Sunday, April 19, 2015

Космея-Космос

АСУУЛТ - ХАРИУЛТ: Космос үрээр тарих тухай оруулаач.
Латин нэршил: Cósmos
Овог: Asteraceae
Хамгийн түгээмэл сорт - Космея дваждыперистая (Cosmos bipinnatus). Нэг наст ургамал. Гурван өнгийн цэцэгтэй: цагаан, ягаан, гүн улаан ягаан. Маш өндөр ургадаг - 1 метр буюу түүнээс дээш. Олон салаа мөчирлөдөг. Цэцэг том, 10 см голчтой.
Cosmos bipinnatus
Дараагийн тархсан сорт бол Космея серно-жёлтая (Cosmos sulphureus). Нэг наст, 80 см хүртэл өндөр ургадаг, шаргал, тод шар, улбар шар, улаан өнгийн цэцэгтэй. Цэцэг 5-8 см голчтой.
Cosmos sulphureus
Сүүлийн жилүүдэд давхар дэлбээтэй, намхан давжаа, дэрэвгэр ирмэгтэй, хоёр-өнгийн гээд маш олон төрлийн гибридууд гарсан.
Космея удаан цэцэглэдэг, хөрс голдоггүй, арчилгаа бага шаарддаг, цэцэглэлт 6 сарын сүүлээс эхлээд намар эхний цочир хүйтрэл хүртэл үргэлжилдэг.
Гэрэлсэг ургамал, гэхдээ хагас сүүдэрхэг газар илүү тохирно. Тод наранд цэцэглэлт хурдан болж өнгөрдөг.
Хөрс хөнгөн, агаар ус сайн нэвтрүүлдэг байх ёстой. Суулгаснаас хойш том хүчээ авсан ургамал болтол сайн усалдаг. Түүнээс цааш бороо ойр ойр орж байгаа бол услах шаардлагагуй. Зөвхөн хэт хуурай халуун байвал л услана. Тэгсэн ч усалгааг тохируулж багавтар хийдэг.
Дараа жил суулгах бол үрээ намар хураагаад авч болно. Үүнээс гадна космея өөрөө намар гөвсөн үрнээсээ хавар ургаад гарна. Иймээс тогтмол ургадаг газар гаргаж өгсөн нь дээр байдаг.
Космеяг ихэнхдээ хоёр янзаар ургуулдаг: үрээр болон үрсэлгээгээр. хамгийн энгийн, аашгүй сортуудыг шууд гадаа талбайд үрээр тарьж болно. 5 сарын эхээр газар гэсэнгүүт үрээ гадаа талбайд шууд суулгана. Үрийг 1 см гүн суулгаад болгоомжтой услана. Суулгасны дараа хар гялгар утаар талбайгаа хучина. Том үртэй тул амархан гарч ирнэ.
1-3 долоо хоногийн дотор соёолоод гарч ирнэ. 5 см өндөр ургаад ирэнгүүт бие биенээс нь зайтай тусгаарлаж суулгана. Өндөр ургадаг сортоос хамаараад бут хоорондын зай 20-50 см байна. Өндөр ургадаг сортыг 5-7 дахь жинхэнэ навч ургангуут чимхдэг. Ингэж салаалж мөчирлүүлнэ.
Харин үрсэлгээгээр гол төлөв ааштай, арчилгаа шаардсан сортуудыг ургуулдаг: намхан давжаа, ганган гибридууд гээд. Эсвэл хурдан цэцэг хармаар бол үрсэлгээгээ эрт бэлдээд, газар гэсэнгүүт гаргаж суулгадаг. Үрсэлгээгээр тарих бол үрнүүдээ 4 сарын эхэнд суулгаад, 5 сарын сүүл - 6 сарын эхэнд гадаа гаргана. Хооронд нь 20-50 см зайтай суулгана.

10 см өндөр ургасан үрсэлгээг услаад, байнгын ургах газар нь суулгана. Нэг нүхэнд нэг үр суулгаж болно. Эсвэл нэг нүхэнд шууд 2-3-аар нь бас болдог. Нэг нэгээр суулгах бол бут хоорондын зай 15см, хэрэв олноор суулгасан бол бут хоорондын зай 40 см байна.
 
Эсвэл шууд үрсэлгээний саванд суулгана. 5 сарын сүүлээр хөрс гэсэнгүүт гаргаж суулгана. Үрсэлгээ байхад нь гадаа тагтан дээр гаргаж задгай агаарт дасгаж байх хэрэгтэй.
Сайн услаж байна. Долоо хоногт 50 л ус зарцуулагдна. Нийт ургах явцад нь 1-3 удаа минерал бордоогоор борддог. Органик бордоо хэрэглэж болно.
Космея бордоо хийлгүйгээр ургаад байж чадна. Хэрэв бордох бол үрсэлгээг гадаа байнгын газар нь суулгасны дараа нэг удаа хийнэ. Цэцэглэхээс өмнө их борддоггүй. Хэт их бордоо нь цэцэг бага, ногоон масс ихээр ургахад хүргэдэг.
Бордоо хэргэлэхдээ:
Эхний бордолт бундуу үүсэхээс өмнө – 1 хоолны халбага нитрофосфат болон минерал комплекс бордоог 10 л усанд найруулж 1 кв.м талбайд 3-4 литр гэж зарцуулна.
Бундуулах үед дэлгүүрүүдэд худалдаалж байгаа цэцэгт ургамлын «Агрикола» бордоог калийн сульфатын хамт 1 хоолны халбага 10 литр усанд.
Сүүлийн бордоо нь цэцэглэлт явагдаж байх үед – малын бууц усанд дэвтээж 1 литр өтгөн тараг шиг зуурмаг бэлдээд дээр нь 1 хоолны халбага нитрофосфат нэмээд 10л усанд хийж найруулна. 8-10 л бэлдмэлийг нэг том бутанд / эсвэл 1 кв.м.
Үрсэлгээ бэлдэх тухай:

Мөчир чанга, хүчтэй ургадаг, гэхдээ салхинд амархан хугарч болдог. Өндөр сортуудад тулгуур хийж өгөх хэрэтгэй болдог. Үүний тулд космеяг 70 - 120 см диаметртэй тойргоор суулгаад дунд нь нэг тулгуур мод зоогоод түүндээ уяхад амар байдаг. Ингэхэд арчилгаа илүү хялбар болно.
Үрсэлгээгээр тарьж байгаа бол 7 сарын эхэнд цэцэглэж эхэлнэ. Хэрэв шууд гадаа хөрсөнд үрээр тарьсан бол 8 сарын эхэнд цэцэглэнэ. Хүйтэн дулаан зунаас хамаараад нэг-хоёр долоо хоногийн наана цаана байна.
Үрээр үрсэлгээ бэлдэх тухай:
Эрүүл бутны хажуугийн салаа мөчирнөөс нь 3-5 үетэй хэсэгийг тайрч авна.
Навчны доогуур тайраад цэвэр усанд хийнэ. Хатааж болохгүй, усгүй бол дорхноо унжийгаад сулрана.
Хурц хутгаар доод навчнуудыг тайрч авна. Тасдаж болохгүй, навч байсан газараас үндэс гарах тул гэмтээж болохгүй. Ариутгасан хөрсөнд суулгана. Хөрсийг нь зөөлөн дарж нягтруулна.
Олон үрсэлгээ бэлдэх бол том саванд олныг суулгаж болно. Маш сайн норгож услана. Нарны шууд гэрэлд тавьж болохгүй, сүүдэрт гэхдээ хангалттай их гэрэлтэй байх ёстой. Нарны шууд тусгалд тавьбал амархан хатаачихна. 
Өдөр бүр услана. Шүршиж болно, эсвэл үрсэлгээгээ бүхэлд нь дээрээс нь улсаж чийг өгч болно. Суулгасан сав нь ус урсгаж гаргах дренажны нүхнүүдтэй байх ёстой.
3 долоо хоноод үндэслэсэн, шилжүүлж суулгахад бэлэн болсон байна. Үндэс гэмтээлгүй болгоомжтой аваад, бие биенээс нь салгана.
Навч байсан үенээс үндэс гарсан байгаа нь:
Бэлэн болсон үрсэлгээгээ суулгасны дараа сайн услана. Ус маш чухал. Хатаасан үрсэлгээ ургахгүй. Иймд эх цэцэгнээс тайрангуутаа усанд хийнэ, үндэслэсэн үрсэлгээ салгаж тусгаарлахдаа ч гэсэн хатаахгүй байнга услаад байна. Сав нь доороо ус урсах нүхтэй байвал хэт усалчихна гэж айх зүйлгүй. Хэрэв доороо нүхгүй саванд суулгасан бол харин болгоомжтой услана. Хөрсөө чийгтэй байлгана, нойтон биш.
http://mytutorlist.blogspot.com/;/2009/06/how-to-propagate-cosmos.html
http://www.doityourself.com/stry/how-to-plant-and-grow-cosmos-from-seeds#b

No comments:

Post a Comment