Friday, October 25, 2013

Золотой ус - гэрийн хүн орхоодой

Золотой ус (Анхилуун Каллизия) - Callisia fragrans нь эмчилгээнд хэрэглэгддэг, олон төрлийн өвчнийг анагаадаг "гэрийн хүн орхоодой" гэж нэрлэгдсэн ургамал. 100 өвчнөөс анагаадаг гэдэг.
Тасалгаанд ургуулаад 150-ад жил болж байгаа. Оросд анх XIX-р зуунд Мексикээс оруулж ирж байсан байна. Зөв арчилсан байхад тасалгаанд цэцэглэдэг. Цагаан өнгийн цэцэгтэй, гиацинттай төстэй анхилуун үнэртэй.
Каллизия нь гэрэлсэг ургамал, гэхдээ нарнаас хамгаална. Усалгаа багавтар, тохируулж хийж байна. Хөрсийг бүүр хатааж болохгүй - учир нь навч бүгд унаж болно, үндэс сул хөгжсөн тул амархан хатна.
Эмчилгээнд хэрэглэж болох ургамал:
1. Хүрэн - нил ягаан өнгөтэй болсон насанд хүрсэн хөгшин каллизия
2. 9-с дээш тооны  «үе»-тэй болсон тохиолдолд.
Навчны буцалгасан хандыг хэдэн сар тасалгааны хэмд байлгахад эсдэггүй, мууддаггүй - энэ нь маш өндөр ариутгах чадвартайг харуулж байгаа юм. Бэлдсэн хандаа хөргөгчинд хийх хэрэггүй, тасалгааны хэмд хадгалж болно, гол нь гэрлээс хамгаална. Хар цаасанд боох, эсвэл харанхуй газар хадгална.
Ханд хэзээ бэлдэх вэ?
Хандыг намар хийсэн нь дээр гэдэг. Учир нь яг энэ үед хамгийн их анагаах увдисаа хуримталсан байдаг байна.
Гэрийн нөхцөлд болгоомжтой хэрэглээрэй. Каллизияд кверцетин, кемпферол гэх идэвхитэй бодисууд байдаг. Буруу тунгаар хэрэглэсэн үед анагаах биш эсрэгээрээ хор болно. Элдэв харшил хөдөлгөхгүйн тулд хоолны дэглэм барих хэрэгтэй: чихэр амттан, жимсний чанамал, халва, гурилан бүтээгдэхүүн, архи, шарсан хуурсан, халуун ногоотой, хурц амталсан хоол, сүүн бүтээгдэхүүн, төмс, мах, тамхи зэргээс татгалзах.
Хандлахын өмнө:
Эмчилгээнд хэрэглэхийн өмнө сахал, мөчир, зангилаа зэргийг эхлээд хөргөгчинд 2 долоо хоног +2-4°С хэмд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай гялгар уутанд хийж байлгадаг. Навчийг хэрэгцээнийхээ хэмжээгээр тасдаж аваад хөргөгчинд 3 хоног хадгалж байгаад дараа нь хандалж хэрэглэдэг.
Ингэж хөргөгчинд амраалгүй шууд хэрэглэж болно, гэхдээ үйлчилгээ нь сул байдаг.
Архинд хандлах арга 1-р хэсэг
2-р хэсэг: 2 долоо хоногийн дараа
- Архаг панкреатит, цөс, нойр булчирхайн үрэвслүүдэд хэрэглэдэг - микро орчинг эдгээж цэвэршүүлдэг, өвчин намдаадаг. 
- Цөс, ходоод, нарийн гэдэсний үйл ажиллагааг сэргээж, үрэвслийг дардаг. 
- Ходоод гэдэсний хүчиллэг/шүлтлэг орчинг тэнцвэржүүлж, биенээс бүх хор/шлакийг гадагшлуулдаг. 
- Багтраа (астма)-тай хүний уушигны (бронхны) хаванг бууруулдаг. Үүнээс үүдээд өвчтөний биеийн байдал эрс сайжирч, ихэнхдээ эдгэдэг байна.
Нуруу цоорсон үед
Хэвтэрт удаан хугацаагаар байгаа өвчтөний нуруу цоорсон газруудыг дараах хандаар арчиж өгвөл тус болдог байна:
20 см навч гялгар уутанд хийж хөргөгчинд 3 хоног байлгана. Дараа нь угаагаад, арчаад, төмөр хутгаар хэрчихгүй, гараараа тасдаж жижиглээд, нэг литрийн шилэн саванд хийгээд буцалсан усаар дээрээс нь дүүргээд, хар цаасанд боогоод, эсвэл харанхуй газар 24 цаг байлгана. Үе үе авч сэгсэрч байна. 24 цаг болгоод шүүж авна. Энэ хандаар цоорсон газруудыг арчиж байна.
Чихрийн шижин өвчинд:
- Чихрийн шижин өвчинд, панкреатит болон ходоод гэдэсний үрэвсэлд дараах жорыг хэрэглэдэг: 
20 см-аас урт нэг навчийг (хэрэв үүнээс бага бол 2 навч авна) жижиглээд, паалантай саванд хийж, дээрээс нь 0.7 литр буцалсан ус нэмээд 3-5 минут зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь зузаан даавуунд ороож боогоод, 24 цаг хандлана.
Өдөрт 3-4 удаа хоол идэхээс 40 минутын өмнө 50-100 мл бүлээсгэж хэрэглэнэ. Бэлдмэлийг тасалгааны хэмд дээгүүр нь цэвэр салфеткаар бүтээж хадгална. Ихэнхи тохиолдолд эхний уусан өдөр л чихрийн түвшин байх ёстой хэмжээндээ ирдэг. Энэ бэлдмэлээр мөн биеээс бүх шлак, хор тууж болдог ба бөөр-давсагнаас жижиг хэмжээний чулуу, элс зэргийг гадагшлуулдаг байна. Биеийн ерөнхий байдлыг болон дархлааг сайжруулдаг тул эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Гэхдээ энэ нь үндсэн эмчилгээний хажуугаар хийгдэх зүйл гэдэгийг санаарай.
- Каллизиягийн тусламжтай тусгай "устгагч эд эсүүд" үүсдэг байна. Эдгээрийн тусламжтай патоген микрофлорыг алга болгодог гэнэ.
- Бамбай булчирхайн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
- Шүүсээр нь шарх эдгээдэг, арьсны төрөл бүрийн өвчин болох яр, шарх, түлэнхий, цахлай (сахал шиг навчнаас гаргаж авсан шинэхэн шүүсийг устай хольж шингэрүлээд, эсвэл цэвэрээр хөвөнд шингээж өдөр бүр шарханд түрхэж, дээр нь 5-10 минут байлгаж болно. Гэхдээ шархыг бигнэж боож үлдээж болохгүй).
Дотуур хэрэглэх гэж байгаа бол уух тунг заавал зааврын дагуу баримтлах хэрэгтэй. 
** Ялангуяа иш, мөчир, шилбэнээс гаргаж авсан шүүсийг болгоомжтой хэрэглэх ёстой. Нэг юм уу хоёр зангилааг жижиглээд 0.5 литр усанд хандлаад өдөрт 3 удаа 50 - 100 г -аар тус бүр уугаад байхад эхний өдрүүдэд бие тайвширч тавигдах, бүх биеээр дулаан оргиж, ерөнхий байдал сайжирч эрүүл мэт болдог.
Гэхдээ долоо хоногийн дараа хүний биед уг ургамлын бодисууд хуримтлагдсаар илүүдэл болж биеийн байдал эрс мууддаг (нүд харанхуйлах, толгой өвдөх, хоолой хавдах, бамбай булчирхай томрох, хоолой үрэвсэж гэмтэх). Цааш хэрэглээд байвал хэсэг хугацааны дараа элэг гомотоксиныг гадагшлуулж чадахгүйгээс болоод бөөр энэ бодисыг биенээс гаргахын тулд арьсаар "тууж" эхэлдэг. Энэ тохиолдолд ихэнхидээ гэдэсний орчимоор халуун оргиж хорсож өвдөнө. Өвчин ихэссээр "нойтон" экзем болно. Үүнийг эмчлэх маш хэцүү.
Иймээс хэтрүүлж хэрэглэсэн анхны шинж тэмдэг илрэнгүүт гомеопат бэлдмэлүүд болох "Сульфодерм", "Нормагаст" болон энтеросорбент "Энтеросгель" зэргийг хэрэглэх хэрэгтэй.
** Остеохондроз, үе мөчний өвчинд спиртэн бэлдмэл хийж арчина. Үүний тулд 0.5 литр 70% спиртэнд 4 - 6 зангилаа жижиглэж хийнэ.
** Багтраа өвчинд мөн хорт хавдрын эхэн үед нил өнгийн сахал, навчаар ханд хийж дотуур уудаг. 20 - 30 зангилааг 0.5 л архинд хийгээд, 2 долоо хоног байлгана. Нэг курс нь 1-ээс 40 хүртэл, мөн 40-өөс 1 хүртэл дусал уудаг. Нийт 3-5 курс эмчилгээ 9 хоногийн зайтай завсарлаж хэрэглэнэ.
 
Спиртэн арчлaга болон дотуур хэрэглэх архитай ханд нь хүн бүрт зохиод байдаггүй тул болгоомжтой хэрэглээрэй. Биеийн байдал эрс муудаж болно.
** Гүн түлэгдэл болон хэт том, газар авсан яр, нээлттэй шарханд хамаагүй удаан хугацаагаар навч тавьж боож болохгүй. Эхний өдрүүдэд сайжирсан мэт хөнгөрөөд ирдэг ч 3-5 хоногийн дараа маш хүнд хэлбэрийн харшлын реакци үүснэ. Ийм түлэнхий, яр шарханд сахалны шүүсийг буцалсан усаар 1:3 эсвэл 1:5 харьцаатай шингэрүүлж байж хэрэглэсэн нь дээр байдаг.
Хөлдсөн, хайрагдсан арьсанд
Өндөр даралттай бол

Хөлний варикоз - судас бүдүүрэх өвчинд
Хөлний судас бүдүүрэх үед хэрэглэхэд өвчин намдах, хөл ядрах нь багасах зүйл аиглагддаг. Өвчтэй хэсгүүдийг эхлээд спиртэй хандаар арчдаг, дараа нь бяцалсан навчнуудаар хийсэн бэлдмэл түрхээд сунадаг бинтээр бооно.
Тромбоз болон хөлний судас бүдүүрсэн үед гадуур хэрэглэхээс гадна навчаар нь хийсэн цай ууж болно. Цай хийхдээ 12–15 г каллизия болон вербена хоёрыг 180–200 г буцалсан усанд хийж бэлдэнэ. Хоолны халбагаар нэг удаа уудаг гэнэ.
Тромбофлебит өвчинд: 2 стакан зөгийн бал, 6 ширхэг лимон, 5 хумс сармис, золотой ус-ын 3–4 навч. Лимон хальслаад шүүсийг нь шахаж авна. Сармис хэрчиж тавьна. Шилэн саванд золотой усын навчийг мөн жижиглэнэ. Бүгдийг нийлүүлж хутгаад шилэн саванд хийгээд харанхуй газар хадгална. Бүтэн сарын турш өдөрт нэг удаа 4 цайны халбагаар хүртэж байх.
Аритмия буюу зүрхний хэм алдагдах үед
Хорт хавдар, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин, ханиад томуу гээд цааш ухаад байвал маш олон өвчинд хэрэглэж болно гэнэ. Гэхдээ заавал нарийн судлаж, эмчтэй зөвлөлдөж байж хэрэглээрэй. Youtube дээр өвчин тус бүрээр мэдээлэл хайвал байдаг юм байна.
Англи хэл дээр сонирхвол "Basketplant Callisia Fragrans" гээд хайгаарай.

3 comments:

  1. сайн байна уу??? Та нарт баярллаа, сайхан мэдээлэл бичсэнд танай сайт алтан сахалын талаар мэдээлэлийг тодорхой бичвэл бүүр сайн байна. Юуг нь юунд яаж хэрэглэх талаар мэдээлэл оруулж өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, bayarlalaa. Yag emnelegiin hun bish bolohleer hamaagui end tendees yum orchuulj tavih buruu sanagdaad bdg yum aa. Teruugeer emchilgee hiisen hund tohiroh, tphirohgui geed yanz bur. Nileen heden site deer dawhardaj bgaa zuvulguug l end tavisan yum. Buur nariin zuiluudiig orosiin site-uudaas uhaad uzvel bdg.

      Delete
  2. Энэ цэцгийг хаанаас авч болох вэ?

    ReplyDelete