Saturday, March 21, 2015

Хуруун навчит шимтэглэй "Formosum"

"Formosum" 
Бүслүүрт Од хэлбэртэй давжаа шимтэглэй. 1964 онд анх бүртгэсэн. Formosum hybrids буюу "Хуруун шимтэглэй" (finger Pelargonium).
1950-аад оны дундуур америкийн селекцчин Милтон Арндт (Milton Arndt) Мехико хотын нэгэн зочид буудлын гадаа сонин хэлбэртэй шимтэглэйг харжээ. Зочид буудлын ажилчдаас асуусны үр дүнд энэхүү савтай цэцгийг Японы усан цэргүүд үлдээгээд явсныг мэдэж гэнэ. Тэд энэ цэцгийг Формоза арлаас авсан гэж ярьж байсан байна. Формоза арал - одооны Тайвань.
Милтон Арндт өнөөх сонин цэцэгнээсээ үрсэлгээ авч АНУ-д авчраад хэд хэдэн газар зэрэг судлаж, мэдээлэл хайж эхэлж гэнэ. Гайхалтай нь Формоза арал дээр ч тэр, Азийн аль ч өөр газар ийм ургамал ургадаг тухай мэдээлэл олдсонгүй. Европ, Өмнөд Африкийн томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ч энэ цэцгийг мэдэхгүй байж гэнэ.
“Formosum”-ын навч
Ингээд нэрийг нь тогтоож чадаагүй тул “Formosum” гэж нэрлэдэг болжээ. Энэ нэрнээс ургамлын ангилал зүйг тодорхойлох боломжгүй тул америкийн селекцчин Холмс Миллер (Holmes Miller) “Хуруун цэцэг” (“Fingered flower”) гэж нэрлэсэн байна. Навчны хэлбэр нь хүний гарын савруу, хуруу шиг харагддаг тул ингэж нэрлэх болжээ. 
Эндээс эхлээд “fingerpelargon”= “fingerpelargonium” гэсэн швед бүлэг бий болсон байна. 
1960-аад оны үед зарим Од хэлбэртэй шимтэглэйг Хуруун хэлбэртэйрүү оруулж тооцох болжээ. Үүнээс болоод нэг хэсэг будлиан үүссэн байна. Тун удалгүй энэ хоёр нь магадгүй хоорондоо ямарваа нэгэн холбоотой, гэхдээ бие биенээсээ огт ангид тусдаа төрлүүд гэдгийг тогтоосон байна.
"Els" сорт
"Formosum"-аас гаргаж авсан гибрид сорт "Els". Бүх зүйлээрээ төстэй ч цорын ганц ялгаа нь “Formosum”-ын дэлбээний үзүүр цагаарсан байдаг бол "Els" нь цулгай ягаан өнгийн дэлбээтэй гэнэ.
“Formosum”-ыг бусад бүслүүрт шимтэглэйтэй эрлийзжүүлэх ажил маш олон хийгдсэн ч амжилттай үр дүн тэр бүр өгдөггүй байв. Энэ нь гены зөрчлөөс болдог юм гэнэ. 
Ямартаа ч Хуруун шимтэглэйн миниатюр болон давжаа сортууд олон байдаг.
“Urchin” сорт
Миниатюр “хуруун” шимтэглэй “Urchin” (зураг Lilla Villan). Маш удаан ургадаг сорт.
Энэ сорт бий болсон хөөрхөн түүх байдаг байна: америкийн селекцчин Холмс Миллер-ийн гэргий “Formosum” цэцгийг хараад яг ийм гэхдээ час улаан цэцэгтэй маш жижигхэн бут байвал гоё юм гэж гэнэ. Ноён Миллер уйгагуй ажиллаж, олон жилийн дараа ийм цэцэг гаргаж авч чадаж гэнэ.
Бусад бичлэгүүд:
"Шимтэглээг тайрах цаг боллоо. Залгалт хийх"
"Шимтэглээнээс хураасан үрнээс эх цэцэг ургах уу? Шимтэглээ спортлох уу?"
"Шимтэглээг навчаар үрслүүлж болно"
"Хаан шимтэглээ"
"Унждаг шимтэглээ"
"Шимтэглээ - ангилал"
"Шимтэглээ - герань, энэдбэл - пеларгония"
"Штамб шимтэглээ"
"Стеллар шимтэглээний сортуудаас"

No comments:

Post a Comment