Sunday, April 12, 2015

Эхеверия - Эчеверия

"Black Prince"
Echeveria
Эчеверия, мөн Эхеверия ч гэж бас нэрлээд байдаг.
Crassulaceae Крассула овгийн суккулент ургамал. Мексик, АНУ, Перуд ургадаг. Эхеверияг XIX зуунд аж төрж байсан мексикийн зураач Атанасио Эхеверрия Кодой гэсэн хүний нэрээр нэрлэжээ. Энэ зураач нь Мексикийн ургамлуудыг маш олон номонд зурж байсан юм байна. 
Эчеверияг түүнтэй төстэй Молодило (латинаар Sempervívum)-тай андуурдаг. Эчевериягийн навч шигүү спираль байрлалтай. зарим төрлийн навчны ирмэг улаан байдаг.
"Black Prince"
Сорт бүр өөр өөр навч хамгаалах бүрхүүлтэй байдаг. Зузаан бүрхүүл нь нарны хурц гэрлээс хамгаалдаг байна. 
Цэцэглэхдээ навчин дундаас урт цэцэгний иш гаргадаг. Зарим нь 90 см хүртэл урт иштэй. Олон төрлийг чимэглээнд ургуулдаг. Хүмүүсийн дунд үүнийг бас «чулуун цэцэг», «чулуун сарнай», «ногоон сарнай» гэж тус тус нэрлэдэг.
Echeveria laui - Эухерия Лау
АРЧИЛГАА
Гэрэл
Эхевериягийн бүх төрлүүд тод гэрэлд дуртай. Нарны шууд тусгалыг сайн даадаг. Урд зүгрүү харсан цонх тохирдог. Тод наранд навчны хальс улам зузаардаг. Үүнээс болж навч цайвар цэнхэр, цэнхэр саарал өнгөтэй болдог, харин навчны үзүүр болон ирмэг улаардаг.
Хэт халуунд навч үрчийж, навчин таваг агшиж жижгэрдэг. Саяхан худалдаж авсан цэцгийг, эсвэл хэт бүрхэг өвлийн дараа гадаа гаргахдаа бага багаар дасгаж байж гаргадаг. Огцом тод гэрлээс навч түлэгддэг.
Агаарын дулаан
Хавар зундаа эхеверия хэт халуун агаарыг сайн даадаг. Тааламжтай агаарын хэм зун +22-27°С, өвөл +6—8°С. Гэхдээ намар өвлийн улиралд жирийн тасалгааны хэмд байж болдог +18-20°С.
Echeveria pulvinata
Агаарын чийгшил
Хуурай агаар сайн даадаг тул шүрших хэрэггүй. Харин ч шүршхэд цэцэгний үзэмж мууддаг ба мөөгний гаралтай элдэв өвчин гарах шалтгаан болдог.
Echeveria pulvinata
Усалгаа
Хавар, зун - тохируулж, багавтар усална. Усалгаа хооронд хөрс савны ёроол хүртэл хатах ёстой. Эхеверия хэт их ус, чийгэнд дургуй. Хэт халуунд эхеверия үрчийдэг - энэ нь услах хэрэгтэй гэсэн тэмдэг.
Echeveria Perle Von Neurnberg - нил ягаан өнгийн төрөл
Намар - өвөл усалгаа маш цөөн, ялангуяа хүйтэн сэрүүн газар өвөлжиж байгаа бол. Тасалгааны жирийн нөхцөлд (+18-20°С) өвөлжүүлж байгаа бол усалгааг арай ойр хийнэ.
Навч унжийж эхэлвэл услах болсон гэсэн шинж тэмдэг. Услахдаа зөөлөн, хэдэн өдөр задгай саванд хонуулсан ус хэрэглэнэ. Навчны голруу ус хүргэж болохгүй. Энэ нь илжрүүлдэг. Нарны гэрэлд байвал услны дусал нь түлэгдүүүлдэг. Доод усалгааг хэрэглэж болно (доод тосгуур тавганд ус хийж услах).
Echeveria elegans flowers (Mexican Gem / Rosa de alabastro)
Бордоо
Хавар-зун сард нэг удаа кактуст зориулсан бордоогоор зааварт зааснаас хоёр дахин бага тунгаар найруулж хэрэглэнэ. Хэт их бордоо болон огт бордохгүй байх нь цэцэгний үзэмжинд муугаар нөлөөлнө. Намар болон өвөлд бордохгүй.
Echeveria 'Raindrops' Echeveria 'Raindrops'
Хөрс
Голын том ширхэгт элс
туупуйны үүрмэг/үртэс
модны нүүрс
хэт тэжээллэг бус хар шороо.
Echeveria agavoides
Шилжүүлэн суулгалт
Жил бүр шилжүүлж суулгадаг. Савны ёроолд заавал дренаж хийж өгнө. Өндөр биш, том биш сав сонгодог. Эхевериягийн үндэс маш өнгөцхөн байдаг. Суулгахдаа навчинд гар хүрч болохгүй. Навчны хамгаалах бүрхүүлийг маш амархан гэмтээж болдог.
Echeveria agavoides 'Red Edge',  Echeveria 'Lipstick'
Цэцэглэлт
Цэцэг бүрдэж хөгжих хамгийн тохиромжтой агаарын хэм +15—18°С, мөн 50 хоног богино өдөр (хоногт 12—13 цаг гэрэлтэй) байна. Зарим сортуудыг 60 хоног богино өдөртэй байлгах шаардлагатай. Гэхдээ эдгээр цэцэг нь нэгээс дээш настай байх ёстой.
Echeveria Agavoides 'Ebony' Huntington Clone
Үрслүүлэх арга
Эхеверияг навчаар, мөчрөөр, үрээр болон шинээр ургасан залзаган бутаар үрслүүлдэг.

Үрийг 2 сарын сүүлээр, 3 сарын эхээр суулгадаг. Хүлэрт хөрс болон элсний холимог хөрсөнд (1:1). Хүлэмжинд хийнэ, агаарын хэм +20-22°С, байнга агаар оруулна, хааяа шүршинж байна. Шинэ цэцэг 12-14 хоноод гардаг. Томроод ургангуут жижиг саванд тусгаарлаж суулгана. Хөрс - навчит хөрс болон элс (2:1). Навчин тавагны хэмжээ 2-3 см диаметртай болонгуут том саванд суулгана.
Иш, мөчир, навчны тавгаар үрслүүлэхдээ эхлээд ил тавьж зөөлрүүлдэг. Дараа нь жижиг 7-9 см саванд суулгана. 

Үрсэлгээний хөрс - цэвэр элс, хар шороо 1:1 хэмжээтэй авна. Маш хурдан үндэслэдэг. Ихэвчлэн хавар 3-5 саруудад үрслүүлдэг. Гэхдээ ургалт үед хэзээ ч хамаагүй үрслүүлж болно.


Гарч болох хүндрэлүүд
Навч толботой болоод байна – навчны үсэрхэг бүрхүүл гэмтсэн. Болгоомжгүй хүрэх, эсвэл ус хүргэхэд бий болно.
Навч болон иш, мөчир харласан, навч амархан тасарч унаад байна - хүйтэн газар хөрс хэт чийгтэй байлгасан байна.
Навчны хэлбэр өөрчлөгдөөд байна - буруу хор хэрэглэсэн.
Навчин таваг шингэрээд, навч уртасаад, өнгө бүдэгрээд байна – гэрэл дутсаных.
Навчны тоо цөөн, хэмжээ жижигхэн – сав багдаад байна, эсвэл усалгаа багадаад байна. Шилжүүлж суулгах хэрэгтэй. Хэрэв хөрс хатсан байвал сайн услах хэрэгтэй.
Echeveria pubescens 'Tortuosa'
Өвчлөлт болон хорхой шавьж 
Хэт их устай байлгавал үндэс илжирч ургамал үхдэг. Хэт их усалснаас мөөг, мөөгөнцрийн гаралтай өвчлөлүүд бий болдог. Хэт халуун газар хорхой шавьжинд баригдна.
Echeveria Agavoides Cristata
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment