Monday, January 26, 2015

Гомерия

АСУУЛТ - ХАРИУЛТ: Та надад urumiensis болон HOMERIA BREYNIANA Cape Tulip энэ цэцгүүдийг яаж тарих талаар мэдээлэл олдвол оруулж өгч чадах уу.
Гомерия — Нomeria 
Өвөрмөц хавар-зун цэцэглэдэг, цахилдагны төрлийн цэцэг. Анх Өмнөд Африкаас Европруу 1768 онд авчирсан байна. 40 гаруй төрөл байдаг. Хортой ургамал гэж тооцогддог. Сонгинон булцуутай - диаметр нь ойролцоогоор 3 см, үсэрхэг саарал бор өнгийн хальстай. Үндэс хоёр янзын: хуучин булцуунаас гарсан нарийхан утсан, мөн шинээр ургасан бүдүүн, махлаг. Иш 30-40 см урт. Навч нарийхан, хавтгай, шовх үзүүртэй, ишнээсээ урт. Цэцэглэлт - зуны эхээр. Цэцэг жижигхэн 4 см хүртэл, 2-4 ширхэгээрээ багц болж ургадаг. Өнгөний төрөл: шар - улаан. Идэвхтэй ургалт үед ус их шаарддаг. 
Тасалгаанд хоёр төрлийг ургуулдаг - нэг нь HOMERIA BREYNIANA Cape Tulip.
Маш зөөлөн, эмзэг ургамал тул сайн дренажтай хөрсөнд суулгаж, нарлаг газар ургуулна. Тасалгаанд ургуулах бол саванд суулгаад халаадаггүй хүлэмжинд +4-8°С хэмд (эсвэл хөргөгчинд) нахиа гартал байлгана. Нахиа гарангуут дулаан газар оруулж ирнэ. Цэцэглэж дуусангуут усалгааг багасгана. Намар шилжүүлэн суулгадаг. Хүйтэнд тэсвэр муутай. 
БАЙРШИЛ: Сайн гэрэлтэй газар, гэхдээ шууд наран доор тавьж болохгүй. Сүүдэрт ургахдаа муу.
СУУЛГАХ АРГА: 9-10 сард 3 см гүн 5 булцууг зэрэг нэг саванд суулгана. Савны хэмжээ - 12 см диаметр. Ургамлын өндөр 30-45 см.
ҮРЖҮҮЛЭХ АРГА: зулзаган булцуу намар шилжүүлж суулгахдаа салгана. Мөн үрээр үржүүлдэг. Үр 6 сарын дундуур боловсордог, намар 9 сард суулгана. Ургасан үрсэлгээг 10 сард тусгаарлаж эхэлдэг. Суулгаснаас хойш 3—4 дэх жилдээ цэцэглэдэг. 6 сард дээд хэсэг хатаж дуусахад булцууг ухаж аваад хуурай элсэнд хадгална. 
ХӨРС: хөнгөн, тэжээллэг, ялзмагтай хөрс.

No comments:

Post a Comment