Thursday, December 13, 2012

Сүүт өвс - Euphorbia

Эуфорбия Миля
Монгол нэр: Сүүт өвс
Орос нэр: Молочай
Латин нэр: Euphorbia
Еuphorbiaceae овгийн ургамлууд.
Euphorbia овог нийт 2000 гаруй төрөлтэй. Үүнд суккулентууд, нэг болон олон наст өвслөг, бутархаг болон намхан модорхог ургамлууд байдаг. Хоорондоо өөр өөр дүр төрхтэй ч бүх сүүт өвсүүд хортой шүүстэй.
Euphorbia grandicornis
Euphorbia гэх нэрийг эртний Ромын эмч Диоскорид анх өгсөн байна. Тэрээр хамгийн анх ургамлуудыг ангилж системчилж эхэлсэн ба Сүүт өвсийн төрлийг Мавританийн эмч Еуфорбын нэрээр нэрлэсэн байна. 
Тасалгаанд ургуулж байгаа ихэнхи сүүт өвсийн төрлүүд нь хуурай агаарт дасан зохицсон, тусгай арчилгаа шаарддаггүй, ургуулахад маш амар.
Тирукалли сүүт өвс
ТӨРӨЛ:
Молочай аммак, Euphorbia ammak - 15 см хүртэл диаметртэй мод. Мөчир 4—5 талтай, хар ногоон өнгийн; залуу цэцэглэдэггүй мөчирнүүд нь 1 см хүртэл урт хатгууртай. Залуу мөчир дээрх навчнууд 4 см урт, хуучин мөчир арай жижиг навчтай. Навч нь удалгүй унадаг. Үзэмжтэй сүүт өвс гэж тооцогддог. Variegata төрлүүд бас байдаг.
      
Euphorbia ammak          Euphorbia ammak variegata            Euphorbia ammak variegata

Молочай белоголовый, Euphorbia leucocephala — Мексик, Гватемал, Никарагуа, Гондураст ургадаг. 2 метр өндөр бут; сайн салаалж мөчирлөдөг. Цэцэг цагаан, жижигхэн, анхилуун тааламжтай үнэр ялгаруулдаг. 12 сард цэцэглэдэг.
Euphorbia leucocephala            Euphorbia leucocephala

Молочай беложильчатый, Euphorbia leuconeura – Мадагаскарт ургадаг. Дал модтой төстэй харагддаг. Тасалгаанд ургуулдаг маш түгээмэл сүүт өвс. 
Euphorbia leuconeura

Молочай ребристый, Euphorbia lophogona нь Цагаан судалт сүүт өвстэй бараг адилхан. Ялгарах зүйл нь - цэцэг урт иштэй 5-7 см. Цэцэг 2-7 ширэхгээр багцалж гардаг. Цагаан, мөн ягаан өнгийн цэцэгтэй.
Euphorbia lophogona

Молочай блестящий, Euphorbia fulgens – Мексикт ургадаг 1—1,5 м өндөр бут. Цэцгээр гоёдог ургамлын тоонд ордог. Маш түгээмэл тасалгааны ургамал. Цэцгийг нь баглаанд ашиглахаар тайрдаг. Заримдаа Мили Сүүт Өвс буюу Mолочай Миля (Euphorbia milii) гэж бас нэрлэдэг. 
Euphorbia fulgens

Молочай бычий, Euphorbia bubalina Өмнөд Африкт ургадаг 0,3 - 1,3 м өндөр бут; мөчир, иш нь 1,5—2 м бүдүүн. 
Euphorbia bubalina

Mолочай великий, Euphorbia ingens Кени, Ангол, Өмнөд Африкт ургадаг. Том, 6—8 (заримдаа 10) метр өндөр хүрдэг мод; өөр нэг нэр нь «Лааны суурь мод».
Euphorbia ingens

Mолочай голубоватый, Euphorbia coerulescens,  мөн "Хорт сүүт өвс"  Euphorbia virosa var. coerulescens Berger
Euphorbia coerulescens

Молочай деревянистый, Euphorbia lignosa Африкт ургадаг 30 см өндөр бут. 
Euphorbia lignosa

Молочай дыневидный, Euphorbia meloformis Өмнөд Африкт ургадаг, 10 см өндөр; дугуй иштэй, 8—10-талтай.
Euphorbia meloformis

Молочай канарский, Euphorbia canariensis нь Марокко болон Канарын арлуудаар ургадаг бут. 
Euphorbia canariensis

Mолочай красивейший, Пуансетия прекрасная, Euphorbia pulcherrima
Euphorbia pulcherrima

Молочай крупнорогий, Euphorbia grandicornis 2 м өндөр бут, тасалгаанд маш их тарьдаг, түгээмэл ургамал.
Euphorbia grandicornis

Молочай мавританский, Euphorbia mauritanica

Тасалгаанд хамгийн их тархсан төрлүүд:
1. Мили сүүт өвс (Mолочай Миля, Euphorbia milii) - зарим эх үүсвэрт Гялгар сүүт өвс (Молочай блестящий, Euphorbia fulgens) гэж бүртгэгдсэн байдаг. Мадагаскар аралд ургадаг. Хатгууртай, 1—1,8 м өндөр бут. Бүтэн жил шахуу цэцэгтэйгээ байдаг. Маш их тархсан тасалгааны ургамал. Олон гибрид байдаг:
Euphorbia bojeri (Euphorbia milii Desmoulins var. bojeri (Hook.)

Euphorbia lutea (Euphorbia milii f. lutea Leandri)
Үрслүүлэх арга: мөчрөөр бүтэн жилийн турш үрслүүлж болно. Тайрхад ялгардаг сүүн шингэнийг бүлээн усаар угаагаад, тасалгааны хэмд хэдэн өдөр хатааж зөөлрүүлнэ. Дараа нь элсэнд суулгаж +24—25°C хэмтэй газар байрлуулна. 2—3 долоо хоноод үндэслэдэг. Үрсэлгээг 9-см саванд суулгана. Хөрс: хар шороотой ширгэн хөрс — 1 хэсэг, навчин хөрс — 1 хэсэг, элс — 1 хэсэг. Гэрэлтэй газар тавьна; зун сайн услаж байна. 
Салаа мөчир гаргахын тулд нэг бус удаа чимхэнэ. Цэцэгний бундуу үүсгэхийн тулд хавар, зун +14 — 15°С хэмд байлгана. Богино гэрлийн өдөртэй үед буюу өвөл мөчир навч сайн ургадаг. Цэцэгний бундуу бүрэлдүүлэхийн тулд дулаан газар байлгана. Агаарын хэмийг тохируулж байж ургалт болон цэцэглэлтийг удирдаж болдог. 
Euphorbia milii                         Euphorbia milii Hawaii             Euphorbia milii ssp. vulcanii

2. Молочай молочный, Euphorbia lactea - Энэтхэгт ургадаг. Үүнийг мөн "Лааны суурь" гэж нэрлэдэг. 
 
Euphorbia lactea                               Euphorbia Lactea Cristata

3. Молочай олеандролистный, Euphorbia neriifolia - Энэтхэг, Бирм, Малакка зэрэг газруудаар тархсан. 6 м өндөр ургадаг бут. 
Euphorbia neriifolia

4. Молочай пухлый, тучный, Euphorbia obesa 10 см диаметртэй, 8-10 талтай бөмбөлөг.
Euphorbia obesa

5. Молочай смолоносный, Euphorbia resinifera - Мароккод ургадаг 1 метр хүрдэг намхан бут. 
Euphorbia resinifera

6. Молочай сосочковидный, Euphorbia mammillaris


7. Молочай тирукали, Euphorbia tirucalli


8. Mолочай шаровидный, Euphorbia globosa
АРЧИЛГАА
Гэрэл
Сарнисан тод гэрэл шаарддаг. Зүүн болон баруун зүгийн цонх илүү тохирно. Урагшаа харсан цонхон дээр зуны цагт нарнаас халхална. Мили Сүүт Өвс нарны гэрэл даахдаа сайн. Гэхдээ үдийн хурц нарнаас хамгаалсан нь дээр. Хэт их халуун нарнаас навч цэцэг унадаг. Зун гадаа гаргах нь дээр. Зунаас бусад улиралд нарны дор тавьж болно.
Euphorbia speciosa, Euphorbia Milii
Агаарын дулаан
Тасалгааны сүүт өвс бүгд дулаанд газар ургах дуртай. Зуны улиралд +22-26°C. Өвөл - +14-16°С. Сүүт өвс ургаж байгаа өрөөний дулааныг +12°C-оос бууруулж болохгүй. Ихэнхи сүүт өвс богино хугацааны сэрүүн агаарыг дааж чаддаг +5°C. Өвөл дулаан өрөөнд байлгаж байгаа бол хамгийн гэрэлтэй газар байрлуулна.
Усалгаа
Хавар - зун багавтар, долоо хоногт 2 удаа. Өвөл - сардаа 1-2 удаа. Хөрсний өнгөн үе хатсан тохиололд дараагийн усалгааг хийнэ. Задгай саванд хэдэн өдөр хонуулж хлоргүй болгосон, зөөлөн, жаваргүй бүлээвтэр усаар услана. Зарим төрлүүд нь богино хугацааны хөрс хаталтыг даахдаа сайн. Харин том далбагар навчтай төрлүүдийг - жишээ нь цагаан судалт сүүт өвсийг хатаах хэрэггүй – навч унаж дуусдаг. Сүүт өвс Мили хөрс хаталт даахдаа муу, бүх навч цэцэг нь унадаг. Өвөл усалгааг багасгана. Хөрсийг өлөн чийгтэй байлгана.
Хэт их чийгтэй хөрс мөн л ургамалд таагүй - үндэс амархан илжирдэг. Кактустай төстэй жишээ нь, Молочай пухлый буюу Түнтгэр бөөрөнхий сүүт өвсийг зуны улиралд тохируулж багавтар услана. Харин өвөл – бусад сүүт өвсүүдээс хамаагүй цөөн, бага услана.
Агаарын чийгшил
Агаарын чийгшилд шаардлага тавьдаггүй. Цагаан судалт сүүт өвсийг харин үе үе шүршиж байх нь дээр. Мөн чийгтэй алчуураар навчны тоос арчиж байна. 
Бордоо
Идэвхитэй ургалт үед (4 сараас 9 сарыг дуустал) сүүт өвсийг хоёр долоо хоногт нэг удаа 2-4 дахин шингэрүүлсэн минерал бордоогоор услана. Кактус, суккулентудад зориулсан тусгай бордоо хэрэглэж болно.
Тайралт
Бутархаг сүүт өвсүүдийн дээд үзүүрийг тайрхад илүү салаалж мөчирлөдөг. Тайралтыг хэзээ ч хийж болно.
Шилжүүлэн суулгалт
Хавар бүр ургалт үе эхлэхээс өмнө. Залуу сүүт өвсийг жил бүр шилжүүлж суулгана. Том ургамлуудыг 2-3 жилд нэг удаа хавар 3-4 сард шилжүүлж суулгана. Хөрс саармаг (pH 5-7), тэжээллэг, агаар ус нэвтрүүлэхдээ сайн байх ёстой. Навчин хөрс, хүлэрт хөрс, элс, туйпууны үүрмэг, модны нүүрсний нунтаг хийхэд болно. Савны ёроолд заавал дренаж хийнэ. 
Euphorbia abdelkurii coll. JE Monaco ph G. Ardisson
Үрслүүлэх арга
Мөчрөөр, бут хувааж, үрээр зэрэг үржүүлж болдог. Ихэнхи сүүт өвс эсвэл зөвхөн эр цэцэгтэй, эсвэл зөвхөн эм цэцэгтэй байдаг. Үр гаргаж авахын тулд аль аль цэцэгтэй сүүт өвс ургуулах хэрэгтэй болно. 
Түнтгэр бөөрөнхий болон цагаан судалт сүүт өвсүүдийг үрээр тарьдаг. Үр нь маш амархан ургадаг. Хөрс голдоггүй. 
Энэ хоёр сүүт өвсөөс бусадыг нь мөчрөөр хавар үрслүүлдэг. Тайрсан мөчрийн сүүн шингэнийг урсгал усанд угаагаад, 24-48 цаг ил хатааж зөөлрүүлдэг. Дараа нь хөрсөнд суулгана. Хөрсөндөө бага зэрэг модны нүүрс хийхэд гэмгүй. Илжрэхгүй.
Сүүн шүүс хурдан зогсоохын тулд тайрсан газрыг бүлээн усанд дүрнэ. Дараа нь модны нүүрсний нунтагт дүрдэг. Мили сүүт өвс шиг бутархаг ургадаг төрлүүдийг бут хувааж үржүүлж болдог. 
Анхаарах зүйл: 
Сүүт өвсийн бүх төрлүүдтэй ажиллаж байхдаа бээлий өмссөн нь дээр. Сүүн шүүс нь хортой, арьс улаалгаж загатнуулна, арьсны үрэвсэл, түлэгдэл, дерматит үүсгэж болно. Шүүсийг нүдэндээ хүргэж болохгүй. Мили сүүт өвс цэцэглэж байхдаа ургамлын тоос тоосонцороос үүдэлтэй харшил хөдөлгөдөг. Зарим сүүт өвсийн зүүнд хатгуулахаас болгоомжил. 
Гарч болох хүндрэлүүд
Хэт их усалснаас, эсвэл хөрс хатааснаас, сэрүүн газар байлгаснаас навч унадаг. 
Хөрс хэт чийгтэй байвал үндэс илжирнэ. 
Дасгалгүй шууд тод гэрэлтэй эсвэл хэт бүдэг газар байрлуулвал навч унадаг. 
Хорхой шавьжинд баригдах нь бага. Аалзан хачиг, ширх, трипс, щитовка зэрэг заримдаа үрждэг.
Навч шарлаад, унаад байвал агаарын хэм, усалгааг юун түрүүнд анхаар. Мөн өвлийн улиралд гэрэл дутсанаас навч унадаг. Гидропоникийн аргаар ургуулахад тохирдог.
Суулгах сав заавал доороо илүүдэл ус урсах нүхтэй байх ёстой. Нэг л буруу усалгаанаас сүүт өвс илжирч болно. Сав хэт гүнзгий өндөр биш, өргөн байх нь дээр. Учир нь үндэс маш сул, өнгөцхөн байдаг. Сүүт өвс ургаад том саванд шилжүүлэхдээ ёроолд нь хүнд чулуу, хайрга дренаж болгож хийнэ. Цэцэг илүү тогтвортой ургана.
Хэт их услаад сэрүүн газар байлгаад байвал мөөгний гаралтай өвчлөлүүд бий болно. Арчилгааг зөв хийвэл огт төвөггүй ургадаг.


Сүүт өвс мөчрөөр үрслүүлэх арга
Сүүт өвсийг хавар-зун мөчрөөр үрслүүлдэг. Мөчирнөөс тайраад, цагаан шүүсийг нь сайтар урсгаж байгаад бүлээн усанд мөчирний зүсэлийг угаана. Дараа нь зүсэлтээ хатаагаад, модны нүүрсний нунтаг түрхэнэ. 1-2 хоног тасалгааны хэмд ил байлгаж зөөлрүүлээд, элсэнд, эсвэл эх цэцгийн ургаж байгаа хөрсөнд суулгана. Хөрс хатахад дараагийн усалгааг хийнэ. +22ºС-ээс дээш хэмтэй газар байлгавал 1-1,5 сарын дараа үндэслэнэ.

Хэрэг болох зүйлс:
- бүлээн устай сав
- цэцгийн сав
- дренаж
- хөрс (навчин хөрс, элс 1:1)
- тулгуур хийх савх
- хурц хутга
1. Хурц цэвэрхэн хутгаар сүүт өвснөөс 5-10 см урт хэсэг тайрч аваад. Бүх навчийг тасдана.
2. Бүлээн усанд зүссэн хэсгийн сүүн шүүс бүрэн алга болтол угаана. 1-2 хоног ил тавьж хатаагаад зөөлрүүлнэ.
3. Жижгэвтэр саванд доор нь дренаж хийгээд хөрсөөр дүүргэнэ. Хөрс - навчин хөрсийг элстэй ижил хэмжээгээр авч хольно. Мөчрөө 1-1,5 см гүн суулгаад хөрсөө сайн дарж өгнө. Хөдөлгөхгүйн тулд савх зоогоод утсаар уяж тогтооно.
http://www.supersadovnik.ru/

No comments:

Post a Comment