Friday, November 7, 2014

Кампанула (Campanula) Хонхон цэцэг


Кампанула (Campanula) – Campanulaceae овогт багтдаг нэг болон олон наст өвслөг ургамлууд байдаг. Чимэглэлийн зориулалтаар ургуулдаг. Харин тасалгаанд бол нэг л төрлийг тарьдаг — Campanula isophylla.
Campanula isophylla (Кампанула равнолистная) — олон наст өвслөг мөлхөж, унжиж ургадаг, 20-25 см урт мөчиртэй ургамал. Навч зөөлөн ногоон өнгөтэй, дугуйвтар, ирмэгээрэй шүдтэй, навчны бариул 3-7 см урт. Цэцэг мөчирний үзүүрт гардаг, 2-4 см диаметртай. Үрэлдэг.
 
Campanula isophylla "Mayi"                                 Campanula isophylla "Alba"
Хамгийн их тархсан хоёр гибрид төрөл байдаг: "Alba" — цагаан цэцэгтэй "Бэр цэцэг" мөн "Мayi" — цэнхэр цэцэгтэй "Хүргэн цэцэг". Оросууд үүнийг "Жених и невеста"-"Хүргэн Бэр хоёр" гэж нэрлээд хэвшсэн. Энэ нэр нь манай цэцэгчид дунд мөн тархсан.
Хүргэн, бэр цэцгийг нэг саванд алаглуулж суулгах бол санахад илүүдэхгүй нэг зүйл байдаг: Бэр нь хүргэнээсээ илүү түрэмгий ургадаг онцлогтой. Яваандаа хүргэнийг дийлж ганцаараа үлдэхгээд байдаг. Иймээс нэг саванд суулгах гэж байгаа бол хөрсийг нь тусгаарлаж хаалтаар зааглаж өгсөн нь дээр.
АРЧИЛГАА
Гэрэл
Кампанула тод, сарнисан гэрэлд ургадаг. Зүүн болон баруун цонхны тавцан дээр ургуулахад тохирдог. Урагшаа харсан цонхны тавцан дээр нарнаас халхалж байрлуулна.

Гэрэл дутсан тохиолдолд мөчир сунадаг, навч хоорондын зай уртасдаг, цэцэгний үзэмжинд муугаар нөлөөлдөг.
Агаарын хэм
Кампанулад + 20-22 °С хэмтэй орчин хэрэгтэй. Өвөл сэрүүн +12-14°С газар байлгаснаар олон цэцэг гардаг, мөн цэцэглэлт удаан үргэлжилдэг.
Кампанула 'Torpedo'
Агаарын чийгшил 
Кампанула агаарын чийгшилд онцын шаардлага тавиад байдаггүй.
Гэхдээ зуны хэт халуун хуурай өдрүүдэд, эсвэл өвөл халаах төхөөрмжүүд ажиллаж байхад заавал зөөлөн жаваргүй бүлээвтэр усаар шүршиж байна. Шүрших усандаа шингэн бордоо дусаавал навчаар бордолт аваад илүү сайн ургана. 
Усалгаа
Ургалт үед болон цэцэглэж байхад (хавар-зун) кампанулааг сайн хангалттай их услана. Хөрс байнгын чийглэгдүү байна.

Гэхдээ илүүдэл ус доод суурь саванд удаан байлгаж болохгүй. Намар усалгааг багасгана. Өвөл сэрүүн өрөөнд өвөлжүүлж байгаа бол маш цөөн услах хэрэгтэй. 
Кампанула 'Takion Blue'
Бордоо 
Хавар-зуны улиралд кампанулаг калий-фосфор илүү агуулсан цэцгээр гоёдог ургамлын бордоогоор сард 2 удаа борддог. 
Амралт үе
Намар өдөр богиносоод ирэнгүүт кампанулагийн ургалт зогсож амралт үедээ ордог. Энэ үед нь хэт ургасан урт урт мөчирнүүдийг тайраад сэрүүн гэрэлтэй газар байрлуулна. Усалгааг маш цөөн бөгөөд бага хийнэ. Хавар усалгааг ихэсгэдэг.
Кампанула 'Blue Clips'
Тайралт
Зунжингаа зөв улсаж арчилж ирсэн бол 10 сар гэхэд таны кампанула өнгөлөг ногоон навчтайгаа байна. Ийм тохиолдолд 10 см урт иш үлдээгээд тайрна. Заримдаа энэ нь өвөл бундуулаад цэцэглэдэг. Зуных шиг гоё битүү цэцэг гарахгүй ч өвөл 1 сард цэцэг харах сайхан байдаг. Гол нь гэрэлтэй, сэрүүвтэрдүү цонхонд наалдуулж шахуу тавьна.

Ингэж өвөл ургасан цэцгийг 1-2 сард дахин тайрдаг. Мөчирнүүдийг нь 5 см урт болгож богиносгодог. Хатсан ишийг тайрах гээд хэрэггүй. Заримдаа ийм ишнээс унтсан нахиа нь сэрж ургадаг.  
Хөрс
Кампанула хөвсгөр, үндэс амьсгаалж байхаар сийрэг хөрсөнд дуртай. Үүнд навчин хөрс, ялзмаг, хүлэрт хөрсийг элстэй авч хольж болно. 
Кампанула 'Clips Light Blue'
Шилжүүлэн суулгалт 
Кампанулаг хавар шилжүүлж суулгадаг. Ер нь бол хавар бүр шинэчлэх нь дээр байдаг. Шинээр мөчир үндэслүүлээд суулгаад авах нь илүү дээр. Үгүйдээ гэхэд 2-3 жилийн дараа заавал шинэчилж байна.
Кампанула 'Get Me' и 'Crown Princess'
Үрслүүлэх арга: Мөчрөөр, бут хуваа, үрээр.
Хамгийн амархан арга нь - мөчрөөр. Мөчирний доод ёроол хэсгээс тайрч авна. Ихэнхи ургамлыг мөчирний шинэхэн үзүүр хэсгээс тайрч авч үрслүүлдэг бол кампанулаг хатуурсан, хөгшиндүү хэсгээр үндэслүүлдэг.
Доод үзүүр нь хатуурсан, эвэршсэн байх ёстой
Тайрч авсан мөчирний хэсгийг хүлэрт хөрс элсний холимогт суулгана. Маш хурдан, амархан үндэслэдэг. Энэ үед услах шаардлагагуй. Тогтмол шүршиж байх л хэрэгтэй.
Эсвэл усанд үндэсүүлж болно.
Үндэслэсэн, суулгасан үрсэлгээ нь урт ургаад ирэхэд ингэж цагариглуулаад хөнгөхөн хөрсөөр хучиж өгвөл навчны энгэр бүрээс шинэ нахиа ургаж гарна.
Цэцэг, бундуу бүгдийг тасдаж авна.
Бут хуваахыг хавар хийдэг. Хурц хутгаар шууд хөрстэй үндэсийг хувааж болно. Хэт их олон ииг хувааж болохгүй. Нэг савтай цэцгийг 2-3 хэсэгт хуваахад болно. Суулгахдаа хэт гүнзгий булах хэрэггүй.
Үрээр бол хавар эрт тарьна. Үр маш жижигхэн тул дээрээс нь давс цацаж буй мэт хөнгөхөн хөрсөөр хагас хучина. Ер нь бол ямар ч ургамлыг үрээр тарихдаа үрний диаметртай тэнцэх гүнд суулгадаг. Хялгасан үрийг ил цацна гэсэн үг. Услах хэрэггүй, шүршиж чийглэнэ. 
Кампанула 'Starina Bicolor Star'
Хорхой шавьж, өвчлөлүүд 
Кампанула аалзан хачиг, щитовка-д баригдахдаа амархан. Энэ тохиолдолд хор шүршинэ.
Өвчлөлийн хувьд - хэт их чийгтэй хөрснөөс мөн чийгтэй агаараас болж саарал хөгц гардаг.
http://greenhome.org.ua/kampanula-uxod-i-razmnozhenie-v-komnatnyx-usloviyax,  http://www.liveinternet.ru/users/galina77777/post195474969

No comments:

Post a Comment