Monday, October 25, 2010

Кореопсис

АСУУЛТ - ХАРИУЛТ: Sain baina uu, кореопсис солнечный зайчик gesen nertei olon nastiin ur avsan yumaa. Ene tsetsegnii talaar zuvluguu uguuch.
Давхар дэлбээтэй тод шар өнгийн цэцэгтэй өвсөрхөг олон наст ургамал. Өтгөн, саглагар бут болж ургадаг. Өндөр 25 см. Цэцэглэлт 6 - 8 сар дуустал.
Хүйтэнд тэсвэртэй, гадаа ургуулдаг. Өвлийг даахдаа сайн. Нартай газар ургуулна. 5 сард задгай талбайд гадаа шууд үрнүүдээ тарьна. Үрсэлгээ бэлдэх бол хүйтэн хүлэмжинд ургуулж болно.
Байнгын ургах газар нь суулгахдаа хоорондын зайг 20-30 см авна. Намар үр цацаад өвөлжүүлж болно. Хавар өөрөө ургаад ирнэ. Үрээ хавар эрт тарьж үрсэлгээ бэлдсэн бол зуны сүүлээр - намар тийш цэцэглэнэ. Цэцгийг тайраад усанд байлгахад удаан хадгалагддаг. Хуурай агаар даадаг. Гэрэлсэг, бага зэргийн хагас сүүдэрхэг орчинд ургана. Хэт усархаг, чийгтэй газар дургуй. Иймд суулгахын өмнө доор нь сайн дренаж дэвсэж өгдөг.
Онцын арчилгаа шаарддаггүй. Хөрс ус сайн уудаг, шингээдэг байх ёстой. Хөрсөнд айхтар шаардлага тавьдаггүй ч тэжээллэг газар илүү сайн цэцэглэдэг. Намар бүх мөчир, ишийг тайраад (тайрахгүй ч үлдээж болно), бутыг хуурай хатсан навч, эсвэл хүлэрт хөрсөөр хучдаг. Мөн хэт салхитай газар бол үүнийхээ дээгүүр шороогоор овоолж булж болно.
Нэг суулгасан газраа 3-4 жил ургадаг. Дараа нь шилжүүлж суулгах хэрэгтэй болно.
Үрээр болон бут хувааж үржүүлж болдог. Бут хуваахыг хавар хийнэ.

No comments:

Post a Comment