Friday, November 28, 2014

ЛОТОС (NELUMBO NUCIFERA) үрслүүлэх арга

АСУУЛТ - ХАРИУЛТ: Sain uu. Badamlyanhua tsetsgiin uriig ursluuleh tuhai oruulj uguuch. Uzuur olno ch geh chig, uzuuree hagalna ch geh chig, Ursluulehed haranhui tagtai usand hiih yum uu, esvel taggui shilen savand hiih yum uu geh metchilen oilgodoggui ee.Tuslaarai.
Nelumbo nucifera
Латин нэр: Nelumbo nucifera
Орос нэр: Лотос орехоносныйМонгол нэр: Бөлбөө, Бадамлянхуа
Овог: Nelumbonaceae
Монголд ургадаг Цагаан Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг Улаан номонд бүртгэгдсэн байна.
"Цагаан Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг. Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал. Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Чоно харайх голд цөөн хэсэг газар тохиолдоно. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн. Монголчууд Цагаан Бөлбөө цэцгийг Усан хатан хаан хэмээн нэрлэдэг. 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө долоон цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг байна.
Ариун нандины бэлгэдэл азийн цагаан дагина хэмээн алдаршсан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь цав цагаан бөлбөө, дөрвөлсөн бөлбөө гэж хоёр янз байдаг. Монголчууд соёмбо үсгийн доор уг цэцгийг байрлуулж ирсэн бөгөөд Монгол улсын өнөөгийн сүлд ч цагаан бөлбөө цэцэгтэй билээ. Усны ёроолын хар шавраас ургадаг ч цагаан цэцэгт нь хир буртаг огт халддагүйн адил Монгол улсын төлөө зүтгэх хүмүүн бүрийн сэтгэл ариун цагаан байх болтугай гэсэн билгэдэл агуулж байдаг гэнэ." Үндэстний цахим өв академи-ийн хуудааснаас.
За, одоо үр суулгах сэдэврүү эргэж оръё:
Лотос - олон наст усанд ургадаг ургамал. Хамгийн чухал зүйл бол бүрэн боловсорсон, зөв хадгалж байсан үр олж авах. Үрнээс хамаарч цуулах, хагалах гэх мэт зүйлүүд шалтгаална. Үрийг бүлээхэн усанд хийгээд тавьхад дээшээ хөвөөд ирвэл шууд хаяж болно. Ийм үр ургахгүй.
Энэ бол Лотос Орехоносный гэдэг төрлийн үр. Нилээн хатуу хальстай. Ихэнхи эх үүсвэрээс харахад үрийг скарификаци хийхийг зөвлөдөг. Скарифици гэдэг нь механик аргаар үрний хальсыг цуулах, хагалах, ангаалгахыг хэлдэг. Энэ нь үрийг илүү хурдан соёолход тус болдог. Цуулахгүй ургуулж болох боловч энэ нь маш удаан, цаг авсан ажил байдаг. Шинэ үр скарификаци хийх хэрэггүй.
Дэлгүүрийн үрийг хэр удсан, яаж хадгалсан зэргийг мэдэхгүй тул ихэнхидээ цуулдаг байна. Цуулахдаа болгоомжтой хандахгүй бол үрээ гэмтээх маш амархан.
Скарификаци хийхдээ зөв үзүүрийг нь цуулаарай. Хоёр үр байгаа зураг дээрх шовх үзүүрийг оролдохгүй. Гурван үр байгаа зураг дээрх шиг нүхтэй талыг нь хөрөөдөх, үрэх, цуулах ажил хийнэ. Гурван үрний сүүлийнх нь нүх сайн мэдэгдэхгүй байгаа биз? Алдаа хийх амархан шүү. Үрнүүдээ сайн ажиглаарай. 
 
http://www.obovfsem.ru/lotos/kak-rastut-lotosy.html
 
 
http://worldseedsupplydotnet.blogspot.com/2011/02/how-to-germinate-lotus-flower-nelumbo.html
Дараа нь усанд дэвтээнэ. Усаа 24 цаг болоод сольж байна. 4-6 өдрийн дотор соёолдог. Гарч ирэхгүй бол санаа зовох хэрэггүй, Тэвчээртэй хүлээгээрэй.
Хэрэв таны авсан үр шинэ, чанартай гэж игтэж байвал шууд усанд хийж болно. Үрээ бүлээн усанд хийгээд, гэрэлтэй дулаахан +25-27°С газар тавьна. Усыг өдөр бүр сольж байна. Ус зүгээр крантны ус байна, гэхдээ мэдээж хэдэн өдөр задгай том амсартай саванд байлгаж хлоргүйжүүлсэн байх хэрэгтэй. Усны хэм тогтмол +28-30°С байх ёстой. +20°С хэмээс буурч болохгүй. Үрслүүлэх сав нь жирийн шилэн сав байвал илүү тохирно: ургах явцыг ажиглаж байхад амар, мөн усруу элдэв химийн бодис ялгаруулахгүй.
  
Эхэндээ цуулсан хэсгээр товоож, томорч байгаад дараа нь хэлбэр нь өөрчлөгдөж яваандаа хэмжээ нь хоёр дахин том болдог.
   
Удалгүй хальс бүр мөсөн задарч ногоон атиралдсан дэгээ цухуйна. Сайн үр бол 4-5 дахь өдөртөө л задардаг.
 
Энэ дэгээ нь анхны навч нь юм. 6-7 өдрийн дараа 10-12 см урт ургаад, цаанаас нь дараагийн хоёр дахь навч цухуйж эхлэнэ.



12-15 өдрийн дараа гүйцэт нээгдээгүй 2 навчтай, доороо жижигхэн үндэс цухуйсан банай. Мөн ургах цэг тодорно.
Ургаад уснаас дээшээ цухуйсан хэсгийг хатаахгүй байх арга хэмжээ аваарай. Анхны навч гарангуут усны хэмжээг шалгаж байх хэрэг гарна. Хэт их ус хийвэл бүтнэ.
Үндэс цухуйсан л бол шууд суулгах хэрэгтэй. Урьдчилж ус, саваа бэлтгэнэ. Жишээ нь 3-литрийн шилэнд 10 см зузаан хүлэр, эсвэл шаварлаг хөрс хийгээд, дээрээс нь 1,5 см зузаан голын элс нэмнэ.
Үүний дараа болгоомжтой усаа хийнэ - хөрснөөс дээш 10 см байхад болно. Үрээ элстэй хэсэгт суулгана. Ургах цэгийг ил гаргаж булна. Үр бүрийг тус тусад нь нэг нэг саванд суулгасан нь амар байдаг. Хөрсөнд жирийн цэцгийн универсал бэлдмэл хөрс авч болно. Үндэсээ элсээр сайн хучаарай.
  
Намар - өвөл цагт суулгавал ургалт удааширна, иймээс нэмэлт гэрэлтүүлэг заавал тавьж өгнө. Олноор нэг саванд ургуулахад багтахаа байж бие биенийгээ дарангуйлаад, сул дорой нь эхнээсээ үхэж эхэлдэг тул салгаж суулгаарай. Гарсан навч бүрийг савны ирмэгээр байрлуулна. Харин үхэж байгаа навчнуудыг бүрэн хаттал нь хүлээгээд, дараа нь тасдаарай.
Гэрэл маш их шаардагдна. Үрээр тасалгаанд ургуулсан бол эхний 2-3 жилдээ цэцэглэхгүй.
 
 
Бадамлянхуа нь намаг, булингартаа усанд ургадаг үзэсгэлэнтэй цэцэг. Үүнийг цэвэр, ариун, төгөс төгөлдрийн бэлэг тэмдэг гэж үздэг байна. Буддын шашинд хүний сэтгэл, сүнстэй зүүрэлдэг гэнэ. Учир нь энэ хорвоогийн муу муухай юм дундаас (шавар, намаг) дээш гэрэлрүү тэмүүлж, ариусч төгөс төгөлдөр зүйл болж дэлгэрдэг тул.
Үрээр яаж үрслүүлэх вэ гэсэн асуултанд хариулав. Харин нэг нэмээд хэлэх зүйл нь: ихэнхидээ үрээр гэртээ үрслүүлээд, дараа нь зун хашаандаа хийсэн задгай нуур, цөрөм зэрэгт байрлуулж ургуулдаг юм байна. 
Янз бүрийн сайтуудаас авсан зурагнууд тавьлаа. Гуугл зохиогчийн эрх зөрчлөө гээд хураагаад авчихвал харагдахаа больно байх. :-)))) Тэр болтол үзээд санаа авна уу:
 http://rockdavinci.blogspot.com/2010/08/lotus-seed-germination-progress-1.html
Лотос нь тасалгааны цэцэг биш тул цонхон дээрээ тариад цэцэглүүлээд байна гэж бүтэхгүй болов уу. Усанд үрслэж ургадаг тодорхой хугайцаа байгаа. Үрэнд байсан шим тэжээл дуустал үрсэлгээ зүгээр ургана. Дараа нь шарлаад, муудаад эхлэнэ. Тиймээс цааш хаана юунд суулгах вэ гэдэгээ одооноос бодоорой.
Би лотосын үрийн хайрцагт дургуй, харахлээр бие арзаагаад байдаг. Тэгсэн энэ нь трипофобия  гэдэг юм. Өвчинд оруулах уу, айдас гэж тооцох уу, шийдээгүй байгаа юм гэсэн. Үнэхээр хамаг бие арзаадаг. Энэ бичлэгийг сэргээж зураг татаж оруулж байна гэж хоёр өдөр ёстой нэг харах шиг боллоо. Ямар нэгэн "Фобия"-гүй хүмүүс үзвэл энд дараарай.
 

http://www.florets.ru/sad-rasteniya/kuvshinki/lotos-vodnoe-rastenie.html
http://worldseedsupplydotnet.blogspot.com/2011/02/how-to-germinate-lotus-flower-nelumbo.html
http://www.obovfsem.ru/
http://www.obovfsem.ru/lotos/kak-rastut-lotosy.html
http://rockdavinci.blogspot.com/2010/08/lotus-seed-germination-progress-1.html
http://worldseedsupplydotnet.blogspot.com/2011/02/how-to-germinate-lotus-flower-nelumbo.html

No comments:

Post a Comment