Monday, October 7, 2013

Миний ургуулсан айрганууд:

Oxalis Purpurea
"Рurpurea" төрлийнхний нэр цэцэгний ягаан өнгөнөөс бий болжээ. Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Африкаас гаралтай, байгальд өвөл ургадаг айргана. 3-салаа навчтай. Навчны ар тал нь ихэнхдээ үсээр бүрхсэн байдаг. Цэцэгний өнгө маш олон янз, бүгд тод шар голтой. Бутны өндөр 6-10 см, голч 20 cм.
Ил задгай нар тусдаг тал газар илүү ургадаг. Цэцэг навч нь токсик хүчил агуулдаг гэнэ. Үүнээс болоод ургамлын цэцэг навчийг хүнсэнд хэрэглэдэггүй, харин булцууг нь Өмнөд Африкт хатаасан, хуурсан шарсан хэлбэрээр иддэг байна. (Du Plessis & Duncan 1989).
Булцуугаар үрждэг. Булцууг хуурай сэрүүн газар хадгалдаг. Хөрс голдоггүй, ямар ч хөрсөнд ургана. Бордох хэрэггүй. Цэцэглэхэд нарны гэрэл ихээр шаардагддаг.
Айрганы энэ төрөл ишээр мөн үрждэг. Ишний үзүүрийг модны нүүрсний нунтагт дүрээд хөвсгөр хөрсөнд суулгаад, вакумдаад, эхний 2-3 долоо хоног чийглэг сэрүүн газар байлгавал үндэслэдэг. Үндэслэсэн үрсэлгээ нь яваандаа булцуутай болно. 
Үрээр ургуулах төвөгтэй бөгөөд удаан. Гэрийн нөхцөлд тоос хүртээх хэцүү. Байгальд үрний хайрцаг задрахдаа амархан, үрээ хэдэн тийш цацдаг тул үр хураах төвөгтэй байдаг. Үрийг элсэрхэг хөрсөнд тарьдаг. Цэцэглэх хүртэл хэдэн жил болдог гэнэ. Иймд үрээр бараг тарьдаггүй байна. 
Бусад айрганы адил онцын хэцүү арчилгаа байхгүй. Зөв услах, наранд сайн байлгах. Өөр арчилгаа гэх юмгүй. Заримдаа хуурай халуун агаарт ургамлын бөөс навчны араар үржиж эхэлдэг. Бусдаар хорхой шавьжинд өртөх нь гайгүй. 
1. Oxalis Purpurea "Pink Giant" 
Булцуу том, 2 см өргөн 3,5 см урт. Цэцэгний хэмжээ 6 см хүрдэг. Анх цэцэглэхдээ жижигхэн цэцэцг гардаг. Дараа дараагийн цэцэг томорсоор 3 сарын дараа цэцэгний хэмжээ 6 см болсон.
Олон цэцэг гарсан байхад үнэхээр сүртэй. Харамсалтай нь 6 см том цэцэгтэй зурагнууд маань хуучин блогны архивын хамт байхгүй болсон. Дахиж ургуулаад зураг авах болох нь. 
2. Oxalis Purpurea Double White
Зарим газар "Pom Pom", "Ruffles" гэж бичсэн байдaг. Эдгээр нь зарж байгаа газрын оноож өгсөн нэрс. Давхар дэлбээтэй, цагаан өнгөтэй, шар хоолойтой цэцэгтэй.
3. Oxalis Purpurea Garnet
Ийм хүрэн ягаан навчтай байх ёстой. 
Миний авсан булцуу маань ногоон навчтай ургав. Наранд жоохон халтар хүрэн туяа гарна, гэхдээ л хүрэн болсонгүй. 
Цэцэгний өнгө бусад ягаан өнгийн цэцэгтэй оксалисууд дундаас хамгийн гоё нь - гүн тод, торгомсог гялгар. 
4. Oxalis Purpurea "Lavender and White"
 
Oxalis Luteola
Өмнөд Африкаас гаралтай. Анх 1794 онд бүртгэгдсэн. Навчны ар тал улаан өнгийн, навч зузаавтар. Сортоос хамаараад цэцэгний өнгө тод шар, бүдэг шаргал. Миний ургуулдаг хоёр Лутеола:
5. Oxalis Luteola ‘Glauca’ MV5567 - Жигд ногоон навчтай.
6. Oxalis Luteola 'Splash' MV7689 - Aлаг навчтай төрөл
7. Oxalis Versicolor
Булцуугаа 8 сарын сүүлээр суулгасан ба 2 сарын дараа цэцэглэв. Интернэтээр байдаг тод өнгө гарсангүй.
8. Oxalis Lobata yellow буюу Oxalis perdicaria
 
9. Oxalis Adenophylla
10. Oxalis Obtusa "Deep Salmon"
11. Oxalis Stenorrhyncha
12. Oxalis Smithiana
13. Oxalis Pardalis
14. Oxalis Convexula - суккулент айргана
15. Oxalis simplex (Oxalis dregei) - нэг навчтай айргана
12. Oxalis Flava
13. Oxalis Fabaefolia түгээмэл нэр "Rabbit's Ears" - "Туулайн чих"
 

14. Oхalis Regnellii Oxalis Triangularis subsp. papilionacea 
15. Oxalis Magellanica Nelson-Австралиас явуулсан үндэстэй айргана. Зөвхөн Австрали, Өмнөд Америкт ургадаг. Зун ургадаг айргана. Аваад хараахан цэцэглээгүй байгаа тул интернэтээс цэцэгнийх нь зураг татав.
16. Oxalis polyphylla var. pentaphylla
18. Oxalis Cernua буюу Oxalis pes-caprae - цэцэглээгүй байгаа тул дараа нь цэцэгнийх нь зургийг оруулна. Давхар шар цэцэгтэй. /Нэр бас тодруулж байгаа. Адилхан цэцэгтэй булцуу хоёр өөр газраас захиалаад хоёр өөр төрөл ургаад байгаа./

19. Oxalis polyphylla - утас шиг нарийхан суккулент навчтай. 8 хүртэл навч багцалж ургадаг.
20. Oxalis Compressa Double - давхар шар цэцэгтэй. /Нэр тодруулж байгаа айрганы нэг/
21. Gold Veined Oxalis (Oxalis debilis var. corymbosa 'Aureo-Reticulata') - хоёр дахь жилдээ ургаж байгаа. Эхний жил дан дэлбээтэй цэцэг гарсан бол хоёр дахь жилээс нь ийм залаатай давхар цэцэг гарч эхлэв. Хайртай айргануудын нэг.
22. Oxalis Palmfrons - булцууг нь хэдэн удаа ч авав. Ургаж өгдөггүй ааштай булцуу. Навчаар гоёдог оксалис гэх юм уу даа.
23. Oxalis Nidulans Pom Pom - хажууд нь гарсан жижиг навчтай нь. Ургахгуй олон сар болохлээр нь Пурпуреа айрганы булцуу саванд нь суулгасан чинь гараад иржээ. Хурдан цэцэглээсэй. Давхар ягаан цэцэгтэй юм. Булцууг нь 3 удаа худалдан авч суулгаж байж нэг ургаж байгаа нь. 
24. Oxalis Obtusa "Sunglow" - савны голд суулгаж байхад тээр тэр буланд ургаж гарах юм.
гэх мэтээр цааш ургаж эхэлж байгаа хэд хэдэн айргана байна. Цэцэглэхлээр нь зураг нэмээд оруулаад байна. Ийм хоёр тавиураар айргана ургуулж байгаа. Дахиж нээх нэмэхгүй ээ.

4 comments:

  1. Таны айрганууд гоё шүү, би ч яг таны замаар яваад байгаа даа,,, блог устсан нь хайран байна, Амидаа нь.......

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiimee. Zarim oxalisiin zuragnuud buur bhgui. Yu urguulj bsnaa martaask. Airgan huurhuun. Urguul urguul. Olon hun turul bureer n urguuldag bolson. Goyo sh dee. :-)))

      Delete
  2. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь ээ, маш гоё

    ReplyDelete
  3. estoi goe. odo 4n navchtaig olson bgaa. ih l hairlaj urguulj bgaadaa :)

    ReplyDelete