Friday, October 5, 2012

Дабл бум! Тасалгааны цэцгийн зохиомж

Аэониум arboreum зузаахайн хамт
"Дабл" (англиар "double" - хос, хоёр) стиль нь орчин үед хүчтэй түрж орж буй урсгалуудын нэг. Орон зай, айл гэрийн болон тухайн нэг өрөөний онцлогийг хос зүйлээр тодотгож өгөхөд чиглэсэн юм байна.
Европын дизайны урсгалуудын нэг болох "Дабл" стиль нь орчин үеийн тасалгааны цэцэг ургуулах урлагийг өвөрмөц, содон чиглэлд оруулж өгсөн ба энэ нь нэг төрлийн цэцгийг хослуулах урлаг юм.
Yүнд ямар ч цэцэг ашиглаж болно.
Тасалгааны цэцгийн "Дабл" стиль нь дотроо хоёр урсгалтай юм байна:
1. Хоёр ижил, ихэр цэцгийг ашиглах арга - цэцгийн өнгө, хэмжээ, сав гээд бүх зүйл нь адил байх ёстой гэнэ.
Зуун наст буюу Алоэ
2. Нэг төрлийн хоёр цэцэг хэрэглэдэг ба, адилхан савтай, адилхан өнгө зүстэй боловч том жижиг хэмжээтэй байх ёстой гэнэ. 
Ингэж хосолсон цэцэг маш хүчтэй контраст үүсгэдэг ба ямар ч өрөөний содон чимэг болж өгдөг
"Дабл" стиль нь "мода" дагасан үзэмж, орчин үеийн стиль дизайныг танай гэрт авчрахаас гадна тасалгааны цэцгэнд маш ач тустай юм. Учир нь нэг төрлийн цэцгүүд хамтдаа байхдаа илүү сайн ургаж өгдөг юм. Иймээс сав нь гоё харагдуулахаас гадна цэцэг сайхан ургах болно.
"Дабл" цэцгийн цуглуулгаac:
Далайн сэдэвтэй саванд ургуулсан Алоэ

Замиокулькас гоёмсог гадуур "кашпо" саванд 

Асплениум

Цайвар нил өнгөтэй барын чих буюу гортензия

Senecio himalaya
Шимтэглэй судалтай саванд

Барын чих буюу гортензия

Улаан алтан зул паалантай шавар саванд

Драцена цэнхэр саванд

Калла буюу Гоо даль шавар саванд

Том хэмжээтэй шавар саванд ургуулсан Гундаахай

Мөнхрөө

Алоэ

Зузаахай

No comments:

Post a Comment