Monday, November 7, 2011

Ирезине

Латин нэр: Ирезине (Iresine) — намхан өвслөг ургамал.
Синоним: Achyranthes oerschaffeltu Lem.
Овог: Amarathaceae
Эх нутаг - Хойд, Өмнөд болон Төв Америк, Антилийн арлууд, Австрали. Өндөр нь 60 см хүрдэг, төрөл бүрийн хэлбэртэй навчтай. Цэцэг жижигхэн.
Монгол нэр: Тэмээн тавхай, Сарвалжгана
Англи нэр: Beefsteak Plant, Chicken Gizzard, Blood Leaf
Iresine herbstii
Цэцэглэлт: онцын үзэсгэлэнтэй цэцэг гардаггүй тул цэцэглэлтийг тоодоггүй.
Ургалт: хурдан
Амралт үе: харьцангуй мэдрэгддэггүй, өвлийн цагт болж өнгөрдөг. Амралт үед нь сайн гэрэлтэй +16-22°С газар ургуулна.
Iresine sp.
ТӨРӨЛ
Ирезине нийт 80 орчим төрөл байдаг. Зөвхөн хоёр төрлийг тарьдаг байна — Iresine lindenii болон Iresine herbstii.
Ирезине Линден (Iresine lindenii) 
Ирезине Хербст (Iresine herbstii)
АРЧИЛГАА
Ирезине 'Blazing Rose'
Гэрэл
Ирезине гэрэлсэг ургамал, тод гэрэлд дуртай, гэхдээ үдийн хурц нарнаас хавар-зуны улиралд хамгаалж байна. Хурц нарны гэрэлд бага багаар дасгахгуй бол навчин дээр толбо үүсэх аюултай. Хиймэл гэрэлтүүлэгт ургуулж болно (14-16 цаг өдрийн чийдэн асаалттай байх ёстой). Урд, баруун, зүүн зүгийн цонх тохирдог.
Iresine herbstii 'Aureoreticulata'
Агаарын дулаан
Ирезине ер нь тэсвэртэй ургамал, бүтэн жил + 16-25°C хэмд ургаад байж чаддаг. Өвөл + 12°C -аас доош хэмтэй газар байлгавал навчаа гөвнө, илжирнэ, ургамал яваандаа үхнэ. Иймд +16-22°C хэмийг хадгалж байх нь дээр. Зуны хэт халуунд навчны товгор хээ алдагдаж унжийдаг. 
Ирезине Хербст
Агаарын чийгшил
Өрөөний хуурай агаарыг даахдаа сайн. Заримдаа өвлийн цагт халаах төхөөрөмжүүд ажиллаж байгаа тул усаар шүршиж өгвөл илүүдэхгүй.
Iresine Formosa "Yellow Blood Leaf"
Усалгаа
Хавар-зундаа сайн услана. Хөрсний өнгөн үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийж байна. Ус зөөлөн, бүлээн жаваргүй, хлоргүй байх ёстой.
Өвөл усалгааг багасгана, гэхдээ хөрс хатааж болохгүй. Хөрс хатаахыг эмзэг хүлээж авдаг. Мөн хэт чийгтэй хөрс муугаар нөлөөлнө. Хэрэв сэрүүн орчинд байлгаж байгаа бол (+14-16°C мөн үүнэээс доош хэмд) ургамлыг маш цөөн болон бага услаж байна. 
Бордоо
3 сараас 9 сар ирезиныг органик, минерал бордоогоор 7 хоногт нэг удаа бордож байна. Өвлийн цагт бордооны найрлагыг 2 дахин бага тунгаар авч сард нэг удаа хэрэглэж байна.
Тайралт
Залуужуулахын тулд, мөн бут үзэмжтэй харагдуулахын тулд хавар эртхэн (эсвэл 2 сард) маш сайн богиносгож тайрна. Ургах явцад нь чимхэж байна. Хэрэв мөчир хэт урт ургаад байвал зун ч гэсэн тайрч болно. Харин нэг наст шиг ургуулж байгаа бол шилжүүлж суулгах хэрэг байхгүй.
Хөрс
Ирезине саармаг, эсвэл маш сул хүчилтэй хөрсөнд ургадаг рН 6-7. Хар шороо, навчин хөрс, ялзмаг, элс болон хүлэрт хөрсийг 4:4:2:1:1 харьцаатай авч хэрэглэнэ.
Iresine Purple Lady 
Шилжүүлэн суулгалт
Ирезиныг хэт том ургасан тохиолдолд 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгадаг. Савны ёроолд заавал зузаан дренаж хийнэ.
Үрслүүлэх арга
Ирезиныг мөчрөөр, заримдаа ховор тохиололд үрээр үржүүлдэг. Хавар тайралт хийхдээ тайрсан мөчирний үзүүрүүдээ үрслүүлээд авдаг. 2-4 сарын хооронд мөчирний үзүүрээс 10 см урт хэсэг тайрч аваад усанд хий үндэслүүл болно. Эсвэл шууд элсэнд суулгаад + 16—20°С хэмтэй газар ургуулна. 8—10 хоногийн дотор үндэслэдэг. Үндэс 2-3 см урт болоод ирэнгүүт хөрсөнд суулгана.
Үрсэлгээг 7-8см диаметртэй саванд 1-2 -оор нь суулгаад +20°С хэмтэй дулаан газар байрлуулна. 3-4 дэх хос навч ургангуут чимхэж бут болгож эхэлнэ. Цаашид 2 сарын зайтай чимхээд хэлбэржүүлээд байна.
Залуу ургамал илүү үзэмжтэй харагддаг тул жил бүр шинээр мөчир үндэслүүлж ургуулаад байж болно.
Өвчлөлт, хорхой шавьж
Ирезине ургамлын бөөс, мөөгний гаралтай халдвар, гурилан өт, хачиг, цагаан ялаанд баригддаг. 
Навч унаад байна — усалгаа ихэдсэн, эсвэл багадсан.
Ургамал хэт сунаж ургаад байна — гэрэл дутсан.
Залуу ургамлын иш, мөчир халзраад байна — гэрэл дутсан, хавар тайралт хийгээгүй, мөн ургах явцад чимхэж байгаагүй байна. Харин хөгшин ургамалд энэ бол хэвийн үзэгдэл.
http://greenhome.org.ua,/http://plants-flower.com/1489631.html,  

2 comments:

  1. дренаж гэж юу юм бэ

    ReplyDelete
    Replies
    1. Tsetsegiin archilga gesen bulangaas unshaarai. Drenaj gej yu ve gesenbichleg baigaa. Tovchhon helehed tsetsegnii savnii yoroold n hiij ugdug keramzit, hairga geh met. Zoriulalt n iluudel us chiignees tsetsegnii undesiig hamgaalj bgaa n.

      Delete