Monday, November 4, 2013

Мөнгөний мод навчаа гөвөөд байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: Nabch ni unaad bna zubluguu uguuch bas bolomjooroo delgerengvi medeelel abiy bayrlalaa
Навч унаад байгаагийн шалтгаан:
1. Усалгаа хэтрүүлсэн
Энэ бол хамгийн түгээмэл алдаа. Крассула нь суккулент ургамал. Ус багадсан байхад тоохгүй ургаад байна. Харин хэт услаад байвал түүнд хэцүү байдаг. Гэхдээ хатаах зүгээр гэсэн гээд хөрсөө хатаагаад байж бас болохгүй.
Ойр ойрхон ихээр услаад байвал мод эрүүл ногоон навчнуудаа гөвөж эхэлдэг. Хөрс xатааснаас болж унасан навч эхлээд шарлаад, үрчийгээд, зөөлрөөд, мушигралдаад унадаг. Хэрэв хөрсөө бүүр хатаасан бол бага багаар услаж хэвэнд нь оруулдаг. Хатчихлаа гээд гэнэт хэт их ус хийдэг нь том алдаа юм. Навч, ишийг зөөлөн бүлээн усаар шүршиж байна.
20 настай мөнгөний мод 10 гаруй өдөр яваад ирэхэд навчаа гөвсөн байгаа нь.
Жигд, тогтмол, бүлээн усаар услах маш чухал байдаг. Зун өдөр бүр бага багаар усалдаг бол намар-өвөл долоо хоногт нэг удаа байхад болно. Илүүдэл ус саванд болон доорх суурь тавганд удаан байж болохгүй. Навч унахаас гадна үндэс илжирнэ.
Ихэнхидээ хүйтэнд, сэрүүн газар байхад нь хэтрүүлж услаад байдаг. Зун услаж байсан шигээ их усаар намар өвөл услах гээд хэрэггүй. Амралт үед орсон, сэрүүн цонхон дээр байгаа суккулент модыг их усалдаггүй. 
Өвлийн хүйтэнд сийдэг цонхны тавцан дээр, эсвэл онгорхой цонхны доор тавьсан бол үндэс даардаг, хөлддөг. Яваандаа үндэс бүхэлдээ ялзраад ургамал үхнэ. Энэ тохиолдолд аварч чадахгүй. Мөчирнөөс нь тайрч авч шинээр үрслүүлэх хэрэгтэй.
Буруу усалгаанаас болоод "усан хаван" тусна. Навчин дээр ийм үү, ургацаг бий болдог. Үүний тухай эндээс уншина уу. Буруу усалгаа гэдэг нь хүйтэн усаар услаж үндэс дааруулах, хүйтэн цонхон дээр тавьсан мөртлөө хэт их услаад байгаа г.м. Ургацаг гарч ирэх нь үндэс удахгүй өвчилнө гэсэн дохио. Үндэс байнга хэт их чийгтэй хөрсөнд байгаад байна!
Үйсэн бөглөө шиг бор тав навчин дээр үүсэх нь мөн л буруу усалгаанаас болдог.
Хүйтэн жавартай усаар услахад үндэс даарч навч унадаг. Үндэс даарвал илжирч болно. Хүйтэн усаар усалснаас болж унасан навчны доод үзүүр нь харалсан байдаг.
 
Усалгаа хэтрүүлсэн навч
 
2. Нарны хурц гэрэл.
Гэрэлд дуртай ургамалд ордог ч удаан хурц нарны тусгалд байж чаддаггүй. Шүүслэг навчнууд нь наранд халаад, хатуу товгор байдлаа алдаж, яваандаа унадаг. Иймд зуны улиралд хурц хүчтэй нарнаас халхалж, сарнисан тод гэрэлд тавьсан нь дээр. Навч халаж унадаг үзэгдэл мөн халаах төхөөрөмжийн дэргэд тавьхад ажиглагддаг. Өвлийн улиралд халаалт ирсэн байхад үүнийг анхаараарай.
3. Бордоо хэтрүүлэн хэрэглэсэн
Хөрсөнд байгаа минерал бодис, давс хужир ихэдсэн байхад навчаа олноор гөвдөг. Яаралтай хуурай шинэ хөрсөөр солих хэрэгтэй. Суккулентийн төрлийг ер нь бага борддог. Хэрэглэхдээ заавар дээр бичсэн хэмжээнээс 2-3 дахин бага бордоо авч хэрэглэнэ.
4. Аалзан хачиг
Аалзан хачигнаас навч олноор унадаг. Модоо сайн шинжиж хараарай. Аалзны тор байна уу, эсвэл навчин дээр ийм цоохор цэгнүүд гарч ирсэн байна уу. Дэлгүүрүүдэд зардаг Фитоферм, Актелик хороор шүршиж, услаж авсан нь дээр.
5. Мөөгний гаралтай өвчин туссан
Гурилан шүүдэр
Хүйтэн сэрүүн цонхон дээр хүйтэн усаар хэт их услаад байхаар хөрсний дээгүүр хөгц ургахаас эхлээд гурилан шүүдэр, гээд мөөгний гаралтай олон өвчин тусаж болно. Мөөг, фунгицидийн эсрэг бодисоор системтэй услаж шүршинэ.
6. Хүйтэн агаар
Хүйтэн салхи, онгорхой цонхны доор байдаг крассуланы навч өнгөгүй усархаг болсоор унадаг.
7. Хөгширсөн мод
Дээрх шалтгаанууд нь буруу нөхцөл, буруу арчилснаас болсон. Заримдаа хэт хөгшин модны навч унаж болно. Энэ тохиолдолд ургамлыг шинэчлэх хэрэгтэй. Хөгшин модоо аврахын тулд ишийг нь тайраад "тайрдас" үлдээнэ. Энэ тайрдасаас шинэ эрүүл нахиа гарч ургана. 
8. Үр төлөө үлдээх гэсэн арга
Урт удаан хугацаанд ямар нэгэн сртесстэй орчинд байсан крассула навчаа гөвдөг бас нэг шалтгаан нь үржихийн тулд гэнэ.
Хэрэв модны бүх навч унасан бол хажуугийн салаа мөчирнүүд гарах нь. Зарим дээд үзүүрээс тайраад богиносгож болно.
9. Гэрэл дутсан
 
Хэт сүүдэрхэг газар тавьсан байхад навчны хэмжээ жижигрээд, үрчийгээд унадаг.
10. Усалгаа дутсан
 
11.  Бордоо дутсан

4 comments:

  1. Навч унахгүй хэрнээ иш нь зөөлрөөд гулжийж унаад бна. Хөгширсөн гэсэн үг үү

    ReplyDelete
    Replies
    1. Хөгшрөх тусам иш нь хатуураад, бүдүүрээд ирдэг.
      1. Хатуу байсан иш зөөлрөнө гэвэл маш олон шалтгаан байж болох юм. Хөлдөөсөн, буруу усалсан, элдэв хорхой, мөөгөнд бариулсан, гэх мэт. Ойрдоо арчилгаандаа юу юу өөрөөр хийснээ санаад үздээ. Хэт их эсвэл хэт ойр ойрхон услаад байсан байж болно, хэт хүйтэн, жиндүү усаар услаад байсан байж болно, усалчихаад онгорхой цонхны доор тавиж дааруулах гэх мэт усалгааны алдаанууд байна.
      Үндэс харлаж, зөөлрөж ялзраад, дээшээ ишрүүгээ халдвар нь өсөж байж бас болно. Үндэс илжрэх нт мөн л дээрх шалтгаанаас болно.
      2. Харин угаасаа зөөлөндүү, туяхан, сулхан, сунасан иштэй байгаа бол усалгаа ихдүүлдэг, ойр ойрхон хийдэг, гэрэл тааруулаагүй гэх мэт шалтгаан болно. Бага услах тусам бүдүүрч чангардаг.

      Delete