Monday, December 14, 2015

Лимон гэртээ тарьцгаая: Мөчрөөр үрслүүлэх

Нимбэг - Лимон - Citrus limon 
Нимбэг нь өнөөдөр хамгийн эрэлт хэрэгцээтэй тасалгааны ургамлаар тодроод байгаа. Нимбэгний жимс шарх хурдан эдгээдэг, ясны хугаралтанд сайн, ходоод гэдэсний шархлаанд сайн, гэдэсний халдварт өвчин, дифтерит, уушигны хатгаа, хоолойны ангин, гэдэсний хатгалт өвчин, суулгалт зэрэгт хэрэглэдэг байна. 
Жимс нь 4 дэх үеийн мөчирнөөс эхэлж гарч ирдэг. Ургасан жимсийг тасдахгүй 2 жил байлгаад байж болдог. Томорч байгаад ногооноосоо шарлаад, дараа нь дахиж ногоороод шарлаад өөрчлөгдөөд байдаг. Тасдаж авахгүй удаавал хальс зузаардаг. 
Тасалгааны нөхцөлд ганц нимбэг ч биш жүрж, мандарин, грейпфрут, кинкан гээд төрөл бүрийн цитрусын мод ургуулж болдог. Үрийг нь олох гэж зовох юмгүй, идсэн жимснийхээ ясыг суулгаад л болдог. Үрээр яаж нимбэгний мод ургуулж болох тухай бичсэн тул одоо мөчрөөр үрслүүлэх тухай ярилцъя.
Мөчрөөр үрслүүлэх арга
Тасалгааны нөхцөлд мөчрөөр үржүүлэхийг жилийн аль ч улиралд хийж болно. Саяхан ургасан уян хатан, хагас хатуурсан, модроогүй мөчирнөөс авдаг. Хэт залуу мөчир үндэслэхдээ муу. Хавар үрслүүлэх тохиолдолд намар гарч ирсэн мөчирнөөс тайрдаг. Намар үрслүүлж байгаа бол – хавар ургасан мөчирнөөс тайрдаг.
Мөчир 3-5 навчтай 8-12 см урттай байх ёстой. Доод зүсэлтийг «тэгш» тайрдаг ба навчны зангилааны яг доор хийнэ. Энэ зангилаа хэсэг нь элдэв мөөгний өвчин, илрэлт зэрэгт тэсвэртэй байдаг. Дээд үзүүрийг ташуу тайрдаг ба навчны зангилаанаас 5 мм дээр тайрна. 
Доор байгаа навчнуудыг тасдаж авдаг, хөрсөнд суулгахад ялзарч болох тул.
Мөчирний доод тайрсан үзүүрийг модны нүүрсний нунтагт дүрнэ. Хэрэв байгаа бол үндэслүүлэгч бодисд мөн дүрнэ.
Хүлэмж хийх нэг арга. Доор нь заавал дренажны нүх хийнэ. Ийм хүлэмжний нэг сайн тул нь агаар оруулахдаа дээрх бөглөөг аваад оруулаад байж болно. Дараа нь жирийн агаарт дасгах үед ч гэсэн бөглөөг авч байнга онгорхой байлгаж хэд хонуулаад, дараа нь вакумаа авч болно.
Мөчир дээр 2-3 навч үлдээнэ. Үндэс гаргахын оронд навчнуудаа ус чийгээр хангахад хамаг анхаарал нь явдаг тул уурших талбайг багасгаж навчнуудынхаа 1/2-ийг тайрна. 
Дараа нь хөвсгөр хөнгөн хөрсөнд суулгадаг. Хөрс хүлэрт хөрс элстэй, эсвэл дангаар нь голын элс, хүлэрт хөрс перлиттэй, г.м. авна. Хөрсөө эхлээд заавал ариутгана. Үүний тулд марганцын сул уусмалаар услаж болно. 
Бүгдийг нэг саванд суулгаж болно
Чийгтэй хөрсөнд мөчирнүүдээ 1,5-2 см гүн суулгана. Гумины бордоог усанд бүдэг (шар айрагнаас (пиво) цайвар шаргал өнгөтэйгээр) найруулаад усанд нь 12 цаг доод үзүүрийг нь дүрж байлгаж байгаад суулгаж болдог гэдэг, эсвэл элсэндээ гумины бордооноос үл ялиг холиод шууд суулгаж ч болно. 
Тус тусад нь ч болно
Суулгасан үрсэлгээгээ бүлээн усар шүршээд, навчинд хүргэлгүйгээр дээгүүр нь вакумдна. 
Нарнаас халхалж дулаахан, гэхдээ гэрэлтэй газар байрлуулна. Өдөр бүр нээж агаар оруулж байна. Мөн усаар шүршиж байна. Услах хэрэггүй. Агаарын хэм өдөр, шөнө тогтмол нэг дулаантай байна. Хөрс дааруулж болохгүй. Хөрсний хэм +25°С - + 30°С байвал хурдан үндэслэдэг.
Халаалт ирсэн үед пааран дээрээ зузаан даавуу тавиад, дээр нь үржүүлгэтэй савнуудаа байрлуулж болно.
Оролдохгүй, ухахгүй тайван байгах нь дээр байдаг. 3-4 долоо хоноод доороо зузаарсан "каллюс" харагдна. Энэ нь үндэс удахгүй гарах шинж. Ойролцоогоор 2 сар болоод үндэслэсэн байдаг. 
Нэг нэгээр нь суулгасан бол ингээд вакумаа аваад үлдээнэ. Дээрээ шинэ навч нахиа гарч эхэлсэн бол үндэслэсэн байна гэж мэддэг. Хэд хоногоос тэжээллэг хөрсөнд суулгаж болно. 
Хэрэв нэг саванд олноор нь суулгасан бол бүгдийг нэг нэгээр нь саванд тусгаарладаг. 
Мөчрөөр үрслүүлэх нь хамгийн хурдан бөгөөд амархан арга юм. 
Үндэслүүлэх хөрс бэлдэх нэг арга: савны ёроолд модны нүүрсний хэлтэрхий хольсон жижиг хайрга, эсвэл керамзитаар дренаж хийж өгнө. Түүнийхээ дээр (дунд үеээр нь) хөрс шороо хийгээд, дээр нь элс 4-5 см зузаантай хийнэ. Ийм хөрсөнд мөчир элсэнд үндэс гаргангуут доороос нь тэжээлтэй шороо байгаа тул тэжээлээ шимж аваад байна гэсэн үг юм. Зарим цэцэрлэгчид дренажны дээр 1см зузаан хөвд дэвсэж, үүнийхээ дээр хөрсөө, дараа нь голын элс хийхийг зөвлөдөг байна. 
Мөчрийг шууд усанд үндэслүүлж болно. 2-3 долоо хоногийн дараа доод зүсэлтийг тойроод нялцгай бөөгнөрөл үүсдэг. Энэ бол каллюс. Каллюс эхэлж бий болж байж дараа нь үндэс гардаг. 
Жинхэнэ хөрсөнд үржүүлгээ 1-1,5 сарын дараа шилжүүлж суулгана. Эхний нэг жилийн дотор 3 удаа сав томруулна. Том савруу шилжүүлэхдээ үндэс оролдолгүй шууд хөрстэй нь хийгээд, зай завсарыг нь шинэ хөрсөөр дүүргэж чигжнэ. Жимсэлдэг модноос үрслүүлсэн мөчир 2-3 жилийн дараа цэцэглэж эхэлнэ. 
Хэрэв таны суулгасан мод маш сайн өсөж том болоод байвал цэцэглэх хугацаа нь хойшлогдоод байна гэсэн үг. Ийм тохиолдолд таналт хийж өгдөг, гэхдээ ургуулж байсан нөхцлийг яг хэвээр үлдээнэ. 
Цитрусын мод давалгаалж үечилж ургадаг. Шинээр гарсан навч бүрэн ургаад "том навч" болонгуут дараагийн ургалт эхэлдэг. Жилдээ гурван ургалтын давалгаа явагддаг. Ургалт үе дуусаад мөчирний жижигхэн үзүүрүүд заримдаа хатаж унадаг, энэ бол хэвийн үзэгдэл. Сортоосоо хамаараад бундуй гарч эхлэхээс жимс боловсорч дуустал 5 - 12 сар болдог.
Бусад бичлэгүүд:

5 comments:

  1. би саяхан урт цагаан дээр явж байгаад аваад ажил дээрээ ургуулж байгаа юм. Тэгсэн хагас бүтэнсайнаар яваад ирсэн хорчийгоод бүүр үхсэн юм шиг болчхын одоо яахуу яаж арчлах уу HELP ME PLEASE :(

    ReplyDelete
    Replies
    1. Usalgaagaa jigd hiih heregtei. Neg tas hataagaad, neg shalbiital n uslaad baij bolohgui. Odoo dulaan halaalt irsen bga tul het haluun bugchim huurai agaart tsoojilj yavah bas buruu, agaariin soliltsoo yavagdah yostoig anhaaraarai. Bordoo, usalgaa, uvuljilt, tairalt tanalt geed buh yumiig LIMON gsn bulangaas unshaarai.

      Delete
  2. limonii urselgee zarna

    ReplyDelete
  3. holbogdoh utas ?

    ReplyDelete