Thursday, November 3, 2011

Кресс салат

Кресс-салатыг сүүдэрхэг, гэрэл муутай цонхны тавцан дээр тарьж болно. Хойд болон зүүн хойд зүгрүү харсан цонхон дээр ургуулхад тохирдог.
Гүн биш хайрцаг, эсвэл цэцгийн савыг хөрсөөр 10 см дүүргээд, кресс салатны үрийг 1 см гүн суулгана. 10 см2 талбайд 2 г үр авна. 5-7 хоногийн дараа үр соёолно. 2-3 долоо хоногийн дараа навч гарна. Бордох хэрэггүй. Маш сайн услаж байх шаардлагатай.
Салатны навчийг хайчилж аваад хэрэглэнэ. Харин үлдсэн хэсгийг минерал бордоогоор бордож өгөхөд дахин шинээр ургадаг байна. Хөрсөнд онцын шаардлага тавьдаггүй, ямар ч хөрсөнд ургадаг.
Яаж тарих тухай бичлэг үзээрэй:
 
Кресс-салат (лат. Lepidium sativum) — хурдан ургадаг нэг наст, хоёр наст өвслөг ургамал. Өвөрмөц үнэртэй энэ ургамлын уугуул нутаг нь Иран, Пакистан, Египет. Манай эрний I, II-р зуунд эртний египетчүүд, римлянууд ихээр хэрэглэдэг байж. Оросоор үүнийг "клоповник" гэдэг. В группын бүх амин дэм, А, С, РР, Е, К аминдэм, каротин, рутин, кальцийн давс, магний, төмөр, йод, фосфор ихээр агуулдаг.
Идэхэд амт нь горчицтай төстэй. Үр суулгаад 12-15 хоноод тайрч аваад идэхэд бэлэн. Хүйтэнд тэсвэртэй. Сүүдэрхэг газар ургадаг. Халуун наранд ургуулахад дорхноо гол иш хөгжөөд, навч жижигрээд ирдэг тул зориуд сүүдэрт ургуулдаг байна.
   
Ходоодны өвчин, хоол боловсруулах эрхтэний өвчинд сайн, мөн хоолны дуршил ихэсгэдэг байна. Артерийн даралт ихтэй хүмүүст тустай - даралт багасгадаг гэнэ. Цөсний чулуутай хүмүүст хэрэгтэй гэнэ. Шээс сайн туудаг. Нүд, хараа муудхаас сэргийлж, мөн хорт хавдар/онкологийн өвчнөөс сэргийл хоол хүнсэндээ оруулж байхыг зөвөлдөг байна.
Шинэ навч болон шүүс нь аминдэмийн дутагдал, цус багадалт, болон чийг бам (цинга) өвчинд хэрэглэдэг. Шахсан шүүсээр нь хоолой өвдөхөд зайлдаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул шүүс болон навчийг ханиад томуунд хэрэглэдэг. Нүдсэн кресс салатыг бусад бодисуудтай хольж байгаад шарханд хэрэглэдэг байна. Жилийн аль ч улиралд суулгаад хэрэглээд байж болдог. 
Бичлэг үзээрэй:
Кресс-салат хоол боловсруулахад сайн нөлөөтэй, даралт багасгаж, шээс туудаг, цөс цэвэрлэдэг увидастай гэнэ. Удаан эдгэхгүй байгаа шарханд жижиглэж хэрчсэн шинэ навчийг чийгтэй марлинд боож тавьхад эдгэрдэг байна. Кресс салатны орцтой тосыг арьсны загатнаа, маажуур, мөн идээтэй шарханд түрхэдэг. Харин кресс салатны үрийг нүдээд "горчичник" оронд хэрэглэж болдог байна.
Хэрэглэх арга: 
1. Aминдэмийн дутагдлаас сэргийлэх - навч, ишнээс шүүж авсан шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа хэрэглэнэ.
2. Гуурсан хоолойн багтраа (бронхиальная астма), хавдар, хатиг, дерматомикоз гэх халдварт өвчин (хөлийн тавхайны арьс болон бусад нимгэн газар мөөгөнцрийн гаралтай загатнаа гарах) - 12 г хатаасан өвсийг 200 мл усанд хийж 3-4 минут буцалгана. 1-2 цаг хандлаад, шүүнэ. Өдөрт 3 удаа 1\3 - 1\2 стакан хэмжээтэй хэрэглэнэ.
3. Xоолны дуршил сайжруулахад - 1 хоолны халбага хатаасан өвсийг үүрүүлж жижиглээд, 200 мл буцалсан ус нэмэж хийгээд 1-2 цаг хандалж тавьна. Шүүгээд өдөрт 3-4 удаа хоолны өмнө 1\4 стаканаар хэрэглэнэ.
4. Хожуу үеийн гахайн толбо буюу сифилис (тэмбүү) - 10 г хатаасан хуурай үндэсийг 200 мл усанд хийж 4-5 минут буцалгаад, 2 цаг хандлаад, шүүнэ. Өдөрт 3 удаа 1-2 хоолны халбагаар ууж байх. 
5. Цус багадалт - навч, ишнээс гарсан шүүсийг өдөрт 3 удаа 1 цайны халбагаар ууна. 
Үе мөчний үрэвсэлт өвдөлтийн үед - 1 цайны халбага нүдсэн үрийг 300 мл усанд 10-15 минут чанаад, 1 цаг хандлаад, шүүнэ. Үрэвссэн үед нь хоолны халбагаар өдөрт 3-4 удаа уудаг байна.
 

3 comments:

  1. tanid ene urgamal zarahaar bgaa yu? gaduur bgaa bolovuu? ystoi heregtei ed bnadaa, sonirholtoi hund heregtei duuren medeeleltei goy blog bnaa tanid amjilt husiyaa :)

    ReplyDelete
    Replies
    1. Hi. Nadaa bhgui. Enenii ur uug gaduur zaragddiin. Havar zunduu l taarch bsn. Merkurii, Sale mart delguuruudiin urnuud dotor, mun Barilgachdiin talbai deer bolj bsn hudaldaan deer haragdaj bsn sanana.

      Delete
    2. aan tiimuu oilgoloo, tegvel gaduur yvj haij uzye bayarlalaa :)

      Delete