Wednesday, October 16, 2013

Stellar шимтэглэйн сортуудаас

"Vancouver Centennial"
Миний хийх дуртай нэг зүйл бол ургуулж байгаа цэцэгний нэр ус, сорт, ангилал зүй, гарал үүсэл, гаргаж авсан түүх, селекц хийсэн хүн, арчилгааны онцлог гээд бүхий л төрлийн мэдээлэл уншиж судлах дуртай. Зарим ургамлыг анх нээсэн, эсвэл зарим сортыг гаргаж авсан түүх сонирхолтой байдаг.
Энэ удаа Zonal Stellar буюу Бүслүүрт Од хэлбэртэй шимтэглэйнүүдээс танилцуулъя. Stellar-навч, цэцэгний хэлбэрээс болоод "од хэлбэртэй" гэж нэрлэсэн.
"Vancouver Centennial" 
Бүслүүрт Од хэлбэртэй давжаа шимтэглэй, алаг навчтай (Zonal Stellar variegated)
Өндөр: 25-35 см
Навч: Агч модны навчтай төстэй хэлбэртэй. Бор хүрэн, "хүрэл" өнгийн алаг навчтай. Тод гэрэлд навч шаргал ногоон өнгийн эмжээртэй улаан хүрэн болдог.
Цэцэг: Энгийн таван дэлбээтэй, тод улаан өнгийн, од хэлбэртэй.
Селекционер: Ian Gillam 1986 онд гаргаж авсан байна. Навчны хэлбэр, өнгөнөөс нь болоод Канадын Ванкувер хотын 100 жилийн ойд зориулан 'Vancouver Centennial' гэж нэрлэжээ.
Гэрэл: Нартай газар навчны хээ улам тодордог. Агаарын дулаан: +18-24°С. Богино хугацааны 0°С хэмийг дааж чадна.
Хөрс: рН=6,6-7,5 саармаг
Ургалт: Удаан. Салаа мөчир гаргахдаа сайн. Чимхэх хэрэггүй.
Усалгаа: Багавтар. Ус хэтрүүлж болохгүй.
Ерөнхий арчилгаа: Бусад шимтэглэйтэй адилхан. Үр гаргадаггүй, гаргаж авч чадсан ч эх цэцэг ургахгүй, эсвэл ургах чадваргүй үр байдаг байна.
"Lotusland"
Бүслүүрт Од хэлбэртэй давжаа шимтэглэй, алаг навчтай (Zonal Stellar variegated)
Өндөр: 25-30 см
Навч: Од хэлбэртэй. "Алтан" гэгддэг шаргал ногоон дээр хүрэн өнгө гарсан алаг навчтай.
Цэцэг: Энгийн таван дэлбээтэй, ягаан өнгийн, од хэлбэртэй. 
Селекционер: Ian Gilliam
Гаргасан он: 1995
Ерөнхий арчилгаа: Бусад шимтэглэйний адил. Усалгаа хэтрүүлж болохгүй. 
"Vancouver Centennial" цэцэглэж байх үед нь байршил өөрчилж, зөөвөрлөж болохгүй. Цэцэгний дэлбээ амархан унадаг. Харин "Lotusland" тэгдэггүй. Үр гаргадаггүй, гарсан үр нь ургах чадваргүй, эсвэл эх цэцгээ дууриахгүй. Зөвхөн вегетатив аргаар үржүүлдэг.
"Vic Caws"
Бүслүүрт Од хэлбэртэй шимтэглэй. Миниатюр давжаа сорт.
Цэцэг давхар дэлбээтэй, тод улаан өнгийн, од хэлбэртэй. Цэцэгний хэмжээ 5 см.
Британий нэрт селекционер Brian West-ийн бүтээл.
"Vic Caws"



"Mike West"
Бүслүүрт Од хэлбэртэй давжаа шимтэглэй. Их Британид 2007 онд бүртгэгдсэн. Ceлeкционер Brian West-ийн сүүлчийн бүтээлүүдийн нэг.
Чимхэлт тайралт шаарддаггүй, өөрөө хэлбэржээд ургадаг авсаархан бут болдог. Цэцэглэх дуртай.

No comments:

Post a Comment