Saturday, November 2, 2013

Скарификаци

Зарим ургамлын үр маш хатуу бүрхүүлтэй удаан соёолдог. Хурдан соёолуулах аргуудын нэг нь скарификаци буюу гаднах бүрхүүлийг хэсэгчлэн цуулах, нимгэлэх арга. 
Scarification гэдэг нь латин "scarifico" гэх үгнээс гаралтай, "самардах", "зүсэх", "сорви тогтоох", "шархны ором үлдээх" гэсэн утгатай. Жишээ нь газар тариаланд скарификаци хийх гэдэг нь газар хагалахыг хэлдэг байна. Үүний зорилго нь газар сийрэгжүүлэх, агаар сайн нэвтрүүлэх. Зүлэг тарихад тусгай "скарификатор" төхөөрөмж байдаг байна. Зүлэгний үндэсд агаар нэвтрэхэд тус болдог юм байна.
Ботаникт скарификаци нь үрийн хатуу бүрхүүлийг хэсэгчлэн гэмтээхийг хэлнэ. Скарификаци хийх зорилго нь үрийг тарихад бэлтгэх, үр ургалтыг сайжруулах. Үрийн бүрхүүлийг гэмтээснээр үр ус түргэн шингээж авч, амархан дэвтэж, "памбаагаад", ургаж эхэлдэг.
Ямар үрийг скарификацид оруулах вэ?
Амралт үе шаарддаггүй, гэхдээ түргэн ургахад хатуу, зузаан бүрхүүл нь саад болоод байгаа үрэнд скарификаци хийнэ.
Хатуу үр гэдэгт бидний мэдэх клевер, кобея, ипомея, шимтэглэй, настурция, цээнэ, анхилуун вандуу, нохойн хошуу, г.м. ордог. Дэлгүүрээс авч байгаа үйлдвэрийн үр бүгд бэлтгэгдсэн ирдэг тул тэднийг скарификацид оруулах шаардлага бараг байдаггуй. Шууд суулгаж болно. Харин өөрөө хурааж авсан хатуу бүрхүүлтэй үрийг тарихын өмнө заавал урьдчилан бэлтгэх хэрэгтэй байдаг. 
Скарификацийн төрөл: механик, химийн, мөн халуун температурын гэсэн 3 янз байдаг.
Химийн аргаар: Байгальд зарим үрийн хатуу бүрхүүлийг гэмтээхийн тулд шувууны ходоодны хүчил, шүүсний нөлөө хэрэгтэй болдог байна. 
Долоогоно
Жишээ нь, долоогоно (боярышник), нохойн хошууны үр нь зөвхөн шувууны хоол боловсруулах системээр дамжиж байж ургадаг гэнэ. Үүнийг судалснаар химийн скарификацийн үндэс бий болжээ. Химийн аргыг үйлдвэрийн үр бэлтгэхэд хэрэглэдэг. Жишээ нь хүхрийн хүчлээр үр боловсруулдаг байна. Гэрийн нөхцөлд химийн аргыг хэрэглэдэггүй.
Дулааны аргаар:
үрийг халуун хүйтэн температурын нөлөөгөөр бүрхүүлийг нь гэмтээхийг хэлнэ. Гэрийн нөхцөлд үүнийг хийвэл: даавуун уутанд үрнүүдээ хийгээд, хэдэн секунд буцалсан халуун усанд хийж, гаргаад хэдэн секунд мөстэй хүйтэн усанд хийхийг хэлнэ. Үрийн бүрхүүл хагарсан, цуурсан байхыг шалгана. Үрийн бүрхүүл цуурсан байвал гаргаж аваад үлдсэн үрнүүдээ буцаагаад халуун хүйтэн усанд дүрээд байна. Ер нь бол 3-аас илүү удаа давтдаггүй. Скарификаци хийсний дараа үрнүүдээ дэвтээгээд суулгаарай.
Механик аргаар: Шууд зурагаар харуулаад явбал амар байх.
  
 
 
 
 
 
Мөн гагнуурын алхаар хатуу бүрхүүлийг түлж нимгэлдэг байна.

Үoutube -ийн бичлэгүүдийг үзээрэй:
 
Анхаарах зүйл: хэт гүн зүсэлт, зүлгэлт хийж үрээ гэмтээв!!!
http://uts.cc.utexas.edu/~harms/MtL-seed.html, http://mrbrownthumb.blogspot.com/,   http://www.pro-rasteniya.ru/glossariy/skarifikatsiya-skarifikatsiya-semyan-skarifikatsiya-pochvi

No comments:

Post a Comment