Saturday, November 22, 2014

Штамб мод хийх заавар

Бугенвиллия - залгалт хийсэн, хэд хэдэн өнгийн навч цэцэгтэй штамб мод
Штамб мод хийхийн тулд:
1. Чанга, чадалтай, сайн үндэслэсэн, эгц дээшээ ургалттай үрсэлгээ авна.
2. Хажуугийн бүх мөчир нахиаг тасдна. 
3. Хүссэн өндөрт хүртэл ургуулаад, ургах цэгийг тайрна. Хажуугийн 5-6 нахиа салаалж гараад ургатал хүлээнэ. Ишнээс ургаж байгаа навч, нахиа, гээд бүгдийг тасдна.
4. Салаалж ургасан мөчирөн титэмний үзүүрийг хэд хэд чимхэнэ. Ингээд штамб модны гол суурь бий болно. 
Штамб модны хэмжээ:
Ширээн дээр тавих мод: 30 - 45 см.
Жижгэвтэр штамб мод: 45 - 80 см.
Стандарт штамб мод: 80 - 105 см.
"Аннабель" ялдам
Цаашид жирийн тасалгааны ургамлын арчилгаа хэрэглэнэ. Штамб модны мөчир бүрээс өөр өөр өнгийн цэцэгтэй сортууд залгаж ганган болгож болно.
  

Мөн нэг саванд хэдэн үрсэлгээ суулгаж хооронд нь сүлжээд гоёмсог нарийн хийцийн штамб гаргаж болно.
  
Саваргана сүлжсэн штамб                      Усан пахира сүлжсэн штамб

 

2 comments:

  1. Ура, Урнаагийн блог бүүр гоё болоод гараад ирж. Улам их амжилт хүсье. 1000

    ReplyDelete