Saturday, November 22, 2014

Штамб шимтэглээ

Штамб (Стандарт) шимтэглэй ургуулахын тулд эгц шулуун иштэй, урд нь тайралт хийж байгаагүй үрсэлгээ, эсвэл залуу цэцэг сонгож авна.
1. 15 см голчтой шавар саванд суулгавал илүү тогтвортой байна. Эсвэл дренаж болгож хайрга хэрэглэвэл тогтвор сайтаа болно.

2. Үндэс сайн хөгжөөд ирэнгүүт 60 см өндөр тулгуур савх зоож, үрсэлгээгээ тогтооно. Урт тулгуур мод хэрэглэнэ. Ургасан цэцэгний хүндийн жин дээрх навчин "титэмэндээ" төвлөрдөг тул энэ хоёр зүйл их чухал. 2 см зайтай тулгуур модонд уяж тогтооно. Штамб модны гол чимэг нь эгц тэгш штамбан иш байдаг тул ингэж уях чухал байна. 
 
3. Хажуугийн мөчир, навч зэргийг тайрна.
4. Шимтэглэй тулгуур модноосоо өндөр ургангуут дээд оройг нь тайрна. Энэ нь хажуугийн салаа, мөчир ургахад түлхэц болдог.
5. Орой хэсгээс салаалж ургах мөчирнүүдийг үлдээгээд, харин үүнээс доош бүх мөчир, нахиа, навчийг тайрна.
6. Оройгоос ургасан мөчирнүүд 3-4 хос навч гаргасан бол үзүүрийг нь чимхэдэг. Ийм аргаар бүх шинэ мөчирнүүдийг чимхэнэ. Удахгүй ингэж явсаар саглагар мөчирөн титэмтэй болно.
Штамбан хэлбэрээр ургуулах гол дүрэм - дээд "титэм"-ний голч нийт өндрийн 1/3-тай, эсвэл 1/2-тай тэнцэж байх ёстой. Жишээ нь, 60 см-ийн өндөртэй цэцгэнд 15-23 см диаметртэй титэм байх ёстой байна.
Цаашдаа ургах явцад нь доод халзан ишнээс гарч ирсэн бүх шинэ навч, нахиаг тасдаж байна, мөн "титэм" хэсгийг маш болгоомжтой хэлбэржүүлж тайрч байна. Титэм нь гол чимэг болж байгаа тул хамаагүй буруу тайралт хийхээс болгоомжлоорой.
Бусад арчилгаа нь жирийн шимтэглэйн арчилгаатай адил байна.
Намар бүр титэмний мөчирнүүдийг богиносгож, нийт уртын 1/3 тайрдаг. Тулгуур модыг авахгүй байлгаад байж болно.
Шилжүүлж суулгахдаа тулгуур модтой нь хамт шилжүүлдэг. Учир нь нарийхан штамб амархан хугарна.

Сүлжсэн иштэй штамб
Нэг саванд 4-5 үрсэлгээ хийж ургуулаад 1 м өндөр болтол нь чимхэхгүй. Ургах явцад нь хооронд нь сүлжээд явна. Иш эхнээсээ хатуурч модорч эхэлнэ. Хажуугаар ургасан навч, нахиа, мөчирийг тайраад байна. Энэ үед маш сайн тулгуур мод хэрэгтэй байдаг. Тулгуурт боохгүй бол иш далий ургана, мөн маш амархан хугарна. 
Нэг саванд олон үрсэлгээ суулгахын оронд нэг шимтэглэйн ишнээс олон адилхан ургалттай мөчир гарсан бол сүлжээд бай болно.
Хүссэн өндөрт хүрсэний дараа дээд оройн ургалт цэгийг чимхэж өгнө. Хажуугийн салаа мөчир ургаж 4-5 хос навч гарсаны дараа мөн мөчир бүрийг чимхэдэг. Ингэсээр өтгөн "титэм" бий болно. 
Цэцгийн сав жижгэвтэр байх ёстой:
1. Хэд хэдээр суулгасан байгаа тул хоорондоо өрсөлдөж, бие биенээ гүйцэж ургах гээд уралддаг. 
2. Цэцэглэлт илүү тансаг, удаан байна. 
3. "Хар хөлт" гэх мөөгний гаралтай өвчнөөс хамгаалдаг.
Эхэн үед минерал бордоогоор бордоно. Бүрэн гүйцэт ургаж дуустал 2-3 жил болно. 
Штамбан аргаар ургуулж байхад эхний 3-5 жил шинэчлэх хэрэг байдаггүй. Энэ хугцацаанд үзэмжээ алддаггүй. Гэрт ургуулахад зай нилээд эзэлдэг. 
Доод навчис шарлах бүрийд тасдаж аваад байна. Энэ нь ишийг урт харагдуулна, 3-5 жилийн дараа хэт урт иштэй болдог. Ийм урт өндөр модонд тулгуур олж хийх хэцүү болно. Тулгуурыг авдаггүй, сүлжсэн 5 ишнээс бүрдсэн ч тэр их цэцэг навчийг дааж чаддаггүй.
3-5 өнгө өнгийн цэцэгтэй шимтэглэйн иш сулжээд ургуулвал сонин содон харагдна.

Өөр нэг сонирхолтой штамб хийх арга бол - залгалт
Бусад бичлэгүүд:
"Шимтэглээг тайрах цаг боллоо. Залгалт хийх"
"Шимтэглээнээс хураасан үрнээс эх цэцэг ургах уу? Шимтэглээ спортлох уу?"
"Шимтэглээг навчаар үрслүүлж болно"
"Хуруун навчит "Формосум"
"Хаан шимтэглээ"
"Унждаг шимтэглээ"
"Шимтэглээ - ангилал"
"Шимтэглээ - герань, энэдбэл - пеларгония"
"Стеллар шимтэглээний сортуудаас"

1 comment: