Monday, February 2, 2015

Фатсия

Фатсия (Fatsia) - навчаар гоёдог цэцэг, Аралийн (Araliaceae) овгийн мөнхийн ногоон ургамал. Япон, Солонгос, Тайваниас гаралтай.
Өөр нэг нэр нь - Тасалгааны Аралия (Aralia)
Фатсия – маш хурдан ургадаг ургамал. Ногоон навчит төрлүүд нь дотороо олон янз байдаг ба үүнээс гадна алаг навчтай төрөл байдаг байна. Гол үзэмж нь навчиндаа байдаг - алга шиг том салаа навчтай. Цэцэг нь хүний нүд тусахаар гоо үзэмжтэй биш.
Солонгосын ардын эмнэлэгт хэрэглэгддэг ургамал.
TӨРӨЛ
Фатсия япон (Fatsia japonica) - мөнхийн ногоон ургамал, 2—4 м өндөр хүрдэг бут, гэрийн нөхцөлд 1—2 м өндөр ургадаг. Навч зүрхэн хэлбэртэй дугуй, 15—30 см диаметр хүртдэг, 5—9- салаа, зузаан, гялгар, хар-ногоон, урт бариултай. Цэцэг үзэмж муутай, жижигхэн, үнэртэй, шүхэр хэлбэрээр багцалсан, цагаан эсвэл шар ногоон өнгөтйэ. Жимс хар хөх өнгөтэй.
Фатсия япон "Variegata"

Fatsia japonica "Spiders web"

Fatsia japonica var. argenteimarginatis

Фатсхедера Лице "Anne Mieke"
Цэцэгчдийн дунд хамгийн их тархсан цэцэг бол фатсия, авиргана хоёрын гибридФатсхедера Лице (Fatshedera Lizei = Fatsia japonica x Hedera hibernica).
АРЧИЛГАА
Гэрэл: 
Фатсия онцын арчилгаа шаардаад байдаггүй. Гэрэлтэй болон хагас сүүдэрхэг газар ургадаг. Харин алаг төрлүүдийг гэрэл ихтэй газар байрлуулах ёстой. Сүүдэрхэг газар ургаж чаддаг, гэхдээ ургалт удааширдаг. Алаг хээ алдагдаж дан ногоон өнгөтэй болно. Баруун, зүүн зүгийн цонхон дээр тавьхад тохирно. Зун гадаа гаргаж болно. Нарны гэрлээс халхлах хэрэгтэй.
Агаарын дулаан: 
Хавар-зуны улиралд — +18-22°C. Өвөл тасалгааны жирийн хэмд байж болдог, гэхдээ боломжтой бол гэрэл ихтэй, сэрүүн +10C-15°C газар өвөлжүүлэх сайн. Үүнээс дулаан өрөөнд өвөлжүүлэх бол нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх хэрэгтэй. Алаг навчтай фатсияг +16°C доош хэмд байлгаж болохгүй.
Фатсия 'Spider's Web'
Агаарын чийгшил: 
Фатсияг зөөлрүүлсэн бүлээн усаар шүршиж байна. Навчийг нь чийгтэй зөөлөн алчуураар арчиж өгнө. Зун бүлээн шүршүүрт оруулж байх сайн. 
Өвөл усаар шүршихээ багасгадаг. Сэрүүн өрөөнд өвөлжиж байгаа бол шүршихгүй. 
Усалгаа: 
Усалгааг маш болгоомжтой хийх хэрэгтэй. Нэг л удаа хөрс хатаахад навч бүгд доош унжаг. Үүнийг дээш тэнийлгэхийн тулд уяагаар дээш сойж өгч байж л дээшээ болдог. Зундаа сайн усалдаг. Зөөлрүүлсэн, хэдэн өдөр задгай саванд хонуулсан жаваргүй усаар усална. Хөрс дээрээсээ 2-3 см гүн хатсан тохиолдолд л дараагийн усалгааг хийнэ.
Намар тийш усалгааг багасгана. Өвөл сэрүүн өрөөнд байгаа бол усалгааг бүүр багасгаж өгдөг - хөрс хатаахгүй байх төдий. Өвөл дулаан өрөөнд байлгавал усалгааг багасгах хэрэггүй. Гэхдээ ус хэтрүүлээд байвал навч зөөлрөөд, унжийгаад, шарлаад унадаг. Усалгааг багадуулаад байвал навчны үзүүр хатдаг. 
Sarmaşık Aralya ( Fatshedera lizei)
Бордоо: 
Фатсияг хавраас намар хүртэл 10 хоногт нэг удаа минерал болон органик бордоогоор эсвэл навчаар гоёдог цэцгийн бордоогоор борддог. Азот ихтэй бордоо хэрэглэх нь илүү тохирно. 
Хөрс: 
Хамгийн сайн тохирох хөрс ширгэн, ялзмаг, хүлэрт хөрсийг элстэй (2:1:1:1) холих.
Фатсхедера Лизе вариегатная "Anne Mieke" (Fatshedera lizei variegata)
Шилжүүлэн суулгалт: 
Шинэ залуу цэцгийг жил бүрийн хавар, цаашид 2-3 жилдээ нэг удаа. Савны өндөрийн 1/3 -ийг дренаж эзлэж байх ёстой. 
ҮРСЛҮҮЛЭХ АРГА
Мөчирний хэсгээр: 
Фатсия, фатсхедера хоёрыг мөчирний үзүүрээр, агаарын боолтоор, мөн үрээр үрслүүлдэг. Мөчирний үзүүрээр хавар үрслүүлдэг. Ургахад бэлэн хэд хэдэн навчтай мөчирний үзүүр тасдаж авна. Хүлэрт хөрсөнд 22-26°C хэмд маш амархан үндэслэдэг. 
Гадуур нь вакумдна. Өглөө, оройдоо авч 30 минут агаар оруулаад буцаагаад таглаад байна. Үндэслэсний дараа жирийн хөрсөнд суулгана. Мөчирөөр үрслүүлэхэд өндөр биш шигүү навчтай бут бий болдог.
 Үндэслээд шинэ навч гаргасан байгаа нь
Нөхцөлийг нь бүрдүүлж өгөвөл битүү навчтай бут болдог.
Навчтай хэсэгээр:
Навчны үзүүрт ишний жоохон ч гэсэн хэсэг байхаар тайрч авна.
Агаарт үндэслүүлэх арга:
Гэхдээ зарим тохиолдолд иш халзарсан бол агаарт үндэслүүлж шинэчилдэг. Үүний тулд хавар иш эсвэл мөчир дээр гүн биш зүсэлт хийж өгнө. Үүнийгээ үндэслүүлэгч бодис, эсвэл бордоо шингээсэн чийгтэй хөвдөөр ороогоод (1г комплекс бордоог 1 л усанд), дээгүүр нь гялгар уутаар ороож бооно. Хөвдийг байнга чийгтэй байлгадаг. 
Хэдэн сарын дараа зүсэлт хийсэн газар үндэс гарсан байдаг. Үндэс цухуйснаас хойш 2 сарын дараа үндэснээс доогуур тайрч авч салгаад саванд шууд суулгана.
 
Агаарт үндэслүүлсэн мөчирийг тайрч аваад хөрсөнд суулгана.

Үлдсэн халзан ургамлыг нэг ч навч байхгүй ч гэсэн хаяж болохгүй. Үүнийг 2 см тайрдас үлдээгээд тайрна. Тайрдасаа услаад байна, эсвэл чийгтэй хөвдөөр бүтээнэ. Ихэнхдээ үүнээс дахиж навч нахиалж гардаг.
Эх цэцэгнээс салгалгүй ингэж нахиа дарж үндэслүүлж болно. Ихэвчлэн фатсхедера Лице-ээг ингэж үрслүүлж болно.

Үрээр үржүүлэх:
 
 Үр суулгаад сарын дараа
Шинэ үрээр үрслүүлж болдог. Үрийг 1 см гүн суулгадаг. 18°C хэмийн дулаанд соёолдог. Үрсэлгээ хүч ороод, томроод ирэхлээр 9—11-см саванд нэг нэгээр нь тусгаарлаж суулгаад гэрэл ихтэй газар байрлуулна.
Анхаар: фатсия хорт бодис агуулдаг
Өвчлөлт, хорхой шавьж: 
Арчилгаа дутсан бол цагаан ялаа (эрвээхэй), ширх, улаан аалзан хачигт баригддаг. Навчны хоёр талд үрждэг. Ургалт эрс зогсдог, навч шарладаг, эргэлдэж ороогддог, үхдэг. Ургамлыг байнга шалгаж, үзлэг хийж байх ёстой. Хорхой шавьж таарах юм бол навчийг спирттэй даавуугаар арчиж, эсвэл савантай усанд норгосон даавуугаар арчиж хорхойноос салгана. Хэт их үржсэн тохиолдолд хор цацна.
Ургамлын хар бөөс
Саарал хөгцөөр их өвчилдөг. Хүйтэнд чийгтэй газар байлгаад байвал гардаг байна. Ишний шилбэ доогуураа улаагаад, ялзраад, хар саарал, заримдаа бор өнгийн хөвсгөр мөөгний өнгөр ургадаг. Өвчилсөн ургамал үхдэг. Гэмтсэн хэсгийг тайрч аваад, агаарын солилцоо сайн, бага чийгшэлттэй газар байрлуулна.
 
15 жил ургаж байгаа 2 метр өндөр фатсия урт хошуут цох хорхойнд баригдсаны дараа ийм болов:
Гарч болох хүндрэлүүд:
Навч зөөлөн, хүч тэнхээгүй, сул – хөрс хэт их чийгтэй байна.
Навч хугарамтгай – хэт хуурай агаар.
Үрчийсэн навч – хэт хуурай агаар эсвэл нарны гэрэлд түлэгдсэн.
Навчны үзүүр бор, хугарамтгай – усалгаа дутаж байна.
Навч шарлаж унаад байвал – хэт их услаад байна.
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment