Saturday, November 3, 2012

Хойя цэцэглэхгүй байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: hi ene ih goyo tsetseg l dee bi ene tsetsegig uguulj bga l daa hezee tsetsegleh bol gej ih hyleej bga odoo ih tom urt unjij urgasan bga manaid ireed 3 jil bolj bga er tsetseg garahgyi yum odoo bol tagtan deer l bga nar gerel ni sain tohirson nohtsold bga tsetseglyyldeg bordoogoor bordsonch tsetseg ni garahgyi bn yunaas bolood bga yum bol zovlolgoo ogooch minii tsetseg ene ehnii zuragtai adil tom gonzgoi zuivan navchtai tom sort ni.
Зөв арчилвал хойя 5 сараас 9 сар хүртэл цэцэглэдэг. Гэхдээ 3-4 нас хүрч байж цэцэглэж эхэлнэ. Залуу хойя цэцэглэдэггүй. Цэцэг хурц үнэртэй.
Хойя ургуулж байхад дараах зүйлийг анхаарна: - бундуу үүсэнгүүт гар хүрч болохгүй (байршил солих, эргүүлэх, гэрэл тусах өнцгийг өөрчлөх, мөчирт гар хүрэх), 
- цэцэглээд дуусангуут муудсан цэцгийг тасдаж хаях хэрэггүй. 
- цэцэглэсний дараа мөчир тайрах, богиносгох хэрэггүй. Хойяагийн нэг онцлог - цэцэг түрүү жилийн цэцгийн иш дээр дахин гардаг.
Шилжүүлэн суулгалтыг бүүр шаардлага гарсан үед л хийнэ.
Хойя яагаад цэцэглэхгүй байна вэ?
- өвөл ойр ойрхон хэт их услаад байсан
- хэт дулаахан өрөөнд өвөлжүүлсэн
- гэрэл дутсан
- түрүү жилийн мөчирнүүдийг тайрсан
- цэцэгний байршил өөрчилсөн
- хөрсөндөх тэжээл бага
- сав хэт багадсан
- олон жил шилжүүлж суулгаагүй бол
Зөвхөн минерал бордоо хэрэглэнэ. Суккулент болон кактусуудын бордоо хэрэглэж болно.
Хойяны навч үрчийгээд, унжаад үхэхгээд байхад шинэхэн цэцэгчин ус дутсан байна гээд услаад байдаг. Жинхэндээ энэ нь хэт усласнаас болоод үндэс илжирсний шинж тэмдэг. Анхны шинж тэмдэг илрэнгүүт гаргаж аваад муудсан үндэснээс салгаад, шууд шинэ хуурай хөрсөнд шилжүүлж суулгана.

Хойя Керри тухай:
Hoya kerrii Craib, 1911 он, мөн Hoya obovata var. kerrii (Craib) Constantin, 1912 он гэж тус тус бүртгэгджээ. Олны дунд тархсан нэршил - Дурлалын Хойя, Валентинка.
Энэ сонин хойяг 1911 онд А. F. D. Kerr гэх судлаач Тайландын далайн түвшинээс 390 м өндөрт байрлах Чианг Май хотын ойролцоох ширэнгэн ойд олжээ. Тэр жилдээ W. A. Craib гэх өөр нэгэн судлаач "Kew Bulletin” сэтгүүлд нээсэн хүнийх нь нэрээр бүртгэжээ.
Hoya kerrii 'Chariot's Choice'
Hoya kerrii 'Yellow Splash'
Hoya kerrii albomarginate
Hoya kerrii "Permanent Yellow"
Hoya kerrii "spot leaf"
Hoya kerrii "spot center"
Hoya kerrii "spot margin"
Хойя Керри нь Лаос, Камбодж, Хятад, Вьетнам болон Индонезийн Ява арал дээр их таааралддаг. Байгальд маш олон төрөл, сортоор ургадаг байна. 
«Дурлалын Хойя» болон «Валентинка» гэж нэрлээд удаж байгаа гэнэ. Навчны зүрхэн хэлбэрээс болоод Гэгээн Валентины өдөр хамгийн сайн борлогддог бэлэг болжээ. Навч шүүслэг зузаан, товгор хээ, судал зэрэг нь харагдхааргүй. 
Гэхдээ зарим цөөн төрөл нь навчны судас, хээ мэдэгдэхээр байдаг гэнэ. Мөн үүнээс гадна үсэрхэг, хамбархуу навчтай ч байдаг байна. Саяхан Таиландад бас нэгэн шинэ төрлийг олж илрүүлсэн байна. Алаг навчтай Hoya kerrii – навчны хоёр зах нь шар, навч бүхэлдээ толботой Hoya kerrii var. albomarginata.
Hoya kerrii var. albomarginata
«Дурлалын Хойя» маш удаан ургадаг. Ороож ургадаг тул зай их эзэлдэг. Амархан үндэслэдэг. Байнгын чийг, усанд дургуй, хуурай агаарыг даахдаа сайн тул услахын оронд шүрссэн нь дээр байдаг. Ялангуяа зуны халуунд. Хэрэв хөрс байнга чийгтэй, мөн гэрэл муутай газар байрлаж байгаа бол навч, иш нь амархан зөөлөрдөг. 
Худалдаанд зараад байгаа суулгасан ганц навчнаас том ургамал болтол маш удна. Олон жил «нэг навчит ургамал» хэвээр байна.
Hoya kerrii-гийн навч 5 – 15 см урттай, өргөн нь мөн л адил. Үсэрхэг хэлбэрүүдийн навч нь илүү том хэмжээтэй.
Хэрэв том ургамал авсан бол удалгүй 15 – 25 ширхэгтэй цэцэг гарна. Цэцэгний өнгө янз янз байдаг. Өрөөнд байршуулсан байрлалаас хамаарч өнгө өөрчлөгддөг. Нэг газраас нөгөөрүү шилжүүлж байрлуулхад цэцэгний өнгө хувирдаг. Бүрэн дэлгэрсэн цэцэгний дэлбээ гадагш эргэдэг. Хөгшрөх тусам өнгө нь мөн өөрчлөгднө. Эхлээд цайвар ягаан, дараа нь гүн тод ягаан, сүүлд нь бор улаан болдог байна. Үүний шалтгаан нь цэцэгний ялгаруулдаг хар нектар гэнэ. Нартай дулаан газар сайхан цэцэглэдэг. Нэг цэцэглэсэн цэцэгний иш дээр дараа жил нь дахиад л бундуу гардаг.
Хойя Керригийн ганцаар суулгасан навч удаан ургадаг ч зүрхэн хэлбэрт нь болоод хүмүүс сонирхож их авдаг. Мөн арчилгаа огт шаарддаггүй тул цэцэг ургуулж байгаагүй хүнд тохирсон ургамал.
АРЧИЛГАА
Агаарын дулаан: дулаахан, тод гэрэлтэй газар - хойяг ургуулах гол нөхцөл. Нартай газар сайн ургана. 
Гэрэл: хамгийн их гэрэлтэй газар, эсвэл нартай цонхны тавцан. Зун харин хурц нарнаас хамгаалж байна. Наранд түлэгддэг. Гэхдээ өглөө оройн нарны гэрэлд гаргаж байх хэрэгтэй. Нарны гэрэлд навч өвөрмөц хээ, толбо, туяатай болж болно. 
Усалгаа: байнга чийгтэй байхад дургуй. Услахын оронд шүршиж байх нь дээр. 

No comments:

Post a Comment