Thursday, May 14, 2015

Цагаан эрвээхэй үргээдэг цэцэг

Плектрантус (Plectrantus), скандинавын авиргана, тасалгааны гаа, даравчит цэцэг, г.м. олон нэртэй Lamiaceae овгийн ургамал. 
Уугуул нутаг - Өмнөд Америк, Африк, Малайзи, Энэтхэг, Япон гэнэ. Плектрантус гэсэн нэр нь латин гаралтай бөгөөд plectron - даравч, аnthos - цэцэг гэсэн утгатай юм байна. Цэцэгний хэлбэр гуталны даравчтай төстэй юм байна. Плектрантус нь халагнайн (колеус) ойрын төрөл, Минт буюу гаатай нэг овогт ордог ургамал. Иймд хооронд нь ялгах заримдаа хэцүү байдаг. Нийт 350 гаруй төрөл зүйл байдаг юм байна. Тасалгааны төрлөөс илүү дэлгэрсэн нь:
Плектрантус австралийн - Plectranthus australis
Плектрантус австралийн (Pl. australis R. Br.) үнэргүй ургамал. Дугуй хэлбэртэй, гялгар, ногоон, эрмэгээрэй шүдэлсэн навчтай, урт иштэй цэцэг. Иш, мөчир нь сул, хүчгүй тул унждаг хэлбэрээр ургуулдаг. Хүмүүсийн дунд швед авиргана (плющ), скандинавын авиргана зэрэг нэртэй боловч жинхэнэ авирганатай огт адилгүй юм. 
Плектрантус өмнөдийн - Plectranthus parviflorus
Плектрантус өмнөдийн (P. parviflorus) Австарлийн плектрантусын төрөл - мөлхөө урагамал, 4 талт мөчиртөй, тод ногоон өнгийн махлаг хамбан навчтай, цагаан цэцэгтэй. "Зүрхний цэцэг" гэх гаатай (мята, menthos) адилхан гааны үнэр ялгаруулдаг. Хүмүүс үүнийг "тасалгааны гаа" гэж нэрлэдэг. Харин орсууд үүнийг " мольное дерево" гэх ба энэ цэцэг нь цагаан эрвээхэй устгадаг, ялаа хүртэл үнэрийг нь тэвчиж чаддаггүй, ойр хавьд нь нисдэггүй гэнэ. 
Плектрантус Эртендалийн - Plectranthus oenterdalii
Плектрантус Эртендалийн (Plectranthus oertendahlii) мөлхөө цэцэг, навч жижиг, дугуй зүрхэн хэлбэртэй, дээгүүрээ үсэрхэг хар ногоон өнгийн, цагаан судасан хээтэй, навчны доод хэсэг улаан судастай байна. Зуны дундаас намар хүртэл мөчирний үзүүрт жижигхэн хэлхээ цагаан цэцэг гардаг. Халиурч, мөлхөж, унжиж ургадаг тул ампель хэлбэрээр ургуулах, эсвэл цэцэгний зохиоминд савны доод хэсгийг чимэж ургуулдаг байна.
Плектрантус халагнайн - Plectranthus coleoides marginatus
Плектрантус халагнайн (Plectranthus coleoides marginatus) том үсэрхэг, цагаан ирмэгтэй навчтай. 1 м хүртэл өндөр ургадаг, 4 талт мөчиртэй, навч том 6 см урт, өндөгөн хэлбэртэй. 
Эртендалийн, халагнайн, өмнөд, австралийн зэрэг мөлхөж ургадаг плектрантусууд.
Harfenstrauch (Plectranthus fruticosus)
Плектрантус бутархаг (Plectranthus fruticans), буюу "цагаан эрвээхэйн мод" нэртэй - салаалсан олон мөчиртэй, хамбан 4 талт иш, мөчиртэй, өргөн далбагар, өндгөн хэлбэртэй навчтай. Навч нь эфирын масло агуулдаг, гартаа үрэхэд маш хүчтэй үнэр гардаг. Энэ үнэр нь цагаан эрвээхэйг ойртуулдаггүй байна. 2 сараас 5 сар хүртэл зөөлөн цэнхэр өнгийн цэцэг цэцэглэдэг байна. 
Plectranthus graveolens

Plectranthus argentatus

Plectranthus verticillatus

Plectranthus verticillatus variegatus

Plectranthus cremnus

Cuban Oregano Plectranthus amboinicus

Plectranthus Purpuratus
Арчилгаа:
Гэрэл
Плектрантус тод гэрэлд дуртай, гэхдээ нарны шууд тусгалаас хамгаалж байрлуулна. Сүүдэрхэг, хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Зундаа гадаа тагтан дээрээ нөмөр газар байрлуулна. Нарны хурц гэрэлд өнгө бүдгэрч түлэгддэг.
Агаарын чийгшил
Хуурай агаарт зохицоод ургаад байж чаддаг. Үсэрхэг навчтай сортуудыг шүрших хэрэггүй. Усалгаа зуны халуунд сайн, бусад цагт - багавтар, өвөл - бага.
Plectranthus oertendahlii
Агаарын дулаан
Агаарын температур өвөл: сэрүүн (+15С хэм, бутархаг плектрантуст +10-15С), бусад улиралд +20-25С хэм тус тус тохирдог. Хэт хүйтэн орчинд удаан байлгавал, эсвэл хэт их услаад байвал навч шарлаж унадаг.

Шилжүүлэн суулгалт
Залуу цэцгийг жил бүр шилжүүлэн суулгадаг, 4-өөс дээш насны плектрантусыг 2 жилд нэг удаа. Шилжүүлэн суулгалтыг хавар болгон хийдэг. Хөрсийг ширгэн хөрс, навчит хөрс, ялзмаг, элс гэж авдаг (1:1:1:0,5).
Бордоо
3 сараас 8 сар хүртэл сард 2 удаа органик болон минерал бордоогоор ээлжилж борддог. Сайн өтгөн ургуулахын тулд жил бүр шинэчилж, мөчирний үзүүрээс үрслүүлж суулгана. 
Plectranthus australis
Үрсэлгээ
Усанд, элсэнд, хөрсөнд гээд маш амархан 2-3 долоо хоногийн дотор үндэслэдэг. Ихэнхидээ нэг саванд хэд хэдэн үрсэлгээ суулгадаг. Энэ нь ампель хэлбэрээр ургадаг сортуудад илүү саглагар харагдуулахад тохирдог. Мөчрөөр үрслүүлэхдээ жилийн аль ч улиралд хийж болно. Плектранусыг үрээр бас үржүүлдэг байна.
Цагаан эрвээхэй үргээдэг төрөл - Plectranthus fruticosus
Арчилгаа маш хялбараас гадна хорхой шавьжинд тэсвэртэй цэцэг. Өвөлдөө ургасан мөчирнүүдийг 1/2 тайрдаг. Үрсэлгээ суулгасныхаа дараа таны хүссэн урттай болонгуут сайн үзүүрүүдийг чимхэж өгвөл илүү сайн мөчирлөдөг.
Амралт үе
Тод илэрсэн хэлбэр байхгүй. 
Усалгаа
Усалгааг хүйтэн, мөн гэрэл муу газар ихдүүлээд байвал үндэс болон иш ялзардаг. Хэт халуун газар ус чийг багадвал навч унжийж сульддаг. Иймд хэт халуунд шүршиж өгч байх хэрэгтэй. Гэрэл дутсан, сэрүүн газар, ялангуяа намар-өвлийн улиралд, навч унадаг, цэцэглэхээ больдог.
Цэцэг эхлэн тариж байгаа шинэхэн цэцэгчдэд тохирох ургамал. Мөн хорхойнд баригдвал навч шарлаж унадаг.

No comments:

Post a Comment