Wednesday, January 18, 2017

АСУУЛТ - ХАРИУЛТ: Сайн байна уу? Надад зөвөлгөө өгөөч. Манай оффисын удомбор цэцэг навч нь ийм болоод байх юм. Өвчлөл үү. Хатуу усных уу. Эсвэл гэрэл дутаад байна уу?
Буруу усалгааны анхны шинж тэмдэг. Усалгааг хэтрүүлсэн. Ялангуяа сэрүүн цонхон дээр, хүйтэн өрөөнд байхад нь хэтрүүлж услаад байдаг. Жигд бус усалдаг. Нэг хатаагаад, нэг намаг болтол услаад байдаг, мөн хүйтэн жавартай ус хэрэглэдэг. 
Энэ толбожилт арилахгүй, энэ чигээрээ үлдэнэ. Усалгааг багасгаад, удамбороо шинэ хөрсөнд шилжүүлээд суулгаарай. Тэгэнгээ үндэс эрүүл эсэхийг шалгаарай. Ийм толбо үүсэх нь үндэс өвчлөхийн өмнөх шинж тэмдэг.
Гэрэл, дулаан, усалгаа, бордоо гэсэн дөрөвхөн хүчин зүйлээс цэцэг гоё ургадаг. Эдгээрийг зөв хийх тухай "ФИКУС" гэсэн хэсэгээс уншаарай.

No comments:

Post a Comment