Thursday, December 9, 2010

Товрууш - Радермахера

Радермахера (лат. Radermachera)
Монгол нэр: Товрууш, мөн хэвшсэн өөр нэг нэр нь "Аз жаргалын мод"
Англи нэр: China Doll
Бусад нэр: Стереоспермум синика, Могойн мод.
Нийт 16 төрөл байдаг. Tасалгаанд тархсан ганц төрөл нь Хятад радермахера, Radermachera sinica.
Хятад радермахера, Radermachera sinica, China Doll
Уугуул нутаг — Азийн зүүн өмнөд хэсэг. 
Товрууш нь маш зөөлөн энергитэй цэцэг. Тасалгааны агаарыг дэд зэргээр чийглэж өгдөг. 
Голландын ботаникч Й. К. М. Радермахер (1741—1783) анх энэ ургамлын тухай бичсэн байна. Иймд түүний нэрээр нэрлэжээ.
Европд 1980-д оны эхээр л тархаж эхэлсэн гэнэ. Радермахера нь навчаар гоёдог ургамал. Байгальд 30 м өндөр ургадаг байна. Цэцэгний хэмжээ том, хонхон цэцэгтэй төстэй цагаан болон шаргал өнгийн байдаг. Радермахера торгомсог, гялалзсан, зөөлөн ногоон навчтай (алаг навчтай сортууд мөн тааралддаг), тасалгаанд ургуулахад 1—1,5 м өндөрт хүрдэг. Тасалгааны нөхцөлд цэцэглэх нь маш ховор.
Алаг навчтaй товрууш
Онцгой анхаарал, тусгай арчилгаа шаардаад байдаггүй. Өрөөний агаарыг сайн чийглэдэг. Урд зугрүү харсан цонхны хажууд тавьбал нарны гэрэлд навч нь гялалзаад үзэмжтэй харагддаг. Ер нь бол дээрээс нь харахад илүү гоё харагддаг. 
Салаа мөчир олноор гаргахын тулд сайн чимхэлт хийж өгөх хэрэгтэй. Зун задгай хөрсөнд шилжүүлж суулгаж болдог. Илүү том ургана. 
АРЧИЛГАА
Агаарын хэм: Дунд зэрэг +20-25°С, харин +14°С-аас доош байж болохгүй. Цэвэр агаар оруулж байх хэрэгтэй, гэхдээ нэвт салхи мөн хүйтэн салхинаас хамгаалж нөмөрт тавьна.
Гэрэл: товрууш нь гэрэл ихтэй газар байх дуртай. Тод, гэхдээ сарнисан гэрэл тохирно. Үүнээс гадна бага зэрэг сүүдэрлэг газар ургаж чаддаг. Баруун болон зүүн зүгрүү харсан цонхон дээр ургуулвал илүү тохирно. Урд зүгрүү харсан цонхны тавцан дээр байрлуулах бол зуны улиралд үдийн халуун, хурц нарнаас хамгаалах хэрэгтэй. 
Усалгаа: Хавар-зун маш сайн услаж байна. Намраас багасгана. Өвөл өнгөн хөрс хатсанаас хойш 1-2 хонож байж дараагийн усалгааг хийнэ. Хөрс байнга өлөн чийгтэй байна. Хөрсний чийг ихэдсэн, эсвэл хатсан байхыг тэвчиж чаддаггүй. Навчны үзүүр хатаад байвал, мөн навч болон мөчир дээр хуурай хатсан хэсэг үүсээд байвал - агаар хэт хуурай байгаагийн шинж. Жаваргүй бүлээн усаар шүршиж байна. Зөөлрүүлсэн, хлоргүй, тасалгааны хэмтэй усаар услана.
"China Doll" Radermachera Sinica
Бордоо: Товруушийг услахдаа хэдэн өдөр том амсартай задгай саванд хонуулсан, өрөөний хэмтэй жаваргүй ус хэрэглэж байна. Хэт халуун өдрүүдэд ойр ойрхон усаар шүрсэж байна. Идэвхитэй ургалт үед (4 сараас 8 сар хүртэл) долоо хоног бүр бордож байх хэрэгтэй. Өвөл амралт үед орсон байхад сард нэг удаа бордоход болно. Бордоонд ямар нэгэн минерал бордоо авч хэрэглэнэ. Хэт ургасан цэцгийг хэлбэржүүлж тайрах хэрэгтэй.

Агаарын чийгшил: Товрууш нь өрөөний хуурай агаарт дажгүй ургадаг ч навчны үзүүр хатаад байдаг тул аль болох ойр ойр шүршиж байх хэрэгтэй. 
Шилжүүлэн суулгалт: Жил бүрийн хавар шинэ саванд шилжүүлж суулгадаг. Савны ёроолд заавал дренаж хийнэ. Шинэ сав нь хуучнаасаа 2 размераар том байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэв таны цэцэг одоо 9 см голчтой саванд байгаа бол дараа шилжүүлж суулгахдаа 11-12 см диаметртэй биш, шууд 13-15 см сав авах ёстой гэсэн үг. Хөрс: хар шороо, навчин хөрс, элс (1:1:1) авч хольно. Бага зэрэг ялзмаг, хүлэрт хөрс нэмнэ. Сав болон хөрс ариутгах ёстой. Шилжүүлж суулгахдаа үндэснээс тайрч богиносгож болно.
Үрслүүлэх арга: Мөчрөөр хавар-зуны улиралд. Илүү бутлаг, саглагар болгохын тулд мөчирний үзүүрийг чимхэж тайрдаг. Үүнээс гарсан мөчирний хэсгийг үрсэлгээнд ашиглаж болно.
Мөчирний үзүүр хэсгээс 5-6 сард 8-10 см тайрч аваад чийгтэй элс, эсвэл элс хөвдөнд (1:1) үндэслүүлнэ. Дээгүүр нь вакумдна. + 22-25°C хэмтэй газар тавиад, хөрс хатах явцад шүршинэ, агаар тогтмол оруулж байна.
Агаарт үндэслүүлэх бол мөчир/ишийг тойруулаад 1-2-см урт зүсэлт хийнэ. Үүнийгээ чийгтэй хөвдөөр ороож гадуур нь гялгар уутаар бооно. Хөвдөө хатааж болохгүй, иймээс ойр ойрхон шалгаж услаж байна. Зүсэлт хийсэн газар үндэс ургасан байвал тэр хэсэгээр тайрч аваад 14-16 см голчтой саванд суулгана. Үндэс маш сайн ургаж гарсан тохиололд тайрч авна. Тэгвэл илүү хурдан хөрсөндөө идээшиж дасна. Эх ургамал цааш зүгээр ургаад байна.
Үрээр үржүүлэх бол сайн тэжээллэг хөрсөнд тарьна. Дээгүүр нь вакумдаад, 10 хоногийн дотор нахиа гарна, харин 2-3 долоо хоноод жижиг саванд тусгаарлаж нэг нэгээр нь суулгах хэрэгтэй болно.
"China Doll" Radermachera Sinica
Усалгаа дутсан байхад навч унжийна. Услаад хэдэн минутын дараа сэргээд ирдэг. Хэт их усласан бол мөн навч унжийдаг. Навчны товгор хээ алдагдаад, өнгө нь бүдэгрээд, нимгэрээд усархаг, зэвхий өнгөтэй болсон бол - усалгаа ихэдсэн. Ийм тохиолдолд хуурай шинэ хөрсөнд шилжүүлж суулгавал аварч болно.
Товрууш байршил байнга солиод байхад дургуй. Тамхины утааг тэвчиж чаддаггүй, маш мэдрэмтгий. Нэвт салхинд навчаа хаядаг. Навч унасан бол дахиж ургадаггүй.
Навч шарлаад унаад байвал – гэрэл дутсаных.
Навчны товгор хээ алдагдаад байвал — усалгаа дутсаных.
"China Doll" Radermachera Sinica
Мөчир сул — гэрэл дутсан, тэжээл дутсан.
Ургамал хэт сунаж ургаад байна — гэрэл дутсан, ялангуяа дулаан өрөөнд өвөлжүүлж байгаа бол.
Навч жижигрээд, өнгөгүй болох — гэрэл эсвэл тэжээл дутсан.
Навчны үзүүр хатсан — хэт тод гэрэлтэй байна, эсвэл агаар хуурай байна.
http://protalinka-fw.narod.ru/radermahera.htm; http://greenhome.org.ua/; http://www.floralworld.ru/encyclopedia/catalogue.html

No comments:

Post a Comment