Friday, March 20, 2015

Ургамлын бөөс

Фейсбуук хуудаснаас: hi manai geriin savargana buustuud bh yum. ene yunaas boldog ve. zaaval hariu uguurei
Хуучин блогийн бичлэгийг шууд татаад оруулчлаа. Хянах зав байсангүй. Зарим нэр томъёо, оноосон нэршил сайн мэдэхгүй тул махчилж ойролцоо орчуулсан байгаа. Өөрчлөх, засах зүйл байвал бичээрэй. Баярлалаа. 

Ургамлын бөөс 
Латин нэр: Aphididae
Орос нэр: Тля
0,5-2 мм хэмжээтэй. Өндгөн хэлбэртэй, зөөлхөн, амархан бяцардаг, урт хөлтэй, гэхдээ удаан хөдөлдөг нялцгай биет. Далавчтай, далавчгүй төрлүүд байдаг.
Далавчтай нь хоёр хос далавчтай, нэг цэцэгнээс нөгөөрүү нисэж бусад ургамалд халдвар тараадаг. Ихэнхдээ далавчтай эм нь онгорхой цонхоор, эсвэл халдвартай ургамлаар дамжиж, мөн амьд цэцгийн баглаатай хамт орж ирдэг байна. Маш хурдан үрждэг онцлогтой - долоо хоногийн дотор нэг бөөс 10-20 удаа өндөглөж 150 гаруй авгалдай гаргадаг байна.
Том бөөс ногоон, эсвэл хар өнгийн 1-5 мм хэмжээтэй байдаг. Зуны дунд үеээс заримд нь далавч ургадаг. Хоол тэжээл хайж нэг ургамлаас нөгөөрүү нисэж эхэлдэг. Цэцэгний бундуу, иш, мөчир, навч зэрэгт байрлана.
Хор хөнөөл
Хор хөнөөлийг харамсалтай нь дутуу үнэлээд, тоохгүй байдаг. Ургамлын гаднах бүрхүүлийг цоолж, шүүс сорж хоололдог. Маш ихээр цоолсон цэцэг/навчны хэлбэр өөрчлөгддөг байна. Бөөс үүрэлсэн цэцэгний иш дээр бундуу хөгжихгүй, байгаа бундуу дэлгэрдэггүй үхдэг. Яваандаа цэцэгний иш ч гэсэн үхдэг. Бөөс нь өөрийнхөө хэрэгцээнээс хэтэрёэн их шүүс сорж авдаг байна. Илүүдэл шингэнэ, нүүрс усаа тэд биенээсээ ялгаруулж чихэрлэг нялцгай зүйл болгож үлдээдэг байна. Энэ нялцгай шүүс ургамлыг бүрхэж цэцэг амьсгалж чадахгүй болно. Ургамлын навч эргэлдэж хумигдаад, бундуу, мөчирний хэлбэр өөрчлөгддөг, ургалт удааширна, зогсоно, мөн үр жимс боловсордоггүй. Суларсан ургамал өвлийг давж чаддаггүй. Шууд хор хөнөөлөөс гадна вирусын гаралтай өвчлөлтүүд тараадаг, бөөсний үлдээдэг чихэрлэг нялцгай шүүсэн дээр хар хөөт мөөг үржих дуртай.
Шинж тэмдэг
Хорхой нүдэнд харагдахуйц том хэмжээтэй тул үүрэлсэн бол танд харагдна. Мөн ургамлын өөрчлөлтөөр (навч ороож мушигралдах, бундуу, мөчир өөрчлөгдөх, г.м.), мөн нялцгай шүүсээр нь мэдэж болдог. Цаашдаа энэ шүүс дээр хар мөөг үрждэг тул харласан газруудаар мэдэж болно. Хэрэв ургамал дээр шоргоолж гүйгээд байвал бөөстсөн үгүйг шууд шалгаарай. Бөөсний ялгаруулдаг нялцгай шүүсэнд шоргоолж дурлаж цуглардаг.
Үүрлэх дуртай газар: навчны доод тал, ургах цэгийг тойроод, залуу мөчир, бундуу, цэцгийн иш. Ургамлыг сулруулж, эсэргүүцэлгүй, амархан өвчлөмтгий болгодог, вирусын өвчин тараадаг.
Навч шарлаж, эргэлднэ, булдруу, зангилаа үүснэ, бундуу цааш хөгждөггүй, дэлгэрсэн ч цэцэг нь далий, гаж хэлбэртэй, гэмтэлтэй, үзэмжгүй байдаг. 
Төрөл: Aphidinea — хамгийн багаар тооцоолоход ойролцоогоор 3000 төрөл байдаг. Жил бүр шинэ төрлүүд олноор нэмэгддэг. Зөөлөн биетэй жижигхэн энэ шавьж нь улаан, хар, ногоон, улбар шар гээд төрөл бүрийн өнгөтэй байдаг.
Дуртай ургамал: Бүх хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тасалгааны цэцэг дээр үүрлэж үрждэг. Ногоон бөөс бутлаг, модорхог ургамалд дуртай, сарнай, гибискус, хризантемa, хадаасан цэцэг (башир цэцэг), ялдам, годонхой, ароидын төрлийн цэцгүүд (гундаахай, годонхой, нөмөргөнө, зааны чих, г.м.), сонгинон булцуутай ургамлууд болон тасалгааны ихэнх цэцгүүд. Хар бөөс нь – шош, буурцаг, зэс цэцэг /василёк/, г.м. дуртай.
Сэргийлэх аргууд
Шинээр авсан, гаднаас оруулж ирж байгаа ургамлуудаа сайтар шалгаж гэртээ оруулж байна. Мөн цэцгийн баглаа бэлгэнд авахдаа анхааралтай байх – дотор нь төрөл бүрийн зүйл байж болно. Хэрэв бөөс байвал шууд арга хэмжээ аваарай. 
Хэрэв гадаа цэцэрлэг, ногоон талбайд бол "шүхэрэн" ургамлууд тарих хэрэгтэй – лууван, яньшуй, фенхель, гоньд, г.м. Эдгээр ургамлуудад бөөсийг иддэг "журчалка" гэх хорхой цуглардаг байна. Жимс, ногоон талбайг тойруулаад энд тэнд модны үртэстэй сав тавьбал дотор нь "уховертка" гэх бөөс иддэг хорхой үүрлэнэ. Шувуу мөн бөөс түүж иднэ. Мөн цох хорхой сайн хөнөөдөг гэнэ.
Лаванда цэцгийг өрөөндөө ургуулвал тасалгааны цэцгүүдээс ногоон бөөсийг хөөдөг юм байна.
Жимсний мод, хайртай бут сөөгөө хамгаалах бол тойруулаад настурция тарих хэрэгтэй. Хар бөөсний хамаг анхаарал тийш зүглэдэг байна. Тэгээд ч настурция дээр байгаа бөөстэй тэмцэх нь мод, бутан дээр үүрлэсэнтэй зууралдахаас илүү хялбар байна.
 
Настурция                                                      Лаванда
Задгай талбай, ногооны талбай, хүлэмж зэрэгт химийн бодис хамаагүй хэрэглэхгүй байх – бөөстэй хамт бусад ач тустай хорхой шавьжийг устгадаг: цох хорхой, "журчалка", "уховертка", г. м. 10-аад төрлийн хорхой шавьж байдаг байна. Химийн хор цацахдаа тэдгээрийг мөн устгана. 
Хөрсний тэжээлийг сайтар зохицуулж тааруулна. Бөөс нь хэт их тэжээлтэй, эсвэл тэжээл муутай хөрстэй ургамалд дуртай гэнэ. 
Дараагийн нөхцөл - ургамлыг эрүүл ургах орчин бий болгох: байршил зөв олох, хангалттай гэрэлтэй, зөв усалгаатай, агаарын солилцоо сайн явагддаг байвал сайн. Хөрсийг тогтмол сийрэгжүүлж өгч байх хэрэгтэй.
Халгай өвс
Хатаасан халгай эмийн сангуудад зардаг. Халгайн шингэн уусмалаар шүршиж, услахад бөөс хэдэн өдрөөр алга болдог. Ургамал халгайн хандыг сайн шингээж авдаг ба мэдэгдэхүйц эсэргүүцэл нь сайжирдаг. Олон удаа давтаж шүршинэ.
Үржил
Бөөс өндөгөөр үрждэг. Зарим төрөл нь амьд бөөс гаргадаг. Мөн шууд далавчтай ч төрдөг. 
Тэмцэх арга
Төрөл бүрийн өвс, ургамлаар шүршиж, угаах нь маш их үр дүнтэй байдаг. Жишээ нь, агь шарилж /полынь/, маралзгана /пижма/, тамхины нунтаг тоос, төлөгч өвс /тысячелистник/, гашуун чинжүү, багваахай /одуванчик/, сармис, сонгино, улаан лоольны навч, төмсний навч, гич /горчица/. 
Заавал 2-3-удаа 7—10 өдрийн зайтай давтаж хэрэглэдэг. Үүнээс гадна давирхаатай саван/дегтярноe мылo/ (10 г - 1 литр усанд) эсвэл 300 г модны үнс буцалсан усанд хийгээд, 30 минут чанадаг. Хэрэглэхийн өмнө 10 литр ус нэмэж хийж хутгаад хэрэглэдэг. 
Сармис, сонгино хандалж хэрэглэхдээ 30 гр жижиглэсэн сармис (эсвэл сонгино), 4 гр барааны саван нэг литр усанд хутгаж найруулна. 
Бөөрөнхий сонгино: жижиг хэрчээд (15г), эсвэл хуурай хальсыг (6г) 1 л усанд 5-7 цаг битүү тагласан саванд байлгаж, дараа нь шүүж хэрэглэнэ. 

80 гр цагаан давсыг 1 литр бүлээн усанд найруулж ургамлаа услаж, шүрших бол бөөснөөс гадна хачигнаас ангижирна. Шүршиж, услахаа 10 хоногийн зайтай 3 удаа давтана.

Халуун чинжүүнд бас устдаг: 100 гр шинэ чинжүүг 1 л усанд хийж таглаад, таглааг нээлгүй битүү 1 цаг буцалгадаг. Дараа нь 2 өдөр байлгана. Чинжүүг бяцалж уусмалд нь хутгаад, шүүнэ. Гаргаж авсан уусмалыг 10 дахин их усаар шингэлж, нэг хоолны халбага савангийн нунтаг хийнэ.
Сонгино, сармисны хальс, улаан лоольны навчны хандаар 3 удаа, дундаа 8-10 хоногийн зайтай шүршинэ. Хэт их үржсэн жижгэвтэр ургамлыг эдгээрийн уусмалд дүрж болно. Гэхдээ хөрсийг нь сайн бүтээж хамгаалаарай. Үүнээс гадна бөөстсөн цэцэгний хажууд анхилуун шимтэглэй 2-3 хоног хажууд нь тавьж болно. Алга болдог. 
Шүүдэргэнэ - Чистотел
Шvvдэргэнэ (чистотел), цэцэглэж байх үед нь түүгээд (ургамлын бүх хэсэг орно), 300-400 г шинэхэн ургамал, эсвэл 100 г хатааж жижиглэсэн өвс 1 литр усанд 24-36 цаг байлгана, эсвэл 30 мин буцадгана. Бөөсөөс гадна бусад паразитууд устгадаг.
 
100 г нимбэг, жүржийн хатаасан хальсыг 1 литр булээн усанд хийж 3 хоног дулаан газар байлгана. Дараа нь шүршиж хэрэглэнэ.
Улаан тамхи/махорка: 40 г хуурай тамхийг 1 л усанд 2 хоног байлгана, шүүгээд, дээрээс нь дахиж 1 л ус нэмээд хэрэглэнэ.

Багваахай цэцэг (эмчилгээний) (300г жижиглэсэн үндэс, эсвэл 400г шинэ навчийг 1-2 цаг 10 л бүлээн усанд байлгана (усны температур 40 градусаас хэтрэхгүй), шүүгээд ургамлаа шүршинэ.
Модны үнс: 2 стакан үнс 10 л усанд хутгаад, 50 гр барааны саван жижиглэж хийгээд хэрэглэнэ.
Химийн хор: Хоронд амархан үхдэг. 
Гараар түүх: Цөөн тооны үржсэн бол чийгтэй хөвөнгөөр арчиж түүж авдаг.

2 comments:

  1. Sain bn uu zondoo heregtei medeelel oruuldag yum bnaa. Neg sanal helie egchee. Edgeer ni shaviin angid hamaaragdana. Urgamaliin boos gej mongoloor nerlej bgaa. Horhoi gej bichihgui. Horhoin huree ni ot shig helbertei, holgui, tolgoigui buleg seer nuruugui amitadiig hamruuldag. Tanii neg bichleg deer bsan Nematoda ni dugarig horhoin hureend ni hamaaragdana. Tuunees shavjiin avgaldai harahad horhoi shig bietei bolovch tolgoitoi, holtei bgaa uchraas bas ot horhoi gej yarij bolohgui, shavjiin avgaldai, erveehein hurentser geh meteer yarina. Shavj, horhoig neg zuil shig heregleed yavaad bsan bolhoor ni tailbar ogie gej bodloo. Shavj, horhoi ni tiimees 2 oor hureenii amitad shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu. Yag, yag, Onooson ner us, tomyoon deer bol tag yum bgaam. Ugiin hel usandaa muug ch heleh uu. Nadaa oort bas taalagdahgui bgaa yum. Butsaad yanzlah, hyanah zav garahgui yum. Tsaashid gehdee bichij baigaarai. Baga bagaar oorchlood baival bas hen negend tustai medeelel bh bolov uu gej bodohiin.

      Delete