Wednesday, January 21, 2015

Нефролепис - оймын нэг төрөл

Нефролепис - Nephrolepis Schott.
Ойм нь энерги сордог ургамал гэж тооцогддог. Гэхдээ эсрэг энергийг өөртөө шингээдэг. Оймыг зурагтын өмнө тавихад таатай хүлээж авдаг ховор ургамлын нэг. Зурагтаас ялгарах сөрөг, цахилгаан соронзон туяаг сорж авч багасгадаг ба өөрөө тэрнээсээ илүү ургаж эхэлдэг. Унтамхай, сул хүмүүсийн эсрэгүүцлийг сайжруулдаг гэдэг. Хэрэв муу энергетиктэй газар тавьбал хүнд нөлөөлөх сөрөг энергийн 1/2-ыг шүүж авдаг гэнэ. Хүний мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг. Нефролепис нь агаар дахь хорт химийн бодис болох формальдегид, ксилол, толиол зэргийг устгадаг. Маш хүнд энергетиктэй газар нэн тохирсон ургамал.
Нефролепис
Нефролепис - тасалгааны нөхцөлд ургахдаа хамгийн тэсвэртэй оймын төрөл. "Нефролепис" гэсэн нэр нь грек үгнээс гаралтай "нефрос" - "нахиа" и "лепис" - "хальс, хайрс". Нийт 30 төрөл байдаг. Ази, Америк, Австрали тивүүдэд ургадаг байна.
Нефролеписыг өрөөнд байрлуулахдаа тусад нь зайтай байлгах нь зүйтэй. Бусад цэцэг, эсвэл тавилга, хананд хүрээд байхаар мэдрэмтгий навчнууд нь унадаг.
Нефролеписыг жирийн эсвэл өлгөдөг саванд ургуулж болно. Навч гялалзуулдаг лак цацаж огт болохгүй.
Байршуулахдаа гэрэлтэй, гэхдээ нарнаас халхалсан газар байрлуулна. Хамгийн тохиромжтой байршил - зүүн болон баруун зүгийн цонхны дэргэд, эсвэл хойд зүгийн цонхон дээр. Зуны халуун өдрүүдэд гадаа, эсвэл тагтан дээр гаргах нь дээр. Зундаа +18-21 хэмтэй; өвөл +18 хэмтэй өрөөнд байлгана. Намар - өвлийн цагт хамгийн их стресс бол хуурай агаар байдаг. Иймд жаваргүй, өрөөний хэмтэй усаар өдөр 1-2 удаа бүр шүршиж байна. 
Нефролепис байнгын арчилгаа шаарддаг. Хөрс чийглэгдүү байна, гэхдээ хэт нойтон байж болохгүй. Савны ёроолд заавал зузаан дренаж дэвсэж өгнө. Үхсэн хатсан навчийг цаг бүрийд нь тасдаж байх хэрэгтэй.
Нефролепис дулаанд дуртай ургамал, тааламжтай агаарын хэм +20-22°C. Нэвт салхийг огт үздэггүй. Хамгийн доод байж болох агаарын дулаан +14-15°C хэм. 
Бүүр сүүдэрхэг, харанхуй газар ургаж чаддаг, гэхдээ шингэхэн, үзэмжгүй бут болдог. Зун агаарт гаргах хэрэгтэй. Хойд зүгрүү харсан цонхон дээр +15-17° С хэмд сайн ургадаг. 
Услахдаа шохойгүй, хлоргүй, шүүсэн ус ашиглана. Хавар - зун сайн услана. Өвөл - тохируулж, гэхдээ хөрс байнга өлөн чийглэгдүү байна. Яваандаа бутны үндэсний хоолой дээшээ ил гардаг. Энэ нь услахад хүндрэл учруулдаг. Иймээс доогуур усалгаа хэрэглэж эхэлнэ. 
Нефролепис тэсвэртэй гэдэг ч хуурай агаарыг даадаггүй. Агаарын чийгшил 50-55% -с дээш байна. Цэцгийг өвөл халаалт ирсэн үед "паарнаас" хол байрлуулна. Мөн халуун хүйтнээр үлээдэг кондиционеруудаас хамгаалж тавьна.
Байнга усаар шүршиж, тойруулж устай сав тавьбал нефролепис илүү сайхан урагадаг. Хуурай агаараас болж навчны үзүүр боролдог.
Тогтмол "угаалгын өдөр" хийж өгч байх хэрэгтэй. Үүний тулд ванна дотор хийгээд, дренажны нүхийг хаагаад, бүлээн ус савны дээд ирмэг хүртэл хийнэ. 15 минут болоод дренажны нүхийг нээж усыг доош урсгана. Ургамлын дээд хэсгийг шүршүүрт угаана. Дараа нь хаттал нь ванны өрөөндөө байлгаад, хатангуут байнгын байранд нь тавьна.
Нефролеписыг ихэнхдээ бут хуваах, эсвэл зулзагнуудаар үржүүлдэг. Зарим сорт навчны ар талд "үр" гаргадаггүй. Гарсан ч тэр нь эх цэцгийн шинж чанарыг хадгалдаггүй. Иймээс шилжүүлж суулгахдаа эх цэцгийг хувааж үржүүлдэг байна. 
Навчны ард байрлах спор/үр
Мөн эх бутнаас гарсан урт сахалны үзүүрт зулзагнууд гардаг. Тэдгээрийг авч суулгадаг. Зулзагнуудыг үндэс гартал нь бордож болохгүй. Зулзагнуудыг хөрсөнд шигтгэж суулгаад, үндэслүүлэхийн тулд бага зэрэг хөрсөөр булж өгнө. 3-4 навч гарангуут тусгаарлаж саванд суулгана.
Нефролепис ургаж томрох явцад ийм сахал үүсдэг. Үүгээр нь үржүүлж болдог.
Эх цэцэгнээс салгалгүй 1-2 сахал ороогоод, хүлэрт хөрсөнд хийж тогтооно. 
Дээрээс нь 0,5-0,8 см зузаан хүлэрт хөрсөөр хучаад тавьна. Хөрс дандаа чийглэгдүү байх ёстой. 1,5-2 долоо хоноод үндэс ургаад эхэлдэг.
Дараа нахиа гарч эхэлнэ. Томроод, дангаараа ургах чадалтай болоод ирэнгүүт эх цэцэгнээс нь тасдна.
Харин бүүр их ургаад ирвэл том саванд суулгана.

Шилжүүлэн суулгалтыг жилд нэг л удаа хийсэн нь дээр. Үүнийг зөвхөн үндэс савыг дүүргэхэд хавар хийдэг. Томорсон ургамлыг 2-3 жилд нэг удаа шилжүүлж суулгана. Хөрс бага зэрэг хүчиллэг. Хөрс - 1 хэсэг хөнгхөн ширгэн, 1 хэсэг навчин, 1 хэсэг хүлэрт, 1 хэсэг ялзмагтай хөрс байх ба дээр нь 1 хэсэг элс нэмнэ. 
Үүнээс гадна модны нүүрс хөрсөнд хийх маш сайн - бактери устгадаг бодис юм. Суулгахдаа үндэсний хоолойг хөрсөөр булж болохгүй. Суулгангуутаа сайн услана. Доод навч шарлахаас сэргийлж эхний 7 хоног хөрсний чийгийг ажиж байх хэрэгтэй.
2-3 сард том, насанд хүрсэн нефролеписыг шилжүүлж суулгахдаа үндэсийг нь хувааж болно. Хуваасан хэсэг бүрийг тус тусад нь саванд суулгана. Дээгүүр нь гялгар уутаар бүтээгээд гэрэлтэй дулаан газар байрлуулна, тогтмол услаж байна.
5 сараас 8 сарыг дуустал навчаар гоёдог ургамлын шингэн бордоогоор 1-2 долоо хоногт нэг удаа бордно. Ургалт нь хөрсөн дэх тэжээлээс шууд хамаардаг. Өвөл харин бордохгүй. 
Нефролеписыг тайрах хэрэггүй.
Анхаарах зүйлс:
1. Хуурай агаараас навчны үзүүр хатаж, яваандаа навч унана. Хуурхай агаараас болж аалзан хачиг гарч ирдэг. Мөн мөөгний өвчлөлүүд үүснэ. 
2. Нарны шууд тусгалд түлэгднэ. 
3. Нэвт салхи, салхи, мөн дулаан/хүйтэн агаарын хүчтэй урсгал нь навч унахад хүргэдэг. 
Навч шарлаад, бор толбо үүсээд байна - хэт халуун агаар, +25°C-с дээш агаар тохирохгүй. Халуун агаартай бол чийглэг агаартай болгох хэрэгтэй. Мөн дараагийн шалтгаан нь: тогтмол услахгүй байна, гүйцэт хангалттай услахгүй байна.
Навч шарлааад, ургамал ургахгүй байна - хэт хуурай агаар, халаах төхөөрөмжийн дэргэд байрлуулсан.
Навч бүдэг, өнгөгүй, сул, унжийсан - хэт тод гэрэл, нарны шууд тусгал.
Навч бүдэг, гандсан, үзүүр нь шарлаад, борлоод, ургамал ургахгүй унжийгаад байна - тэжээл дутсан, хэт бага савтай, эсвэл хэт том савтай.
Навч борлоод, шарлаад, эргэлдэж хумигдаад, унаад байна, залуу навч унжийгаад үхээд байна - хэт хүйтэн агаараас, нэвт салхинаас, хүйтэн усаар, эсвэл хатуу усаар, эсвэл хлортой усаар усласнаас тус тус болдог.
Навч борлоод байна: эхлээд навчин дээр бор зураасууд үүснэ, дараа нь навч борлож хатна - маш аюултай. Хүйтэн сэрүүнд хэт их услахлээр болдог.

No comments:

Post a Comment