Thursday, April 23, 2015

Хавортия – Haworthia

Haworthia retusa
Хавортия – Haworthia
Уугуул нутаг нь Өмнөд Африк.
Хавортия (Haworthia Duval.) овогт нийт 100 төрлийн ургамал ордог. Өмнөд Африкийн ургамлын ертөнцийг судлаж байсан Английн ботаникч Эдриан Хавортын (Adrian Hardy Haworth 1768-1833) нэрээр нэрлэжээ. Ихэнхи төрөл нь маш богинохон иштэй, сайн салаалж мөчирлөдөг, олон хажуугийн бут гаргадаг. Навч нь шовх үзүүртэй, зузаан, өргөн. Маш олон янзын хэлбэртэй байдаг. Зарим нь зуун насттай төстэй.
Хавортия - миниатюр давжаа өвсөрхөг суккулент. Насанд хүрсэн хавортиягийн өндөр дөнгөж 10-12 см байдаг. Ургалт - дунд зэрэг. Цэцэглэлт гоё үзэмжтэй биш, цэцэглэж дуусангуут зарим төрөл үхдэг.
ТӨРӨЛ
Хавортия маш олон янзын байдаг тул үндсэн 3 бүлэгт хуваадаг: хатуу навчит, өвсөрхөг, «цонхон».
Хатуу навчтай төрөл бүгд гурвалжин хэлбэртэй, шовх үзүүртэй, урт дугуй навчтай, ихэнхидээ бараан ногоон өнгөтэй.
Haworthia Fasciata Succulent Zebra
Хавортия судалтай (Haworthia fasciata) — жижигхэн олон наст өвсөрхөг, ишгүй ургамал. Шигүү навчин тавагтай, шүүслэг зузаан навчтай. Навч 5 см урт 1-1,5 өргөн, навчны доод талд цагаан булдруунуудтай ба тэр нь цагаан зураасуудтай уусаж нийлдэг. Навчны дээд тал жигд ногоон өнгөтэй, гөлгөр. Цэцэг жижигхэн цагаан, гоё харагддаггүй.

Haworthia attenuata - Zebra Plant
Хавортия сунасан (Haworthia attenuata) — түрүүчийн төрөлтэй төстэй, гэхдээ арай энгийн. Цагаан булдруунууд байхгүй, оронд нь товоосон цагаан эсвэл ногоон цэгүүдтэй. Навч дээш тэмүүлсэн, 7 см урт, 1,5 см өргөн.

 
Haworthia tortuosa
Xавортия эргэлдсэн (Haworthia tortuosa) — бас нэг нэр нь: Алоэ эргэлдсэн (Aloe tortuosa). 15 см өндөр, иштэй. Навч 2,5 см урт, доод талдаа товоосон, хар-ногоон ургацагтай. 

Xавортия наалдамтгай (Haworthia viscosa) — өөр нэг нэр нь: Алоэ наалдамтгай (Aloe viscosa L.) — 10-20 см өндөр, жижигхэн зууван навчтай. Навч 3 эгнээгээр ургадаг. Навчны урт 2,5 см, өргөн 1-1,2 см.

Haworthia tesselata
Xавортия шатаран хээт (Haworthia tessellata) — навч 3—3,5 см урт, 2—2,5 см өргөн, шовх үзүүртэй, бүдүүн, 3 эсвэл 7 хөндлөн цагаан зураастай, торон сеткэн хээтэй.

Haworthis limifolia variegata
Хавортия лимо навчин (Haworthia limifolia) - 10 см диаметртай навчин тавагтай. Суккулент маш хатуу навчтай, бүх ургацагууд нь бүгд нийлж бэржгэр хээ үүсдэг. Цэцэг цагаан өнгөтэй.

Haworthia reinwardtii var. kaffirdriftensis
Хавортия Рейнвардт (Haworthia reinwardtii) – дээш ургадаг цөөн төрлийн нэг. Өндөр нь 10-15 см. Олон шигүү байралсан навчтай. Навч 3,5 см урт, 1-1,5 см өргөн, дээд тал нь гөлгөр, нэг-хоёр ургацагтай, доод тал нь маш олон цагаан ургацагуудтай. Гэрэл дутвал навчны өнгө бараан ногоон болдог ба цагаан хээ бүдгэрдэг. Зебрина төрлийн хавортиягийн цагаан ургацаг илүү том хэмжээтэй, илүү ганган харагддаг.

Haworthia margaritifera
Xавортия сувдан (Haworthia margaritifera) — олон наст өвсөрхөг суккулент, бараг ишгүй. Навч зууван 7-8 см урт, 2,5 см өргөн. Маш үзэмжтэй, ганган хавортия.

Haworthia radula 'White Star'
Хавортия терко (Haworthia radula Haw.) — дээрх Сувдан төрөлтэй алилхан, гэхдээ арай нарийхан урт шовх үзүүртэй. Цагаан ургацагууд нь жижигхэн, илүү олон тооны.

Хавортия өвсөрхөг (Haworthia herbacea) - ишгүй навчин тавагтай. Навчин тавагны диаметр 5 см.
Хавортия аалзан тор (Haworthia arachnoidea) — Өвсөрхөг хавортиятай төстэй. Навчны үзүүр байгаа сормуус нь илүү урт, хоорондоо аалзан тор шиг орооцолдсон .

Хамгийн их тархсан төрөл бол Haworthia сymbiformis


Haworthia 'Giant Form' (Haworthia retusa)
Haworthia retusa


«Цонхон» төрөлд орох Хавортия маугана (Haworthia maughanii) буюу Хавортия тайрсан (Haworthia truncata)

Xавортия сувдан
АРЧИЛГАА
Гэрэл
Хавортия тод сарнисан гэрэлд ургадаг, нарнаас халхалж байна. Зүүн болон баруун зүгийн цонх таардаг. Хойшоо харсан цонхон дээр цагаан хээ бүдгэрч, навчны өнгө өөрчлөгдөж үзэмжээ алддаг.
Haworthia truncata var CGS-II
Агаарын дулаан
Хавортияд дунд зэргийн дулаан хавар-зун-намар хэрэгтэй. Бусад тасалгааны ургамлуудтай ялгарах нэг зүйл бол - хавортия нь бүх суккулентуудын адил өдөр шөнийн температур эрс тэс ялшаатай байхад дуртай. Хавар зуны улиралд +22-27°С, өвөл сэрүүн +10-12°С, гэхдээ + 18°С хэмд сайн ургадаг.
Усалгаа
Хавраас намар хүртэл зөөлөн, хлоргүй усаар услаж байна. Хөрсний өнгөн үе хатсан тохиолддолд дараагийн усалгааг хийнэ. Өвөл сард 1-2 удаа услана.
Агаарын чийгшил
Огт тоодоггүй. Усаар шүрших хэрэггүй. Харин цэвэр агаар маш их шаардагддаг — өрөө тасалгаанд цэвэр агаар оруулж байна.
Haworthia Truncata
Бордоо 
Хавортияг зөвхөн зуны улиралд сардаа нэг удаа л борддог. Кактус, суккулентуудад зориулсан бордоогоор сайн шингэрүүж байж бордно.
Haworthia fasciata
Хөрс
Навчин хөрс
Ширгэн хөрс
Ялзмагт хөрс
Хүлэрт хөрс
Элс 
Туупуйны үүрмэг
Модны нүүрс
Haworthia-Gasteria galore
Шилжүүлэн суулгалт
Жил бүр хавар, хэрэгцээтэй гэж үзвэл саваа томруулж болно. Суккулен ургамлыг хавтгай саванд ургуулах нь дээр. Доор нь заавал дренаж хийнэ.
 
Үрслүүлэх арга
Хавортия зулзаган бутаар амархан үрждэг. Шилжүүлж суулгахдаа хажуугийн зулзаган бутнуудыг үндэстэй нь хамт салгаж болдог. Эсвэл эх цэцэгнээс хурц хутгаар тайраад авч болно.
 
Мөн навчаар үржүүлж болдог. Навч тасдаж аваад, зүссэн газраа нүүрсний нунтаг түрхэнэ. 3 өдөр ил тавьж зөөлрүүлж хатаана, дараа нь сийрэг хөвсгөр хөрсөнд, эсвэл элсэнд суулгана. Услахгүй. Усалгааг 3-4 долоо хоногийн дараа үндэс гарч ирэхэд хийнэ.
 
Үндэсээр мөн үрждэг:
 
Үрээр ургуулж болно. Гэхдээ ховор.
 
Өвчлөлт, хорхой шавьж
Хавортия өвчлөхдөө бага. Хорхой шавьжинд баригдахдаа бага.
Амралт үед үндэс үхдэг. Ийм ургамлыг ургаж эхлэнгүүт нь шинэ хөрсөнд суулгадаг.
Хэт их чийгтэй хөрс, эсвэл ус навчин таваг дотогш орсон бол амархан үхдэг. Ялангуяа өвөл энэ илүү тохиолддог үзэгдэл.
Сүүдэрт тавьбал гоё үзэмж, алаг хээ нь алдагдна. Тод сарнисан гэрэлд эрээн алаг хээ, навчны ногоон хээ илүү тод гарч ирдэг.
Тасалгаанд ургахдаа сайн. Хуурай агаар даадаг. Услахдаа маш болгоомжтой, навчин таваг дотор ус хийж болохгүй.
Амралт үе: өвөл болдог. Гэрэлтэй, сэрүүн газар өвөлжүүлнэ. Усалгаа маш бага, цөөн. Хөрс бүүр хатахааргүй л байхаар услана.
Зуны улиралд гадаа тагтан дээр цэвэр агаарт гаргасан нь дээр. Нар борооноос хамгаалж тавьна. Гадаа гаргахын өмнө тод гэрэлд бага багаар дасгахгүй бол түлэгддэг.
http://greenhome.org.ua/
http://floralworld.ru/

No comments:

Post a Comment