Wednesday, October 2, 2013

Fairy -ээр цэцэг услаж болох уу?

Асуулт - Хариулт: Аяга угаадаг шингэнээр усалвал сайн гэх юм. Яг юунд сайн, яаж услах юм?
  
Аяга таваг угаадаг Fairy-ээр услаж бай, тэгвэл хар ялаа устдаг гэж цэцэгчин охин Отгонцэцэгээс хэд хэд сонссон. 
Хоёр жилийн өмнө олон хүний цэцэг манай ажил дээр холилдож нэг нь үлдээдэг, нөгөө нь ирж авдаг гээд "дамжлагa бааз" мэт байв. Олны цэцэгнээс ялаа гарч үржээд.

Жижиг хар ялаа "Сциарид" жаргалтай гэгчийн манай ажил дээр нэг жил болов. Төрөл бүрийн хор цацах, шүрших, хөрс хатаах, наадаг цаас энд тэнд нь тавих гээд ямар ч арга хэрэглээд тоохгүй гарч ирээд л байв. 
Зарим нь бүүр нүдрүү орох гээд нисээд байна. Хамт ажилладаг хүмүүст ч хэцүү байгаа нь мэдрэгдээд.
Тэгээд итгэж ядан сард 1-2 удаа 2 литр усанд хэдэн дусал Fairy хийгээд усалдаг болсон. Эхэндээ цэцэгээ үхүүлчих вий гэж эмээж байсан, тэгсэн зүгээр. Дараагийн сард долоо хоногт нэг удаа хэрэглэдэг болов. 2-3 сар тэгэж явсан. Сүүлдээ цөөлөөд, сард нэг удаа болгосон.
Одоо эргээд бодсон чинь нээрээ ялааг таг мартсан байна. 
Би гэхдээ хөрсний дээр цацдаг хятад нунтаг хор авч цацаж байсан. Урьд нь энэ хорыг удаа дараа авч хэрэглэж байсан, цөөрч байснаа буцаад л үржээд гараад ирдэг. 
Муудсан ялзарч байгаа сонгины үнэртэй тул хэрэглэх тийм ч дуртай биш. Харин энэ удаа нэг нь нөгөөдөө дэм болсон юм болов уу. 
Одоо бол урьдчилан сэргийлэх маягаар сардаа нэг удаа Fairy-ээр усалдаг. Заавал Fairy байх албагүй. АНУ-ийн аяга таваг угаадаг, нилээн хүчтэй концентрат шингэн хийж байсан. Зүгээр. Хар ялаа хараагүй удаж байна. 
Хар ялааны хор
Заримдаа оросоос захисан цэцэг ирлээ гээд таньдаг цэцэгчдийн захиалга нь надаар дамжиж тараагддаг. Цэцэгтэй хайрцаг задлахад шууд урдаас ялаа нисэж гарна. Ийм захиалгын дараа заавал тэр өрөөнд байсан бүх цэцгээ Fairy-ддэг.
Facebook-ийн нил цэцгийн бүлэг байдаг. Түүний админ нь америкийн нил цэцэг үржүүлдэг, худалддаг компанитай, туршлагатай цэцэгчин. Ер нь л өөрийн гэсэн сайт, цэцгийн худалдаа эрхэлдэг компанитай, үгүйдээ гэхэд ebay дээр цэцгээ зардаг гэх мэт архаг нилчид байдаг бүлэг. Нэгэн удаа яг энэ сэдэвийг хөндөж бичсэн байсан. 
Аяга таваг угаадаг шингэнээр цэцэг услах хэрэгтэй, хэрэггүй гэсэн яриа өрнөв. Ихэнхи нь сардаа нэг удаа услах сайн гэж байна. Би асуулаа: Хөрсөнд байгаа авгалдай, өт, сциарид, бактери гэх мэт паразитудыг хамт давхар устгадаг уу гэж.
Тэгсэн чинь үгүй, хөрсөнд хуримтлагдсан давс хужирыг уусгаж доош урсгадаг, хөрсний ус шингээх чанарыг сайжруулдаг. Тэрнээс биш тийм юм хум устгадаг чадвар байхгүй гэсэн хариу бичиж байсан. Би өөрийн туршлагаар ялаагүй болсон тул дотроо жоохон өөр бодолтой байгаа.
Ямартаа ч хэрэглэхэд муу зүйл байхгүй. Мэдээж тун хэтрүүлэх, ойр ойрхон хэрэглэх буруу. Хэт их ялаа нисээд байвал сардаа 2-3 удаа, яваандаа цөөлөөд 1 болгоод. 
Услангуут алга болно гэж байхгүй. 3-4 сарын дараа эргээд нэг харахад эрс цөөрсөн байна. 6 сарын дараа бол үзэгдэхгүй болно. 

3 comments:

  1. Цэцэгчдийн дамжлага бааз шиг байдаг нь үнэн шүү, буянтай дүүдээ маш их баярладаг

    ReplyDelete
  2. Миний цэцгийг хар ялаа барьж идэхнээ, уул нь фэйритэй усаар услаад гайгүй байсан юм. Гэтэл өнөө өглөө нүдэндээ ч итгэсэнгүй, дотор муухайраад л явсан. Яаралтай түргэн тусламжийн арга зааж өгөөч, хөрсийг нь соливол яах бол?

    ReplyDelete
    Replies
    1. Yaaraltai tuslamj gevel hor tsatsah l bolno doo. Ene hyatad hor gaduur bdg. 2000 geed. eniig hursun deer tsatsval yaahav shurshih hereggui amar l daa. Nadaa bol uner medregddeg, zarim n unergui geed bdgiin. Oros hor nairuulaad hursiig n uslaj bolno. Gehdee unertei. Yag joomnii hor shig. Gaduur yamar hor bgaag sain sudal, bi delguur yavdaggui tul sain medehgui. Oros hor uul n sain. Gehdee horoo bainga oorchlohgui bol dasaad bdg. Hurs solij bolno. Gehdee dahiad urjih bh. Usagaagaa zuv hiigeed, het usarhag blgahgui bvl. Nadruu mail bicheerei. Hyatad hor avna gevel zarj bgaa humuusiin holboog ugiiyoo.

      Delete