Sunday, October 20, 2013

Авиргана - Hedera

Авиргана - Плющ (Hedera) — мөнхийн ногоон мөлхөж, авирч ургадаг Araliaceae овгийн ургамал.
Эх нутаг - Европ, Ази, Хойд Африк. Сүүдэрхэг ойд хад чулуугаар авирч эсвэл газраар халиурч ургадаг.
Агаар дахь үндэсний тусламжтайгаар дээшээ юм ороож авирдаг. Хөгшрөх тусам урт иш, мөчирнүүд нь бүдүүрч хатуураад модорхог болдог.
Бие биедээ гэрэл хүлээж авахад саад болохооргүй өвөрмөц навчны хэлбэртэй. Цэцэг жижигхэн шаравтар ногоон өнгөтэй. Жимс нь хар эсвэл шар өнгийн, дотроо 3-5 үртэй.
Гадаах хана, хашаагаа авирганаар бүрэн бүрж болно. Тасалгаанд ихэвчлэн ампель хэлбэрээр унжуулж ургуулдаг. Босоо ногоон хана хийж болно. Эсвэл өндөр ургасан модны доогуур хөрсийг нь бүрхэж чимж өгдөг.
Авиргана нь тасалгаан дахь хортой бодисыг устгадаг цэцэг. Агаар дахь формальдегидыг шингээж авдаг. Формальдегид нь ахуйн газ хэрэглэхэд, мөн ДСП тавилга, өнгөлгөөний болон бусад барилгын материалаас ялгардаг байна.
Авирганы навч болон мөчрийг ардын эмнэлэгт хэрэглэдэг байна - бактери устгадаг, үрэвсэл намдаадаг, мөөг болон мөөгөнцрийн эсрэг, цус тогтоодог, шарх түргэн эдгээдэг, цэр ховхолдог, шээс туудаг гэх мэтийн олон сайн талтай.
ТӨРӨЛ
Hedera canariensis

Үүний түгээмэл сорт нь Gloire de Marengo, Variegata:

Hedera colchica 

Dentata Variegata

Sulphur Heart

Arborescens

Нedera helix

АРЧИЛГАА
Нedera helix 'Clotted Cream'
Гэрэл: Ногоон навчтай төрлүүд нь сүүдэрхэг газар ургаж чаддаг ч хагас сүүдэрхэг газар ургуулсан нь илүү дээр байдаг. Алаг эрээн навчтай сортууд нь гэрэл ихтэй газар байдаг. Гэхдээ шууд нарнаас хамгаална. Алаг авирганы байршлыг өөрчлөөд байж болохгүй. Навчаа гөвж болно.
Өвөл гэрэл ихтэй газар байрлуулдаг, хэрэгтэй гэж үзвэл нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө. Өдөрт нийтдээ 8 цаг гэрэлтэй байхаар тооцоолно.
Агаарын хэм: Хавар, зун +20-24°С, харин өвөл +12-15°С байхад болно. Үүнээс дулаан газар өвөлжүүлэх бол нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгч усаар шүршиж байна.
Агаарын чийгшил: Авиргана өндөр агаарын чийгшилтэй газар сайхан ургадаг. Өдөр бүр усаар шүрших сайн. Ялангуяа өвөл +18°С-аас дээш хэмтэй, дулаан ирсэн халуун хуурай агаарт ойр ойрхон шүршиж байгаарай. 1-2 сард нэг удаа бүлээн шүршүүрт оруулж угаана. Мөн навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байна.
Усалгаа: Хавар - зуны цагт сайн услаж байна. Хөрсний өнгөн үе хатаж эхлэнгүүт дараагийн усалгааг хийнэ. Харин намар - өвөл багасгадаг, хөрсний өнгөн үе хатаад 2-3 хоног өнгөрсний дараа багавтар усаар усална.
Бордоо: Идэвхитэй ургалт үед 3 - 9 саруудын хооронд сардаа 2-3 удаа навчаар гоёдог ургамлын бордоогоор борддог. Өвөл сард нэг удаа байхад хангалттай.
Шилжүүлэн суулгалт: Залуу ургамлыг жилдээ нэг удаа, харин хөгшин бол — шаардлагатай үед нь шилжүүлж суулгаж байна.
Савыг томруулахдаа үндэс оролдолгүйгээр шилжүүлж суулгаарай. 
Хөрс: навчаар гоёдог ургамлуудад тохирсон хөрс байхад болно. Савны ёроолд заавал дренаж хийнэ.
Жимс
Үрслүүлэх арга: ишээр, мөчрөөр. Мөн агаарт үндэслүүлж болно.
Мөчирний үзүүрээс 10 см урт хэсэг тайрч аваад хөрсөнд суулгадаг. Дээгүүр нь вакумдна. Үрсэлгээнүүдийг +15°С (Канарын авирганыг +20°С) -ээс дээш хэмтэй дулаан газар байрлуулна.
Мөн ишнээс 8-10 навчтай хэсэг тайраад чийгтэй элсэнд урт жалгархуу нүх гаргаж хэвтээгээр нь байрлуулаад 1,5-2 см гүн булдаг. Навчнууд нь дээр ил гарсан байна. 10 хоноод үндэс цухуйдаг.
2 долоо хоноод элснээс гаргаж аваад нэг нэг навчтай хэсгүүдэд хуваана. 3-4 хэсгийг 7-см диаметртэй саванд суулга болно.
Мөчир тайралгүй үндэслүүлж болдог. Үүний тулд урт ургасан мөчирний хэсэгт доод талд нь үл ялиг зүсэлт хийгээд хөрсөнд булдаг.
Үүнийгээ U-хэлбэрийн хавчаар, төмрөөр тогтоож өгнө. 2-3 долоо хоноод үндэслэнэ. Үндсэлэнгүүт эх цэцгээс салгаж саванд суулгадаг.
Өвчлөлт, хорхой шавьж: Аалзан хачиг — навчны доод талд болон мөчирний үзүүрт байралдаг. Ийм навчин дээр шар толбо, цэг үүсдэг. Хэт их үржсэн бол навч мөчирний хооронд аалзны тор харагдна. Навч шаргалтаж цайрсаар унадаг. 7 хоногийн зайтай 5 удаа дарааллаад хор цацна.
Улаан аалзан хачиг — иш, шилбэрүү шигдэж ордог. Өртсөн газруудад бэрзгэр саарал бор толбонууд үүсдэг. Маш хурдан үрждэг.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд усаар шүршиж байна, агаарын чийгийг ихэсгэх тал дээр арга хэмжээ авна. Хэрэв нэгэнт үржсэн бол савантай усаар угаагаад Актеллик эсвэл Фитоверм цацна.
Гурилан өт — зөөлөн алчуураар өт болон хөвөн шиг цагаан хөвсгөр зүйлийг арчиж арилгана. Дараа нь 3 удаа дарааллаад 7 хоногийн зайтай ногоон саван, тамхины хандаар (80 г тамхи, 4 г саванг 1 л усанд хийгээд 3 өдөр хандлана). Эсвэл зүгээр спирттэй хөвөнгөөр арчиж болно.
Үүнээс гадна улбар шар "трипс" амархан үрждэг. Навчны доод талд судал дагуу байрладаг ба навчин дотор өндөгөө шахдаг байна. Гэмтсэн навчны ар талд улаавтар бор толбо үүсдэг, харин дээд талд нь — зэвхий цайвар толбо гардаг байна.
Хэт их үүрэлсэн бол навч шарлаад хатаж унадаг. Ялангуяа зуны халуунд ихээр үржиж хор хөнөөл авчирдаг байна.
Авиргана ургамлын бөөсөнд баригдах нь амархан. Хавар - зуны улиралд илүү гардаг. Далавчтай төрөл ч байдаг. Эдгээр нь нэг навчнаас нөгөөрүү амархан тархдаг. Навч мушгирч, шарладаг. Системтэй хэд хэдэн удаа хор цацна.
Гарч болох хүндрэлүүд: 
- Навч хатаад, борлоод унаад байвал — хэт халуун өрөөнд байна, агаарын чийгшил бага, усалгаа дутсан, аалзан хачигт баригдсан гэх мэт шалтгаан байж болно.
- Навчны хэмжээ жижгэрсэн, мөчир мушгирсан, далий ургасан зэрэг үзэгдэл байвал — гэрэл дутсанаас болдог.
- Навчны алаг хээ алдагдаад байвал — гэрэл дутсан, эсвэл сав хэтэрхий бага байна.
- Навч шарлаад байвал — хэт их усалсан, мөн хүйтэн усаар усалсан, ялангуяа хүйтэн сэрүүн газар хэт их ус хэрэглэвэл.
- Навчны үзүүр борлоод хатаад байна — хэт хуурай агаараас, хэт халуун бөгчим агаараас, мөн усалгаа багадсанаас.
 Гэрийн тэжээвэр амьтад идэж болохгүй. Хортой.
  
Хоргүй ургамал байсан ч бид заримдаа хорхой шавьжны хор бордоо гээд төрөл бүрийн юм цацна. Хор токсик байдаг. Тэгэхлээр зүгээр цэцэг хүртэл идэж болохгүй байх.
Цитрусын жимснүүдийн үнэр муурыг үргээдэг тул айрганы энд тэнд хальснаас нь тавих, лимоны шүүстэй усаар цэцэгрүүгээ шүрших зэрэг арга хэмжээ авч болно.
http://greenhome.org.ua/
http://marrietta.ru/post272743645/
http://www.liveinternet.ru/users/ludmila_mila_ya99/post283400468

3 comments:

  1. sn bnu. awirganiig gert tarij boloh uu. zari humuus muu geed bhiin

    ReplyDelete
  2. bi neg awirgana ursluulj bga yumaa. gert taridaggui hel am irdeg geheer ni gaihaad gertee awaachij chaddagui. nadad hariu helj tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. улс орон бүр өөр өөр итгэдэг зүйлүүдтэй. Өөрөө итгэдэггүй бол тэгээд л болоо доо. Оросууд нэг юм яриад л бдг, гэхдээ гэртээ ургуулж байдаг орос айл зөндөө. Монголчууд бол тоохгүй тарьдагшд. Өөрөө л элдэв юманд хэр итгэдэг, үнэмшдэг вэ гэдэгээс болох бхоо.

      Delete