Friday, March 27, 2015

Айргана (Oxalis)

Айргана - Oxalis
Оксалисыг анх 1753 онд Linnaeus бүртгэсэн байна. Дэлхийгээр нэг тархсан, нийт 800 гаруй төрөл зүйлтэй. Уугуул нутаг - Өмнөд Африк, Өмнөд Америк. Африкт л гэхэд 200 гаруй төрөл нь ургадаг байна.

Oxalice гэх нэр нь грекээс oxys - гашуун, эсгэлэн гэсэн утгатай. Айрганыг мөн «туулайн байцаа» ч гэж нэрлэдэг. Навчинд агуулагдах хүчил эсгэлэн амттай болгодог байна. Зарим төрлийг нь хүнсэнд хэрэглэж болдог, жишээ нь салатанд шууд хийж иддэг байна.


Индианчууд эрт дээр үеээс айрганыг тарьж навч, булцууг нь иддэг байжээ. Булцуунд нь цардуул (крахмал) ихээр хуримтлагдсан байдаг.

 
 

XVII зуунаас эхэлж тасалгаанд тарьж эхэлсэн байна.
Oxalis Compressa 'Double Trouble'

Ардын эмчилгээнд айрганы бүх хэсгийг хэрэглэдэг: булцуу, цэцэг, цэцэгний иш, навч. Нимбэгний, алимны, г.м. органик хүчил ихээр агуулдаг. 5-6-р сард тайрч хураагаад +40-50°С хэмд хатааж авдаг.
Ходоодны үрэвсэл, элэгний өвчин болон амин дэмийн дутагдалд хандалж хэрэглэдэг. Маш сайн антисептик. Айрганы шүүсээр загатнаа, маажуур, г.м. арьсны өвчин эмчилдэг. Удаан хэрэглэж болохгүй - бөөрөнд муугаар нөлөөлнө.

 
АРЧИЛГАА
Өвөл ургадаг, зун ургадаг гэж дотроо хуваагддаг тул нэгдсэн арчилгааны заавар бичих хэцүү.


Цэцэглэлт: төрөл зүйлээрээ тус тус өөр.
Ургалт: хурдан.

Гэрэл: тод сарнисан. Зун халуун нарнаас хамгаална (11 - 17 цагийн хооронд). Өвөл ургадаг айрганы төрлүүдийг намар-өвөл хамгийн их нар тусдаг цонхон дээр тавьж цэцэглүүлнэ. Наранд байх тусам илүү сайн ургадаг, булцуу томордог. Гэрэл дутвал навчны иш сунаад, навч жижигрээд байна.


Агаарын дулаан: хавар - зуны улиралд дунд зэргийн (+20-25°С). Намар - өвлийн улиралд ихэнхи төрлүүд амралт үед ордог. Өвөл ургадаг төрлүүдийг +18-24°С хэмд ургуулна.


Усалгаа: идэвхтэй ургалт үед сайн услаж байна, хөрсний өнгөн үе хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Навч олноор шарлаад, булцуу амрах шинж тэмдэг илрээд эхэлвэл усалгааг цөөн бөгөөд бага болгосоор зогсоодог.


Агаарын чийгшил: хавар - зуны цагт тогтмол шүршиж байна. Намар - өвөл шүршихгүй.

Oxalis montana northern wood sorrel

Бордоо: Идэвхтэй ургалт үед, навч олноор ургаад, цэцэглэлт эхэлж байгаа үед комплекс минерал бордоогоор 2-3 долоо хоногийн зайтай бордож байна.

Би энэ зун булцуунуудаа Наадмын өмнө ингэж хөрсөнд суулгаад, яг энэ чигээр нь цаасан хүүдийнд хийж хөргөгчинд 1,5 сар болгоод гаргаж наранд тавьсан. 2 долоо хоноод ар араасаа цухуйж эхэлсэн.

Oxalis gigantea

Амралт үе: төрөл зүйлээрээ өөр өөр. Ихэвчлэн намар-өвлийн улиралд. Зарим төрлүүд амрахдаа навчаа гөвдөг. Зарим нь навчтайгаа амардаг ба энэ үед нь бага бөгөөд цөөн услана. Хөрс бүүр хатахгүй байхаар л услаж байна.
Айрганы навч шарлаад гандаад ирэхлээр усалгааг багасгаад, амралт үед орсны дараа бүүр зогсооно. Хуурай сэрүүн газар хадгалдаг (+12-14°C). Эхний нахиа гарч эхлэнгүүт шинэ хөрсөнд суулгаад, бага багаар усалж эхэлнэ, мөн дулаан газар байршуулна. 30-40 хоноод цэцэглэлт эхэлдэг.

Ягаан айрганы амралт үеийг 10-11 сард хийдэг – 30-40 хоног сэрүүн гэрэлтэй газар байлгана +12-14°C. Шинэ нахиа гарангуут гэрэлтэй дулаан газар тавьна.



Ургах явцад дээрээс нь хөрс нэмээд байна. 

Булцуу үржихдээ амархан:
  
 
 

Шилжүүлэн суулгалт: хөнгөн хөрсөнд.


Үржүүлэх арга: 
Үрээр амархан ургадаг. Айрганы үр 4 жил ургах чадвараа хадгалдаг. Үрийг хавар тарьна. Стратификаци-д оруулж болно. Эсвэл тасалгааны хэмд тарьж болно. Үрийг хөрсөнд шууд цацна, булах хэрэггүй. Дээгүүр нь вакумдна. Өдөр бүр агаар оруулна, усаар шүршинэ. Эхний жил зөвхөн навч, үндэс булцуу ургана. Хоёр дахь жилээс шинэ шинэ навчин бут ургаж эхэлнэ.

Булцуугаар илүү хурдан үрждэг. Жижиг булцуутай айрганыг 6-10 ширхэгээр нэг саванд суулгана. Дээгүүр нь 1 см зузаан хөрсөөр хучина.
Хөрс:
хар шороо (2 хэсэг),
навчин (1 хэсэг),
элс (1 хэсэг).
Үндэс ургаж гартал сэрүүн газар (+5-10°C) байлгадаг, бага услана. Цаасан уутанд хийгээд хөргөгчинд ногоо хадгалдаг хэсэгт 1-2 сар хийж болно. Дараа нь гаргаад дулаан газар байрлуулна (+20 С).

Ер нь бол булцууг хэзээ ч хөрсөнд суулгаж болно. Деппеи айрганы булцууг 10 сард суулгавал шинэ жил гэхэд навч ургасан байна. Үндэс ургатал +5-10°C хэмд байлгана, дараа нь дулаан газар тавьна. Булцуу суулгаснаас хойш 40 хоногт навч, үндэс ургаад цэцэглэхэд бэлэн болдог. Жишээ нь, хавар суулгасан Деппеи булцуу зунжингаа, намаржингаа цэцэглэдэг.

Зарим төрөл мөчрөөр үрждэг. Булцуугүй төрлүүд амархан усанд, эсвэл хөвсгөр хөрсөнд үндэслэдэг.

 
Үндсээр мөн үрждэг.

Оксалис Ортгис
Навчаар зарим төрлийн айргана (жишээ нь, Ортгис) үрсэлдэг. Навчийг +25°C хэмд элсэнд суулгахад 18–20 хоногийн доор үндэслэдэг. Эсвэл тайраад, усанд хийнэ. 2-3 долоо хоногийн дотор нарийхан 1-1,5 см урт үндэс ургасан байдаг. Хөвсгөр сийрэг хөрсөнд шилжүүлж суулгана. 1,5 сарын дараа эхний навч ургаж эхэлнэ. Шууд нарнаас хамгаалах хэрэгтэй.
Айрганы зарим нэр төрлийг навчаар үрслүүлж болдог. Үүний тулд цэцэглэж байгаа том ургамлаас навч тайрч аваад усанд хийж тавьдаг. Хэдэн долоо хоногийн дараа нарийхан үндэс гарсан байдаг. Үндэс 1,5 см урт ургангуут навчаа хөрсөнд суулгаж болно. 4-6 долоо хоногийн дараа хөрснөөс шинэ навчис цухуйж гардаг. Ер нь хавар үрслүүлэх нь хамгийн сайн таардаг. Усандаа удаан байлгаж сайн үндэслүүлж байж хөрсрүү шилжүүлж болно. Хөрсөнд суулгахдаа дээрээс нь дарж нягтруулах хэрэггүй.
Навчийг чийгтэй элсэнд шууд суулгаад, дээрээс нь вакумдаад үндэслүүлж болдог.
Навч ургаж гарч ирэх хэсэгт хэт их услах, эсвэл тунасан усанд удаан хугацаагаар үлдээгээд байвал үрслүүлж байгаа навч болон ургаж гарч ирсэн залуу бутыг амархан илжрүүлдэг.
Навч тайрахдаа ташуу зүсэлт хийнэ. Усанд үндэслүүлэх бол тасалгааны температураас 1-2 хэмээр бүлээн усанд хийнэ. Ямарваа нэгэн үндэслүүлэгч бодис хийх хэрэггүй. Вакумдах хэрэггүй, ус 7-10 хоногт нэг удаа солиж байна. Дулаан гэрэлтэй газар тавьна, нарнаас халхална. Нөхцөлийг нь тааруулсан бол 7 хоноод үндэс цухуйна. Үрслүүлж байгаа навч өдөртөө дэлгэрээд, шөнөдөө хумигдаад байна.
Гол анхаарах зүйл: навчны ишний доод үзүүрийг савны хана, ёроолд хүргэж болохгүй. Ёроолоос 2 см орчим зайтай байх хэрэгтэй. Навч тогтохгүй доош унаад байвал баримлын шавраар савны дээд ирмэгт тогтоож өгч болно. Эсвэл цаасаар бүтээгээд, дунд нь нүх гаргаж навчаа байрлуулж усанд дүрж болно.
Усалгааг жигд хийж байна. Яваандаа булцуу үүснэ.
Oxalis palmifrons
http://flowers.cveti-sadi.ru/kislica-cvetok
http://bookflowers.ru/homeflouas/219-kislica.html
http://indasad.ru/lekarstvennie-rasteniya/kislitsa-obiknovennaya-poleznie-svoystva-i-primenenie, http://cveti.clan.su/forum/22-513-1
http://ru.wikipedia.org/wiki/%CA%E8%F1%EB%E8%F6%E0_%EF%F0%FF%EC%E0%FF

No comments:

Post a Comment