Thursday, November 27, 2014

Алаг цэцэг

Алаг цэцэг - Клеродендрум (Clerodendrum) 
Verbenaceae овог
Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим газраар тархсан.
Грек хэлнээс орчуулахад kleros — хувь заяа, dendron — мод, клеродендрум – хувь заяаны мод. Клеродендрумыг мөн Волькамерия (Volkameria) гэсэн нэрээр бүртгэсэн байдаг. Харин олны дунд — «гэнэн хайр» гэдэг нэртэй болжээ.
Clerodendrum quad. sp. 'Brandonii'
Клеродендрум — мөнхийн ногоон, эсвэл навчаа гөвдөг мод/бут. Дийлэнхи нь ороож, авирч ургадаг бутархаг ургамал. Хэрэв мөчирний үзүүрийг чимхээд байвал ампель юм уу бут хэлбэрээр ургуулж болдог.
ТӨРӨЛ
Томсоны Клеродендрум (Clerodendrum thomsoniae) – мөлхөж ороож ургадаг, нарийхан иш/мөчиртэй, хурдан ургадаг, хурдан модорхог болж хатуурдаг ургамал. 3-6 сарын хооронд цэцэгтэйгээ байдаг. Зөв арчилвал намар дахиж цэцэглэдэг.

Үзэсгэлэнт Клеродендрум (Clerodendrum speciosissimum) – мөнхийн ногоон, 3 м хүртэл өндөр ургадаг бут, 4-талт иш/мөчиртэй. 6-9 саруудад цэцэглэдэг.

Анхилуун Клеродендрум (Clerodendrum fragrans) (Volkameria fragrans Vent.) – мөнхийн ногоон, 1—2 м хүртэл өндөр ургадаг, үсэрхэг унжсан навчтай бут. Навч 20 см урт. Цэцэг жижигхэн бөгөөд маш удаан хөгжиж, дэлгэрдэг тул бараг бүтэн жил цэцэгтэйгээ байдаг. Үүнийг Филиппин, мөн Хятад клеродендрум гэдэг.

Угандын Клеродендрум (Clerodendrum ugandense) – маш хурдан ургадаг, мөлхөө бут, өндөр нь 2 метр хүрдэг. Цэцэгний онцлогоос болоод "хөх далавчтай эрвээхэй" нэртэй. Багсайсан бут гаргаж авах бол ургаж эхэлж байхад нь чимхээд байна. Мөчирнүүдийг богиносгоно. Мөчир богино болгохгүй бол дараа нь тулгуур хийж өгөх болдог. Үүнээс гадна штамбан мод ургуулж болдог.
Гялгар Клеродендрум (Clerodendrum splendens) - мөнхийн ногоон бут, ороож ургасан мөчиртэй. Цэцэглэлт бараг бүтэн жил.

Clerodendrum paniculatum, Pagoda Flower, Orange Tower Flower
АРЧИЛГАА
Гэрэл: 
Клеродендрум нь гэрэлд их дуртай цэцэг. Гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалж өгнө. Зүүн болон баруун талын цонхон дээр ургуулах сайн. Хойд зүгийн цонхон дээр гэрэл дутаж цэцэглэхгүй байж болно. Цэцэглэсэн ч хэдхэн цэцэг гаргаад, сүргүй байна. 
Glorybower (Clerodendrum trichotomum)
Агаарын дулаан: 
Хавар-зун-намар +18-25°C хэмд байлгана. Өвөл богинохон хугацаанд амралт үе гаргаж өгч +15-18°C хэмд байлгадаг.
Хүйтэн агаарын урсгалд, мөн нэвт салхинд байлгаж болохгүй.
Филлиппины анхилуун клеродендрум
Агаарын чийгшил: 
Клеродендрум хуурай агаарт эмзэг ханддаг. Байнга зөөлрүүлсэн усаар шүршүүлэх дуртай. Үүнээс гадна хажууд нь том задгай устай сав тавих сайн байдаг. Ус ууршаад агаарыг чийглэг болгодог. Клеродендрумыг халаах хэрэгсэл, паар, пийшэн зэргийн хажууд байрлуулж болохгүй.
Clerodendrum molle var. glabrescens Svenson
Усалгаа:
Хавар - зун клеродендрумыг сайн услана. Зөөлрүүлсэн, хэдэн хоног задгай саванд байлгасан бүлээн усаар услана. Усалгаа хооронд хөрсний дээрх хэсэг хатсан байх ёстой. Цэцэглэж дуусангуут усалгааг багасгадаг. Өвлийн амралт үед маш цөөн бөгөөд бага. 
Хөрс хатаж болохгүйг анхаараарай.
Clerodendrum incisum - Musical Note
Бордоо: 
4 сараас 8 сар дуустал клеродендрумыг 2 долоо хоноод нэг удаа цэцэгт ургамлын шингэн бордоогоор борддог.
Бордоо тэжээлийн дутагдалд орвол цэцэглэхгүй. 
Эсрэгээр бордоо ихэдсэн бол цэцэглэхгүй. Бордоонд пологдсон ургамал маш олон навч гаргаад байна. Навчны хэмжээ далбаагаад томордог. Мөн хар ногоон, бараан өнгөтэй болдог.
Clerodendrum. Bungei (Variegated Leaf)
Хөрс:
Хөрс бага зэрэг хүчиллэг (рН 5-6,5). Ялзмагтай, тэжээллэг ямар ч хөрс тохирно. Гумины бордооноос бага зэрэг хольж болно. 
Clerodendrum splendens
Шилжүүлэн суулгалт: 
Хавар ургалт үе эхлэнгүүт хэт их ургасан клеродендрумыг шилжүүлж суулгана. Томсоны клеродендрумын мөчирний 1/3-ийг тайрдаг. Энэ нь илүү их мөчирлүүлж, цэцэг олноор гаргадаг. Саванд 2-4 см зузаан дренаж хийнэ. 
Clerodendrum wallichii, Clerodendrum nutans, Bridal veil, Nodding Clerodendron
Үрслүүлэх арга: 
Клеродендрумыг үрээр болон мөчрөөр үрслүүлдэг.
Клеродендрумын үрийг 2-3 саруудад суулгадаг. +20°C хэмээс доошгүй газар байлгана. Үрээр ургуулсан цэцэг дараа жил нь цэцэглэнэ. Гэхдээ үрээр ховор үржүүлдэг.

Клеродендрумын бүх төрлийг мөчрөөр голдуу үржүүлдэг. 4 сараас 9 сарын хооронд үрсэлгээ хийж болно.
1. Үүнд хагас модорхог болсон 15–20 см (дээрээ 4 нахиатай) мөчир авна. Үндэслүүлэгч бодис байгаа бол доод үзүүрийг дүрж болно. Жишээ нь, «Корневин»-д. 
Дээрх навчнуудыг таллаж тайрна. Энэ нь уурших талбай багасгадаг. Хэт олон, том хэмжээтэй навч усаар хангах гэж "ажилласаар" байгаад үндэслэж амжилгүй илжирч болно. Эсвэл удаан үндэслэнэ.
Хагас хатуу болсон мөчрийг зөөлхөн нуглаад тавьхад шууд эргэж хэвэндээ ордог. Залуухан ногоон мөчир тэнийхгүй хагас махийсан хэлбэртэй байдаг. Залуу мөчир хэт их ус дотроо агуулсан байдаг тул үндэслүүлэх явцад амархан илжирдэг. 
2. Үрсэлгээний саванд хөрсөө хийгээд мөчирөө 2-3 см гүн суулгана. Хөрсөө дарж чигжнэ.
3. Үрсэлгээг гадуур нь вакумдна. Өдөр бүр нээж 10 минут агаар оруулж байна. Нарны шууд гэрэл тусахааргүй газар тавьна. Мөчир дунджаар 1–1,5 сарын дотор үндэслэдэг.
 
Эсвэл зүгээр усанд үндэслүүлж болдог. Үндэслэсний дараа ялзмагтай хөрсөнд суулгаад сүүдэрт байрлуулна. 
 
Мөчрөөр ургуулсан залуу ургамлыг эхний зун нь хэд хэдэн удаа чимхэж өгдөг
Өвчлөлт болон хорхой шавьж:
Аалзан хачиг: мөчир, ишний шилбэ хооронд аалзан тор харагдна, навч унжийгаад, шарлаад унадаг. Авах арга хэмжээ - савантай поролоноор шүүрдэж угаагаад, бүлээн шүршүүрт дараа нь оруулна. Тогтмол усаар шүршинэ. Хэт их үржсэн тохиолдолд хор цацна.
Lamiaceae Clerodendrum thompsoniae
Ширх ургалтыг зогсоодог, мөчир эргэлдэж мушгиралдна, цэцгийн бундуу ороосон мэт мушгирна, цэцэг яваандаа үхдэг. Авах арга хэмжээ - их гэмтсэн навч, мөчрийг тайрна. Заавал хор цацна. Хэт их үржсэн бол 2-3 удаа давтана.
Clerondendrum Smithiaum Light Bulbs Chains of Glory

Цагаан ялаа – энгийн нүдээр харж болохоор, навчны доод талд үрждэг. Цэцэгний шүүсийг сорж чихэрлэг нялцгай зүйл ялгаруулдаг. Навч ороогдоод хумигдаад, шарлаад унадаг. Авах арга хэмжээ - 3 хоногт нэг удаа хор цацаж устгана, хэд хэд давтаж өгнө. Гэмтсэн навчийг тасддаг.
Clerodendrum wallichii, Clerodendrum nutans, Bridal veil, Nodding Clerodendron

Гарч болох хүндрэлүүд
Навч шарлаад, унжаад, унаад байна – хөрс хатсан.
Шар бор толбо навчин дээр – нарны түлэгдэл.
Навч, цэцэг болон бундуу унаад байна – агаарын хэм бага, хэт хүйтэн байна.

Clerodendrum paniculatum

Навчин дээр толбо үүсээд байна – хүйтэн агаар, нэвт салхи.
Иш сунаад, навч жижигрээд байна – гэрэл дутсан, бордоо дутсан.
  
Навчны судас хоорондын зай цайраад байна - энэ бол хлороз. Хлорозны тухай дараа нь "Цэцгийн Арчилгаа" буланд оруулна. 

Цэцэглэхгүй байна – хэт дулаахан өвөлжүүлсэн, удаан шилжүүлж суулгаагүй, хөрсний тэжээл дууссан, эсвэл эсрэгээр бордоо ихэдсэн. 

Chains of Glory (Clerodendrum smithianum)
Клеродендрумын навч шарлаад унаад байна:
Ерөнхийдөө хоёр шалтгаанаас болдог:
1. Энэ бол хэвийн үзэгдэл. Намар-өвөл амралт үе нь байдаг. Энэ үед зарим нь навчаа гөвнө. Халзан мөчир үлддэг. Энэ үед нь усалгааг багасгана, ургамлаа сэрүүн газар байрлуулах хэрэгтэй. 2 сараас эхлээд клеродендрум сэрж шинэ нахиа гаргана.
2. Зарим тохиололд навч унах нь дутуу усласнаас болдог.
Клеродендрум цэцэглэхүй байна:
АМРАЛТ ҮЕ заавал гаргаж өгнө. Амраагүй бол цэцэглэхгүй. 4 сард цэцэглүүлэх хүсэлтэй бол амралт үеийг 11 сар - 1 сар гэж гаргаж өгнө. 1 сараас эхлээд усалгааг ихэсгээд, 3 сараас бордож эхэлнэ. Мөн маш чухал шалтгаан - ГЭРЭЛ байдаг. Алаг цэцэг УС болон БОРДОО-нд дуртай. Амралт үе дуусмагц нахиалж шинээр навч гаргаж эхэлнэ. Навч жижигхэн байхад шууд бундуулж эхэлдэг. Бундуулж эхэлсэн бол шинээр навч гаргадаггүй. Хамаг хүчээ цэцэглэлтэнд өгдөг. Цэцэглэлт дуусахад (улаан цэцэг хагдарч, цагаан дэлбээнүүдтэй үлдэхэд) шинэ мөчир ургаж эхэлнэ. Шинэ нахиа гарангуутаа гацсан мэт нэг хэсэгтэй ургахаа больдог. Цагаан дэлбээний өнгө хувирч ягаан туяатай болоод унаж эхлэхэд гацсан нахианууд хурдан ургадаг. Ургалт маш хурдан. Намар гэхэд 1 метр урт болдог.

Алаг цэцэгний үндэслэсэн үрсэлгээ хүнээс авсан юм. Шууд хөрсөнд хийгээд бага зэрэг усалсан чинь маргааж нь бүгд унжийгаад, навч нь унаад үхэж байна. Дээгүүр нь ундааны саваар тагаллаа, нэмэргүй байна. Энэ хэвийн үү? Яаж янзлах уу?
Суулгах явцдаа үндэс гэмтээгээгүй бол яваандаа ургаад ирнэ. Навч унасан ч үрсэлгээний иш амьд байвал учиртай. Усанд үндэслүүлсэн бол нэг хэсэг хөрсөнд дасах гэж хямрана.
Хөрсөнд суулгахдаа багавтар сав авна. Үрсэлгээнд ихэвчлэн нэг удаагийн 200 гр. стакан байхад болдог. Үүнийхээ талаар хөрс хийгээд суулгана. Гадуур нь хагас вакумдаж болно. Жишээ нь, стакантай үрсэлгээгээ гялгар уутанд хийгээд дээд амсарыг нь уяхгүй онгорхой үлдээх. Шууд уснаас шилжиж байгаа тул хөрсөө арай жоохон чийглэгдүү байлгана. Навч унжийсан хэвээр бол уутныхаа амсарыг нь 1-2 хоног битүүлж болно. Наранд тавьж болохгүй.
Jungle Fire


Алаг цэцэгний цагаан дэлбээ нь маш жижигхэн хэмжээтэй гарч ирээд, улаан цэцэг нь бүүр огт гарахгүй юм. Бут бол өөрөө сайн ургаж байгаа, навч сайтай. Амралт үе гаргаагүйгээс ингэх үү?
Амралт үе гаргаагүй бол клеродендрум бараг цэцэглэхгүй. хэрэв цэцэглэсэн бол заавал бордох хэрэгтэй. Навч сайн ургаж, бут хэвийн хөгжиж байгаа бол азот хангалттай байна гэсэн үг. Одоо харин фосфор, калий өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хэтрүүлж бордоод байвал навч хөгжөөд, цэцэг гарахгүй, эсвэл муу гарна.
CLERODENDRUM trichotomum

Клеродендрум ургахгүй байна. Түрүүчийн зун үрслүүлээд суулгасан, бага зэрэг ургасан, өвөл ногооноороо байсан. Харин одоо навч нь бүдгэрээд цайгаад байна. Цонхон дээр байдаг. Хөрс хатах үед услаж байгаа, өдөр бүр шүршдэг. Юу дутсан юм бол?
Илүү тод гэрэлтэй цонхон дээр тавиад үз. Аалзан хачиг үүрэлсэн үгүйг шалгаарай. Клеродендрум амралт үедээ орохдоо навчаа угаасаа гөвдөг. Тод гэрэлтэй газар шинэ нахиа ургаж эхэлнэ. Түрүүчийн зун суулгасан бол одоо хөрсөө солих хэрэгтэй.
Шинэ хөрсөнд суулгахдаа хэт гүн блуах хэрэггүй. Үндэс хөгжихгүй. А. Буруу суулгасан, Б. Зөв суулгасан.
Clerodendrum trichotomum - 'Fargesii'

Клеродендрум 50 см өндөр ургасан, бут болж салаа мөчир ургахгүй юм?

Тайрах хэрэгтэй. 50 см урт иш өөрөө мөчирлөхгүй. Сайхан бут гаргаж авахын тулд эхнээс нь л чимхэж зөв хэлбэртэй ургуулна. Ургалт үе эхэлсэн байхад тайралт хийж хэрэггүй. Ургалт зогсоод, навч шарлаад эхлэнгүүт дуртай хэлбэрт оруулж тайрна.
Үүнээс гадна хөрсийг өлөн чийглэгдүү байлгах чухал. Зөвхөн халуунд ч биш, ер нь өдөр бүр шүршиж байх хэрэгтэй (амралт үед хэрэггүй).


Цэнхэр эрвээхэй шиг цэцэгтэй тасалганы цэцэг саяхан үзэсгэлэн дээр харлаа. Тайлбарлагч нь "Алаг цэцэг" гээд байсан. Зөв үү?
Монголоор "алаг цэцэг" гэж нэрлээд байгаа клеродендрумын нэг төрөл - УГАНДЫН КЛЕРОДЕНДРУМ (Clerodendrum myricoides 'Ugandense', C. ugandense).
Уугуул нутаг нь Африкийн зүүн хэсэг - Уганда, Зимбабве. 1906 оноос Европт ургуулж эхэлсэн.
Эрт цэцэглэдэг, арчилгаа шаарддаггүй тул ургуулахад амар цэцэг. Цэцэг нь эрвээхэйтэй төстэй тул "Цэнхэр Эрвээхэй" ч гэж бас нэрлэдэг. Хурдан ургадаг, гэхдээ шууд салаалж мөчирлөхдөө удаан төрөл. Ургуулахдаа энэ онцлогийг санаж эхнээс нь зөв чимхэж, мөчирөн титэмийн хэлбэрийг зөв гаргаж өгөхгүй бол доод мөчир/иш дорхноо хатуурч модорхог болдог. Модорхог болсон хэсгийн навч унадаг, мөн дахиж мөчир/нахиа гарах нь ховор. Үүнээс болоод бут үзэмжгүй харагддаг.
Усалгааг тохируулж хийж байна. Чийгтэй хөрсөнд дургуй, ус хэтрүүлж болохгүй. Маш сайн дренаж дэвсэж өгнө.
Үрслэхдээ амархан: мөчир нь усанд дорхноо үндэслэдэг. Үүнийг хавар, эсвэл зуны эхэнд хийх нь дээр. Үрслүүлэх мөчрийг дунд хэсгээс авсан нь дээр. Мөчирний үзүүр хэсэг заримдаа үндэслэдэг бол хатуу, модорхог болсон хэсэг усанд ч, хөрсөнд ч үндэс гаргадаггүй. 
http://greenhome.org.ua/http://www.supersadovnik.ru/

4 comments:

  1. sain bainuu.bi ungursun xawar egcheesee alag tsetseg ursluulj awsan yum manaid ireed neg ch udaa tsetsegleegui tom tom nawchtai gorzgor gants muchir l bn yag odoonoos yaax estoig xeleed uguuch.amralt ue gexeeree ogt uslaxgui bx yumuu

    ReplyDelete
    Replies
    1. Gants urt gorzgor ish urguulaad bh hereggui ee, sain tairalt hiivel, salaa muchir hajuunaas urgaad irne. FUCHSIA gesen sedevees, esvel HIBISCUS, LEMON gesen sedvuudiin ehnii bichleguudiig unshaarai. Tend tairalt hiih tuhai bgaa.
      Amralt ue geheer mash baga uslana gsn ug, seruun uvuljuulj, baga usalsnaar sain amraana. Tegej baij havraas ceceglej ehelne. Amralt ue gargaagui bol, buruu bordoogoor bordoood bsn bol, het haluund uvuljuulsen bol ceceglelt muu gardag, esvel ogt cecegledeggui shuu. Tairalt, chimheltee zuv hiigeed bvl huurhun helbertei alag cecegtei bolnoo.

      Delete
  2. Алаг цэцэгний навч цоороод байна.Яах вэ?

    ReplyDelete