Thursday, October 18, 2012

Дренаж

Дренаж ер нь хэрэгтэй юу? Дренажгүй болоод л байдаг шүү дээ? Хариуд нь - ХЭРЭГТЭЙ! Таны цэцэг буруу усалгааны үр дүнд өвдөх, ургалт зогсох, үхэх гэх аюулаас хамгаалахын тулд дренаж гэдэг зүйл шаардлагатай юм. 
ДРЕНАЖ - франц үг. Газар доорх суваг/хоолойгоор илүүдэл усыг зайлуулах хатаах.
Дренажийн зориулалт нь – илүүдэл усыг савнаас гаргах, үндсэнд амьсгалах боломж олгох. Дренажгүйгээр маш амархан үндэс илжирдэг. Ялангуяа хэт их усанд дургуй болон мөөгний гаралтай өвчинд амархан өртдөг цэцгүүдэд нэн чухал зүйл юм.
ДРЕНАЖНЫ ТӨРЛҮҮД:
1. Керамзит
Керамзитан дренаж цэцгийн дэлгүүрүүдэд худалдаалдаг. Керамзит нь дулаалга болон дуу тусгаарлагч барилгын материалд тооцогддог. Шавраар хийдэг тул агаараас чийг хуримтлахдаа сайн. Хэмжээнээсээ хамаарч том /20-40 мм/, дунд /10-20 мм/, жижиг /5-10 мм/ ширхэгтэй байдаг.
Цэцгэнд дунд /10-20/ мм болон жижгийг /5-10 мм/ хэрэглэдэг. Цэцэгний хэмжээ, савны доор байдаг нүхний хэмжээ зэрэгээс хамаарч сонгодог. Том дренажны нүхтэй савнаас жижиг керамзит асгарч гараад байдаг, эсрэгээр жижиг нүхийг том ширхэгтэй керамзит бөглөөд байдаг.
  
Том хэмжээтэй цэцэгний саванд дунд зэргийн керамзитаас хийнэ.
Хэрэв савны доор ус урсах нүх байхгүй бол савны өндрийн 1/4-1/5-аар дренаж хийдэг. Хэрэв доороо ус гарах нүх байгаа бол керамзитыг 1 см дэвсэж өгөхөд хангалттай. Дээрээс нь элсээр дахин 1 см хучиж өгөөд дренаж бэлэн.
Цэцэг суулгахдаа хөрсийг заавал савны ирмэг хүртэл нь дүүргэх ёсгүй гэдгийг сайн санаж байгаарай. Савны дээд ирмэгээс 2 см зайтай байхаар хөрс дүүргэдэг. Хөрсийг хэт хатахаас сэргийлж дээгүүр нь жижиг ширхэгтэй керамзитаар хучиж болно. Керамзитын оронд хүлэрт хөрсөөр бүтээж бас болдог.
Хэрэв цэцгийн дэлгүүрээс тусгайлан ууталсан керамзит авах нь үнэтэй санагдвал барилгын материалын дэлгүүрээс шуудаагаар нь авбал илүү хямд тусдаг. Цэцгийн болон барилгын керамзит нь нэг л шинж чанартай бүтээгдэхүүн.
Гэхдээ барилгын керамзит хэрэглэхдээ заавал буцалсан халуун усаар шалзалж цэвэрлэнэ. Дараа нь крантны урсгал усанд сайтар угаана. Эс тэгвээс цэцэг үхэх аюултай. Барилгын керамзит нь хөрсрүү зэв, угаагдаагүй төрөл бүрийн бодис ялгаруулж цэцэг болон хөрсийг хордуулах аюултай. Заавал ариутгаарай.

2. Шаазан болон шавар эдлэлийн хагархай
Дренажинд хагарсан шавар, шаазан савны хэсгүүдийг ашигладаг. Савны том жижигээс хамаарч ямар хэмжээтэй хагархай хэсэг авах нь шалтгаална. 
Хагархай нэг юм уу хэд хэдэн хэсгийг хотгор дугуй талыг нь доош харуулж дренажны нүхэн дээр хөмөрч тавьдаг. Дээрээс нь цэцгийн савны өндрөөс хамаарч 0,5-5 см зузаантай элс нэмнэ, үүнийхээ дээр хөрсөө хийж цэцгээ суулгана. 
Хэт том хагархай хэсэг авч хэрэггүй, доогуур нь элс ороод, савны нүхээр угаагдаад гараад байдаг юм.
Хэрэв цэцгийн сав доороо ус гарах нүхтэй бол заавал доор нь тосгуур таваг тавьдаг. Тэгээд ч ихэнхи цэцгүүд доод усалгаанд дуртай байдаг юм.

3. Пенопласт
 
Жийргэвч, дулаалгын хавтан /пенопласт/-аар хийсэн дренажийн сайн тал нь - худалдаж авах хэрэг байдаггүй. Ямар нэгэн бараа авахад жийрэг болж хамт ирдэг. Илжирдэггүй, ус уудаггүй, мөөг, бактерид идэгддэггүй, дуртай хэмжээгээрээ жижиглэж үүрүүлж болдог.
Муу тал нь ус уудаггүй, тиймээс гидрогель байгаа бол түүнтэй хамт хийж болно. Мөн хөнгөхөн. Савны доор хийхэд (жишээ нь, үрсэлгээний сав, стакан г.м.) тогтворгүй, унаад байдаг.
Пенопластыг цэцгэнд муу, токсик бодис ялгаруулдаг гэж зарим нь ярьдаг. Бидний өдөр тутамдаа хамгийн их таардаг пенопластын төрөл бол пенополистирол юм. 
Нэг удаагийн хоолны сав, хүнсний дэлгүүрийн сав баглаа боодолд ашиглагддаг цагаан хөөсөнцөр. Хүнсний зүйлд хэрэглэгддэг нь токсик биш гэнэ. Хэрэв халуун хоол хийхэд өндөр температурт урвалд ороод токсин ялгаруулдаг бол цэцэгний дренажинд зүгээр байна гэнэ. 
Гэм нь ургамлын үндэс пенопластыг нэвт нэвт цоолоод ургасан байдаг тул шилжүүлж суулгахад салгах хэрэг гардаг. Үндэс гэмтэх аюултай.
Пенопластыг үйрүүлээд, жижиг хэсэг болгож савны ёроолд хийгээд дээрээс нь бага зэрэг элсээр хучиж өгдөг.
Сүүлийн үед зарим дэлгүүрүүдэд хүүдийлээд зараад байгаа дренаж - бөмбөлгөн пенопласт. Нэг гэм нь цахилгаанжих дуртай. Гар, сав, гээд бүх юманд наалдаад, ажиллахад хүндрэлтэй байдаг.
Пенопласт маш хөнгөхөн тул үүнийг ампель буюу дээрээс унжуулдаг цэцгэнд хэрэглэх сайн байдаг.

Шилжүүлж суулгахад дренаж солих ёстой юу?
Тасалгааны цэцгийг шилжүүлж суулгах явцад хуучин керамзитыг заавал сольж байх хэрэгтэй. Цаг хугацааны явцад керамзит нь усанд идэгддэг юм. Гэхдээ энэ нь 5-6 жилийн дараа болдог. Шавар, шаазан эдлэлийн хагархайг сайн угаагаад, халуун марганцын уусмалаар ариутгаад дахин хэрэглэж болдог. Харин пенопластыг бол мэдээж хаяхад харамсах зүйлгүй. 

4. Чулуун дренаж
Үүнээс гадна дренажинд голын хайрга, буталсан чулуу, модны нүүрсний үүрмэгүүд, туйпууны хагархай хэсгүүд г.м. ашиглаж болно. 
Чулуун болон хайрган дренаж нь савтай цэцгийг хүндрүүлж илүү тогтвортой болгодог. Зарим ургамал гүехэн үндэстэй байдаг, жишээ нь мөнгөний мод. Том ургасан ийм модны саванд чулуун дренаж хийвэл том навчин бүрхүүлдээ дийлэгдээд унаад байхгүй. 

4 comments:

  1. Сайн байна уу
    Одоо өвөл дренаж хайргаар ч юм уу хийж болох уу? намар авсан үрсэлгээнүд маань одоо болтол сайн ургахгүй юм яахаа мэддэгүй ээ годонхой, унтаахай, мөнгөний мод 3 гурван навчтай ккк харин хайтанг маань дээшээ нарийн урт ургаад навчнууд нь өвчлөөд байсан өнөөдөр тайралт хийцэн. Анх аваад удаагүй савыг томруулсын басманайд нар тусдаггүй юмаа. Ер нь хөрсийг нь 2-3см сийрүүлж байх нь зөв үү?

    ReplyDelete
    Replies
    1. Sain bn uu. Odoo hursoo solij ehelj bolno doo. Nar naashlaad, udur urtsaad ehelsen yum chin. Dreanjind hairga hereglej bolno. Gol n sain ariutgaarai. Haluun butsalsan usand bailgaj eldev parazituudiig ustgah yum.
      Tsetseg uvul yer n urgalt n zogsdog, udaashirdag. Gehdee 3 navchtai iim olon sar baina gej bas bhgui. Urgalt gatsah zarim shaltgaanuud baidag: jishee n hurs taarahgui baih. Buruu hursund suulgasan bol urgamal uheh ch gui, urgahchgui gatschihdag. Oor neg tsaltgaan n het gun suulgasan baival. Undes ishruugee shiljsen hesegiig UNDESNOO HOOLOI gdg. Undesnii hooloig jijig urgamald bol @ cm doosh bueh hereggui. Bolj ugvul deeshee suulga. het gun suulgasan bol mun gatschihdag. Nar, gerel muutai bol tsetsegledeg tsetseg urguulaad uramgui bdg. Manaih bas nargui bairand orood, anhnii uvul n ene uvul yum. Uramgui bn oo. Buh tsetsegnuudee humuust taraasan. Odoo harin gereltuulegtei taviur hiidiimuu geed suuna.

      Delete
    2. kk, undesnii hooloig 2 cm gun bulah hereggui gj bgaa shuu. :-)

      Delete
  2. Za mash ih bayrlalaa. Uneheer heregtei goe blog baina shuu.

    ReplyDelete