer ooroo shuud jimsleh chadvartai baidag.Uunees gadna ene modoo olon jil jimstei bailgaya gevel hed heden arga bii ta nad ruu zaaval utasdaarai.Minii utas 99697839 shuu. Khongorzul

    ReplyDelete
    Replies
    1. Ter hun maani ooroo utas contactaa uldeeh bhaa. Nadaa ter medeelel n alga aa.

      Delete
    2. Ok bayarlalaa,ter boltol ni huleej baiya.Neg asuuh zuil bna ene sait deer jimsnii modnii talaarh medeelel zurag oruulah bol yaj oruulah ve?

      Delete