Sunday, October 23, 2011

Синадениум (Synadenium)

Синадениум (Synadenium) – Сүүт өвсийн Euphorbiaceae овогт ордог навчаар гоёдог ургамал. Уугуул нутаг - Өмнөд Африк.
Синадениум — суккулент бут. Сүүт өвсийн бүх төрлийн адил цагаан шүүс ялгаруулдаг. Тарьдаг нэг л төрөл байдаг — Synadenium grantii/Грант Синадениум. Тусгай арчилгаа шаарддаггүй. Цэцэг тарьж эхэлж байгаа хүмүүс ч ургуулаад байж чадна. Ургалт хурдан. Чимхэлт ойр ойр хийгээд байвал мөчирлөж салаалахдаа амархан.
Synadenium grantii — мөнхийн ногоон, 3 метр өндөр хүрдэг бут. Мөчир махлаг шүүслэг, залуудаа ногоон, хөгшрөх тусам модорхог болдог. Цэцэг бараан улаан өнгийн, тасалгааны нөхцөлд бараг цэцэглэдэггүй. 
АРЧИЛГАА
Гэрэл: Синадениум сарнисан тод гэрэлд ургадаг. Баруун болон зүүн зүгийн цонх тохирно. Гэрэл дутсан тохиолдолд навч хоорондын зай сунаж үзэмжгүй харагдна. 
Агаарын дулаан: Хамгийн тааламжтай агаарын хэм +23-25°C. Өвөл +12°C-ээс бууруулж болохгүй. Дулаан газар өвөлжүүлэх бол маш сайн гэрэлтэй газар байрлуулна. 
Агаарын чийгшил: Агаарын чийгшил онцын ач холбогдолгүй. Тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Үе үе усаар шүрших, нойтон алчуураар тоосыг нь арчих гэх мэт арчилгаа хэрэгтэй байдаг. 
Усалгаа: Хавар-зуны улиралд тохируулж багавтар услана. Усалгаа хооронд хөрсний өнгөн хэсэг хатсан байх ёстой. Хөрсийг бүүр хатааж болохгүй - навч унах аюултай. Өвөл усалгааг багасгана. Зөөлөн, жаваргүй усаар услаж байна. 
Бордоо: 4 сараас 9 сарын хооронд синадениумыг навчаар гоёдог ургамлын бордоогоор сард 2-3 удаа бордно.
Тайралт: Синадениумыг жилийн аль ч улиралд тайрч, чимхэж байж болдог. Чимхэлт ойр ойр хийх тусам улам бутлаг саглагар болдог. 
Шилжүүлэн суулгалт: Шилжүүлэн суулгалтыг хавар эрт хийдэг. Залуу ургамлыг жил бүр, харин насанд хүрсэн бол 2-3 жилд нэг удаа. Хөрс саармаг (pH 5-7), хөнгхөн, тэжээллэг. Навчин болон хүлэрт хөрсийг элс, туйпууны үүрмэг, мөн бага зэрэг модны нүүрстэй хольж суулгана. Заавал савны ёроолд дренаж хийнэ.
Үрслүүлэх арга: Синадениумыг хавар мөчирний хэсгээр үрслүүлдэг. Тайрсан мөчирний хэсгүүдийг бүлээн усанд дүрнэ. Зүсэлтээс гарах сүүн шүүс урсаж дуустал усанд нь байлгаж байгаад, дараа нь гаргаж 24 цаг хатаана. Үүний дараа хөнгөн хөрсөнд суулгана.
Анхаарах зүйлс: Синадениум хортой шүүс ялгаруулдаг. Шүүс нь арьс загатнуулах, улаалгах, үрэвслүүлэх аюултай. Иймд эмзэг арьстай бол бээлийтэй ажилсан нь дээр. 
Гарч болох хүндрэлүүд: 
Навч унаад байна — ус чийг ихэдсэн, эсвэл багадсан, хүйтэн газар байрлуулсан, сүүдэрхэг газар байлгаж байгаад гэнэт тод гэрэлтэй газар байрлуулсан, өөрөөр хэлвэл гэрэлийн хурцыг эрс өөрчилсөн. 
Хөрсний чийг ихэдсэн бол үндэс илжирнэ. 
Хорхой шавьж болон элдэв өвчинд баригдах нь маш ховор. 
http://greenhome.org.ua/, http://www.floralworld.ru/encyclopedia/catalogue.html

3 comments:

  1. Hortoi tsetseg yum bnshuu englisheer haisan chin. if ingested, fatal gej bna zalgisan tohioldold uheld hurgeh ayultai gej bna

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Их хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.
    Навч нь улайгаад өнгө нь өөр болоод байх юм энэ ямар учиртай юм бол . Ногооноор нь байлгамаар байна ямар нэг арга бий юу?

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, 1. Ulaardag/bolordog navchtai sort, turul baij bolno. 2. Haluun sharsan narand udaan bailgaad bj bolno. Het hurts narnaas n joohon holduulaad uzeerei, gehdee gerelnees hol tavibal sunaad, gozoogood, navch jijigreed bn shuu.

      Delete