Monday, October 17, 2011

Дримиопсис (Drimiopsis)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Энэ ямар нэртэй цэцэг вэ?
Цоохор дримиопсис
Дримиопсис (Drimiopsis), өөр нэг нэршил нь Ледебурия (Ledebouria) – Hyacinthaceae овогт ордог мөнхийн ногоон / навчаа гөвдөг, олон наст  булцуут сонгинотой нургамал. Эх нутаг - Өмнөд Африк.
Дримиопсисыг эухарис, нөмөргөнө зэрэгтэй андуурдаг. Тэдгээрийг бодвол цэцэг нь үзэмж муутай, навч жижиг, арай өөр хэлбэртэй.
ТӨРӨЛ
Drimiopsis kirkii
Drimiopsis maculata
АРЧИЛГАА
Гэрэл их байх тусам навч илүү үзэмжтэй болдог. Зуны халуун хурц нарнаас халхална. Навч түлэгдэх аюултай.
Агаарын хэм: Дримиопсисыг хавар-зуны цагт +20-25°C, намараас +14°C болгож бууруулна.
Агаарын чийгшил: Хуурай агаарт тэсвэртэй, шороо тоосноос цэвэрлэж үе үе усаар шүршиж чийгтэй алчуурар навчнуудыг арчиж байна.
Усалгаа: Хавар-зуны улиралд хөрсний өнгөн үе хатаж эхлэнгүүт зөөлөн хлоргүй усаар услана. Намар усалгааг багасгана. Өвөл сэрүүн газар байлгах бол цөөлж багасгана. Гэхдээ хөрсийг бүүр хатааж болохгүй.
Бордоо: Хавар, зун булцуутай ургамлын бордоогоор 2 долоо хоногт нэг удаа бордож байна. Кактусын бордоо хэрэглэж болно.
Хөрс: Хөвсгөр тэжээллэг хөрс хэрэгтэй. Ширгэн, навчин, ялзмагт хөрсийг элстэй хамт бүгдийг адилхан хэмжээгээр авна. Хөрсөнд модны нүүрс хийвэл зүгээр.
Шилжүүлэн суулгалт: Залуу ургамлыг жил бүр савыг нь томруулж шилжүүлж суулгана, том болсон дримиопсис – 2-3 жилд нэг удаа. Сав нь өргөн, намхан байвал тохирно. Савны ёроолд дренаж хийнэ.
Үржүүлэх арга: Үрээр, зулзага сонгиноор, навчаар үржүүлнэ.
Зулзаган сонгинуудыг амралт үе дуусаад шилжүүлж суулгах явцад салгаж авна. Салгахад гэмтсэн шарханд модны нүүрсний нунтаг түрхэж өгнө.
Үүнээс гадна навчаар үрслүүлж болдог. Навчийг 5—6 см урттай хэсгүүдэд зүсэж аваад элсэнд суулгадаг. Үүнийгээ +22°C хэмтэй дулаан газар байлгана. Үндэслэсний дараа 7 см саванд суулгана.
1. Хорхой шавьж үржсэн байвал: 
- Навчийг 2 талаас ногоон саван хөөсрүүлж байгаад поролоноор угаана. 
- Актара, Конфодор гэх мэт хороор шүршинэ. 
- Мөн +55°С хэмийн халуун шүршүүрт оруулж болно. Хөрсөнд ус хүргэж болохгүй.
2. Навч бүдгэрэх, цоохор эрээн сортуудын навчны хээ алдагдах, навчны иш сунаж ургах нь гэрэл дутсанаас.
3. Усалгааг ихдүүлвэл булцуу илжирдэг.

4 comments:

  1. та ч харин хамаг цирайлагуудыг нь түүгээд оруулчиж

    ReplyDelete
    Replies
    1. Уул нь сайхан арчилбал замын хажуугийн шарилж хуртэл энэ хэн бэ гэтэл сайхан харагдна даа. :)))))

      Delete
  2. сайн уу,өвөл амраасан дримоипсисийн булцууг суулгахдаа хагас цухуйлгаж суулгах уу,зөвлөгөө өгөөч...please

    ReplyDelete
    Replies
    1. Namar navchaa guvdog tsetseg. Bultsuug savand n bailgaj bolno. Havar ooroo urgachihna. Bultsuu suulgah bol gun bulah hereggui. Urgah tseg buyu shineer navch garah deed uzuuriig joohon tsuhuilgaad , deerees n 5 mm hursoor huchsan bolood l suulgachih. Het tom sav hereggui. Urgaad tomorh yavtsad saviig tomruulaarai. Het tom savtai cecgiig humuus het uslaad bdg taltai. Uunees bolood bultsuu us uurshuulah navch bhgui tul iljirne shuu.

      Delete