Friday, April 3, 2015

Канна


Канна – Canna
Канна – Canna
Монгол нэршил -Увай цэцэг
Канна (Саnnасеае) овгийн Өмнөд Америкаас гаралтай ургамал.
Канна (Canna L.) овогт нийт 50 гаруй төрөл зүйлийн олон наст өвсөрхөг ургамлууд багтдаг. Европд ХVII зуунаас тарьж иржээ.
Canna tropicana
Канна ихэвчлэн навчаар гоёдог гэж үздэг. Иймээс алаг эрээн, судалтай, зураастай, ногоон, шаргал, улаавтар, боронзон гээд төрөл бүрийн навчтай сортууд гаргаж авахад чиглэж ирсэн. Канна нь мөн хөөрхөн тод өнгийн цэцэгтэй. Цэцэглэлт удаан, 7 сараас эхлээд 10 сар хүртэл үргэлжилдэг.
Canna 'Pink Sunburst®'
Иддэг канна байдаг (Сanna edulis). Үүнийг Австрали, Өмнөд Африк, Хавайн арлуудад тарьдаг. Гол үнэ цэнэ нь - цардуул ихээр агуулдаг үндэс.
ТӨРӨЛ:
Canna indica Roscoe - Энэтхэгийн баруун хэсгээр ургадаг. Цэцэгний өнгө - бүдэг ягаанаас тод улаан хүртэл, 90 см өндөр хүрдэг. Нилээн олон төрөл, сортыг үүнээс гаргаж авсан. Энэ шинээр гаргасан сортуудыг Саnna х generalis Bailey буюу Цэцэрлэгийн Канна гэдэг. 
Canna indica Canna indica 'Picasso'
Цэцэрлэгийн Канна нь бараг 1000 сорттой — хэд хэдэн төрлийн гибридууд - Canna x generalis L.H.Bailey болон Canna x hortensis Guillaumin гэсэн нэр дор нэгтгэдэг.
АРЧИЛГАА
Задгай талбайд тарихад:
Мандалын голд суулгахад тохирдог. Тагт, саравчинд мөн ургуулахад гоё харагддаг.
Канна гэрэлтэй, нарлаг, хүйтэн салхинаас хамгаалсан газар суулгадаг. Хөрс тэжээлтэй, сайн сийрэгжүүлсэн байна. Усалгааг ихээр хийнэ. Каннаг суулгахдаа нүх ухаад доор нь 20 см зузаан органик бордоо (малын баас, бууц) хийгээд, дээрээс нь 20-25 см зузаан хөрс хийнэ. Органик бордоо задрах явцад дулаан ялгаруулж каннагийн цэцэглэлтэнд нөлөөлдөг. Цэцэг том, олон гарах ба цэцэглэлт удаан байдаг.
Каннаг гадаа цочир хүйтрэл дууссаны дараа суулгадаг. Хоорондын зай 50-75 см. Каннаг үндэсний хэсгээр үрслүүлж ургуулж болдог. Хөрс: хүлэрт, навчин, ялзмагтай байх ба дээр нь том ширхэгтэй элс нэмнэ. Нахиа гартал багавтар услана. Нахиалангуут шингэн бордоогоор 7 хоногт 1-2 удаа бордно. Хагдарсан цэцгийг тасдаж авч байна. Намар навч унаж эхлэхэд усалгааг багасгасаар аажмаар бүүр зогсооно.
Өглөөгүүр хүйтэрч эхлэхэд каннагийн ишийг хөрсөөр аль болох өндөр хучиж өгнө. Энэ нь үндэсний хоолойг хөлдөөхөөс сэргийлдэг. Өвөл ухаж авч 1-2 өдөр хатаагаад, хатсан навч үндэс тасдаж аваад, чийгтэй хүлэрт, хөвдөнд сэрүүн газар хадгална (+10°C-аас хүйтэн байж болохгүй).
 
Тасалгаанд ургуулах бол: 
Намар хүйтрэхээр гэрт оруулж ирнэ. Гэрэлтэй, нартай цонхон дээр цэцэглэсээр л байдаг. Усалгаа - багавтар тохируулж хийж байвал өвөл ногоон навчтайгаа өвөлждөг. Гэхдээ дараа зун цэцэглүүлэх бол заавал амралт үе гаргаж өгнө. Ойролцоогоор 2 сар амраана. Амралт үед оруулахдаа усалгааг багасгаж байгаад бүүр зогсоодог.
Навчнуудыг хөрснөөс 10-15 см өндөр үлдээгээд тайрна. Хавар хүртэл хуурай сэрүүн газар шилжүүлнэ (+10°C хэмээс бууруулж болохгүй). Өвөл үндэснээс салаалж ургасан шинэ нахиа ургаад томордог. Хавар үндэсний энэ хэсгийг салгаж жижгэвтэр савнуудад суулгана. Дараа нь 3—4 ширхэгээр нь том саванд суулгаж болно. Хөрс хөвсгөр, сийрэг, тэжээлтэй байна. 
Цэцэглэлт: жил бүр зунаас - намар хүртэл.
Ургалт: хурдан.

Гэрэл: тод, нарны гэрэл доор ургаж чаддаг.
Canna x generalis Lucifer
Усалгаа: цэцэглэж байхад сайн услаж байна, бусад үед тохируулж, амралт үед услаж болохгүй.

Агаарын дулаан: хавраас намар хүртэл +20-26°C, амралт үед + 10°C, үүнээс буулгаж болохгүй.
Агаарын чийгшил: онцын ач холбогдолгүй.


Бордолт: идэвхитэй ургалт үед шингэн комплекс бордоогоох 7 хоногт 2-3 удаа. 
Амралт үе: намар - өвөл. Сэрүүн газар услахгүй өвөлжүүлнэ. 2 сар үргэлжилдэг.
Шилжүүлэн суулгалт: жил бүр.
Үрслүүлэх арга: үндэс хуваах, үрээр.
 
Үндэсээр
9 сарын сүүл — 10 сарын эхээр задгай талбайд уургуулж байсан каннаг хөрснөөс нь ухаж авна. Үндэсний хөрсийг гөвөхгүй, болгооижтой зөөж хуурай сэрүүн газар байрлуулна. Ус хүрхээргүй, сэрүүвтэр, сарнисан гэрэлтэй газар байлгана. Хөрс бүтэн байвал үндэс хангалттай чийгтэй уддаг. Хэрэв хөрс үүрсэн, гэмтсэн бол үндэс амархан хатдаг. Нарийн, залуу хэсгүүд нь үхдэг. 3 сард каннаг хөрснөөс нь гөвнө. Хуучин, үхсэн, хатсан хэсгүүдийг тайрна. Үндэсийг чөлөөтэй салаалсан хэсгүүдэд хуваана.
Тайрсан, зүссэн хэсгүүдэд нунтаг нүүрс түрхэж ил хатаана. Залуу үндэсийг 3-5 см урттай үлдээнэ. Энэ нь үндэс илүү ургаж хөгжихөд тус болно. 
Хэсэг хэсэг болгосон үндэсээ элстэй том саванд суулгана. Хөрсөө доороос нь халааж өгөх хэрэгтэй. Сайн чийглэнэ. 7-10 хоногийн дараа шинэ үндэс хурдацтай ургаж эхэлдэг. Дээр нь нахиа ургаж эхэлнэ. Үүний дараа нэг нэгээр нь тусгаарлаж саванд суулгаж болно. Амархан цэцэглэдэг.
 
Үрээр 
Үр суулгахын өмнө 1-2 цаг цасанд булна. Дараа нь буцалсан ус дээрээс нь асгана. Хөнгөн хөрсөнд 1,5 см гүнд суулгаад сүүдэрхэг - хагас сүүдэрхэг газар +20-24°С газар байрлуулна. Байнга чийгтэй байлгана. Эхний жинхэнэ 2 навч гарч ирэхлээр 8 см диаметртэй жирийн хөрстэй саванд суулгана. 5 сарын сүүл - 6 сарын эхээр задгай хөрсөнд шилжүүлж суулгадаг, 8 сард цэцэглэдэг.
Канна бол талбай их шаарддаг цэцэг, том саванд ургах дуртай. Зун болж өгвөл задгай талбайд суулгасан нь дээр. Тасалгаанд жижиг саванд ургуулаад байвал цэцэглэхгүй олон жил болдог.
http://www.floralworld.ru/

No comments:

Post a Comment